2019 оны 7-р сарын 22
13 цаг 28 минут

Х.Баттулга: ЗГ-ын бүрэн эрхийн хугацаа 5, ТНБД-ыг 10 жилээр томилох санал оруулсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд боллоо.

Хэлэлцүүлэгт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллүүд оролцож Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд өөрсдийн санал, дүгнэлтээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх дээрх хэлэлцүүлэг энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд:

  1. 7/22-ны өдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах
  2. 7/23-ны өдөр Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах
  3. 7/24-ны өдөр Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах,
  4. 7/25-ны өдөр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох,
  5. 7/26-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал гэсэн сэдвээр болох юм.
ӨНӨӨДРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БУЮУ ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ СЭДВЭЭР БОЛСОН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг шүүн хэлэлцэж, өөрийн санал бодлыг хүргэн, зохих ёсны хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн Та бүхэнд өглөөний мэнд хүргэж, талархал илэрхийлье.

Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж, хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө Монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол” голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал, давхар дээлтэй сайдуудын тоог багасгаж 4-5-ын хэмжээнд зөвшөөрөх, Ерөнхий сайдад сайд нараа томилж, чөлөөлөх эрхийг олгох, Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавих, төрийн албан хаагчийг хууль бусаар халахыг хориглох зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

Харин миний зүгээс “Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдэд давхар дээлтэй буюу Улсын Их Хурлын гишүүнээр давхар ажиллахыг бүрэн хориглох, Засгийн газар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, энэхүү байгууллагыг шинээр байгуулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг Улсын Их Хурал Ерөнхийлөгч болон Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсаны үндсэн дээр баталдаг байх, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох” зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах болон тогтвортой хөгжлийн бодлогыг бататгах онцгой ач холбогдол бүхий шалгуур, шаардлага, журмыг тогтоосон нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.

“Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмлэлд үндэслэсэн бодлого юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зүйл, хэсэг, заалт бүрээр нийгэмд тодорхой хэлэлцүүлэгүүд өрнөж байгаа тул олон нийтийн анхаарлыг татсан зарим асуудлаар товчхон тайлбар өгье:

Нэгдүгээрт. Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага тавьж буй нь цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг юуны түрүүнд анхаарах нь зөв.

Улсын Их Хурлаас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөр гэх зэрэг бодлогын баримт, бичгүүд олныг баталдаг. Эдгээрийг амьдралд хэрэгжүүлэх үүрэг Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргийн дагуу Засгийн газарт бүрэн ногддог боловч өнгөрсөн жилүүдэд бодлогын баримт, бичгүүд хангалттай хэмжээнд хэрэгжсэнгүй, зарим тохиолдолд хэрэгжүүлэх ёстой байгууллага нь өөрөө үндэсний аюулгүй байдалд харшлахуйц байдлаар зөрчих явдал гаргасан зэрэг нь ийм шаардлага бий болгох үндэслэл байгааг харуулаад байна.

Хоёрдугаарт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцдэг байх шаардлага нь мөн л цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг анхаарах нь зөв.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо хэрхэн бүрдэхийг, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй” гэдгийг тодорхой заасан байдаг. Гэвч төрийн энэ бодлогын хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Үүнийг иргэд маш энгийнээр Монгол төрийн хар хайрцагны бодлого алдагдсан гэж дүгнэн хэлдэг.

Энэ дүгнэлт ортой, ортой төдийгүй бодитой гэдгийг Таван толгойн ордыг 2015 онд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр гадныханд өгөхөөр оролдсон, мөн Оюутолгойн асуудлаар дур мэдэн Дубайн хэлэлцээрийг байгуулсан, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг Улсын Их Хуралд мэдэгдэхгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэрлэсэн зэрэг Засгийн газрын болчимгүй үйл ажиллагаа, түүхэнд үлдсэн баримтууд гэрчилнэ.

Улс орон, ард иргэдийг цочоосон ийм үйлдэл, үйл ажиллагаанууд нь Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх шаардлагатайг харуулж буй юм.

Гуравдугаарт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ Улсын Их Хурлаар хэлэлцүүлдэг байх, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, бодлогын тогтвортой байдалд хараат бусаар хяналт тавих байгууллагыг шинээр байгуулах шаардлага нь дээр дурдсантай зарчмын хувьд ижил бөгөөд Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхээс өмнө Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллагад хүргүүлж Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод нийцэж буй эсэхийг дүгнүүлэх нэг шат нэмэх зорилготой юм.

