2019 оны 7-р сарын 20
10 цаг 20 минут

Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдлаа

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд тохиосонтой холбогдуулан энэ долоо хоног ажлын 4 өдөртэй байлаа. Энэ долоо хоногт УИХ-ын чуулган ээлжит бусаар  хуралдлаа. Ээлжит бус чуулган  9 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэн 14 асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулах саналаа танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулах саналаа танилцуулав. “Амьдралд саад болоод байгаа хэдхэн зүйлийг Ерөнхийлөгч засаж байгаа. Жишээ нь, “хот” гэдэг үг Үндсэн хуульд байхгүй. Байгаа боловч аймагтай зэрэгцдэггүй байсан. Одоо аймагтай зэрэгцээ хэмжээний хот гэдэг үгийг бүх газарт хийж өгч байгаа. Бүх дүүрэг хот болно гэсэг үг. 300 мянган хүнтэй Баянзүрх дүүрэг аймгийн хэмжээний хот хэмээн ойлгогдох болно. Засгийн газар саналаа УИХ-д оруулдаг болж байгаа. Иргэдийн хурал нь зөвшөөрөхгүй байсан ч аймаг, хот байгуулах шийдвэрийг УИХ байгуулж болно гэж заасан. Монгол Улс нь нэгдмэл улс гэдэг утгаараа ингэж өөрчилсөн. Дүүргийн доод талын хороод Засаг даргаа сонгодог. Тэр нь үргэлжилж, сум болон дүүргийн Засаг даргыг шууд сонгодог болно. Одоогийн хороод сумтай нэг зиндаанд очиж байгаа. Тэгэхээр хороодыг дүүрэг гэж нэрлэнэ.

УИХ-ын гишүүдийг 108 болгох санал оруулж байгаа. УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг мажоритар системээр улсаараа нэг тойрог болгон сонгох, үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгоно. Ийм байдлаар Герман Улс ажилладаг. Гэхдээ бид хэд хэдэн санал дэвшүүлж байгаа. Үүнийг УИХ өөрөө сонгоно. Тусгаар тогтнолын асуудлаар дахиж санал хураалт явуулахгүй гэдэг хаалт хийж өгч байгаа. Одоо цоожлохгүй бол санал асуулгаар тусгаар тогтнолоо алдаж болзошгүй гэж үзэж байгаа.

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хугацааг 8 дугаар сарын 9 хүртэл хойшлуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наймдугаар сарын 9-н хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. Байнгын хорооны энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн уг саналыг дэмжсэн юм.  УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган долоодугаар сарын 5-нд завсарласан ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх шаардлагатай тул үргэлжлүүлэн ээлжит бус чуулган зарлах хуралдуулсан билээ. Ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 1-н хүртэл зарлаж, энэ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тогтсон.

  Зөвшилцөх ажлын хэсэг байгууллаа 

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг гишүүд 79.2 хувиар дэмжсэнээр баталлаа. Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллана.

Харин гишүүдээр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтжээ. Зөвшилцөх ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллах юм.

Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам батлагдлаа

Нийслэлийн Орон Сууцны Корпорациас “Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд иргдийг хамруулах шинэ журмыг баталлаа.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 5-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд бүртгэнэ. Бүртгүүлж буй иргэдийн хувьд хэзээ бүртгүүлэх нь хамаарахгүй бөгөөд бүртгэлийн мэдээллээс шалтгаалж эрэмблэх юм.

Эхлээд цахим бүртгэл хийгдэж, сонгон шалгаруулалт явагдана. Үүний дараа сонгогдсон иргэд бичиг баримтаа бүрдүүлж, гэрээ хийх дарааллаар зохион байгуулагдана. Цахим бүртгэлийн хувьд цаасан бичгээр баримт бичиг шаардахгүй бөгөөд иргэд nosk.ub.gov.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж.  

