7-р сарын 19
16 цаг 42 минут

50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина

 Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулга болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршил, зураг төсөл, төсвийн тухай танилцуулгыг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа.

Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Нийслэлийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр байгуулсан таван гүүрэн гарц, гурван нүхэн гарц байдаг. Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу өнгөрсөн зургаадугаар сард “Улаанбаатар шат” НӨҮГ-ын дарга, ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 120 мянгатад байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, 100 айлд байрлах цахилгаан шатнуудын эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг сольж ашиглалтад оруулсан байна. Цаашид гүүрэн гарцны цахилгаан шатнуудыг хариуцах хоёр ээлжийн ажилтан ажиллуулах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
  
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж нийслэлийн хэмжээнд байгаа гүүрэн гарцуудын цахилгаан шатны засвар болон техникийн бүрэн бүтэн байдлыг “Улаанбаатар лифт” НӨҮГ-ыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар өгч хурлын тэмдэглэл гаргалаа.
Мөн зөвлөлийн хурлаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц танилцууллаа. Зөвлөлийн гишүүд тодорхой дөрвөн газрын байршилд санал хэлж,  үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрыг дахин судалж танилцуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга  А.Энхманлайд үүрэг болголоо.
 
Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг төр хувийн хэвшлийн оролцоотой, байнгын ажиллагаатай байх зарчим дээр үндэслэж хийх ёстой. Зах зээлийн хэрэгцээг хангасан жилийн дөрвөн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг цогцолбор болох Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулахад хувийн хэвшлийнхний саналыг тусгах хэрэгтэй” хэмээлээ.
Уг асуудалтай холбогдуулан Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож танилцуулахыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Отгонбаярт даалгав.
31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.92.41Зочин   • 7 сарын 21. 14 цаг 25 минут

odoo bgaa suurin deer n 25000aas 40000 hunii bagtaamjtaig barih heregtei. gants naadmaar l duurch bgaa bolohoos busad ued hooson shahuu l bdg. ediin zasgiin ashiggui tom ordnoor yadag bnaa

103.212.116.76Зочин   • 7 сарын 20. 17 цаг 06 минут

сөүлд дүндэмүнд хотын төвд цэнгэлдэх хүрээлэн байдаг байнгын ашиглалттай

103.10.22.84Зочин   • 7 сарын 20. 14 цаг 48 минут

Байршил нь хүй долоон худагт хийх нь яах аргагүй зөв харин 60,0 уу,40 үү гэдэг дээрээ сайн ярих нь зөв шүү.

103.212.116.76Зочин   • 7 сарын 20. 17 цаг 03 минут

чи зөв гэхээр зөв болчихуу

202.179.25.23Д.Халзан   • 7 сарын 20. 14 цаг 15 минут

Баянхушуу, Чингэлтэй дүүргийн уулиын орой руу ассан айлуудыг нүүлгээх юмуу байр өгөөд барих хэрэгтэй Цэнгэлдэх хүрээлэн хүн очиж бэлтгэл сургууль хийх баяр ёслол тэмцээн уралдаан үзэх хүмүүст ойролцоо чирэгдэл учруулахааргүй газрыг сонгох хэрэгтэй Уулын оройг тайраад цэнгэлдэх хүрээлэн барьдаг дэлхийн туршлага бий. Ер нь спорт цогцолбор, тамирчин_ байрлуулах буудал, стадион хоорондоо ойролццоо байдаг дэлхийн жишиг бийг бодолцох хэрэгтэй Хүй 7 худагт барьчихвал жилд нэг удаа очиж наадам хийдэг бусад үед хоосон байдаг балгас болно Төв стадионоо

103.212.116.76Зочин   • 7 сарын 20. 17 цаг 03 минут

тийм

171.96.187.92Зочин   • 7 сарын 20. 12 цаг 53 минут

Hiih ymaa oloj yd humuus chin odoogiin niigemd gert amidaraj bna icheerei

171.96.187.92Зочин   • 7 сарын 20. 12 цаг 52 минут

Hend heregtei gj tuugeer yadagiin ta nart l zygaa bh mungu edeh

66.181.177.85Зочин   • 7 сарын 20. 9 цаг 18 минут

Za biich yahav malal ym bna tme chi uuru yu boloj bna malaas dor uhaantai amitan boloj bnauu ain ali esvel eh ornoo zarsan hujaagiin erliiz boloj bnauu ain mongol hun munul ym bol bie bie hundelej bail daa zaaval mal gahai hohoigooro duudaj bha hereg bnauu

64.119.23.232Багаа нь   • 7 сарын 20. 8 цаг 31 минут

Үндэсний их баяр наадам гэж том өв соёлтой ард түмэнд заавал байх ёстой зүйл шүү. Зогсоолын асуудлыг нь бүрэн шийдэх хэрэгтэй. Давхар зогсоол.гэх мэт

202.126.89.15bayar   • 7 сарын 20. 8 цаг 21 минут

60000 baga hereggui.

202.21.108.143Зочин   • 7 сарын 20. 8 цаг 04 минут

Маш их ажил хийж бна. Нэг нэгээр ахиж урагшилж бгааг ард түмэн бид харж бна. Амжилт хүсье. Ганцхан валютын ханшийг буулгаарай.

59.153.114.96Зочин   • 7 сарын 20. 5 цаг 46 минут

ДЭМЖИЖ БАЙНА АМЖИЛТ..

