2019 оны 7-р сарын 24
11 цаг 24 минут

Дөрвөн зураачийн “Дөрвөн хөх” үзэсгэлэн ХААН галерейд гарч байна

Дүрслэх урлагийг дэмжигч ХААН Банкны төв байранд байрлах ХААН галерейд дөрвөн уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 4-25-ныг дуустал олны хүртээл болж буй билээ. Дөрвөн өөр уран бүтээлчийн дотоод ертөнцийг дэлгэн харуулсан уг үзэсгэлэнгийн нэр “Дөрвөн хөх”. Дүрслэх урлагийн дээд сургуулийг нэгэн үед сурч төгссөн дөрвөн бүсгүй 10-аад жил бүтээл туурвиагүй явсан ч нэг л өдөр хамтарч үзэсгэлэн гаргахаар зориг шулууджээ. Ингэхдээ өөр өөрийн гэсэн өнгө аяс, арга барилыг илэрхийлэхүйц цоо шинэхэн уран бүтээлээ тайлагнаад буй юм.

МУЭХ-ны гишүүн зураач Б.Гэрэлцэцэгийн хувьд голчлон эмэгтэйчүүд болон цэцгүүдийг өнгөлөг, хийсвэр хэлбэрээр дүрсэлдэг төдийгүй үндэсний бэлгэдлүүдийг өргөнөөр ашигладаг онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнд тэрбээр өөрийн арга барилыг эвдсэн цогц бүтээл дэлгэсэн нь “Миний нүд бусдын нүд” хэмээх инстоляци юм.

Зураач Н.Мөнхзаяа “Оддын сэрчигнээн” хэмээх бүтээлээ бага  насны дурсамж сэтгэгдлээс үүдэн зуржээ. Хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн охин тэрээр урлагийн орчинд өссөн бөгөөд хөгжим сонсоход оддын дундуур аялж яваа мэт сэтгэгдэл төрдөг байсныг ийнхүү бүтээлдээ буулгасан аж.

Холимог техникийн таван өөр өнгийн бүтээл Б.Сарангоогийнх. “Харсан” нэртэй уг цуврал бүтээлдээ тэрээр таван махбодийг дүрсэлсэн ажээ. Харин уран бүтээлч Э.Урьханы хувьд үзэсгэлэнд хоёр төрлийн бүтээлээрээ оролцож буй. Нэг нь таазнаас шал хүртэл унжуулан байрлуулсан том хэмжээний эсгий урлалын бүтээл, нөгөө нь гар нэхмэл хивс юм. Эсгийн дээр “Үлэмжийн чанар”-ын таван бадгийг уйгаржин монгол бичгээр бичсэн нь тун донжтой харагдуулж байв.

Уран бүтээлч Б.Гэрэлцэцэг, Э.Урьхан, Н.Мөнхзаяа, Б.Сарангоо нарын хамтарсан “Дөрвөн хөх” үзэсгэлэнг өндөрлөхөөс нь өмнө  та бүхэн заавал зорьж ирж үзээрэй. Үзэсгэлэн ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч буй бөгөөд ажлын өдөр 10:00-19:00 цагт үзэх боломжтой.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.45.231Зочин   • 7 сарын 25. 11 цаг 47 минут

saixan zuragnuud bn gaixaltai amnjilt xvsie zuraachiddaa

202.179.26.78IuGC-B56msE   • 7 сарын 28. 2 цаг 05 минут

wow

59.153.85.92Зочин   • 7 сарын 24. 22 цаг 41 минут

4 мээм гэвэл хүмүүс арай илүү үзэх байсан байх даа

192.82.65.224Зочин   • 7 сарын 24. 11 цаг 39 минут

юун сонин нэртэй ееееенн

202.21.100.210Юуг нь гайхдагын?   • 7 сарын 24. 12 цаг 03 минут

Хөх гэж мэддэггүй юм уу, 4 хүүхний 8 мөөм дор хаяж байгаа

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо1 цаг 41 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 5 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд5 цаг 15 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ5 цаг 25 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт5 цаг 30 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд5 цаг 35 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ5 цаг 40 минутын өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид5 цаг 45 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ5 цаг 50 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ5 цаг 55 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү6 цагийн өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу6 цаг 5 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ6 цаг 10 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов6 цаг 14 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ6 цаг 15 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ6 цаг 20 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ6 цаг 25 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул6 цаг 30 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа6 цаг 35 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ6 цаг 38 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг6 цаг 40 минутын өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа6 цаг 45 минутын өмнөНэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ6 цаг 50 минутын өмнөДалай, тэнгисийн цэвэрлэгч6 цаг 55 минутын өмнө“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа7 цагийн өмнө“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй7 цаг 5 минутын өмнөТрамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь7 цаг 10 минутын өмнөЭлэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог7 цаг 15 минутын өмнөЗүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө7 цаг 20 минутын өмнө6G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй7 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.