2019 оны 8-р сарын 7
10 цаг 55 минут

С.Батмөнх-Эрдэнэ: “Империал Гоулд Майнинг” компани шөнийн цагаар хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас 2 ажилтан амь насаа алдсан

Баянхонгор аймгийн Галуут суманд “Империал Гоулд Майнинг” компани хууль бусаар алт олборлох үеэр хоёр хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл тус компанийн үйл ажиллагааг 5 сарын өмнө МХЕГ-аас зогсоосон байжээ. МХЕГ-ын Геологи, уул уурхайн хэлтсийн дарга С.Батмөнх-Эрдэнээс уг асуудлыг тодрууллаа.

-“Империал Гоулд Майнинг” компанийн үйл ажиллагааг өнгөрсөн 3 дугаар сард ямар шалтгааны улмаас зогсоож байсан юм бэ?

-“Империал Гоулд Майнинг” компани байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, уулын ажлын төлөвлөгөөгүй, газар хөрс ашиглах гэрээгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан учир өнгөрсөн 3 сард үйл ажиллагааг нь зогсоосон. Гэтэл тус компани 5 сард дахин дур мэдэн үйл ажиллагаа явуулсан байдаг. Тухайн үед нь мэргэжлийн хяналтын байцаагч уурхайд очиж лацыг дахин тавьсан. “Империал Гоулд Майнинг” компани сая дахин лацыг авч, шөнийн цагаар дур мэдэн ажиллаж хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчин, батлагдсан зураг төслийн дагуу ажиллаагүйгээс хоёр хүний амь нас эрсдээд байна.

-МХЕГ-аас үйл ажиллагааг нь зогсоосоор байхад дур мэдэж уурхайг удаа дараа ажиллуулсан компанид ямар хариуцлага тооцдог юм бэ?

Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй бол акт гаргаж үйл ажиллагааг нь зогсоодог. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 1 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 10 сая төгрөгөөр торгодог. Хууль бус үйл ажиллагаа явуулсан уул уурхайн компаниас эрүүгийн шинжтэй зөрчил илэрвэл цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Захиргааны шинжтэй байвал торгууль тавих, үйл ажиллагааг зогсоох, хууль бус орлогыг улсын орлого болгох зэрэг арга хэмжээг авч байна.

-Сэлэнгэ аймагт 3 сарын өмнө үйл ажиллагааг нь зогсоогоод байсан уул уурхайн компани хууль бусаар ажиллаж осол гаргаснаас хоёр ажилтан амиа алдаж байсан. Уул уурхайн компаниуд МХЕГ-ын шаардлагыг яагаад биелүүлэхгүй байна вэ?

-Бид хуульд заасан бичиг баримтуудыг шаардаж, тухайн бичиг баримтуудыг мөрдөж ажиллаж байна уу гэдгийг хянаж ажилладаг. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэх ёстой.

-Улсын хэмжээнд зөрчилтэй уурхайнуудад хяналт тавьдаг хэдэн улсын байцаагч ажиллаж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 3100 орчим ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байдаг. Үүнд 41 геологи, уул уурхайн улсын хяналтын байцаагч хяналт тавьж ажиллаж байна. Уул уурхайн үйл ажиллагаа өөрөө онцлогтой. Нэг газар шаваад байдаггүй. Тархуу байрлалтай байдгаас өдөр бүр хяналт тавиад байх боломжгүй байдаг.

Г.Дугар

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

94.134.88.77Зочин   • 8 сарын 8. 2 цаг 51 минут

Bayanhongor aimag bolon Galuut sumiin töriin alban haagtsid albandaa hoirgo handsanaas bolood huuligui jmshig aashilagsadiig tolgoi deeree gargajee....

99.241.37.76Зочин   • 8 сарын 7. 22 цаг 28 минут

ter balai hulgaich Bazariin Zaamriin uurhai deer baahan hun uhsen, tegeed yu bolov hen hariuclaga huleev? Enhtuvshin lalar uvgun hudlaa surjigneel baisan haan baina ? Mongoliin huui 3 honog gej neeree yag unen umdaa. novsh umdoo.

