8-р сарын 1
13 цаг 05 минут

Тал нутгийн өнгө хийгээд Морин шуургатай нэгэн үдэш

Сүхбаатар аймаг эртнээсээ зураач, урчууд хийгээд үе дамжсан уран дархчуудаараа алдартай билээ. Тухайлбал, Монголын орчин цагийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг ардын зураач Д.Амгалан гуайгаас эхлээд МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Д.Дамдимаа, Х.Цэгмэд, зураач Я.Оюунчимэг, Дарьгангын алдарт уран дархан М.Балдан-Осор, М.Зундуй гээд нутаг усныхаа нэр алдрыг дуурсгасан олон арван авьяастан энэ нутгийн бахархал юм.

Уран бүтээлийн баялаг түүх, намтартай өвөг дээдсийнхээ өвийг өнөө цагт тээн уламжилсаар ирсэн Сүхбаатар аймгаас төрөн гарсан авьяаслаг зураач урчуудын “Тал нутгийн өнгө” нэртэй уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн өнөөдөр /2019.07.29/ 17 цагт Монголын Урчуудын Хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд ахмад зураач МУЭ-ийн гишүүн, зураач Ё.Бадарч, Б.Гантулга, Б.Буд, Я.Адьяа, Ж.Дүүрэнтөгс, уран дархан Ш.Даваадорж, Баатарчулуун болон одоо ид бүтээн туурвиж байгаа залуу үеийн төлөөлөл болох Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван, МУЭ-ийн шагналт зураач М.Эрдэнэбаяр, Д.Булгантуяа, Д.Батзориг, Н.Амарсайхан, Д.Амараа зэрэг 40 орчим авьяаслаг уран бүтээлч шилдэг уран бүтээлээрээ оролцож, уран зураг, уран баримал, монгол зураг, ваар урлал, сийлбэр, уран дархан, уран бичлэг, чимэглэх урлагийн төрлөөр туурвисан нийт 60 орчим бүтээл үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.

Сүхбаатар аймгийн зураач, урлаачид анх 2011 онд тус аймгийн соёл, урлагийн өдрүүдээр нийслэлчүүдэд уран бүтээлээ танилцуулж байсан. Түүнээс хойш найман жилийн дараа ийнхүү Сүхбаатар нутгаас төрөн гарсан авьяастнуудын бүтээлийн дээжийг нийслэлчүүд таалан соёрхох боломж нээгдэж буй нь энэ. Үзэсгэлэн ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Тал нутгийн өнгө”-ийг толилуулах үеэр нэгэн номын хурим болсон нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ай.Төмөр-Очирын шүлэг, найраглалын түүвэр болох “Морин шуурга”. Энэхүү түүвэрт шударга ёсны ташуурын далайлттай шүлэг найраглал, захидал, нийтлэл, ярилцлагууд нь багтсан байна. Тэрбээр номынхоо талаар “Би Монголын улс төрийн 30 жилийн үйл амьдралыг яруу найраг, гоозүйн хэлээр, яруу найрагчийн энэлэн шаналанг нэгтгэж бичсэн. “Морин шуурга” бол тэнгэрийн шуурга биш, тэнэгүүдийн шуурга юм. Нийгмийнхээ 30 жилийн шуургыг үгээр зурлаа. Морио чононд идүүлж байхад зүгээр хараад сууж байдаг малчин байдаггүй шиг, Монголоо нохойд тасдуулж байхад би “хаая хүүе” гэхгүй бол болохгүй. Тиймээс Монголын их төрийг ариусгах “Морин шуурга” гэж ном бичсэн. Морин шуурга Монголыг аварахаар исгэрч байна.” хэмээн өгүүлсэн юм.

Сэтгүүлч, найрагч гавьяат маань уран зураг, тэр дундаа таталбар зурагт гаргууд нэгэн. Тиймдээ ч номын баярт ирсэн зочдодоо зориулж, найман шарга морийг таталж зурсан нь үнэхээр сонирхолтой үзүүлбэр боллоо.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа6 цаг 10 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ7 цаг 4 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ7 цаг 11 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ7 цаг 16 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал7 цаг 21 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой7 цаг 26 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс7 цаг 31 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ7 цаг 33 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’7 цаг 36 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ7 цаг 39 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино7 цаг 41 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна7 цаг 46 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал7 цаг 51 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ7 цаг 56 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ7 цаг 57 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)8 цаг 1 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав8 цаг 6 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх8 цаг 11 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй8 цаг 16 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна8 цаг 21 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг8 цаг 26 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй8 цаг 28 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно8 цаг 31 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 36 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ8 цаг 41 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ8 цаг 46 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө8 цаг 51 минутын өмнө“Цаатны наадам” боллоо8 цаг 56 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ9 цаг 1 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ9 цаг 6 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.