2019 оны 8-р сарын 7
9 цаг 35 минут

Э.Содномжамц: 50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг төсөл боловсруулах уралдаанд идэвхтэй оролцоорой

Битүү дээвэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах талаар манайхан олон жилийн турш ярьсан ч өнөө хэр ажил хэрэг болоогүй л байна. Харин өнөө жилийн Улсын баяр наадмын өмнөхөн 50-60 мянган хүний суудалтай Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах асуудал Засгийн газрын түвшинд яригдаж, яамд, нийслэлийн ЗДТГ-ын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулахаар зарлаад байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах санал боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга  Э.Содномжамцаас дараах тодруулгыг авлаа.

-Жил бүрийн Улсын баяр наадмаар “Шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулахгүй бол наадамчид, жуулчид хаанаа ч багталцахгүй байна” гэдэг яриа гардаг. Олон жил ярьсан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах асуудал өдгөө ажил хэрэг болохоор төлөвлөгдөж, байршил сонгох, зураг төсөл боловсруулах ажлууд эхэлсэн гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 94 дүгээр захирамж гарч, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУС-ын сайд, БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нарийн бичгийн даргаар НЗДТГ-ын дарга миний бие томилогдсон байгаа. Ерөнхий сайдын энэ захирамж долдугаар сарын 16-нд НЗДТГ-т ирснээр нийслэлийн холбогдох агентлагуудын дарга удирдлага, мэргэжилтнүүдтэй хамт  Нисэх, Яармагийн орчимд ажиллаж, шинээр байгуулах “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г хаана байгуулбал зохимжтойг судалж зөвлөлдсөн. Ингээд Яармагт буюу одоогийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын ордны замын зүүн талд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын баруун талд, Нисэх, Яармагийн орчимд буюу Богд уулын ард, Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын газарт гэсэн дөрвөн байршлыг судалж ажлын хэсгийн хуралдаанд оруулж хэлэлцүүлээд, хоёр газрыг нь сонгон Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтоод байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг “Буянт-Ухаа” спорт цогцолборын ордны замын зүүн талд байгуулах уу, Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын газарт байгуулах уу гэдгийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн тогтооно.

Мөн дээрх шийдвэртэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарч, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг өнөөдрөөс эхлээд зохион байгуулахаар зарлаад байна. Олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан, урлаг уран сайхны арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой, үндэсний хэв шинжийг агуулсан, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн  төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд мэргэжлийн байгууллагууд, уран бүтээлчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

-50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг төслийг гаргах түүхэн бөгөөд хүндтэй эрхийн төлөө өрсөлдөх уран бүтээлчдэд тавьж байгаа хамгийн гол шаардлага юу вэ. Ямар хүмүүс  оролцох боломжтой вэ?

 -Таны хэлдгээр энэ бол үнэхээрийн түүхэн бөгөөд хүндтэй үүрэг хариуцлага юм. “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. Анхаарах гол зүйл нь хугацаа жаахан давчуу байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Уралдааныг 2019 оны наймдугаар сарын 06-наас 16-ны хооронд зарлагдаж байгаа бөгөөд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээлийг  наймдугаар сарын 16-ны 16:00 цаг хүртэл хүлээн авах юм. 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулахдаа таван гол шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, төслийн үзэл санаа, шинэлэг байдал, хоёрдугаарт, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байх, гуравдугаарт, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдлийг тусгасан байдал, дөрөвдүгээрт, ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлага хангасан байх, тавдугаарт олон нийтийн санал асуулга гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дүгнэж, эхний 2 байр эзлүүлнэ. Ирүүлсэн бүтээлүүдийг 2019 оны 08 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авах юм.  

-50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлыг шийдэх нэг хэрэг. Цаана нь дахиад зогсоолын асуудал, дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ гээд нийслэлийн зүгээс шалтгаалах зүйл олон байгаа. Энэ тал дээр ямар шийдэл эрэлхийлж байна вэ?        

 -“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулахад зогсоол, авто зам, дэд бүтэц гээд мэдээж олон асуудал, цөөнгүй бэрхшээл нийслэлийн өмнө тулгарч таарна. Үүнийг олон талаас нь бодолцож, хамгийн боломжит хувилбараар шийдэх нь л чухал. Тухайлбал, Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын газарт шинэ цэнгэлдэх хүрээлэнг байгуулснаар бүх зүйл нь нэг дороо төвлөрөх нь сайн ч гэлээ зам тавих, цахилгаан, дулаанд холбох, цэвэр, бохирын шугам татах гээд дэд бүтцийн асуудал ярвигтай. Бараг шинэ цэнгэлдэх барих зардалтайгаа адилхан өртөг шаардаж ч мэднэ. Яармагт буюу одоогийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын ордны замын зүүн талд шинэ цэнгэлдэхийг байгуулах шийдвэр Засгийн газраас гарлаа гэхэд газрын асуудлыг нь нэг тийш шийдэх хэрэгтэй байгаа. Учир нь тухайн газрыг хувийн хэвшлийн хоёр байгууллагад давхцуулаад олгочихсон юм билээ. Нэг нь дуудлага худалдааны анхны үнээ төлсөн байгаа. Засгийн газраас тухайн газрыг улс тусгай хэрэгцээнд шилжүүлж авна гэж шийдвэл нөхөн төлбөр төлж, нөгөө байгууллагыг хохиролгүй болгох асуудал яригдана. Ямар ч байсан энэ Засгийн газар болоод нийслэлийн удирдлагууд олон жил ярьсан шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор наадамчин олныгоо олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэхэд наадуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Цаг гаргаж дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.    

