2019 оны 7-р сарын 22
15 цаг 40 минут

Банкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    

Сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр банкуудын үйл ажиллагаа, тэр дундаа, өөрийн хөрөнгийн дутагдлыг хэрхэн нэмэгдүүлсэн талаарх мэдээлэлд өнөөдөр (2019.07.22) Монголбанкнаас дараах мэдэгдлийг хийлээ. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж буй мэдээ нь буруу ташаа бөгөөд Монголбанк банкны системийн тогтвортой байдал, харилцагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ мэдэгдлийг хийж байгаа гэдгээ тодотголоо.

Мэдэгдэлд:

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017 онд банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын хөндлөнгийн зөвлөх компаниар амжилттай гүйцэтгүүлж тайланг хүлээн аваад байна. Үүний дагуу Монголбанк арилжааны банкуудаас өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх төлөвлөгөөг 2018 оны 1 дүгээр сард, 2018-2020 оны бизнес төлөвлөгөөг 3 дугаар сард хүлээн авч, хянан шалгах, нягтлах, үнэлэх ажлыг бие даан хийсэн билээ. Тус үнэлгээг 2018 оны 5 дугаар сарын эхээр дуусгасан бөгөөд Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатар хотын банк, Капитрон, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал зэрэг банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тогтоов. Монголбанкнаас эдгээр банкинд Банкны тухай хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2018 оны 12 дугаар сарын эцэс гэхэд шаардсан хэмжээгээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаатай үүрэг, даалгавар хүргүүлсэн юм.

Монголбанк үүрэг даалгаврын дагуу өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн Худалдаа хөгжлийн банк, Голомт, Улаанбаатар хотын банк, Капитрон, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд шинээр оруулж ирсэн хөрөнгийн гарал, эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журамд нийцтэй эсэхэд магадлан баталгаажуулах (forensic audit) шалгалтыг эхлүүлээд байна. Тус аудитын хүрээнд Монголбанк олон улсын нэр хүнд бүхий Duff and Phelps Singapore PTE Ltd аудитын компаниас зөвлөх үйлчилгээг авч байна. Магадлан баталгаажуулах шалгалтын үр дүн урьдчилсан байдлаар 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Монголбанк банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэн цаашид хуулийн хүрээнд шаардлагатай бүх ажил, алхмыг хийж гүйцэтгэх болно гэлээ.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.39mongolhun   • 2019, 7 сарын 22. 21 цаг 31 минут

huugee 5 bolgo delhii tegj shaarddag

81.5.192.89Зочин   • 2019, 7 сарын 22. 16 цаг 25 минут

Ардуудыг шулж байгаа юм чинь мөнгө ололгүй яадгийн сда

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг1 сар 18. 13:25УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 18. 13:20МакГрегор, Серроне хоёулаа 77 кг1 сар 18. 13:15Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна1 сар 18. 13:10Б.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө1 сар 18. 13:051, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө1 сар 18. 13:00Германы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна1 сар 18. 12:55Нийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ1 сар 18. 12:50“Алтан хөлтэй” топ-модель1 сар 18. 12:45Улаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай1 сар 18. 12:40УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 18. 12:352019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо1 сар 18. 12:30ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр1 сар 18. 12:25Египетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа1 сар 18. 12:20АНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана1 сар 18. 12:15Машиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ1 сар 18. 12:10Хүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?1 сар 18. 12:05Нью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа1 сар 18. 12:00Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 18. 11:55Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ1 сар 18. 11:50Д.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой1 сар 18. 11:45Фото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд1 сар 18. 11:40Трэй Янг Лукаг "чимхэв"1 сар 18. 11:35Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна1 сар 18. 11:30Дэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа1 сар 18. 11:25Алдарт эхийн одонгийн материалыг авч байна1 сар 18. 11:20Украины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ1 сар 18. 11:15Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив1 сар 18. 11:10Өртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ1 сар 18. 11:05Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана1 сар 18. 11:00
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.