Сонгуулийн үр дүнгээр Засгийн газар солигддог, бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцордог зэрэг зүй ёсны болоод зүй бус нөхцөл байдал нь тогтвортой хөгжлийн бодлого бүрэн алдагдахад хүргэснийг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хэрэгжилтэд хяналт тавьдаг, Засгийн газруудад туслалцаа үзүүлдэг, хууль, шийдвэрийнхээ хэрэгжилтийг хянан шалгах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг нь хэлэлцэх, хариуцлага тооцох зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Улсын Их Хуралд тусалдаг хараат бус байгууллагыг Улсын Их Хурлын дэргэд байгуулж, ажиллуулах нь оновчтой шийдэл гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт. Засгийн газрын яамдуудын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох, зөвхөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулах шаардлага оруулж ирж буй нь Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй төслийн “төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглох” тухай зохицуулалтыг бүрэн төгс хэрэгжүүлэхэд чиглэсэн гэж ойлгож болно.

Эцэст нь амжилт ололт, алдаа дутагдлаа нийтээр хэлэлцэж, засах завшааныг олгож буй энэхүү түүхэн боломж ач холбогдлоороо ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинэчлэлд хөтөлнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэртүгэй.

Хэлэлцүүлэгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой хэсгийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энд даржтатаж авах боломжтой бөгөөд дараа, дараагийн хэлэлцүүлэгт оролцох бол энд дарж бүртгүүлнэ үү.

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

197.234.221.97Зочин   • 7 сарын 22. 18 цаг 47 минут

hi do you need a loan if yes contact us by this mail:matildalecoustre@gmail.com

103.26.194.102Зочин   • 7 сарын 26. 14 цаг 39 минут

ҮНДСЭН_ХУУЛЬ_ӨӨРЧЛӨНӨ ГЭЖ "ОЙЛГОСОН", "ОЙЛГООГҮЙ" БҮГД ХОШУУРЦГААЖ БАЙНА‼️ХАМГИЙН ГОЛ НЬ ХЭН ӨӨРЧЛӨХ ГЭЭД УЛАЙРАН ЧИЧРЭЭД БАЙГААГ ТАРХИАРАА МЭДЭРЧ 2 НҮДЭЭРЭЭ ХАРАХ ХЭРЭГТЭЙ. ҮҮНД НУУГДСАН МАШ ОЛОН ХОРТОЙ ЗҮЙЛҮҮД БАЙГАА НЬ ГОРЫГ ДАРААГИЙН 30 ЖИЛ БИД БҮГД МАХААРАА Л МЭДЭРЧ ОЙЛГОНО. ЭЦЭСТ НЬ ХОЖИМДСОН УХААРАЛ ГЭГЧ БОЛНО....??????

202.21.108.232ҮНДСЭН ХУУЛЬТ БАЙГУУЛЛЫГ АЮУ   • 7 сарын 22. 18 цаг 24 минут

ман н төсөлд саад хийх гэж жонхуу хийж бгаа нь энэ

64.119.25.186Зочин   • 7 сарын 22. 17 цаг 54 минут

Төрийн нарийн бичиг гэгч цаасан дээр л жинхэнэ албан хаагч бодит байдалд улс төрийн албан тушаал болоод байгаа. 10 жил ихэднээ

192.82.65.56Жэнкө зүгээрл наад ХОНГИЛЫН   • 7 сарын 22. 17 цаг 52 минут

Жэнкө бүтэхгүй э!! к Хк ХУЛГАЙЧ ар хүрэлүлсэн Женко, угаса тэр Хонгилын шүүгч нара хамгалад байга ш тэ. Ха байна тэр зээл чөлөлөх??? Ха байна тэр хүзүгүйн луйварыг шийдэх??? Жэнкө зүгээр л над хулгайч нартайга хамт зайл!!

202.9.42.43иргэн   • 7 сарын 22. 17 цаг 16 минут

Монголын ард түмнийг доромжилохоо болиоч Баттулга ерөнхийлөгчөө.Танд ард түмэн итгэж сонгосон бхад тэнэгтэхээ зогсоо

202.9.42.43иргэн   • 7 сарын 22. 17 цаг 14 минут

Иргэдийн төлөөлөл гэж ямар хүмүүс суудаг юм бэ.Өөрсдийгөө дэмждэг хүмүүсийг төлөлөл болгоод суулагчихдаг юм биш үү.ҮХ-д оруулж бгаа өөрчлөлт буруу бна.ЗГ-ын хугацааг 5 жил ТНБД-ыг 10 жилээр сонгох нь маш буруу.Өөрсдөдөө тохируулж хууль өөрчлөхөө болиоч Баттулга ерөнхийлөгчөө.З.Энхболд бол хүн биш

64.119.25.115kkk   • 7 сарын 22. 16 цаг 47 минут

Их сургуулиудад өөрчлөлт хийгээчээ. Ялзарч гүйцлээ.

