8-р сарын 7
8 цаг 20 минут

“Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Агаар, орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын “Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцов.

Хуралдааны эхэнд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурын ажлын албаны дарга А.Баттөмөр “Хөгжлийн үүд” төсөл хэрэгжих байршил, төлөвлөлтийн шийдлүүд, инженерийн дэд бүтцийн шийдэл, дагуул хотуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг төсөлтэй холбоотой товч мэдээллийг хүргэв. Дараа нь нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар болон нийслэлийн Орон сууцны корпорациас төсөл хэрэгжихтэй холбоотойгоор зах зээл дээр байгаа орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.

Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Хотын хамгийн боломжтой хоёр талын байршил руугаа шинээр суурьшлын ногоон бүс бий болгох ёстой. Энэ хүрээнд “Хөгжлийн үүд” төслийг тооцоо судалгаатай, техник эдийн засгийн үндэслэлтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Гэр хорооллын бохирдлыг бууруулах, дэд бүтцийг чадавхжуулах нь өөрөө Улаанбаатар хотын хөгжлийн үүд байх ёстой. Энэ талд бүх ажлын хэсгийн гишүүд анхаарч ажиллахыг хүсч байна. Мөн энэ удаагийн хуралдаанаар дэд ажлын хэсэг байгуулъя. Дэд ажлын хэсэг нь төслийн ТЭЗҮ, ажлын даалгаврыг боловсруулж ажиллах шаардлагатай байна” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ төслийг хэрэгжүүлэх шалтгаан бол маш тодорхой. Хүн бүрийн, айл өрх болгоны хүлээлт болсон орчин үеийн орон сууцны хотхоныг бий болгох, шаардлага хангасан аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах асуудал юм. Нэгдсэн дэд бүтэцтэй, дулаан цахилгаанд холбогдсон, нийгмийн үйлчилгээгээ бүрэн авдаг, байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй хотхоныг л бий болгох зорилго тавин ажиллах ёстой. Одоо төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөндөө орж, шаардлагатай судалгаа тооцоог гарган ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.112Зочин   • 8 сарын 13. 9 цаг 51 минут

Зөв шүү. Үүнийг хотын иргэд хүлээж байгаа. Дэд бүтцийг шийдээд өгвөл хүмүүс аяндаа утаанаас дайжна

202.126.88.190Зочин   • 8 сарын 7. 10 цаг 39 минут

Худлаа солиороод суухын халуун усныхаа асуудлыг шийдэж хариуцлагаа тооцож ажлаа хий тэр чиний ажил

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа5 цаг 11 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ6 цаг 6 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ6 цаг 13 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ6 цаг 18 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал6 цаг 23 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой6 цаг 28 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс6 цаг 33 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ6 цаг 35 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’6 цаг 38 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ6 цаг 41 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино6 цаг 43 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна6 цаг 48 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал6 цаг 53 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ6 цаг 58 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ6 цаг 58 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)7 цаг 3 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав7 цаг 8 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх7 цаг 13 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй7 цаг 18 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна7 цаг 23 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг7 цаг 28 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй7 цаг 29 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно7 цаг 33 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 38 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ7 цаг 43 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ7 цаг 48 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө7 цаг 53 минутын өмнө“Цаатны наадам” боллоо7 цаг 58 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ8 цаг 3 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ8 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.