Орон сууцны хувьд 68.59 мкв гурван өрөө, 49.23 мкв хоёр өрөө, 39.3 мкв хоёр өрөө гэсэн гурван төрөл бий. Түрээслээд өмчлөх хэлбэрийн байр нь ам.метр нь 1.4 сая төгрөг юм байна. Хэрэв 30 хувиа төлөөд байрандаа орсон бол хамгийн багадаа сард 280 мянган төгрөг төлөөд өмчлөх боломжтой юм байна. Харин хамгийн дээд хэмжээндээ сард ам.метрээсээ шалтгаалаад 1.6 сая төгрөг төлөөд өмчлөх гэнэ. Өмчлөхгүйгээр энгийнээр түрээслэвэл, ам.метрээсээ шалтгаалаад сард 137-411 мянган төгрөг төлөх юм байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-ны өдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэлийг гурав дахь жилдээ цахимаар бүртгэх гэж байна. Цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 22-ны 09.00 цагт эхэлнэ.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл сарын хугацаанд “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлэх боломжтой. Мөн энэ хугацаанд өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг шалгаж, баталгаажуулна гэдгийг албаныхан хэллээ. “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.

Б.Болороо бүсгүйн нөхөр амиа алдсан хэрэгт албаны шалгалт явуулах үүрэг өгөв

Наадмын өдрүүдэд хүн лифтэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт хохирогчийн ар гэрийн талаас гомдолтой байгаагаа цахим хуудсандаа бичсэн. Б.Болороо бүсгүйн нөхөр А лифтний хонгилд унаж, нас барсан гэх эл хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав өнөөдөр /2019.07.16/ үүрэг өгч, албаны шалгалт явуулахаар болжээ.

Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад, “ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, мөрдөн байцаах албаны дарга нарт дөнгөж сая үүрэг, чиглэл өглөө. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж, шалга гэдэг үүрэг өгсөн. Мөн дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад тухайн амиа алдсан иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхэд албаны шалгалт хийж, дүнг танилцуулах үүрэг өглөө. Хэрэв цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа дутагдал гаргасан бол буруутай албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохоо ЦЕГ-ын дарга хэлсэн. Албаны шалгалтын дүнг эргэн мэдээлэх болно” гэлээ

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярт өдөр тохиолоо

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, Цагдаагийн байгууллагын 98, Дотоодын цэргийн 97, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн түүхт ойн баярт өдөр тохиолоо.

Ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэж буй цагдаагийн нийт алба хаагчид болон ахмад ажилчдад ЦЕГ-ын удирдлагууд болон Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж нар хүндэтгэл үзүүлэн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 18 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, 47 алба хаагчийг “Хүндэт жуух”-аар, 2 алба хаагчийг “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр шагнаж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан 11алба хаагчдад цагдаагийн цол олгосон юм. 

Их хурд-8, Монгол туургатны морьтны өв, соёлын наадам болж байна

 Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдааныг долдугаар сарын 20, 21-ний өдөр Хүй долоо худагт зохион байгуулна.  Тус уралдааны бүртгэлийг Монголын морин спорт уяачдын холбооноос маргааш /07.20/ Хүй долоон худагт хийх бөгөөд сүүлийн гурван жилд улс, бүс, аймгийн баяр наадамд амжилт гаргаж болзол хангасан шигшмэл азарга, их насны морьд л уралдах аж.

Энэ жил “Их хурд 8” уралдаан Монгол туургатны морьтны өв соёлын наадам нэртэйгээр зохион байгуулагдахаар болсон. Энэхүү наадмаар адууны өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн болон “Сайхан хос морьтон”-ыг шалгаруулахаар болжээ. Мөн “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан, жороо морь, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт болон морин цирк, уламжлалт “Адуучин” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

“Их хурд 8” уралдааны үеэр Монгол Улсын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр, угсааг сайжруулж хурдны чиглэлээр өсгөн үржүүлсэн адуучдыг шалгаруулан “Алтан” азарга, “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг тодруулахаар болжээ. Уг шагналд нэр дэвшигчид 2016, 2017, 2018 онуудад Төрийн их наадам, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанд хамгийн олон түрүүлж, айрагдсан, өвөг дээдсийн удам судар, орон нутаг, уул ус, адууныхаа удам угшлийг алдаршуулан гайхагдсан адуучны гэр бүл, гал голомтод “Алтан” азарга шагналыг олгох юм байна. Мөн “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг амжилт үзүүлсэн үзүүлэлтийг харгалзан тодруулах аж.