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.22.40ган   • 8 сарын 10. 15 цаг 11 минут

4 улирлын туршид ашиглах битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн барихад хамгийн гол нь тасралтгүй үйл ажиллагаа зохион байгуулж байх боломжийг хангах хэрэгтэй. Нисэхэд барьсан спорт цогцолборт алдаг оног тэмцээн болно. Гэвч үзэгчид очихгүй хоосон суудалтай ямар ч тэмцээний настроение байхгүй. Тээврийн нөхцөл муу. тараад явахад унаа байхгүй зам дагаад гар өргөсөн баахан хүмүүс. Хүй 7 худагт байгуулах нь хэтэрхий холоос гадна дэд бүтцийн хувьд боломжгүй. Ерөнхийд нь спортын арга хэмжээг төвлөрүүлж Нисэхэд барисан нь дээр. Гадныхан онгоцны буудалд

103.212.117.110Зочин   • 8 сарын 10. 12 цаг 04 минут

Manai uls shig taengeldehee huvi hund ogchihson uls bdg yum bolov uu. Ardchilaliin buyanaar uls tsengeldehgui bolson doo kkkk

202.9.43.219зочин   • 8 сарын 10. 10 цаг 34 минут

Хуучин стадионоо засаад суудлын тоог нэмээд болоо биш үү,юунд зориулж ийм улсын хөрөнгөөр тоглох гээд байгаа юм,найрааны хэдэн бөхчүүдийг үзэхын тулд уу?стадионоос өөр УБ -т шийдэх юм их байна

202.126.88.175Зочин   • 8 сарын 9. 23 цаг 48 минут

Нь бүгд алга ер нь ард түмнийг төр нь анхаарахгүй төрийн цагдаа нь ч хайрлахгүй гаргуунд хаясан байна энэ морьны газрын үйлчилгээ бохир заваан хоолны газрууд ихэнх үнэр орсон махаар наадмын хуушуур хийдэг Унааны асуудал бүр настай хүн электро кард сууж залуучууд дайраад суучихна тэгээд ч учиргүй хол тийм олон олон асуудал байна эрхэм ноёдууд минь болгоож хайрла

202.126.88.175Зочин   • 8 сарын 9. 23 цаг 32 минут

Цэнгэлдэх барих зөв хувьд ав сан байгууллага тохижилт бусад шнэчилэл хийх дургүй байна Иймд шинэ цэнгэлдэхийг яармагт бари х зөв учрыг хэлье Хүй долоон худагт ачааллаа Дийлэхгүй наадмаар зогсоолдоо гарч чадахгүй 3 цаг гаруйзогссон сүүлдээ жалганд дээгүүр хэдэн зуугаараа явсан ядахад яр гэж нөгөө олноороо арзайгаад байсан Замын цагдаа оффи

112.72.11.112нямка   • 8 сарын 9. 19 цаг 56 минут

үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барих хэрэгтэй...энэ цэнгэлдэхээ шоу..тэмцээн...тамирчид гээд наадмаас бусад үед ашиглагдах ёстой ...хол байх тусам ашиг муу..зам тээврийн асуудлаас болж тамирчид ч..иргэд ч хохирох магадлал ир

66.181.190.146irgen   • 8 сарын 8. 19 цаг 47 минут

yaayaaaa end tend ochood l mungu ugaadag nuhur

202.9.43.63Зочин   • 8 сарын 8. 16 цаг 04 минут

40000

59.153.114.150Зочин   • 8 сарын 8. 14 цаг 53 минут

Тийм үү даанч юуч мэдэхгүй царай байсан юм Амарсайхан дуу гардаггүй мэдлэггүй улсуудаар өөрийгөө хамгаалуулж байгаан бн

66.181.171.26Зочин   • 8 сарын 8. 13 цаг 23 минут

ichmeer umaa sayhan Eruul mendiin yaamand soliorood yavj bsan odoo Niisleld arai umaa, buh um uls tur boljdee

66.181.180.92Зочин   • 8 сарын 8. 8 цаг 33 минут

Ёоо энийг харахаар өмнөөс н ичээд байх юм яах гэж зургаа тавилдаг бнаа мэддэг ч юм шиг харахад л ямарч мэдлэггүй

203.91.118.180Зочин   • 8 сарын 8. 8 цаг 21 минут

хүй долоон худагт барих хэрэгтэй шүү яармагт цэвэрлэхийн үнэртээд гадаадын очихгүй шүү дээ

122.201.28.7zochin   • 8 сарын 8. 7 цаг 58 минут

Zardal mungu ni yah ve ireeduigee bod ard tumnee bod hui 7 ni deer baigui yahav dee

122.201.31.155Зочин   • 8 сарын 8. 0 цаг 13 минут

Gazar tuluvluugui, mash tsuuhun honogt, yamarch sudalgaa hiij amjihgui zurag tusul hiine gej bh yum. Heleh ug alga doo. Ene yarij bga nuhur teriig ee oilgoj bga bolov uu?

