2019 оны 8-р сарын 6
8 цаг 10 минут

Г.Батзориг: Валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай

Эдийн засагч, шинжээч Г.Батзоригтой ярилцлаа.

-Сүүлийн 3 сарын хугацаанд ам.долларын ханш 23 төгрөгөөр нэмэгдлээ. Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн ч ам.долларын ханш алгуурхан өссөөр л байна. Шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

2019 оны эхний хагасын байдлаар төлбөрийн тэнцэл 456 сая ам.долларын ашигтай гарлаа. Төлбөрийн тэнцэл нь нийт валютын орох, гарах урсгалын зөрүүг хэлдэг. Тэгэхээр валютын орох урсгал нь гарахаасаа их байна гэсэн үг. Энэ үед угтаа төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангарах ёстой. Гэсэн ч төгрөгийн ханш ам.долларын эсрэг аажмаар суларч байгаа нь хэд хэдэн хүчин зүйлсээс хамаарах боломжтой. Нэгдүгээрт иргэд, ААН-үүд төгрөг ам.долларын эсрэг суларна гэсэн хүлээлт их байна. Өөрөөр хэлбэл төгрөгт итгэх итгэлгүй байна гэсэн үг шүү дээ. Үүний нэг баталгаа нь хугацаагүй валютын хадгаламж жилийн өмнөөс 30 хувиар өссөнөөс харж болно. Хоёрдугаарт улирлын нөлөөлөл гэх зүйл бий. Манайд 8 сарын сүүлээс бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж эхэлдэг. Тиймээс аж ахуй нэгжүүд 7, 8 сард багтан бараа татан авалтаа хийдэг. Энэ нь төгрөг ам.долларын эсрэг сулрахад нөлөөлсөн байж болох талтай.

-Валютын ханш чангарч, төгрөгийн ханш суларч байгааг Монголбанкны үйл ажиллагаатай холбож тайлбарладаг. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд Төвбанкны үйл ажиллагааг улс төрөөс ангид байлгах ёстой гэдэг ч бодит байдал дээр эсрэгээрээ байна гэж шүүмжлэх явдал гарч байна?

Тэгэхээр гадаад болон дотоод орчноос шалтгаалаад төгрөг ам.долларын эсрэг суларч эхлэхэд улс төрийн зүгээс Төвбанкинд ирэх дарамт өндөр болдог. Тэдний зүгээс зүгээр л ам.долларын ханшаа барь хэмээн шаардацгаадаг. Яг үнэндээ Төвбанк валютын ханшийг зохицуулж чадахгүй. Тэд ямар ам.доллар үйлдвэрлэх биш. Харин Төвбанкны ганц зэвсэг нь бодлогын хүү. Бодлогын хүүг өсгөх нөхцөлд банкууд зээл гаргахаас илүүтэй төв банкны үнэт цаасанд мөнгөө байршуулдаг. Улмаар зээлийн хүү өсч, эдийн засаг хумигддаг. Үүнийг мэдээж улс төрчид хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Тэгэхээр төв банкны үйл ажиллагаа, шийдвэр гаргалт дээрх хараат бус байдал маш чухал.

-Ам.долларын ханшийг тогтвортой байлгахад ямар зохицуулалт хэрэгтэй вэ?

-Валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тухайлбал гадаадын шууд хөрөнгө оруулалт байна. Мөн экспортын орлогоо ч нэмэгдүүлэх боломжтой. Хэрвээ үнэхээр гадны хөрөнгө оруулагчид дургүй юм бол бид өөрсдөө зөв бодлого явуулах шаардлагатай. Тухайлбал үр ашиггүй төсвийн бодлого байна. Улсын гадаад өрөө төлж чадахгүй 2016 онд дефольт зарлах гэж байсан. Энэ өр одоо ч биднийг хүлээж буй. 2021 оноос эхлээд төсвийн 30 хувь, цаашлаад 40 хувьтай тэнцэхүйц гадаад өр төлнө. Энэ хэмжээний валют шаардлагатай. Тэгэхээр бид үр ашигтай бодлого явуулах хэрэгтэй. Магадгүй Засгийн газар олон зүйлс хийх гэж савсаганах хэрэггүй. Бараг мөрөөрөө байх нь эдийн засагтаа хэрэгтэй болоод байна шүү дээ.

-Ам.долларын ханш огцом биш хэдий ч алгуур өсч буй нь дотоодын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд яаж нөлөөлөх бол?