ХӨТӨЛБӨР:

07.19 – БААСАН

09:00-22:00 – Морьдыг бүртгэж, дугаар олгоно
11:00-18:00 – Салбар холбоод, хамтран ажиллагч байгууллагууд наадмын талбайд байрлана.
07.20 – БЯМБА

09:00-10:30 – Азарганы уралдаан
11:30-13:45 – Нээлт
13:00-15:30 – ММСУХ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжитт Шилмэл хүлгийн уралдаан
14:00-15:00 – Морин циркийн үзүүлбэр
16:30-16:30 – “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн
16:30-17:30 – “Гийнгоо, марзай”-н улсын уралдаан
07.21 – НЯМ

08:00-10:30 – Их насны морьдын уралдаан
10:30-12:30 –“Айраг” фестиваль
12:30-14:00 – “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан
13:00-15:00 – Жороо морины уралдаан
13:00-16:00 – “Адуучин” тэмцээн
17:00-18:00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ажиллагаа
18:00-18:20 Хаалт

 

 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.168Зочин   • 7 сарын 21. 21 цаг 09 минут

цагдаа ажлаа хиигээчээ яасан залхуу ????

103.229.123.216Зочин   • 7 сарын 22. 13 цаг 46 минут

С.БАЯРЫН ЖАРГАЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЯДУУРАЛ‼️ЭНЭ УЛААН ЛУЙВАРЧНЫ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН 7 БАЙШИН НЬ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТААР ГАДААДАД ИЛЭРЧЭЭД БАЙХАД ЭНЭ ХУЛЧГАР ЭТГЭЭД АВЛИГАЛААР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ХИЙЖ МОНГОЛЧУУДЫН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОЮУТОЛГОЙН БАЯЛГИЙГ ГАДНЫХАНД ӨГСӨН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁС ЗҮЙ, ЗОРИГ БАЙХГҮЙ. ШУДАРГА ТӨР ХАТУУ ШИЙТГЭТЭЛ МЭЛЗЭНЭ‼️

202.179.24.90HUMAN RIGHTS   • 7 сарын 21. 14 цаг 32 минут

CHALHTAI TACHAANGUI BURZAAAIII BURZAAAII BURZAI

202.179.24.90shithole   • 7 сарын 21. 13 цаг 53 минут

baas baas

178.85.140.24Зочин   • 7 сарын 20. 22 цаг 17 минут

MGL.-52-oos.deesh.nasnii.uls.barag.buged.hohirch.baina.Tetgevriin.nasand.hursen.neg.n. tetgever.baihgui.ajil.hiih.nasniihan.ajild.avahgui.ene.unen.shuu.

178.85.140.24Erden.   • 7 сарын 20. 22 цаг 10 минут

Ailiin.Amdraliig.avch..yavaa.heden.erchuulee.chaahan.haraldaa.Ehehen.Yadarsan.arhi.balgadag.bolson.Yadach.3-jil.haasan.erchuuldee.tetgeveriig.n.olgoldoo.tegvel.olon.ailiin.amdral.ers. oor.bolon.doo.Gariin.arvan.huruund.bagathaar.too.garan.daa.Nastai.uls.buged.tetgevertee. Zaluus.olon.buged.hodolmor.erhelch.baina.ajil.baihgui.Tetgevert.garii.tetegver.baihgui.

