2019 оны 7-р сарын 23
11 цаг 37 минут

Хотын Захирагч С.Амарсайхан сургууль, цэцэрлэг барих газрын асуудлаар захирамж гаргалаа

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу орон сууцны хороолол, хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдөн батлагдсан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа байршлын газар эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа.

Захирамжид “Орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, суурьшлын бүс, гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу шинээр барихаар төлөвлөгдөх сургууль, цэцэрлэгийн газрыг хороолол, хотхоны барилга угсралтын ажил эхлэхээс өмнө нийслэлийн Боловсролын газрын нэр дээр шилжүүлэх ажлыг 2019 оны долдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай” гэжээ. Мөн холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийн дагуу сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөн, хэрэгжилтийг чанд мөрдөж, төлөвлөлтийг өөрчлөн батлахгүй байхыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт, шилжүүлсэн газар, баригдсан сургууль, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэн, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус үүрэг болгосон байна. 

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэл, үр дүнг тухай бүрт танилцуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай нарт даалгажээ.

 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.100.210Зочин   • 7 сарын 24. 8 цаг 02 минут

mash zuv

Шинэ мэдээ

"ГОЁ ХҮН" гэр бүлийн өдөрлөгийн хүрээнд шүлгийн тэмцээн зохион байгуулжээ27 минутын өмнөУтаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно29 минут 44 секундын өмнөЭрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг34 минут 44 секундын өмнөБорлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв39 минут 44 секундын өмнөКавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа44 минут 44 секундын өмнөЗөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой49 минут 44 секундын өмнөӨдрийн тойм: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ больж, Цэцийн дарга тайлбар хийв52 минут 26 секундын өмнөАгаарын бохирдол ба нас баралтын түвшин, сэтгэцийн эмгэгийн уялдаа54 минут 44 секундын өмнөГ.Наранцэцэг финалд үлдэж, М.Уранцэцэг хүрлийн төлөө барилдана59 минут 38 секундын өмнөХятадын Төв банк “дижитал юань” туршина1 цаг 5 минутын өмнөАваргууды лигийн хэсгийн шатанд анх удаа 9 хет-трик хийжээ1 цаг 8 минутын өмнөЧилийн алга болсон онгоцны хайгуулын бүсэд цогцос илрүүлжээ1 цаг 15 минутын өмнөБразилд хөрсний гулгалт болж 4 машин осолдлоо1 цаг 20 минутын өмнөУэльсийн гүнж Дианагийн гоёлын даашинз 347 мянган ам.доллараар зарагджээ1 цаг 30 минутын өмнөГ.Хэрлэн финалд үлдэж, Ё.Басхүү хүрлийн төлөө барилдана1 цаг 34 минутын өмнөЭнэтхэг улс лалын шашингүй гадаадын иргэдэд иргэншил олгох хуулийн төслийг баталлаа1 цаг 37 минутын өмнө36 жилийн өмнө бичээд лонхонд хийж илгээсэн зурвас1 цаг 44 минутын өмнөЗүүд зөндөө итгээд их мөнгө хожив1 цаг 50 минутын өмнө122.5 мянган хүн 1.5 саяас дээш цалин авдаг2 цагийн өмнөБиатлончид Риднаунд өрсөлдөнө2 цаг 5 минутын өмнөМУГТ М.Уранцэцэг аварга хагас шигшээд шалгарлаа2 цаг 10 минутын өмнө"Сити" Пепийн удирдлагад 199 тоглолтод 500 гоол оруулжээ2 цаг 19 минутын өмнөД.Сумьяа эхний тойрогтоо Францын жүдочид ялагдлаа2 цаг 25 минутын өмнө42 сая тн-ын “үлгэр” 2020 оны төсвийг өөдрөгөөр бус бодитоор харахыг сануулж байна2 цаг 26 минутын өмнөИчиножёо 30 кг туржээ2 цаг 30 минутын өмнөН.Номтойбаяр:  Би бусдын нөлөөнд орж, ашиг сонирхол хайдаг хүн биш2 цаг 35 минутын өмнөЖирэмсэн эхнэрийнхээ хөлийг амраан сандал болжээ2 цаг 40 минутын өмнөGogo: БНСУ-ын ЭСЯ-ны ажилтныг үг хэлээр доромжилбол виз мэдүүлэх эрхийг хязгаарлана2 цаг 45 минутын өмнөЭрэмгий төрхт Эби энгэсэг гоо бүсгүйчүүдтэй тайзнаа...2 цаг 50 минутын өмнөМосква: Юрий Лужковыг эцсийн замд нь үднэ3 цаг 9 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.