-Ер нь нөлөөлөөд яваад байна. Учир нь манай ихэнх ААН-д чинь импортоос хамааралтай. Ханшийн зөрүүнээс хүлээсэн алдагдлаа зарж буй барааны үнэ дээрээ шингээгээд л зараад байна. энэ нь эргээд инфляцийг өсгөөд эхэлнэ л гэсэн үг.

-ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийг хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2020 оны сонгуулийн өмнө дуусна. Гэхдээ уг хөтөлбөр хугацаанаас өмнө зогсож магадгүй гэх яриа өнгөрсөн хавраас гарч эхэлсэн. Хэрэв ОУВС-ийн хөтөлбөр зогсвол эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Хүлээгдэж байсан валютын орох урсгал хаагдана гэсэн үг. Тэгэхээр ОУВС-н зүгээс нэг л шаардлага тавьж байгаа. Тэр нь Монголбанкыг банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ хаанаас бүрдүүлсэн эсэхийг нь шалгаж өг гэж байгаа. Хэрэв тэр нь ямар нэгэн асуудалгүй мөнгө бол санхүүжилтээ олгоход асуудалгүй.

Г.Дугар

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

118.200.210.23Зочин   • 8 сарын 6. 10 цаг 36 минут

Нэмэгдүүлэх шаардлагатай нь тодорхой шүү дээ. Энгийн юм ярихаа боль

112.72.11.124Зочин   • 8 сарын 6. 9 цаг 27 минут

Доллар өсөхөөр юмны үнэ өсөөд буухаар нь буцаж буудаггүй шдэ.

Шинэ мэдээ

Эмийг орлуулж болохуйц хүнсний арван бүтээгдэхүүнийг эмч нар нэрлэжээ1 минут 48 секундын өмнөЗэвсгийн борлуулалтын хэмжээ өсжээ6 минут 48 секундын өмнөҮндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртжээ11 минут 48 секундын өмнөDer Spiegel: АНУ-ын үйл ажиллагаа дэлхийн худалдааг уналтад хүргэнэ16 минут 48 секундын өмнөМонголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно21 минут 48 секундын өмнө“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргав26 минут 48 секундын өмнөХятад улс нэг пуужингаар зургаан хиймэл дагуулыг хөөргөлөө31 минут 48 секундын өмнөЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа36 минут 48 секундын өмнөТүүхэнд үлдсэн санхүү ба ханшийн хямралууд41 минут 48 секундын өмнөОросын тэрбумтан машинд мөргүүлж амиа алджээ46 минут 48 секундын өмнөГалт уул дэлбэрэх үеэр жуулчид сураггүй болжээ51 минут 48 секундын өмнөОросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ56 минут 48 секундын өмнөХорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв1 цаг 2 минутын өмнөДуучин Д.Отгонжаргал танигдахааргүй өөрчлөгджээ1 цаг 7 минутын өмнөГацуурт компани хүнсний ногооны бизнесээс гарч буйгаа мэдэгдлээ1 цаг 12 минутын өмнөЗууны манлай худалч ~ Таня Хеад1 цаг 17 минутын өмнөХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ1 цаг 22 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо1 цаг 27 минутын өмнө"Wonder woman" киноны хоёрдугаар ангийн трейлэр цацагдлаа1 цаг 32 минутын өмнөӨмнөд Африк бүсгүй ДЭЛХИЙН МИСС боллоо1 цаг 37 минутын өмнөШуналд автсан хүнийг шуламнаас доор1 цаг 42 минутын өмнөДуучин Г.Эрдэнэтунгалагийн CЮРПРИЗ1 цаг 47 минутын өмнөЦэргийн баазад болсон халдлагыг террорист халдлага гэж үзэж байна1 цаг 52 минутын өмнөМанилагийн нисэх буудлын угаалгын өрөөнөөс нярайн цогцос олджээ1 цаг 57 минутын өмнө“Нисдэг машин” төвийн барилга дээрээс унах гэж байсан эмэгтэйг аварчээ2 цаг 2 минутын өмнөБаянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо2 цаг 7 минутын өмнөМАН: НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа2 цаг 12 минутын өмнөМело “эргэн амилсан” нууцаа дэлгэв2 цаг 17 минутын өмнөАмерикийн нэрд гарч явсан рэппэр Juice Wrld 21 насандаа нас баржээ2 цаг 22 минутын өмнөХамарын хийд орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжив2 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.