2019 оны 7-р сарын 24
8 цаг 40 минут

Сайхан мэдээ: Шороон замын тоосжилтыг шийддэг шинэ технологи нэвтэрчээ

Хэт хуурай сэрүүн уур амьсгалтай манай оронд агаар дахь тоос, тоосонцорын хэмжээ 2-3 дахин их байдаг. Хүн амын тал хувь нь суурьшсан Улаанбаатар хот тоос, тоосжилтын түвшингээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг.

Өвлийн утаатай залгаад л хавар, зуны улиралд нийслэлчүүд тоосон дунд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, уул уурхайн салбар хөгжихийн хирээр нарийн тоосонцор улам ихсэж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ жилийн хувьд Нийслэлийн баруун, зүүн бүсэд авто замын томоохон засварын ажлыг эхлүүлээд байгаатай холбоотогоор баруун, зүүн аймгууд руу зорчих иргэд түр байгуулсан шороон замаар зорчиж байгаагаас үүдэн урд явж байгаа машин болон зөрж байгаа автомашиныг олж харахад бэрх болоод байгаа. Хотоос гараад л салхи татуулан давхих дуртай манайхны хувьд уг шинэ замаар хурдтай давхиж, гүйцэж түрүүлэх мэтээр хөдөлгөөнд оролцсоноос аваар осолд өртөж, амь нас,  эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирсон тухай харамсалтай мэдээлэл нилээд тархаад байгаа.

Хэдийгээр эдгээр замуудад усны машинаар ус цацаж тоосыг дарж байгаа ч газар хатахад эргээд л тоосоор бүрхэнэ. Мөн усны машин нь хааяа нэг замыг шүрших нь энэ их тоосыг дарахад хангалтгүй. Ойрын өдрүүдэд хур тунадас орж газрын хөрсийг чийглэснээр тоос хэсэгхэн хугацаанд дарагдаж байгаа. Гэвч өдөр болгон бороо орохгүй болохоор бид дахиад л тоосон дундаа амьдарсаар...

Энэ мэт иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй зүйлийг хүн бүр яриад байдаг ч ярьсан зүйл бодитой ажил болж, үр дүнгээ өгсөн ажил нь ховор.

Харин өнөөдөр тоос, тоосонцорыг 85-100 хувь дарж чаддаг гайхалтай бүтээгдэхүүн, технологийн талаар сонслоо. Ихэд олзуурхан энэ талаар сонирхоход АНУ болон Герман улсуудад үйлдвэрлэгдэж дэлхийн зах зээлд гарсан бүтээгдэхүүн юм байна. Нарийн мөхлөгт тоосонцор гаргадаг үйлдвэр, уурхай болон хучилтгүй шороон замын тоосыг дарахад олон улсад ашигладаг эко тоосжилт дарах бүтээгдэхүүн Монголд ороод ирчихсэн байна. “Eco Soil” ХХК эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирсэн бөгөөд Налайхын замын тоосжилтийг дарах туршилт хийж үзжээ. Ингэхдээ тусгай бодисуудыг гадны компанийн албан ёсны эрхтэйгээр олон улсын стандарт шаардлагийн дагуу монгол улсын стандарчлал хэмжил зүйн газраар баталгаажуулан цацсан байх юм. Нэг цацахад 40 хоногийн турш тоос гарахгүй байсан талаар тэндэхийн оршин суугчид ам сайтай байв. 

Тус компанийн ашиглаж буй Дастлок, Питросойл зэрэг бүтээгдэхүүнийг 1 метр квадрат талбайд 1.3л-1.5л зарцуулдаг юм байна. Ингэхдээ хөрсний чийг алдалтыг удаан барих, хөрсийг наягтруулж, барьцалдуулан нарийн мөхлөгт тоосжилтыг бууруулж, өвлийн хүйтэнд ашиглах боломжтой, эдийн засгийн хэмнэлттэй эко бүтээгдэхүүн ба олон улсын Standard No: BNQ2410-300/2010-12-01 стандартаар баталгаажсан байна. Тиймээс энгийн ус цацснаас хэд дахин үр дүнтэй, усны хэрэглээ бууруулсан, агаарт ялгарах CO2, хүлэмжийн хий багасдаг, техникийн ашиглах хугацаа уртасч, байгаль орчны доройтол, тоосжилтоос үүсэх, хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг давуу талтай бүтээгдэхүүн, технологи аж. Мөн уул уурхайн ашиглалтын явцад үүссэн PM2.5, PM10 тоосонцоруудын агаарын дэгдэлтийг дарах орчин үеийн мананжуулагч системүүдийг ашиглаж байгаа юм байна.

