2019 оны 7-р сарын 23
8 цаг 40 минут

Говьд шинэ хөрс бий болгон хүлэмжийн аж ахуй эрхэлж буй хятад тариаланчид

БНХАУ-д айлчлал хийж буй Монгол улсын сэтгүүлчид Ганьсу мужид ажиллалаа. Эхлээд сэтгүүлчдийн багийн бүрэлдэхүүн  Ганьсу мужийн Ланжоу хотын тариалангийн үйл явцтай танилцсан бөгөөд дараа нь Ганьсу мужийн баруун хойд хэсэгт байрлах  Жиюү Чуан хотыг зорьсон юм. Зүүн талаараа ӨМӨЗО, өмнө талаараа Хөх нуур муж, баруун талаараа Шинжаан Уйгар, умард талаараа Монгол Улстай хиллэдэг аж. Энэ хотод  хятад, монгол, казак, хотон зэрэг 40 гаруй үндэстэн, ястан амьдардаг  хүн амын хувьд нэг сая гаруй иргэнтэй ажээ. Уур амьсгалын хувьд хагас цөлөрхөг, баян бүрдийн бүс нутаг хэмээн нэрлэдэг байна.

Хятадын хөдөө аж ахуйн газар тариалантай танилцах  сэтгүүлчдийн ажил Жиюү Чуан хотын  Говийн  хөдөө аж ахуйн паркаас эхлэв. Зунь Жай балгасанд байрлалтай энэхүү парк нь анх 2009 онд байгуулагджээ. Сүүлийн арван жилийн хугацаанд 1304 хүлэмж байгуулж, 17 шилдэг аж ахуйн нэгж суурьшиж, хүлэмжийн нийт талбай 324 гекторт хүрснээр бүх балгасны хүнсний ногооны аж ахуйн хөтөч болсон гэж байлаа. Засгийн газраас уг паркт 260 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Говийн хөдөө аж ахуйн паркийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны төвшинд авч үздэг байна. Тиймээс судалгааны төвд зургаан лаборатори ажиллуулж эхэлжээ.

Жилийн 4 улиралд ургац авдаг орчин үеийн ухаалаг хүлэмж

Жиюү Чуан хотын тариаланчдын хувьд гадаадаас хөвөн, эрдэнэ шиш, буудай ,өргөст хэмх, сонгино зэрэг 152 төрлийн газар тариалангийн бүтээгдэхүүний шинэ төрлийг импортлон ургуулж, 86 нэр төрлийн ургац гаралт нэмэгдүүлэх шинэ технологийг нэвтрүүлээд байгаа юм.

Жиюү Чуан хотод хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа. Энэ нь орчин үеийн техник технологийг ашигласан хүлэмж байгуулсантай холбоотой. Эдгээр бүх хүлэмж нь дулаан хадгалах чанар сайтай аж. Гадаа -30 градус хүйтэн байхад дотор агаарын температур 8 хэмээс дээшээ байдаг байна. 8 хэм гэдэг нь хүнсний ногоо ургахад хангалттай температур гэж байлаа. Өдөртөө нарны гэрлээс дулаанаа хуримтлуулаад шөнөдөө хуримтлуулсан дулаанаа хэрэглэдэг аж. Тиймээс жилийн дөрвөн улиралд ургац хураах боломжтой. Гэхдээ байнга тариалалт хийдэггүй бөгөөд зарим улиралд нь хөрсөө амраах үүднээс өнжөөдөг байна. Энэ нь илүү амттай, чанартай ургац авахад нөлөөлдөг байна.

Жиюү Чуан хот бол говь газар. Гэтэл говьд газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлнэ гэдэг боломжгүй мэт санагдаж байгаа боловч тэдний ногоо ургуулах болон хөрсийг бэлтгэх арга нь бас л сонин. Тариалан эрхлэхдээ говийн хөрснөөс  өөр хөрсийг ашиглаж байна. Тэд органик хөрсийг ашиглаж экологийн цэвэр хүнсний ногоог ургуулж байгаа юм.

Уг хөрсөө хэрхэн, яаж хийдэг вэ гэвэл эрдэнэ шишийн хаягдал иш, үхрийн аргал, газар тариалангаас гарсан хаягдал ургамлыг ашиглаж биологийн аргаар задалж хөрсийг хийж байгаа юм. Органик аргаар тарьж байгаа энэхүү хөрсний чанар маш сайн. Бүх хятадын ногоон хүнсний стандартад нийцсэн хүнсний ногоог ургуулж чадаж байгаа хөрс гэж байлаа.

Хятадын хүлэмжийн ах ахуй эрхлэгчдийн бас нэг туршлага нь шуудайтай хөрсийг ашиглаж нарийн ногоо тарьж ургуулж байна. Энэ нь зориулалтын хөрсийг ашиглан жимс, нарийн ногоог ургуулж байгаа юм.

Олон тооны хүлэмжийн аж ахуйг эрхлэхэд олон хүний хүчээр хийх юм шиг санагдаж байгаа ч нутгийн тариачид нийлэн хоршоо байгуулан хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа аж. Бидэнд хүлэмжээ танилцуулан ургацынхаа дээжээс амтлуулсан тариачин эр эхнэрийн хамт таван хүлэмжийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэд үрсэлгээ суулгах, хурааж авах ажлыг өөрсдийн гараар хийдэг бол бусад усалгаа, арчилгаа, дулаан тохируулах зэрэг ажлыг гар утсаараа удирддаг ухаалаг системд шилжүүлсэн гэж байлаа.

