2019 оны 8-р сарын 5
14 цаг 35 минут

Бүгдээрээ ер нь машинтайгаа урагшаа ч үгүй, хойшоо ч үгүй, таг түгжрээд зогсож байх уу

 “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллын үе буюу өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагт ОРОН НУТГИЙН ДУГААРТАЙ тээврийн хэрэгслийг хотын А, В бүс дэх авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй түр хязгаарлахаар төлөвлөж байна. Та үүнийг дэмжих үү” гэсэн санал асуулга явуулжээ, нийслэлээс. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь зөрчлөө, Ард иргэдийг хот, хөдөөгөөр нь ялгаварлан гадуурхлаа, Тэгвэл хотынхон та нарыг нутагтаа хөл тавиулахгүй дээ гэх зэргээр олон нийтийн сүлжээнийхэн мушгиж тонгороод “гөвж” эхэлжээ.

Эрүүл ухаанаар бодоод үзэхэд ийм санал асуулга төдийхөнд тэгж барьц алдан сандраад байх зүйл энд үгүй мэт. Хотынхон ажил алба, хичээл сургууль, цэцэрлэг яслидаа  явах гээд ид бужигнадаг 07:00-10:00 цагийн хооронд орон нутгийн жолооч нар заавал барьцаж байгаа аятай Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам руу орох гэж зүтгэх хэрэг үнэндээ бий юү гэдгийг нэг бодолцоод үзмээр. Үнэхээр зайлшгүй хэрэг байлаа гэхэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж болно, эс бөгөөс урдуур, хойгуур тойроод явах боломж уг нь хэнд ч нээлттэй. Тэгээд ч А, В бүс буюу Их, Бага тойруу руу орон нутгийн тээврийн хэрэгслийг өглөө, оройны хэт ачааллын үеэр нэвтрүүлэхгүй гэж байх нь зөв үү гэж л санал асууж байгаа болохоос хөдөөгийн жолооч нарыг Улаанбаатарт хөл тавиулахгүй, хаагуур ч явуулахгүй гээд эцэслэн шийдчихсэн хэрэг огт биш билээ. Түгжрэл арай саардаг үе буюу 10:00-17:00 цагийн хооронд, мөн орой 20:00 цагаас хойш хотын төвөөр тааваараа зорчиж, такси үйлчилгээндээ чөлөөтэй хийж болно. Яагаад такси үйлчилгээний тухай яриад эхлэв гэж үү?

Замын хөдөлгөөний ид ачааллын үеэр ОРОН НУТГИЙН ДУГААРТАЙ тээврийн хэрэгслийг яагаад “алагчлах” болсон шалтгаан чухам эндээс улбаатай. Тээврийн цагдаагийн газраас гаргасан судалгаагаар орон нутгийн дугаартай 17 мянган машины жолооч нийслэлд түр болон байнга оршин суудаг тогтоогджээ. Орон нутгийн дугаартай 360 гаруй тээврийн хэрэгслийн жолоочоос түүвэр судалгаа авахад “50 гаруй хувь нь Улаанбаатар хотод 1 сараас дээш хугацаагаар оршин суудаг (угтаа “халтуур” хийдэг) гэсэн бол 15 хувь нь хувийн ажлаар хотод ирсэн гэж хариулсан бол 30-аад хувь нь тодорхой зорилгогүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Засаг даргын зөвлөлийн хуралдаанд хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатарчууд замын хөдөлгөөний түгжрэлээ яаж бууруулах вэ гээд янз бүрийн шийдэл хайж байхад дээрээс нь нэмээд орон нутгийн дугаартай 17 000 автомашин түр буюу байнга оршин суудаг гэсэн судалгаа байна. Эдгээр явуулын автомашинуудыг цагийн хязгаартай явуулах эрх хотод бий. Энэ 17 000 машины хөдөлгөөнийг замын хөдөлгөөний ачаалалтай үед хотын төв рүү оруулахгүй, түр хязгаарлавал ачаалал хэрхэн буурахыг хүн болгон мэдэж байгаа” хэмээсний учир энэ аж. Тийм ээ, Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй 1.5 сая хүний эрх ашгийн төлөө нийслэл хотын зүгээс энэ зэргийн зохицуулалт хийж яагаад болохгүй гэж. Миний эрх нөгөө хүний хамрын үзүүрээр хязгаарлагддаг гэдэг дээ. Тэр тусмаа их хотын аж амьдралын тухай ярихад нэг хүний бус, нэг хэсэг бүлгийн биш, нийтийн эрх ашиг гэдэг дүрэм журам хамгийн түрүүнд үйлчлэх учиртай.  