Бид замын тоосжилтыг дарах гээд машин машинаар ус цацахаас өөрийг хийж чаддаггүй. Гэтэл үүнээс өндөр үр дүнтэй, ус бага зарцуулдаг уг технологийг ашиглавал илүү ашигтай санагдана. Энэхүү бүтээгдэхүүнийг ашиглан тоосжийг бууруулж эрүүл агаараар амьсгална гэхээр сонирхохгүй байхын аргагүй.

Замын тоосжилт, уурхайн тоосжилт ихэссэн энэ цаг үед Ecosoil компанийн оруулж ирж байгаа уг бүтээгдэхүүн технологийг нэвтрүүлэх талаар сонирхон үзэж тоосжилт бууруулах талаар идэвхитэй ажиллахыг холбогдох байгууллага, аж ахуй нэгжүүдэд уриалмаар байна.

 

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.108Зочин   • 2019, 7 сарын 24. 23 цаг 52 минут

2008оноос зохиогчийн эрхээ авчихсан монгол эрдэмтдийн бүтээл бий дээ. Хүний юм хусч өрөнд орж дээ

202.126.88.235би   • 2019, 7 сарын 25. 22 цаг 41 минут

Өр нэхэх хэмжээнд хийж чадсан бол сайн байна харъя!?

202.126.89.232Зочин   • 2019, 7 сарын 25. 8 цаг 36 минут

Албан ёсны франчайз эрхтэй гэсэн бна лээ

64.119.17.14Зочин   • 2019, 7 сарын 24. 23 цаг 30 минут

Хөвсгөл нуурын амралт бааз руу очдог зам дээр хэрэглэвэл яах бол нуур замын тоосонд нөгөө сайхан тунгалаг байдал байхгүй бас амрах гэж очсон хүмүүс ч тоосонд даруулж тоосоор амьсгалсаар л байгаад ирдэг

88.130.155.94Зочин   • 2019, 7 сарын 24. 21 цаг 38 минут

ANU,German ulsad uildverlesen bol turshij batalgaajuulsan tehonlogo bgaa...manai uls hergelhed buruudah jmgui ...zasvartai bgaa,shoroon zamdaa heregleesei bilee

150.129.140.59trtr   • 2019, 7 сарын 24. 18 цаг 52 минут

daraa ni eruul mendiin talaar eldev yum yarihgui biz.

139.5.217.83MGL   • 2019, 7 сарын 24. 16 цаг 57 минут

Хэрэв энэ технологийг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй.. Улсаас мөнгө хайрлаад юу хийнэ. Хүний эрүүл орчинд амьдрах эрхийг эн тэргүүнд тавих хэрэгтэй. Хотын удирдлагууд аа.. Одоо усанд урсаж ирсэн гэр хорооллын жорлон бороо зогсмогц та бидний ам руу орно.

202.126.88.157зочин   • 2019, 7 сарын 24. 15 цаг 34 минут

ээ дээ юу л болдоо

66.181.161.27Зочин   • 2019, 7 сарын 24. 15 цаг 30 минут

Ийм зүйлийг л дэмжих хэрэгтэй

122.201.24.27Зочин   • 2019, 7 сарын 24. 14 цаг 04 минут

эко ойл гэх компанид талархах хэрэгтэй юм байна _бараг засмалаас бусад бүх замд цацаж баймаар эд үү ,хэд хоног барьцалдуулдаг хэр өртөгтэй эд вэ,сум баг руу тэрбэм,тэрбумаар зам тавина гэж байхаар эхний үед хэрэгтэй л юм ,гэхдээ мөнгө л хэрэглээг шийднэ шүү дээ

64.119.22.67Зочин   • 2019, 7 сарын 24. 13 цаг 44 минут

борооны дараа наранд газар хатхаар үйлчилгээгээ хэвээр байна уу. урьдах бүтээгдэхүүнүүд бүгд л борооны дараа дахих шаардлага үүсдэг

66.181.161.27Зочин   • 2019, 7 сарын 24. 13 цаг 48 минут

Борооны дараа замын суурь бэхжиж хатууран үйлчилгээ хэвээр үлддэг

66.181.188.110Zochin   • 2019, 7 сарын 24. 13 цаг 30 минут

Yum hj bga mongol companiudaa demjie l dee tor mineee

64.119.21.181зочин   • 2019, 7 сарын 24. 12 цаг 28 минут

энийг хараа эрхий хуруу...

122.201.31.150Зочин   • 2019, 7 сарын 24. 11 цаг 54 минут

химийн бордоо шиг хортой үр дагавар ирээдүйд гарахгүй юу?