Энэхүү смарт шинэ технологийг нэвтрүүлээд хүний хөдөлмөр хүчийг хэмнэж байгаа төдийгүй Бүх хятадын хөдөө аж ахуйн томоохон судалгааны газрууд, институтид арга туршлага мэдээллээ хуваалцаж харилцан туршлага солилцон хөдөө аж ахуйн газар тариалан тэр дундаа хүлэмжийн аж ахуйг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаа аж.

Таван хүлэмжийг эхнэрийн хамт хариуцан ажилладаг тариачин эрийн жилийн цэвэр орлого нь 100 сая төгрөг байдаг хэмээн сонирхуулж байлаа. БНХАУ төрийн бодлого дэмжлэгээр ийнхүү хөдөө аж ахуйн тариаланг хөгжүүлж ард иргэдээ ядуурлаас гаргаж байна.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.166.70Зочин   • 7 сарын 25. 8 цаг 59 минут

yasan umhii sanaatain be.Buur hujaa naraasaa umhii boltson baihin.Medlegee ogj bhad l gazar nutga haramlaad uhlee.Unheer tiim lag eh ornch ym bol oorsdoo hashaanda nogoo tarij uzelde zalhuu novshnuuda.

202.9.42.14зочин   • 7 сарын 23. 11 цаг 09 минут

За.эндээс туршлага авч бна гээд баахан хятад ороод ирэх вий дээ.Говийг маань уул уурхайгаас гадна тариаланчид нэртэй хятадууд химийн аргаар бордсон ногоо тариалж хордуулж эзэгнэх нь . Харин эсрэгээрээ шаардлагатай бол цөөхөн тооны монгол хүмүүс л тариалан эрхлэх хэрэгтэй

122.201.22.148зочин   • 7 сарын 23. 10 цаг 30 минут

монгол хүн ч гэсэн говьд хийж чадаж байгаа өмнөговийн Бараадууз гэж хүнээс суралцах хэрэгтэй монгол хүмүүс монголдоо тайван амгалан аюулгүй хүнсээ хэрэглэж амьдармаар байна.

203.91.115.45Зочин   • 7 сарын 23. 10 цаг 12 минут

muu hujaanuud zail hujaatai hujaagui mglchuud amidraad bolj bsan

203.91.115.45Зочин   • 7 сарын 23. 10 цаг 11 минут

zail

202.131.228.131Зочин   • 7 сарын 23. 9 цаг 59 минут

ямх ямхаар л бодлогоо хэрэгжүүлээд л, хятад санаа гэж

202.9.42.196Zochin   • 7 сарын 23. 9 цаг 25 минут

Zoolon bodlogoor manai setguulch nariin tarhiig ugaaj, alsiin bodlogo ni aajim aajmaar hyatdad taltai bolgoh, tsaashilbal hyatadtai negdeh husel sonirhol bii bolgoh ene bodlogoo setguulch naraar damjuulan hiih bodlogo aguulagdaj bgaa bus uu

Шинэ мэдээ

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 22. 15:05Ууp амьсгалын өөpчлөлтийн эсpэг жагсаалд олон сая хүн оpолцжээ9 сар 22. 15:00Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна9 сар 22. 14:55Гуталтай холбоотой этгээд сүсэг бишрэл9 сар 22. 14:50Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв9 сар 22. 14:45Лего тоглоом ашиглан бүтээсэн бодит машин9 сар 22. 14:40Европа лигийн дэд аварга "Арсенал" эхний хожлоо авлаа9 сар 22. 14:35Номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ9 сар 22. 14:30Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 22. 14:25Тажикстаны нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 503 доллар болов9 сар 22. 14:20Зөвлөлтийн үеэс тэмдэглэж ирсэн хэд хэдэн баярыг цуцалж магадгүй байна9 сар 22. 14:15Зөвлөгөө: Сэтгэл санаагаа сэргээх 10 алхам9 сар 22. 14:10Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож, үг хэлэв9 сар 22. 14:05Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж9 сар 22. 14:00“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 22. 13:55Чөлөөт бөхийн ДАШТ: Найм дахь өдрийн медальтнууд9 сар 22. 13:50Ус, шаварт суусан машиныг аюулгүй татаж гаргах 10 зөвлөмж9 сар 22. 13:45Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох зүйлс9 сар 22. 13:40Энэтхэгийн армийг шинэчлэхэд 11,2 тэрбум доллар шаардлагатай9 сар 22. 13:35Апаёочууд нь нас барагсдаа гал тогооны өрөөнийхөө доор оршуулдаг9 сар 22. 13:30Рианна: Ойрын үед надаас шинэ уран бүтээл хүлээгээд хэрэггүй9 сар 22. 13:25НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр тодорно9 сар 22. 13:20Жэк Ма: Ирээдүйд 12 цагийн ажлын долоо хоногт шилжих боломжтойилж9 сар 22. 13:15Эймсберид хордсон британи эр Оросын эсрэг нэхэмжлэл гаргана9 сар 22. 13:10Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд9 сар 22. 13:05“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа9 сар 22. 13:00Украйны улстөрч ОХУ-ыг задаргахыг уриалжээ9 сар 22. 12:55Чөлөөт бөхийн ДАШТ: Т.Түвшинтулга хүрэл медаль авахын тулд 3 барилдана9 сар 22. 12:50“УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна9 сар 22. 12:45Ядаргаа тайлах уламжлалт цайны жорууд9 сар 22. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.