8-р сарын 6
14 цаг 30 минут

Нийслэл өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны долдугаар сарын 29-ноос наймдугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэг сар дадлагаар ажиллах боломжтой

Их, дээд сургууль төгсөөд ажил хайж байгаа оюутнууд болон зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх хүсэл сонирхолтой оюутан залууст туршлага олгох үүднээс НЗДТГ-ын даргын тушаалаар “Туршлага 1 сар” аяныг эхлүүлэхээр боллоо. Ажил идэвхтэй хайж байгаа иргэд болон оюутан залуусыг долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэг сарын хугацаатай дадлага хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөд байна. Түүнчлэн дадлагын хугацаанд тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байвал үргэлжлүүлэн төрийн албанд ажиллуулах боломжтой боллоо.

Улаанбаатар хотын соёлын өвийг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкмантай уулзаж, Улаанбаатар хотын соёлын өвийг сэргээн засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн дагуул хотуудыг байгуулах тал дээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүм, Ботаникийн цэцэрлэгээс Их хөлгөний Долмалин хийд хүртэлх орчин болон Дамбадаржаалин хийд, Хамбын овооноос Гүнжийн нуур хүртэлх орчин, Баянхошууны хийд зэрэг Улаанбаатар хотын гэр хороолол дунд байрлах шашин соёлын өвийн дурсгалт газруудыг сэргээж, аялал жуулчлалын бүс болгон тохижуулж, хөгжүүлэх, мөн ойр орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, орлогод нийцсэн орон сууцаар хангах боломжтой талаар талууд хэлэлцэв.

С.Амарсайхан: Төлөвлөгөөт хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй компанитай нийслэл дахин хамтран ажиллахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр очиж ажиллалаа. Гүүрийн барилгын ажил удаашралтай, ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаанаасаа хойшилж байгаад шүүмжлэлтэй хандаж, гүйцэтгэгч, захиалагч, зөвлөх компанийн удирдлагуудад хандан хийж буй ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай хандаж, өдөр, шөнийн ээлжээр түргэн шуурхай ажиллахыг Хотын захирагч С.Амарсайхан санууллаа. Түүнчлэн тус гүүрийн барилгын ажлын зөвлөхөөр ажиллаж буй Ростов ХХК-ийн удирдлагуудад хандан гүүрийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй бол нийслэл дахин хамтран ажиллахгүй. Хар жагсаалтад багтаах болно гэдгийг мөн сануулав

Автобусны яндангаас хаягдах тортгийг шүүж, цэвэршүүлэх зориулалттай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд  Улаанбаатар хотын “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF (Diesel Particulate Filter) суурилуулж, утааны РМ ялгарлын бууралтыг турших төсөл”-ийг 2017-2019 оны хооронд амжилттай хэрэгжүүлэн дуусаж байгаа аж. Уг төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж,  дизелийн тортгийн шүүлтүүр DPF (MoCobee CT-3 загвартай) болон иж бүрдлийг өглөө. Тортгийн шүүлтүүр нь дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн яндангаас гарах их хэмжээний тортгийг шүүж, агаарт хаягдах утааг цэвэршүүлэх зориулалттай систем юм байна.

Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна

Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан.Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газар чөлөөлөх ажил хийх юм. Эдгээрээс одоогийн байдлаар Баянгол дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт найман байршлын газрыг чөлөөллөө.

Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын тухай хэлэлцэв. Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, нийгэм хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. Нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, залуучуудын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх, олон нийтийн эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх зэрэг нийгмийн олон талт  чухал ач холбогдолтой юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг дэмжлээ.

Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Япон улсын ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико тэргүүтэй хүмүүстэй  уулзлаа. Уулзалтаар Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалт, менежмент, “Харгиа” цэвэрлэх байгууламж, 10.000 программист төсөл болон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг одооноос эхлэн бүх шатанд хэрэгжүүлж ажиллахыг Хотын Захирагч үүрэг болгов

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 арга хэмжээг төлөвлөснөөс 60 хувийн биелэлттэй явж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зөвлөлийн хуралдаанд танилцуулав. Түүнчлэн УБЗАА-наас 2019-2020 оны өвөл инженерийн шугам сүлжээнд хүндрэл гарч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нутгийн захиргааны барилгын судалгааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас гаргуулан нийт 42 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ус дулаан дамжуулах төв, НЗЗ-ны I, II, III байрны инженерийн шугам сүлжээнд үзлэг хийсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг салбар бүрээр нь авч үзвэл цахилгаан дулааны эх үүсвэр болох Амгалан, II, III, IV ДЦС-ууд дунджаар 58.5 хувь, инженерийн хангамжийн байгууллагууд 64.5 хувь, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газрууд 62.3 хувь, дүүргүүд 55 хувийн биелэлттэйгээр өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байгаа юм байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.114.243Зочин   • 8 сарын 6. 14 цаг 37 минут

Худлаа хуцаад суухын халуун ус тасраад сар болж бн арга хэмжээ аваач танай байгууллагын утас руу зөндөө хэллээ ямарч хариу алга

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа5 цаг 12 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ6 цаг 6 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ6 цаг 13 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ6 цаг 18 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал6 цаг 23 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой6 цаг 28 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс6 цаг 33 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ6 цаг 35 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’6 цаг 38 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ6 цаг 41 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино6 цаг 43 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна6 цаг 48 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал6 цаг 53 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ6 цаг 58 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ6 цаг 59 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)7 цаг 3 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав7 цаг 8 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх7 цаг 13 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй7 цаг 18 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна7 цаг 23 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг7 цаг 28 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй7 цаг 30 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно7 цаг 33 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 38 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ7 цаг 43 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ7 цаг 48 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө7 цаг 53 минутын өмнө“Цаатны наадам” боллоо7 цаг 58 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ8 цаг 3 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ8 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.