7-р сарын 24
16 цаг 13 минут

БНСУ-ын Хууль Зүйн Яам 90 хоногийн визийг 5 сар болгон сунгах судалгааг хийж байна гэжээ

“Хөдөө орон нутагт ажиллах хүчний хомсдолтой боловч гадаадын иргэдийг ажиллуулах гэхээр дийлэнх нь хууль бус цагаач иргэд, хэцүү байна шүү” хэмээн  БНСУ-ын Пёнг Тек-т 30 гаруй жил лийр тариалж буй “А” хэлж байна.

Тэрбээр  хэлэхдээ дотоодын иргэдийн шаардах ажлын хөлс, өртөг өссөний дээр тэд өөрсдөө газар тариалангийн ажлыг хүнд, хэцүү хөдөлмөр гээд цэрвэж ажиллах хүчний хомсдол үүсгэж байгааг дурьдаад шаардлагатай ажлын байрандаа нутгийн иргэдээр дамжуулан гарал үүсэл, бичиг баримт нь үл мэдэгдэх 20-30 гадаадын иргэнийг ажиллуулж буй үнэнээ хүлээсэн бөгөөд хэзээ мөдгүй ороод ирэх цагаачлалын албаны шалгалтыг сэтгэл эмзэглэн хүлээн суухаас аргагүй байдалд байна гэжээ. 

 

Нутгийн иргэдээс газар тариалангийн ажилд яг үнэндээ насаараа тариалангийн талбай дээр ажилласан тэтгэврийн хөгшид л ажилладаг ба тэдэнд дэмжлэг болох залуусыг гадаадын иргэдээс сонгохоос өөр сонголт байдаггүй.  Гэвч эдгээр гадаадын иргэд хууль ёсоор ажил хийх эрхтэй байлаа ч тэдний ихэнх нь 90 хоногийн визтэй байдаг.  Хэрэв нэг тариалингийн талбайн  бүтэн ургац авахад багадаа 5-6 сар шаардлагатай гэж тооцвол 90 хоногийн визтэй гадаадын иргэд нь тарьсан ургацынхаа үр шимийг хүртэхгүй гэсэн үг. Энэ нь  харамсалтай бөгөөд муугаар яривал ургацын сайн мууд хариуцлага хүлээхгүй алга болно гэсэн үг юм хэмээн тэрбээр ярьж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр БНСУ-д албан ёсоор улирлын чанартай ажлын виз/90 хоног/-ийг 2015 онд гадаадын 19 иргэн авч байсан бол энэ тоо 2016 онд 200, 2017 онд 1080, 2018 онд 2820, энэ оны эхний 6 сарын байдлаар 10 000-аас давж огцом өсөн нэмэгдсээр байна. Харин тооцоо судалгаанаас харвал газар тариалангийн талбайд 22 000 хүний ажиллах хүч шаардлагатай байгаа ажээ.

Тэгвэл саяхан буюу 2019.07.22 өдөр болсон Канг Вон-ы Сам Чог-ын замын осолд тус улсын засгийн газар, хууль хяналтын байгууллага, олон улсын сайн санааны нийгэмлэгүүд ихээхэн анхаарал хандуулаад байна.

Уг осол нь Кёнг Бук мужийн Бунг Хуа Гүн-ий тариалангийн талбайд сонгино хураахаар явж байсан хүмүүсийг тээвэрлэж явсан бөгөөд эдгээрийн дотор жолоочийн хамт Солонгосын тэтгэвэр/62-82 насны/-ийн насны 7 иргэн, хууль бусаар оршин суугч гадаадын 9 иргэн өдрийн 65 000-70 000 воны ажлын хөлсний төлөө 6-7 цаг машинаар явдаг хол газрыг зорьж яваад  тус улсын 2, гадаадын 2 иргэн тус тус амь насаа алдсан юм.

Тус улсын хөдөө аж ахуйн салбарт ялангуяа газар тариалангийн салбарын  ажиллах хүчний хомсдолтой холбогдуулан гадаадын иргэдийн улирлын визийг сунгах, тэдний ажиллах нөхцлийг бүрдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон хэмээн үзэж байгаа ажээ.

 

Үүний нэгэн жишээ нь Кёнг Ги мужид тариалан эрхлэгч “Б” хэлэхдээ “Бид үнэндээ гадаадын иргэн ажиллуулах зөвшөөрөлтэй ч гэсэн хууль бус гадаадын иргэдийг давхар ажиллуулдаг ба үүнээс гарах ямар нэг эрсдэл/торгууль/-ээс цаг үргэлж эмээсээр ирлээ” гээд “Хэрвээ хэн нэгний сэтгэлд нийцэхгүй байвал хууль бус гадаадын иргэн ажиллаж байгаа тухай мэдээллийг дотоодын иргэдээс цагаачлалын албанд өгөх нь энүүхэнд” гэжээ.

Харин тус улсын Хууль зүйн яам улирлын виз сунгах, ажиллах боломжтой гадаадын иргэдийн мэдээллийг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж байна хэмээн мэдэгдсэн байна.

Мөн тус яамны ажилтан “Ажил зуучлалын товчоогоор дамжин ажиллах гадаадын иргэдийн дийлэнх нь хууль бус иргэд гэдэг нь тодорхой байдаг ба бид одоогоор 90 хоногийн визийг 5 сар болгон сунгах судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд тэдний ажиллах хүрээ, мэдээллийн санг өргөжүүлэхээр ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.  

Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.117.194zochin   • 7 сарын 25. 8 цаг 35 минут

haa na ch adilhan ajil hiih gesn humuus ni havchilga daramtad bh yum

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа5 цаг 34 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ6 цаг 28 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ6 цаг 35 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ6 цаг 40 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал6 цаг 45 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой6 цаг 50 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс6 цаг 55 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ6 цаг 57 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’7 цагийн өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ7 цаг 3 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино7 цаг 5 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна7 цаг 10 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал7 цаг 15 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ7 цаг 20 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ7 цаг 21 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)7 цаг 25 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав7 цаг 30 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх7 цаг 35 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй7 цаг 40 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна7 цаг 45 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг7 цаг 50 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй7 цаг 52 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно7 цаг 55 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цагийн өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ8 цаг 5 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ8 цаг 10 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө8 цаг 15 минутын өмнө“Цаатны наадам” боллоо8 цаг 20 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ8 цаг 25 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ8 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.