2019 оны 8-р сарын 6
16 цаг 21 минут

“Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” чөлөөт уулзалт ярилцлага боллоо

“Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” уулзалт 2019 оны 8-р сарын 6-ны өдөр Блу Скай Тауэрийн Кристал танхимд боллоо. Уулзалтын эхэнд эхийн сүү мэт цагаан хадгыг алган дээрээ дэлгээд уран тод хөдөлгөөнөөрөө ээж хүүгийн нандин холбоог уран бийрээр хөрөглөн буулгах мэт бүжих бүсгүйн чадвар, аялгуут хөгжимтэй хослон танхимын уур амьсгалыг эхийн сүүн сэтгэлээр дүүргэх шиг цугласан олны сэтгэлийг хөдөлгөж, аньсганд нь нулимс гялтгануулж орхив. Бяцхан үрсээ тэврээд ирсэн одонтой гэр бүлүүд, төрөх дөхсөн эхнэрээ хөтлөөд ирсэн залуу хосууд, өтөл буурал гэлгүй хань ханиндаа хүрээд ирсэн ахмад настнууд гээд уулзалтыг зорин ирсэн зочдыг харсан ч шөнөөс эхлэн зүсэрсэн бороонд хоригдолгүй энэ арга хэмжээг чухалчлан ирсэн нь үнэхээр бахархалтай байлаа.

Хүүхдийг хөхөөр хооллолтыг дэмжих Дэлхийн 7 хоногт зориулан ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, сошиал дах Одонтой ээжүүдийн болон Аавуудын групп хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтыг нээж Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Энхнасан нар үг хэлсэн юм. Хүүхдийг хөхөөр хооллолтыг нэмэгдүүлэхийн тулд төр засаг, ажил олгогчдын зүгээс авч хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний талаар түүнчлэн гэр бүлийн хүрээнд эрчүүд, аав нар хөхүүл ээж, үрд хэрхэн дэмжиж туслах талаар уулзалтад оролцогчид санал, туршлагаа хуваалцаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. 

Мөн төрсөн эхийн сэтгэлзүйн талаар мэргэжлийн сэтгэлзүйч Ш. Байгалмаа мэдээлэл өгөв. Ая дуугаа өргөсөн уран бүтээлч, хөтлөгч нар нь хүртэл гурав, гурван хүүхэдтэй аавууд байсан бөгөөд өөр өөрийн туршлагаа дуртайяа хуваалцсан нь уулзалтыг улам үнэ цэнэтэй болгож байв. Хөлд орж буй бяцхан жаалууд, хүүхэд бүүвэйлэх тэмцээнд оролцож байгаа аавуудын хөгжөөн хосолсон энэхүү чөлөөт уулзалт ярилцлагад оролцсон хүн бүхэн хүүхдийг хөхөөр хооллолтын ач холбогдлыг бусдад ойлгуулж, түгээх шинэ мэдээлэлтэй, сэтгэл итгэл дүүрэн өндөр үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа2 цаг 6 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ5 цаг 19 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов5 цаг 24 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ5 цаг 29 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт5 цаг 34 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй5 цаг 39 минутын өмнөШар айрагны гаж нөлөө5 цаг 44 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ5 цаг 49 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна5 цаг 54 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент5 цаг 59 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ6 цаг 4 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ6 цаг 9 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ6 цаг 14 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна6 цаг 19 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ6 цаг 24 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа6 цаг 29 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө6 цаг 34 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна6 цаг 39 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно6 цаг 44 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй6 цаг 49 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ6 цаг 54 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна6 цаг 59 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ7 цаг 2 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ7 цаг 4 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ7 цаг 9 минутын өмнөДуут хавдар илэрчээ7 цаг 14 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ7 цаг 17 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ7 цаг 19 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ7 цаг 24 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна7 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.