8-р сарын 6
9 цаг 00 минут

“ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ” компанийн үйл ажиллагааг зогсоож, лацадсан ч зөвшөөрөлгүй хууль бусаар, шөнийн цагаар ажилтнуудаа ажиллуулж байжээ

Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн уурхайн талбайд энэ сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алдсан харамсалтай хэргийн талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр хүн усанд унаж осолдсон юм. 

Ослын газарт аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа аж. 

Мөн уг компанийн үйл ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сард МХЕГ-аас зогсоож байсан ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэнээр ийм харамсалтай осол болсон байна. 

Энэ талаар МХЕГ-аас тодруулахад "Тус компанид энэ оны гуравдугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд ТЭЗҮ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг баримтын бүрдэл дутуу, Аюулгүй байдлын арга хэмжээнд хөрөнгө төсөвлөж зарцуулаагүй, Ажилтнуудыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, Хамгаалах хэрэгслийг хэрэглүүлж хэвшүүлээгүй, Дотоод хяналт хийдэггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн тул 12 заалт бүхий албан шаардлага өгч, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь зогсоосон.

Түүнчлэн тавдугаар сард хууль зөрчин, нууцаар ажилласан тул дахин зогсоож, лацадсан. Гэвч баяр наадам, иргэдийн амралт, аяллын үеийг давхцуулан дахин нууцаар, хууль зөрчин ажиллаж, шөнийн цагаар ажилтнуудыг ажиллуулснаас энэхүү осол гарсан гэж урьдчилсан байдлаар үзэж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна" гэлээ. 

Б.Аз

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.6.82Шудрага үнэн   • 8 сарын 7. 9 цаг 02 минут

ХЭН ХЭН НЬ БУРУУТАЙ ҮНЭНДЭЭ МАНАЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ДЭЭР ДУРДСАН ОЛОН МЯНГАН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХДОО ДАН МӨНГӨ АВИЛГАЛ АВДАГААС АВААГҮЙ Ч БАЙЖ БОЛОХ ЮМ МӨН НУУЦААР АЖИЛЛАНА ГЭДЭГ ЧИНЬ ШАЛТГААН ШАЛТАГ БАЙГАА БОЛООД ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨД НОМ ЖУРМЫН ДАГУУ АЖИЛЛАСАН БОЛ ОСОЛ БОЛОХГҮЙ Л БАЙСАН БАЙХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БУРУУТГАХААСАА ӨМНӨ БИДЭНД ХАНДАЖ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭЖ БАЙСАН БОЛОВ УУ ГЭДГЭЭ ЭРГЭЖ ХАР

103.26.195.194kjhuu   • 8 сарын 7. 6 цаг 32 минут

Turiin ikh gariin khulgaich nariin balgaar jiriin irgenii khuukhduud amia aldaj baina.

94.134.88.115Зочин   • 8 сарын 6. 22 цаг 10 минут

za odoo Tör zasag min gishuud min ta nar öörsödöö huuli durmee zörtsihöör busad ni bas iim baidaltai bna...Ta nar tsadahgui bol Bosoo Höh Mongol jmuu oron nutgiin gazar nutgaa gesen holboonuudad erh medliin ögöö,oimsoo duurgedeg töriin albaniihand itgeh itgel algaa

202.9.43.92mgl   • 8 сарын 6. 18 цаг 08 минут

hyanaltiin baiguullaguud avilga avdag bolohoor kompaniud ingej davardag. ene ulsad zasag tur alga daa.

64.119.25.78Зочин   • 8 сарын 6. 17 цаг 11 минут

Монголд хууль ингэж л үйлчилж байна даа. Бодит жишээ

103.229.121.88Зочин   • 8 сарын 6. 15 цаг 26 минут

Mongols ua yavuulj bui uurkhainytdiug bugdiig khaaj bj l zaluusaa khamgaalj avch uldej chadna. Khunii altan amiar naadaj toglogoo khezee bolikh yum be..!!!??

