7-р сарын 19
13 цаг 20 минут

Зөвшилцөх ажлын хэсэг ирэх долоо хоногт 5 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаар ахлуулж байгуулсан билээ. Харин  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэд даргаар ажиллахюм.  Энэхүү ажлын хэсэг өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийжээ.

УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвшилцөх ажлын хэсэг байгуулах болсон шалтгаан нь Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тусгайлан төсөл өргөн барьсантай холбоотой юм. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх дэгийн дагуу бол  хоёр төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх боломжгүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн төслийг саналын хэмжээнд бас авч үзэх аргагүй учир Д.Лүндээжанцан нарын  УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй нэгтгэх нийлүүлэх боломжийг энэ ажлын хэсгийнхэн судалж хэрэгжүүлэх үүрэгтэй.  

Өнөөдөр ажлын хэсгийн анхны хуралдаан Ерөнхийлөгчийн өрөөнд болж ажлын төлөвлөгөө гаргаж баталсан талаар тус ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Ажлын  хэсгийнхэн өргөн барьсан төслийг заалт бүрээр нь  хэлэлцэх бөгөөд энэ хэлэлцүүлэг ирэх сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм  байна.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдын саналыг сонсох зорилгоор ирэх долоо хоногт таван удаагийн  нэээлттэй хэлэлцүүлэг зохиохоор төлөвлөжээ.

Даваа гарагт буюу энэ сарын 22-нд гүйцэтгэх эрх мэдлийн  хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах өөрчлөлтийн  талаар , 23-нд парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах асуудлаар, 24-нд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх,  хараат бус байдлыг хангах өөрчлөлтөөр, 25-нд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй  болгох нэмэлт өөрчлөлт,26-нд  Байгалийн баялаг эдийн засагтай холбоотой өөрчлөлтүүдээр нээлттэй хэлэлцүүлэг хийх ажээ.

Дээрхи хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч биечлэн оролцоно.  Түүнчлэн дээрхи төслүүдийг иргэдэд танилцуулах, олон нийтийн саналыг авах зорилгоор УИХ-ын гишүүд  тодорхой удирдамж авч ирэх Даваа гарагаас эхлэн тойрогтоо ажиллах юм байна. 

М.Нэргүй

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.83Зочин   • 7 сарын 19. 17 цаг 57 минут

haraaj zyheed hereggyi yyl n heleltsyylegt n erdemten merged maan sain oroltsoosoo tednyy yg yntei shyy mongoliin yrdaa varidag sain hymyys ygee helsen sanalaa ogson gesen bizdee oor tosol vaisan bol heleltsyylgiin yed ogz boloh l baisan baimaar neg yzir baigaa baih bidnii omnoos nomiin dyyy tyrshlaga syysan erdemted min sain oroltsooroi ta nart l naidaya

64.119.25.140Зочин   • 7 сарын 19. 17 цаг 32 минут

ичих нүүргүй хөх тэнгэрийн үр сад гуай та чингис самурай бондын мөнгөөр гараа угааж дундаас нь хулгайлж идсэнийг юу гэх бол түүнээс болж өнөөдөр бид улам бүр зүдэрч байна шүү дээ Хулгайг нь илрүүлэх гэхлээр боож үхэх нүү илрэх ёстой илрүүлэх ч үүрэгтэй шүү энэ төр засаг ардчилал нэрээр бамбай хийсэн эдийн засгийн алуурчдаас айх ёсгүй Баттулгатай зөвшилцөөд байх юмгүй яагаад гэвэл түүний энэ санал оройтож гарсан хуйвалдааны шинжтэй замд нь тээг болох гэсэн бүтэлгүй арга Түүний гарсан санал дотор 5 жил гэсэн ганц зөв л юм байна бусдыг нь авахгүй

202.179.24.118Хөх тэнгэрийн үр сад   • 7 сарын 19. 14 цаг 16 минут

ичих нүүргүй ЗТЯ-ны аллага. 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэт 51 хувь, гээд муу бүхний үүр болон МАНгаруудын бөгс долоогчид хөлсний бичээчид нэг их цэвэр ариун амьтад аятай энэ цахим ертөнцөөр мөн ч их хуцацгаах юм даа ай.......................................

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ4 цагийн өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР4 цаг 12 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 27 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 42 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 57 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цаг 22 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.