Нэг л зүйлийг ойлгочиход гэмгүй. Энэ шийдвэр хэрэгжлээ гэхэд ямар ч зорилгогүйгээр хүрээ хотод машинтайгаа дэмий сэлгүүцэж байгаа 30-аад хувь болон 1 сараас дээш хугацаагаар Улаанбаатарт оршин сууж “халтуур” хийдэг 50 гаруй хувьд хамгийн их хамаатай юм билээ. Түүнээс биш эмнэлэгт яаралтай хүн үзүүлэх гээд урьд шөнө нь хөдөөнөөс ирсэн жолоочийг хотын төвөөр явуулахгүй гэж “нударга зангидаад” байгаа хэрэг ерөөс биш гэнэм.

Улаанбаатарт өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог 420 гаруй мянган автомашины асуудлыг хэрхэн зохицуулж, түгжрэлийг бууруулах вэ гээд олон хүн толгойгоо гашилгаж, аргаа барж ядаж байгаа. Арга ядахдаа л энэ их түгжрэлд нэрмээс болж байгаа орон нутгийн дугаартай 17 000 машиныг хөдөлгөөний ид ачаалалтай үед хотын төв рүү оруулахгүй байвал яах вэ гэдэг санал дэвшүүлж. Харин манайхан л болсон хойно “Одоо тэгвэл орон нутгийн жолооч нар хотын дугаар авцгааж, хуурамч бичиг баримттай хүмүүс олширно доо” хэмээн сөргүүлэн “занаж” байх авай. Муугий нь хамгийн түрүүнд бодож олоод, бусдадаа үлгэрлэх энэ муухай монгол зан уу.

Ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй, энэ хэвээрээ яваад байвал 2 жилийн дараагаас улаанбаатарчууд зам дээр машинтайгаа 0 зогсолт хийхэд ойрхон болсныг албаныхан сануулж буй. Дуугүй суухаар юу ч хийхгүй байна гэнэ, шийдэх гээд санаачилга гаргахаар “Хүний эрхэнд халдлаа” гэнэ. Эсвэл бүгдээрээ ингэж байхаар машинтайгаа урагшаа ч үгүй, хойшоо ч үгүй түгжрээд зогсож байх уу. Тэгээд чи, би гэж тамын тогооны үлгэр шигээ хэмлэлдэхгүй, бүгдээрээ зам дээр цаг, мөнгөө үрэн, нервээ бараад байж байя, яршиг.  

 

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.100.210Зочин   • 8 сарын 6. 14 цаг 20 минут

Алтай хотхоны зүүн урд талын 4 замын уулзварыг цагдаагаас болж түгжирнэ. Хойноосоо урагшаа урсгалаа байнга хөдөлгөөнийг үргэлжлүүж баруун зүүн тийш урсгалыг 10 минуутанд 1 удаа чөлөөлнө. Жолооч нар тэнэг улсууд биш болохоор хэсэг нь автобус комбинат №1рүү явдаг урагшаа эргэдэг замаар 5 богдын уулзвар, нөгөө хэсэг нь алтай хотхон дундуур явж сэлбын гүүрний наад хэсгээр хүчээр эргэх гэж зүтгэнэ. Цагдаа нар тохиргоотой гэрлэн дохиогоор зүгээр л явуулах хэрэгтэй шүү дээ.

66.181.164.159zaraa   • 8 сарын 6. 12 цаг 38 минут

tui mai shv malnuudaa .....ideh gesen munguu bosgoh gesen luiwarchidiin arga

112.72.12.6Зочин   • 8 сарын 5. 21 цаг 46 минут

ugaasaa odoo 8 sariin 15n geed l nam zogsono. orkuudtaigaa tegeed gold ni orood umhiid ni utagdaad suutsgaaj baina biz. ugaasaa uhaantai humuus ni alhaad niitiin teevreer zorchood bolchidog bolson uye.

88.130.155.145Зочин   • 8 сарын 5. 21 цаг 29 минут

niitiin teever avtobus,troilebusiinhaa toog nemee,jvah marshrutiin nemee uniig ni buulga,tedgeeriin zamiin saadgui davuu erh olgoo,saad bolsond ni öndör torguuli taviaa ter tsagt tugjireld mashitaigaa suuj bsanaas niitiin teeveree songodog bolno

66.181.177.89Zochin   • 8 сарын 5. 18 цаг 33 минут

ERGUUNUUD TUGJREED ZOGSOJ BAIVSL TAARNA.