820.35.450.01Зочин   • 2019, 7 сарын 24. 11 цаг 42 минут

Яг үнэхээр үнэн бол дарханы зам дээр туршаад үзүүлчих дээ ЭКОСОЙЛоо

202.72.245.122Зочин   • 2019, 7 сарын 24. 11 цаг 08 минут

2006 онд Оюу толгойд ашиглаж л бсан шүү дээ

202.131.225.197иргэн   • 2019, 7 сарын 24. 11 цаг 01 минут

урьд нь өвөрхангайгаас цааш 30 км шороон замд туршиж байсан боловч шаардлага хангахгүй гэж үзээд больж байсан

96.702.35.47Зочин   • 2019, 7 сарын 24. 10 цаг 47 минут

Дарханы зам битүү тоос шороо хүн машин явах арга алгаа. тэнд цацаад ** шидийг нь нэг үзээдхээч хүмүүсээ

802.65.017.51Зочин   • 2019, 7 сарын 24. 10 цаг 30 минут

Уул уурхайн компаниудад л их рекламдмаар юм бна даа. шороо манаруулаад л явж өгнө шүү дээ

52.64.789.521Зочин   • 2019, 7 сарын 24. 10 цаг 27 минут

бас нэг хүний шахаа бишийз

98.478.035.44Зочин   • 2019, 7 сарын 24. 10 цаг 27 минут

Гүүүүүд. энэ компанитай хэрхэн яаж холбогдох вэ

66.181.161.27Зочин   • 2019, 7 сарын 24. 12 цаг 37 минут

eco soil.mn web eer holbogdooroi

48.014.856.01Зочин   • 2019, 7 сарын 24. 10 цаг 26 минут

ЯГ одоо л Дарханы зам дээр ашиглаж сн технологи уу гүй юу гэдгийг нь шалгаад мэдчихмээр юм бишүү

478.47.002.89Зочин   • 2019, 7 сарын 24. 10 цаг 25 минут

Иймэрхүү компаниудаа төр бодлогоор дэмжмээр бгаа юм дааа

59.153.112.131зочин   • 2019, 7 сарын 24. 10 цаг 25 минут

Төр худалдаж аваад яг одоо Дарханы замд ашигламаар бна

203.91.118.180зочин   • 2019, 7 сарын 24. 8 цаг 54 минут

судалж үзэх л асуудал байна үнэхээр дэвшилттэй технологи бол дэмжих нь зөв байх

Шинэ мэдээ

АНУ “Нэг их наяд мод” эко санаачилгад нэгдэнэ4 минут 35 секундын өмнөУлсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна9 минут 35 секундын өмнөФото: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эргэн тойронд14 минут 35 секундын өмнөЦахилгаан соронзон галт тэрэг ийм байна19 минут 35 секундын өмнө“Mitsubishi Electric” компанийн мэдээллийг Хятадын хакерууд хулгайлжээ24 минут 35 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм34 минут 35 секундын өмнөТөлбөрийн шинэ систем бий болгохоо мэдэгдэнэ39 минут 35 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд44 минут 35 секундын өмнөБ.Сайнбаяр: Хуурамч шатахуунаас болж нэг жолооч жилдээ 500 мянган төгрөгийн зарлага гаргаж байна1 цаг 15 минутын өмнөЖ.Энх-Амгалан: Сургууль,цэцэрлэгийн хүртээмж 2020-2021 онд бүрэн шийдэгдэнэ1 цаг 35 минутын өмнөТатвар нэмснээс болж алдсан 893 тэрбум төгрөгтэй дүйцэх 6.7 тонн алтыг гишүүдээр төлүүл1 цаг 45 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 5 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 15 минутын өмнөХудалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 18:00Аавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ1 сар 22. 17:55“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд1 сар 22. 17:50Фото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг1 сар 22. 17:45Английн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа1 сар 22. 17:40“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ1 сар 22. 17:35Фото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага1 сар 22. 17:30Нууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав1 сар 22. 17:25Грета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй1 сар 22. 17:20ВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа1 сар 22. 17:15Чандлер Парсонс авто тээврийн осолд оржээ1 сар 22. 17:10Ханиаднаас салсан өчүүхэн туршлагаас1 сар 22. 17:05Турк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ1 сар 22. 17:00Аяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис1 сар 22. 16:55Оскар 2020: Орос гаралтай Холливудын одод1 сар 22. 16:50Памела Андерсон дахиад л нүцгэллээ1 сар 22. 16:45Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ1 сар 22. 16:40
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.