202.5.202.130ganzorig.chimed   • 7 сарын 22. 16 цаг 29 минут

eronhilogchig buren demjij bn

202.180.216.57zochin   • 7 сарын 22. 16 цаг 05 минут

MONGOLCHUUD IHENHDE IREH SONGUULIIG L HVLEEJ BGA SUNGALTGVI TA NARIIG TSEBERLENE VNHEER TOHUURHAJ DUUSLAASHDE TARHI UGAAJ BOLOO VUM BISHV ERUNHIILUGCHID ZOHIHCH HVN BISH VUCH HIISENGVI AMLALTAA CH BIELVVLEEGVI PUTIN SHIG ERUNHIILUGCH BOL HED SONGOSONCH VAHABDE

202.180.216.57zochin   • 7 сарын 22. 16 цаг 01 минут

vnheer ard irged tvmnii vu hiisen gej sungah geed bgaan boloo vnheer medegdhvits haragdhuits vum hiij baibal sungaad bhsan hairiin 4 jil geed halaglaj bhad sunghaar bolj bgaan bol erthen ogtsorson deere heden aluurchin luibarchidaa abaad vbah heregtei

103.111.68.3Болд   • 7 сарын 22. 16 цаг 00 минут

энэ нөхөр чинь харин лай болох нөхөр үү айн!!! хөгийн хөгийн юм толгойноосоо гаргаж санаачилдаг!

124.158.88.8zochin   • 7 сарын 22. 15 цаг 35 минут

ТНБД нар жинхэнэ мөнгө идэгч нар, гадны байгууллагын тусламж дэмжлэгийг сайн идэж шамшигдуулах байх даа.

202.179.31.29Зочин   • 7 сарын 22. 14 цаг 57 минут

Давхар дээл л хэрэггүй шүү

202.126.89.120ard tumen   • 7 сарын 22. 14 цаг 48 минут

yun 10 jil ve? TNBD gedeg chin haan yumuu zaan yumu? yamar orond iim erguu togtolsoo bn.arai dendej bn

202.126.89.176Зочин   • 7 сарын 22. 14 цаг 32 минут

АРАЙ ДЭНДЭНЭЭ

202.9.42.195Зочин   • 7 сарын 22. 14 цаг 16 минут

Эргүү нөхрийг сонгочихоод буцааж чадахгүй, зайлуулж чадахгүй 4 жил нь уртдаад байхад юун 5 жил, 10 жил вэ. Сайн хүн байвал дахиад сонгож болно, эргүү нөхөр байвал 5-10 жил хүлээж үйлээ үзнэ. Урт хугацаа хэрэггүй.

192.82.65.56Жэнкө бүтэхгүй э!! к Хк ХУЛГ   • 7 сарын 22. 17 цаг 53 минут

Жэнкө бүтэхгүй э!! к Хк ХУЛГАЙЧ ар хүрэлүлсэн Женко, угаса тэр Хонгилын шүүгч нара хамгалад байга ш тэ. Ха байна тэр зээл чөлөлөх??? Ха байна тэр хүзүгүйн луйварыг шийдэх??? Жэнкө зүгээр л над хулгайч нартайга хамт зайл!!

202.126.89.176Зочин   • 7 сарын 22. 14 цаг 33 минут

Буулгаж чадахгүй дураараа дургина

103.229.123.216Зочин   • 7 сарын 22. 13 цаг 41 минут

Оито

103.229.123.216Зочин   • 7 сарын 22. 13 цаг 42 минут

С.БАЯРЫН ЖАРГАЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЯДУУРАЛ‼️ ЭНЭ УЛААН ЛУЙВАРЧНЫ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН 7 БАЙШИН НЬ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТААР ГАДААДАД ИЛЭРЧЭЭД БАЙХАД ЭНЭ ХУЛЧГАР ЭТГЭЭД АВЛИГАЛААР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ХИЙЖ МОНГОЛЧУУДЫН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОЮУТОЛГОЙН БАЯЛГИЙГ ГАДНЫХАНД ӨГСӨН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁС ЗҮЙ, ЗОРИГ БАЙХГҮЙ. ШУДАРГА ТӨР ХАТУУ ШИЙТГЭТЭЛ МЭЛЗЭНЭ‼️

64.119.21.55Зочин   • 7 сарын 22. 17 цаг 48 минут

Энд огт өөр юм ярьж бн хөөе.