64.119.20.211зочин   • 8 сарын 6. 11 цаг 34 минут

Даварсан компаниудыг төрийн төмөр нударгаар дарахгүй бол дийлдэхээ байжээ. 1-2 байцаагч очиж лацдаад торгууль тавиад ямарч нэмэргүйг УИХ-ын дарга Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнэ нар биеэр үзсэн дээ. Хүчний байгууллагын залуусаар баривчлуулж машин техникийг хураан авахгүй бол шуналын шүлсээ татахгүй.

66.181.169.66Иргэн   • 8 сарын 6. 11 цаг 17 минут

Төрийн хяналтын байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэж хүний амь насанд хүрсэн этгээдийг хуулийн дагуу арга хэмжээ авч, холбогдох зөвшөөрлийг ЦУЦЛАХ хэрэгтэй

103.111.68.3zochin   • 8 сарын 6. 11 цаг 13 минут

araichde tom artai boloodl Mongol ulsiin huuliig ulnda gishgij ul toomsrolson bn

66.181.189.80Зочин   • 8 сарын 6. 9 цаг 53 минут

Энд тэндгүй лицeнз өгч уул болгоныг ухуулж байгаагийн гай. Сумьяабазар огцрооч хичнээн ч хүн үхчив дээ

66.181.184.99Иргэн   • 8 сарын 6. 13 цаг 49 минут

Хүүшийн уурхай нь ажилчдынхаа цалинг хугацаанд нь өгдөгггүй, баярын амралтын өдрүүдэд илүү цаг тооцож өгдөггүй ажилчидаа байнга хохироож байдаг.Цалин хөлсөө дутуу өгч байгаа талаар санал тавихал хална гэж дарамталдаг.Санхүү хариуцсан Нэргүй гэдэг хүн нь санхүүгийн мэдлэг хомс, ажилчдынхаа цалин хөлсийг нь ч зөв бодож чаддаггүй, ажилчдынхаа хөлс хүчийг сорж.ажилчдыг байнга хохироож байгаа байдалд мэргэжлийн хягалтын Eрөнхий газар, Аудит байгууллагаар шалгуулах саналыг бас давхар хүргүүлэх шаардлагатай. Үргэлжлэлийг дараагийн коммeнтоос уншаарай

66.181.184.99Иргэн   • 8 сарын 6. 13 цаг 57 минут

Санхүүгийн ажилтан Нэргүй нь хөдөлмөрийн гэрээний дагуу цалинг нь өгөхгүй байгаа нь. цалингийн зөрүүг нь өөрөө авдаг байх магадлалтай.Хөдөлмөрийн гэрээний дагуу цалинг нь өгөхгүй байгаа талаар авлигатай тэмцэх газар ажилчид нь хандахаар шийдээд байна.Дээрхи ажилчидынхаа цалин хөлсийг дутуу өгсөнөөс болж ажилчид гомдож дээрхи хэрэг гарсан байхад хэнч маргах аргагүй. Ажилчид нь байнгын гомдолтой байдаг.

66.181.184.99Иргэн   • 8 сарын 6. 14 цаг 04 минут

Энэ Уурхайн ажилчид нь байнгын цалин хөлсөө дутуу авдаг, гэхдээ өдөр шөнөгүй ажилладаг. Энэ талаар хууль хяналтын байгууллага нь хүний амь эрсдсэн талаар болон ажилчид хохирч байгаа талаар аль алиныг хамт нь шалгаарай.

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа5 цаг 12 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ6 цаг 6 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ6 цаг 13 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ6 цаг 18 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал6 цаг 23 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой6 цаг 28 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс6 цаг 33 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ6 цаг 35 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’6 цаг 38 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ6 цаг 41 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино6 цаг 43 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна6 цаг 48 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал6 цаг 53 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ6 цаг 58 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ6 цаг 59 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)7 цаг 3 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав7 цаг 8 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх7 цаг 13 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй7 цаг 18 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна7 цаг 23 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг7 цаг 28 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй7 цаг 29 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно7 цаг 33 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 38 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ7 цаг 43 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ7 цаг 48 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө7 цаг 53 минутын өмнө“Цаатны наадам” боллоо7 цаг 58 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ8 цаг 3 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ8 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.