Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй уялдуулан УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвшилцөх ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлгүүд энэ долоо хоногийн турш буюу 2019 оны 7 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцож тухайн тухайн асуудлаар санал бодлоо сонсож хэлэлцэх бөгөөд нийтдээ таван удаагийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байгаа юм.
Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд, "Их Эзэн Чингис хаан" танхимд зохион байгуулах юм. Энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож төсөл, саналаа танилцуулах ажээ.
Энэ долоо хоногийн хэлэлцүүлгүүд:
-Даваа гарагт: Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Мягмар гарагт: Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Лхагва гарагт: Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Пүрэв гарагт: Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар,
-Баасан гарагт: Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбогдох зүйл, хэсэг, заалтын талаар тус тус хэлэлцэх юм.
Г.Хан
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
энэ олон үхрүүд, үхрийн эврүүдээ нийлүүлээд нэг шуудайд хийгээч улс орны эвнэгдлийг хангаж чадахгүй бол ажлаа өгдөө
Баттулгаа чи иргэдийг зээлээс чөлөөлнө . Таван толгой нь хувьцааны ашгаар зээлийг төлүүлнэ . Оффошорчдын мөнгийг Монголд оруулж ирнэ яадахгүй бол өөрөө бууна гэж амлалт авч ялсан шүү түүнээс биш Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ 108 гишүүнтэй болгоно г м зүйл огт яриагүй шүү .
Үндсэн хуулийн шинэчлэлт ард түмэнд таалагдахгүй байна . МАНАН бүлэглэл өөрсдийн эрх ашгаа үндсэн хуулиар хуульчилж аваад хулгай дээрэм бидний толгой дээр үхтэлээ суух санаагаа хэрэгжүүлж байна . Ард түмний төлөө гэсэн нэг ч заалт байхгүйг мэдэцгээ .
Надад чиний тэр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх санал чинь таалагдахгүй байгаа шүү. Дандаа солиорсон юм сэтгэж байх юм.
Өөрийнхөө хийж чадах хүртэл нь хий. Дэмжиж явдаг шүү.
Ерөнхийлөгч таны үйлдлүүд ерөнхийдөө зөв байгаа шүү. Би бол долдой биш зүгээр л шударгын талд байдаг иргэн хүн