178.85.140.24Зочин   • 7 сарын 20. 14 цаг 32 минут

3-jil.TSergiin.alba.haasan.humiist.tetgever.buren,olgoh.estoi.Ulsiin.ajil.buged.zogsson.buged.ajilgui.bolson.MGL-n.urdaa.barih.saihan.zaluus.ter.3-jil.Tsergiin.alba.haasan.tzaluus.baisan.ted.hohirson.deerei.hohiroh.esgui.Ted.bol.buged.chinhen.huch.baisan.yum.

171.96.187.92Зочин   • 7 сарын 20. 13 цаг 03 минут

Undesen hyyliig uurchluhud dan gants Mongol yls bish olon ylsiin negdsen gazaryydiin hynaltand uurchildug shuu 1991 ond batalgaajuulsan hyyli unuudur yagaad ymar niigemd shiljih gd uurchlugduj bgaan niigem soligdohod l uurchildug hyyli shuu

Шинэ мэдээ

Р.Сэддорж: Тэмээний баяр дэлхийд данстай аялал жуулчлалын эвент болсон5 цаг 18 минутын өмнөОХУ-ын гурван компанийг хоригийн жагсаалтаас хасжээ12 сар 14. 15:00Дэлхийн хамгийн том мөсөн арал хурдтай хайлж байна12 сар 14. 14:55Үсэнд тань хэрэгтэй эмийн ургамлууд12 сар 14. 14:50Берлинд эко зул сарын баяр тэмдэглэхийг уриалжээ12 сар 14. 14:45Бүтээлдээ өөрийн хөргийг нуусан алдарт зураачид12 сар 14. 14:40Вильнюсын нисэх онгоцны буудал зорчигчдоос хураан авсан эд зүйлсээс гацуур засчээ12 сар 14. 14:35Хоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарсан газруудад ажиллаж байна12 сар 14. 14:30Конгын дайны үеэр ашигт малтмал хууль бусаар зөөсөн хэргийг шалгана12 сар 14. 14:25“Shazam - 2” кино 2022 онд нээлтээ хийнэ12 сар 14. 14:20Хиймэл оюуны ачаар Бетховены X симфонийг бүрэн ноотложээ12 сар 14. 14:15Билл Гэйтсийн санал болгосон энэ өвөл унших ТАВАН НОМ12 сар 14. 14:10Цэргийн хөгжмийнхөнд ойн баярын бэлэг барив12 сар 14. 14:05Эрдэнэт үйлдвэр ШУА-тай хамтран лагийг үнэргүйжүүлэх судалгаа хийж байна12 сар 14. 14:00Малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу12 сар 14. 13:55Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ12 сар 14. 13:50Тойм: НДШ-ийг нэмэхээ больж, 1072 хувьцааны ногдол ашгийг нэхлээ12 сар 14. 13:48YouTube шилдгүүдээ шалгаруулав12 сар 14. 13:45Рэнчинлхүмбэ сум Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй болно12 сар 14. 13:40Шилдэг дайчдын шинэ жил нижгэр боллоо12 сар 14. 13:35Вьетнам Улсад хулгайн хэргээр Монголын 20 иргэн саатуулагджээ12 сар 14. 13:30Оны шилдэг залуу тоглогчоор Г.Минжин тодорлоо12 сар 14. 13:25Гэртээ зуун настыг олон тоогоор тарьж ургуулаарай. Эрүүл арьс болон үсийг тэтгэгч!12 сар 14. 13:20БАХАРХАЛ БАХАРХАЛААРАА Л байгаасай…12 сар 14. 13:15МЭДҮҮШТЭЙ: Хүүхдэд ухаалаг утас өгч болох “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” нас12 сар 14. 13:10Манайхан наймд бичигдэж байна12 сар 14. 13:05Хүсэл мөрөөдөл хаана зогсдог вэ!12 сар 14. 13:00Улсын хилээр байгалийн үнэт чулуу, ховор ургамал нууж БНХАУ-ын хил рүү нэвтрүүлэх байжээ12 сар 14. 12:55Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 14. 12:50Хятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ12 сар 14. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.