202.126.88.200Зочин   • 8 сарын 5. 17 цаг 58 минут

бгн.уб хотыг ямар ч үнэ цэнэгүй хэн ч тоодгүй хот болго тэгвэл энэ юмнаас садна

202.126.88.200Зочин   • 8 сарын 5. 17 цаг 57 минут

ёстой эргүү дүнкүү юм ойлгодоггүй улсууд шүү.ердөө юунаас болоод бгаан тов тодорхой ш тэй.ямаршуу бага нутаг дэвсгэртэй газар хичнээн олон заваарсан байшин овоолсон бгаа билээ.хэдэн хүн ам машин тэрэг бгаа билээ.яагаад ч наад түгжрэл чинь арилахгүй.хүн амыхаа тал хувийг нь нүүлгээ ямар нэг аргаар даац нь хэтэрчихаад бга биздээ.дээр нь заваан байшингуудаа буулгаад зогсоол ногоон байгууламж барь тэнэгүүдээ.урамшуулал олгоод сонгон шалгаруулалтаар орон нутаг руу явуулбал явах хүн маниас авахуулаал зөндөө бна.энэ хот гээчид чинь юу бгаад ингээд

182.160.37.92Зочин   • 8 сарын 5. 17 цаг 50 минут

тэгээд түгжрэлд баас нь хүрвэл ардчилсан ооркууд орц руу ороод өмхий бөгсөөрөө баагаад бөгсөө ч арчихгүй гараад шаана

103.26.193.67Зочин   • 8 сарын 5. 17 цаг 39 минут

Яг үнэндээ бол замын цагдаа зохиомол түгжрэл үүсгэдэг шүү дээ . Нарантуул, багшийн дээдийн түгжрэл бол замын цагдаатай холбоотой. Багшийн дээдийн түгжрэл бүр зүүн дөрвөн зам, жуков, кино үйлдвэр хүртэл зөвхөн цагдаагаас болж үүсдэг . Тэр түгжрэлээс болж бас сансар уруудах, захаас өгсөхөд бас нөлөөлнө . Нарантуулын уулзварыг бас л цагдаа нам зогсоож түгжрэлд оруулдаг шүү дээ. Баруун, зүүн урсгалыг нам хааснаас болж түгжирдэг болохоос захтай ямарч хамаагүй юм бна лээ шүү

122.201.21.147Зочин   • 8 сарын 5. 16 цаг 32 минут

Баруун, Зүүн захдаа 2 том зах байгуулчих юм бол арай дээр байх болов уу? Ер нь хотоо тэлэх л хэрэгтэй , Яриад байхаас хэрэгжилт муу байна. Нөгөө 5-р Цахилгаан станц яасан бэ? анх ярьсанаар эхлүүлсэн бол өдийд ашиглалтанд ороод хот тэлээд хачин болох байлаа. Тэгэхээр хот төлөвлөлт даанч алга гэхэд болно.Баруун, Зүүн дөрвөн замын хооронд бөөгнөрөөд байгаа биз дээ. Одоо машин битгий хэл явган яваад хотын доторхи байшингуудын хооронд явганаар гарч болохгүй байна

202.126.88.34Зочин   • 8 сарын 5. 16 цаг 02 минут

Хөдөө орон нутгийн машинууд, дүрмээрээ явж чаддаггүй оркуудыг хотын хөдөлгөөнд оролцуулахгүй л бвал түгжрэл гацаагүй болно

202.9.44.61зочин   • 8 сарын 5. 15 цаг 36 минут

машины тоо нь хэвээрээ явдаг замыг хасаад байхаар түгжрэл нь улам л нэмэгдэнэ шүү дээ тийм болохоор бүсчлэл гэсэн ойлголтыг бүр авч хаях хэрэгтэй.Өөрөөр сэтгэж чадахгүй бол ТЦ-ийн удирдлагыг менежментийн удирдлагын багаар сонгон шалгаруулалаар солих хэрэгтэй