73.152.159.95Хэнчбиш   • 7 сарын 20. 1 цаг 43 минут

Одоогийн төв цэнгэлдэхээ 20000 сууудлээр өргөтгөж тохижуулахад л.ххангалттай 21цагт наадам тарахад 60000хүнийг ямар тээврээр ямар хугацаанд тэтах вэ? 22-ын замыг 10 эгнээтэй болгоод ч барэхгүй Тэгээд ч 60000-г яг дүүрггэлээ юу ?Энэ жилийн битүүний барилдаанд Буянт ухааг дүүргээгүйгээ санаацгаа л даа

202.126.88.187Зочин   • 7 сарын 20. 17 цаг 31 минут

Tsengeldehiin tal n huvi huniih shuudee. Anhbarihad n taliig n gargasan yum bailgui. Odoo tomruulahad taliig n gargah bolovuu

125.194.48.224Зочин   • 7 сарын 19. 22 цаг 19 минут

Эхлээд ноос ,ноолуур,шир болосруулах гэх мэт гадаад зах зээлд зарагдах боломжтой эцсийн бүтээгдэхүүний тоогоо нэмэгдүүлэх ,иргэдээ хангалттай амьдруулах ажлын байр бий болгож ,бүх иргэдийг дундаас дээш амьдрах боломжоор хангах хэрэгтэй,юун цэнгэлдэх вэ ,одоо болж бна ард иргэд нь хоногийн хоолтой болоод ирэхээр дараа нь барьж болно шүү дээ

202.21.108.143Зочин   • 7 сарын 20. 8 цаг 05 минут

Хийх байхаа. Мундаг ЕС тэй болчихсон мэдрэмж төрөөд бна

150.129.140.29СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ   • 7 сарын 19. 22 цаг 28 минут

САНАА НИЙЛЖ БАЙНА. ЦЭНГЭЛДЭХ БАРИХАД ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГИЙГ НААДМЫН ОРЛОГООР НӨХӨХГҮЙ АМЖИХГҮЙ БАЙХ. ХАРИН ЗАРЛАГАА НӨХӨХ ОРЛОГО ОРУУЛАХ БАЙГУУЛАМЖ БАРИХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОГДОЖ БАЙНА

66.181.161.77UB UUGUUL   • 7 сарын 19. 22 цаг 09 минут

ASHGUI DEE .HUI 7 D BARIVAL DEER BOLOV UU.2021 OND100 JILIIN OIN NAADMIIG SAIHAN HIIHNE DEE.NAADAMAAS GADNA TIV DELHIIN TOM TEMTSEEN.SHOW TOGLOLT ZOHIOHOD NUUR ULAIHGUI SAIHAN COMPLEX BARIARAI.AMJILT

202.126.88.184Jog   • 7 сарын 19. 20 цаг 50 минут

Ulsiig bolovsrol nimgen humuus udirdvaas ter uls doroitoh bolno. Bolovson huchee bolvsroloo deedelsen uls huchirheg boldog

182.160.37.34Shan sanaa shu   • 7 сарын 19. 20 цаг 24 минут

Goyshdee. Odoo bgaa ni sumiin tov shig ichmeer.

59.153.85.102ДАШ Гэдэг нэртэй адгуусанд   • 7 сарын 19. 19 цаг 34 минут

Даш гуай УБ 90 оноос хойш ерөнхий архитекторгүй явж байгааг мэдэхгүй ээ Ер архитектор гэдэг хүн байсан бол энэ хот ийм хогын тантан шиг юм болохгүй байлаа Хөөрхий

202.9.43.183Зочин   • 7 сарын 19. 19 цаг 33 минут

40000 bolno

202.9.42.171Зочин   • 7 сарын 19. 19 цаг 33 минут

Хятадын зээл биз зээл өгөөд өөрсдөө барьж ашиг хийгээд бөөн өр үлдээдэгийг Хятадын талыг баримтлагч нарын үед бишгүйдээ л нэг харсан

202.126.89.179Зочин   • 7 сарын 19. 18 цаг 04 минут

ёстой нэг тэнэг улсууд шүү.ийм мангар дүнкүү эргүү юмнууд дээрээс ийм шийд гаргаад байхаар яаж урагшилахав.амьдрал мэдэхгүй ажил хийж үзээгүй дандаа хүний бүтээсэн бэлэн юм хэрэглэж байгаа юмнууд яаж мэдэхийн аргагүй ш тэй ийм үнэтэй хог барьж юу хийх гээд байгаан.наргих идэх уух юмаа л яриад бдг.өөр ажид алга уу.яана дуусчээ

202.126.89.140Зочин   • 7 сарын 19. 17 цаг 57 минут

За битгий дэмийрээд бай.Жилд 1 удаа наадам хийхийн тулд 50 мянган хүнийстадион барих юм уу.Галзуу тэнэг малнууд вэ

202.126.89.252Bt   • 7 сарын 19. 17 цаг 49 минут

Дандаа худлаа шааж байхын

202.72.240.5зочин   • 7 сарын 19. 17 цаг 39 минут

хүй долоодоо маш гое тохжуулаад барьчих хотын даргаа цогцоор нь хужаад очоод яаж аялал жуулчлал хөгжүүлдэгийг харуул

103.9.90.50Зочин   • 7 сарын 19. 17 цаг 25 минут

АЭРО СИТИД. ХОТООС ХОЁР ТАЛААРАА ХУРДНЫ ЗАМААР ОЧНО.

103.212.118.75ДАШ   • 7 сарын 19. 17 цаг 10 минут

МАЛНУУДАА, ТӨВ ЦЭНГЭЛҮДЭХИЙН БАЙРШЛЫГ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ШИЙДДЭГ ЁСТОЙ ЮМ.ШИВШИГ, ШИВШИГ.

66.181.161.124зочин   • 7 сарын 21. 9 цаг 01 минут

Одоо байгаагаа томосгож барих хэрэгтэй томосгох олон шийдэл бий шүү

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ3 цаг 52 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР4 цаг 4 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 20 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 34 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 49 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цаг 15 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.