202.126.89.214Зочин   • 7 сарын 22. 15 цаг 17 минут

4жил ажилаа олигтой хийдэггүй тасалдаг мөнгө төсөв их хэмжээгээр нь идэж шамшигдуулдаг их гишүүн гэх хэдэн хулгбүлэг хулгайч луйварчдад ямарч хаиуцлага тооцохгүй бөгс улаан махны казак монгол нийлсэн бузар гишүүдтэй байж10 жил 5 жил байлгая гэх МУ ерөнхийлөгч нэртэй цээжээ дэлдсэн үг утга зүйн маруухан хэлтэй үгийг уран тод уншиж чадамжгүй хүн яааж монгол улсыг авч явах вэ нээрээ урдаас өмнөөм нь их ичихиймдаа бүүр хүүхдүүдүүд. Хүртэл шоолч инээж байхав дээ бөөрөнхий хэлтэй боловсрол тааруухан ерөнхийлөгчтэй мөн гишүүдтэй улс яаж хөгжиндөө

59.153.112.58Гутамшиг   • 7 сарын 22. 21 цаг 51 минут

Хөөрхий минь хэлний бөөрөнхий ч дүүрчээ. Боловсрогүй ,хүний бэлдээд өгсөн текстийг ядадаж уншхаасаа өмнө хэд уншаад өөрийн болгодоггүй мал юм аа. Тэр уншиж байгааг нь ээ ямар ядаргаатай гээч текстээ унших гэж шагайаад хэцүү байна. Арайтай л үсэглэж булайгаа тарсангүй ээ Хэрээсээ хэтэрсэн албыг үхэн хатан авч яадаг байна аа. Ёстой гутамшиг

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 17. 13:30Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 17. 13:15ХБНГУ: Тариалчиндын тракторын цуваа түгжрээ үүсгэжээ11 сар 17. 13:001936 онд устсан гэгддэг Тасманийн бар амьд үлдсэн байж магадгүй11 сар 17. 12:45Хойд туйлын нохой чарганы уралдаанд өрсөлдөж байгаа Ч.Даваадуламыг дэмжээрэй11 сар 17. 12:30Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна11 сар 17. 12:00Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна11 сар 17. 11:45Ц.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна11 сар 17. 11:34Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 17. 11:30Өнөөдрийн зурхай11 сар 17. 11:15Цаг агаарын мэдээ11 сар 17. 11:00Эмэгтэй бөхчүүд маргааш хүрэл медалийн төлөө барилдана11 сар 16. 18:29Кымган уулан дахь барилгуудаа буулгахыг шаардсан бичиг хүргүүлжээ11 сар 16. 15:00Туршилтын журмаар “like”-н тоог нууцалж эхэллээ11 сар 16. 14:55Хамгийн өгөөмөр тэрбумтан Чарльз Фини 15 долларын цаг зүүдэг11 сар 16. 14:50"Ниссан" концерн 444 мянган машинаа эргүүлж татна11 сар 16. 14:45Бэлтгэлгүй бэлгийн харилцаа нэг насны харуусал11 сар 16. 14:40Болзоонд тохиромжтой залууг хэрхэн сонгох вэ11 сар 16. 14:35Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад11 сар 16. 14:30НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 14:30Т.Ариунаагийн фэн, дуулиантай ч даруухан бүсгүй11 сар 16. 14:25Залуу үетэйгээ учирсан 22 алдартан11 сар 16. 14:20NIKE “AMAZON”-р дамжуулж шууд борлуулалт хийхээ болино11 сар 16. 14:15Хятадын хамгийн том хогийн цэг тооцоолсноос 25 жил урьтаж дүүрэв11 сар 16. 14:10Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллаж байна11 сар 16. 14:05Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна11 сар 16. 14:00Эрдэнийн хүлэг мориныхоо эрдмийн гэрэлт шастирыг нээмүй11 сар 16. 13:55Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ11 сар 16. 13:50Хөргөгчинд хадгалж болохгүй 10 хоол хүнс11 сар 16. 13:45Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана11 сар 16. 13:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.