43.242.242.24ыөбыө   • 8 сарын 5. 15 цаг 03 минут

Нарантуул зах болон машины бүх захыг хотоос гаргавал түгжрэл гайгүй болоход нөлөөлнө. Монгол улс 21 аймагтай 20-д аймаг нь хотоос баруун тийш. Гэтэл Нарантуул зах орох 20-д аймгийн машинууд хотын зүүн зах орох гэж түгжрэл үүсгэнэ. Том машинууд нь зам эвдэнэ. Энийг болиулмаар байна. Нарантуулыг хотын баруун талд аваачаач

202.21.109.71Зочин   • 8 сарын 5. 16 цаг 04 минут

Нарантуул харин ч олон мянган машин хашаандаа үогсоож хотын түгжрэлээс багасгаж бдаг байх. Харин ямарч зогсоолгүй Сандей мэтийг хотоос зайлуул

202.126.88.34Зочин   • 8 сарын 5. 16 цаг 00 минут

Энэ орк өөрөө л хотоос нүүчихмээр юм. Тэээс чинь 100 гаруй мянган хүн тэжээгддэг юм гэнэ лээ. Хотжиж чадахгүй энэ оркуудаас л хот хамгийн түрүүн цэвэрлэглэх ёстой.

66.181.180.192Зочин   • 8 сарын 5. 15 цаг 01 минут

Монголд орж ирээд 10жил болсон машин г явуулахгүй гэвэл түгжирэл тодорхой хувиар буурах болно нэг ёсондоо муу машин хотоос гарах болно,

66.181.189.131бид   • 8 сарын 5. 14 цаг 58 минут

захуудаа хотоос гаргавал түгжрэлгүй болно

202.9.42.213zo   • 8 сарын 5. 14 цаг 53 минут

ter zaasan tsagt ni 17000bvgdeeree yavad baigaa yumu

64.119.24.240Зочин   • 8 сарын 5. 14 цаг 50 минут

энэ бол арга яадсан арга гэхдээ зүгээр ярьж байснаас туршаад үзсэн нь дээр энэ оношлогооны газруудыг маш сайн шалгах хэрэгтэй дээрээс нь хуучин машины татварыг нэм шинэ машинаа боломжийн үнээр нь зар монголд явж байгаа жилээс нь хамаарч татварыг ялгавартай болго.

112.72.12.4zochin   • 8 сарын 5. 14 цаг 46 минут

dvrmee meddeggvi sogtuu golduu yavdag uos zvigvi jolooch nart oo zogsolt taarna olon hvnii ami avaragdana daa

64.119.21.2Д.Баяраа   • 8 сарын 5. 14 цаг 46 минут

Автотээрийн хэрэгслэлийн татвар, зам ашигласны шимтгэл, хуучин автомашины гаалийн болон онцгой албан татвараа нэм. Олсон орлогоороо нийтийн тээврээ хөгжүүлээ. Тэгвэл хүмүүс мөнгө, цаг заваа баран машин унах гээд байхгүй шүү дээ. Зөвхөн хориг саад тавих талаас нь бодоод байх юм. Эдийн засгийн хөшүүргийг ашиглаачээ.

49.0.147.33зочин   • 8 сарын 5. 14 цаг 45 минут

эхлээд нэгдүгээр эгнээгээ л чөлөөлчих.өөр янз бүрийн юм бүү бод.үүнийг хиивэл боллоо.олон давхар зогсоол барь.

202.179.31.104Зочин   • 8 сарын 5. 14 цаг 40 минут

Эмнэлэг орох машиндаа үйлчилгээ хийлгэх төдийгөөр хотын төвөөр хаяа явдаг хүмүүсийг яаж ялгах юм бэ? хавтгайруулаад л хорино ш дээ.

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ2 цаг 1 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм2 цаг 6 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ2 цаг 11 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…2 цаг 16 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод2 цаг 21 минутын өмнө"Анхдагч" ах нар2 цаг 26 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ2 цаг 26 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан2 цаг 31 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ2 цаг 36 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана2 цаг 38 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ2 цаг 41 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ2 цаг 46 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ2 цаг 51 минутын өмнөВалютын ханш2 цаг 56 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ3 цаг 1 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"3 цаг 6 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу3 цаг 11 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй3 цаг 16 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна3 цаг 21 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа3 цаг 26 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...3 цаг 31 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо3 цаг 36 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ3 цаг 41 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ3 цаг 46 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно3 цаг 51 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл3 цаг 56 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...4 цаг 1 минутын өмнөМиссээ дэмжих үү4 цаг 6 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ4 цаг 11 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод4 цаг 16 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.