2019 оны 7-р сарын 24
12 цаг 30 минут

Хятадын ерөнхий сайд асан Ли Пэн таалал төгсжээ

Хятадын ерөнхий сайд асан Ли Пэн өнгөрсөн Даваа гарагт  өвчний улмаас нас барсныг тус улсын төрийн төв хэвлэл мэдээлжээ.

Ли Пэн 1987- 1998 он хүртэл БНХАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд  өнгөрсөн онд  90 насны босгыг давжээ. Тэр Хятадын коммунист намын  удирдлагын гурав дахь үеийн төлөөллийн нэг бөгөөд  Ерөнхий сайдын ажлаа өгсний дараа 1998-2003 онд Бүх Хятадын Ардын Хурлын Байнгын хорооны тэргүүлэгчээр ажиллаж байв.

Тэрбээр 1928 онд Сичуань мужид төржээ.  Ли Пэний эцэг нь хувьсгалч байсан бөгөөд 1931 онд Гоминдан намынханд алагдсан учир өнчин өрөөсөн үлджээ.  Гэвч гурван настай өнчин хүүг БНХАУ-ын анхны ерөнхий сайд Жоу Эньлай үрчлэн авч өсгөсөн аж. Жоу Эньлай тухайн цаг үедээ Мао Цэдуны дараа орох нэр нөлөө бүхий хүн байсан юм. Тиймээс Ли Пэнг  анхны Ерөнхий сайдын хүү гэж нэрлэж болох төдийгүй, Ерөнхий сайдын хүү Ерөнхий сайд хэмээн тодотгосон нь бий.

Ли Пэн Москва хотноо усан цахилгаан станцын инженер мэргэжлээр суралцжээ. Түүнтэй  нэг ангид хамт Москвад суралцаж байсан Ион Илиеску хожим нь Бүгд Найрамдах Румын Улсын  Ерөнхийлөгч болж байсан бол Ли Пэн Хятадын Ерөнхий сайдаар ажиллаж байсан сонирхолтой түүх байдаг аж.

1955 онд Москвагийн эрчим хүчний дээд сургуулийг улаан дипломтой төгсөж, Хятадад эргэж ирээд төрийн өмчит эрчим хүчний компанид ажиллаж байжээ.  Хожим нь Дэн Сяопиний засаглалын үед эрчим хүчний сайд болж, 1987 онд Хятадын ерөнхий сайдаар томилогдож байв. Тэрбээр Дэн Сяопиний эхлүүлсэн шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэгч, гардан зохион байгуулагч байв.

Ли Пэн 1998 он хүртэл 11 жил ерөнхий сайдаар ажиллаж, дараа нь Хятадын төрийн дээд байгууллага болох улс төрийн товчооны гишүүнээр 15 жил ажилласан байна.

Ли Пэнг 1989 онд Тяньаньмэний талбайд гарсан ардчиллын төлөө тэмцлийг цус урсган дарсан гол зохион байгуулагч гэж үздэг бөгөөд хожим  гаргасан шийдвэрийнхээ тухайд  “зайлшгүй шаардлагатай арга хэмжээ” гэж тайлбарласан байдаг.

Шиньхуа агентлаг экс ерөнхий сайдад зориулсан эмгэнэлдээ “Тяньаньмэний хэрэг явдлын үеэр тогтворгүй байдал, хүчирхийллээс сэргийлэх шийдвэртэй арга хэмжээ авсан” хэмээн дурджээ.

Ли Пэн хоёр хүү, нэг охинтой бөгөөд эдний гэр бүлийнхэн Хятадын эрчим хүчний салбарт томоохон нэр нөлөөтэй гэдгээрээ алдартай юм.

Г.Хан

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.11.114Зочин   • 2019, 7 сарын 24. 14 цаг 05 минут

Харамсалтай байна. Энэ бодвол монгол руу хийгдсэн 90-ээд оны тусламж, дэмжлэг, хөрөнгө оруулалтуудыг батлалцаж байсан хүн байлгүй дээ. Сүнс нь амгаланг олох болтугай.

202.131.233.214Зочин   • 2019, 9 сарын 4. 16 цаг 43 минут

bitii l hutsaad bgaraai hujaagiin buunii nohoi min

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна56 секундын өмнөФото: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эргэн тойронд13 минут 33 секундын өмнөЦахилгаан соронзон галт тэрэг ийм байна18 минут 33 секундын өмнө“Mitsubishi Electric” компанийн мэдээллийг Хятадын хакерууд хулгайлжээ23 минут 33 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм33 минут 33 секундын өмнөТөлбөрийн шинэ систем бий болгохоо мэдэгдэнэ38 минут 33 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд43 минут 33 секундын өмнөБ.Сайнбаяр: Хуурамч шатахуунаас болж нэг жолооч жилдээ 500 мянган төгрөгийн зарлага гаргаж байна1 цаг 14 минутын өмнөЖ.Энх-Амгалан: Сургууль,цэцэрлэгийн хүртээмж 2020-2021 онд бүрэн шийдэгдэнэ1 цаг 34 минутын өмнөТатвар нэмснээс болж алдсан 893 тэрбум төгрөгтэй дүйцэх 6.7 тонн алтыг гишүүдээр төлүүл1 цаг 44 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 4 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 14 минутын өмнөХудалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 18:00Аавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ1 сар 22. 17:55“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд1 сар 22. 17:50Фото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг1 сар 22. 17:45Английн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа1 сар 22. 17:40“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ1 сар 22. 17:35Фото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага1 сар 22. 17:30Нууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав1 сар 22. 17:25Грета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй1 сар 22. 17:20ВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа1 сар 22. 17:15Чандлер Парсонс авто тээврийн осолд оржээ1 сар 22. 17:10Ханиаднаас салсан өчүүхэн туршлагаас1 сар 22. 17:05Турк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ1 сар 22. 17:00Аяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис1 сар 22. 16:55Оскар 2020: Орос гаралтай Холливудын одод1 сар 22. 16:50Памела Андерсон дахиад л нүцгэллээ1 сар 22. 16:45Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ1 сар 22. 16:40Хос гавьяатын 37 жилийн өмнөх зураг1 сар 22. 16:35
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.