66.181.185.175Зочин   • 8 сарын 7. 19 цаг 54 минут

Дээд тал нь 30 мянга байхад л данга шүү дээ 50 , 60 мя.га бол дүүрэхгүй байхаа

5.173.160.179Зочин   • 8 сарын 11. 15 цаг 55 минут

Чи боль л доо бүүр 100000 хүний суудалтай байх хэрэгтэй!!!

59.153.113.39Зочин   • 8 сарын 7. 16 цаг 55 минут

Энэ нээрээ үнэн юуч мэдэхгүй царайтай шүү өмнөөс н ичиж үхлээ хэнээр үг заалгасан юм болоо

124.158.111.7Зочин   • 8 сарын 7. 15 цаг 33 минут

UURSDUU ZURDAGGUIM UU TEGEED ENE BAIGUULAGUUD CHINI YU HIIDIIM BE,HEREGUIG NI HASAACHEEE....

66.181.181.19БАТ   • 8 сарын 7. 13 цаг 38 минут

50-60 МЯНГА ГЭЖ ЯМАРЧ СУДАЛГАА, ТООЦООГҮЙ ХЭТ ИХ ТОО. ТОКИОГИЙН ОЛИМПИАДАД ЗОРИУЛАН БАРЬЖ БУЙ СТАДИОН 68 МЯНГА ГЭЭД БОДДОО. НААДМЫН 3 ХОНОГ ӨНГӨРӨӨД ХААЛГАА БАИАД БӨӨН ҮРГҮЙ ЗАРДАЛ БОЛНО. ИЙМЭЭС МЭРЭГЖЛИЙН БАЙГУУЛЛАГААР ТООЦОО ХИЙЛГЭЖ, БОДИТ ХҮЧИН ЧАДЛЫГ НЬ ТОГТООН, ШИЛДЭГ ШИЙДЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫГ 45 ХОНОГООР ЗАРЛААЧЭЭ. ЭНЭ ЯГ ХОТЫН ЗАХИРГААНЫ ШИНЭ БАЙРЫГ ГУРИЛДСАН ТЭР ЗАМААР ЯВЖ БАЙНА. ОДОО ТЭР ТБАЙШИНГАА ХАРААЧ, ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ БАРЬЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

64.119.17.81Зочин   • 8 сарын 7. 12 цаг 25 минут

Ezniig ali ert todruulchixaad xudlaa shouddagaa boli

124.158.111.7Зочин   • 8 сарын 7. 15 цаг 43 минут

TER NI HUJAA

66.181.181.68Зочин   • 8 сарын 7. 11 цаг 55 минут

huuchniigaa huvi hvnd zardag ni buruushdee...mungunii tuluu yu ch hiih yumdaa

103.9.90.98Зочин   • 8 сарын 7. 10 цаг 40 минут

цэнгэлдэх хүрээлэнгээр яадаг юм бэ түүний оронд хог боловсруулах үйлдвэр, ус зайлуулах систем энэ тэрээ анхаараач эээ

202.126.88.190Зочин   • 8 сарын 7. 10 цаг 25 минут

Битгий тэнэгт чи юу мэдэдэгийн

122.201.24.80Бид   • 8 сарын 8. 10 цаг 17 минут

эрүүл ухаан бн уу энэ цөөхөөн хоногт хэний гараас юу гарах юм бэ ямар сумын соёлын төв биш дэээ эсвэл нөгөө л хуйвлдаан уу

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ3 цаг 30 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм3 цаг 35 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ3 цаг 40 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…3 цаг 45 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод3 цаг 50 минутын өмнө"Анхдагч" ах нар3 цаг 55 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ3 цаг 55 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан4 цагийн өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ4 цаг 5 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана4 цаг 7 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ4 цаг 10 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ4 цаг 15 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ4 цаг 20 минутын өмнөВалютын ханш4 цаг 25 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ4 цаг 30 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"4 цаг 35 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу4 цаг 40 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй4 цаг 45 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна4 цаг 50 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа4 цаг 55 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...5 цагийн өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо5 цаг 5 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ5 цаг 10 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ5 цаг 15 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно5 цаг 20 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл5 цаг 25 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...5 цаг 30 минутын өмнөМиссээ дэмжих үү5 цаг 35 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ5 цаг 40 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод5 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.