66.181.189.80Зочин   • 8 сарын 7. 21 цаг 35 минут

Тэгээд үхсэн гээд л яриад л суух юм. Хариуцлага гэж байна уу. Сумьяабазар огцрооч

202.179.26.934oBau2_Y7Cw   • 8 сарын 7. 20 цаг 46 минут

aakakakakaa

124.158.111.7Зочин   • 8 сарын 7. 15 цаг 09 минут

HUJAA,HUAJA

85.203.47.171Зочин   • 8 сарын 7. 13 цаг 14 минут

ААН байгууллагууд хууль хэрэгжүүлдэгүй үнэн хэнэгүй дураараа шүү мөнгөнөөс илүү хүний амь нас аюулгүй байдлаа хангаж ажиллах нь чухал ш үү

202.55.188.34Зочин   • 8 сарын 7. 12 цаг 57 минут

Даварсан гаруудыг

202.55.188.34Зочин   • 8 сарын 7. 12 цаг 57 минут

Хорь

64.119.24.65Зочин   • 8 сарын 7. 12 цаг 04 минут

эрүүгийн хэрэг үүсгэж компанийн захиралд нь хорих ял өгөх хэрэгтэй дээ

202.126.89.242Зочин   • 8 сарын 7. 11 цаг 17 минут

mergejiliin hyanalt gej gazar bh hereg bna uu? yumiig dandaa araas ni yaridag

150.129.141.56эхлээд уншаад, ойлгочих   • 8 сарын 7. 13 цаг 20 минут

Араас нь яриагүй, өмнө нь үзээд хаагаад, зогсоочихсон байсан гээд байна шүү дээ. Юмыг бүрэн уншаад, ойлгочихоод дараа нь яаж муулахаа бодож байж бичихгүй бол ониг болох нь дээ

103.14.38.144Зочин   • 8 сарын 7. 11 цаг 13 минут

Одоо наад компанийн лиценцийг цуцлах хэрэгтэй.

66.181.185.174Зочин   • 8 сарын 7. 12 цаг 42 минут

Наад уурхай чинь ажилчдынхаа цалинг ч хугацаанд нь өгдөггүй ажилчдынхаа цалинг хөдөлмөрийн гэрээний дагуу өгдөггүй ажилчдаа гомдоож байгаа компани байгаа юм.Санхүүгийн ажилтан Нэргүй гэж шуналтай хүүхнээс болж ажилчид нь цалингаа бүтэн авч чадахгүй болсноос ар гэрийнхээ хүмүүст загнуулж.гомдсондоо амиа хохироосон байж магадгүй.Маш хэл амтай шуналтай авгай байгаа, түүнийг болон цалинг ажилчидаа цалинг нь хугацаанд нь бүрэн олгосон эсэхийг гэрээ, цагийн бүртгэл. ажлын үнэлгээний дагуу хөдөлмөрийн улсын байцаагч .санхүүгийн байцаагч нар шалгах.

Шинэ мэдээ

Р.Сэддорж: Тэмээний баяр дэлхийд данстай аялал жуулчлалын эвент болсон3 цаг 6 минутын өмнөОХУ-ын гурван компанийг хоригийн жагсаалтаас хасжээ8 цаг 59 минутын өмнөДэлхийн хамгийн том мөсөн арал хурдтай хайлж байна9 цаг 4 минутын өмнөҮсэнд тань хэрэгтэй эмийн ургамлууд9 цаг 9 минутын өмнөБерлинд эко зул сарын баяр тэмдэглэхийг уриалжээ9 цаг 14 минутын өмнөБүтээлдээ өөрийн хөргийг нуусан алдарт зураачид9 цаг 19 минутын өмнөВильнюсын нисэх онгоцны буудал зорчигчдоос хураан авсан эд зүйлсээс гацуур засчээ9 цаг 24 минутын өмнөХоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарсан газруудад ажиллаж байна9 цаг 29 минутын өмнөКонгын дайны үеэр ашигт малтмал хууль бусаар зөөсөн хэргийг шалгана9 цаг 34 минутын өмнө“Shazam - 2” кино 2022 онд нээлтээ хийнэ9 цаг 39 минутын өмнөХиймэл оюуны ачаар Бетховены X симфонийг бүрэн ноотложээ9 цаг 44 минутын өмнөБилл Гэйтсийн санал болгосон энэ өвөл унших ТАВАН НОМ9 цаг 49 минутын өмнөЦэргийн хөгжмийнхөнд ойн баярын бэлэг барив9 цаг 54 минутын өмнөЭрдэнэт үйлдвэр ШУА-тай хамтран лагийг үнэргүйжүүлэх судалгаа хийж байна9 цаг 59 минутын өмнөМалчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу12 сар 14. 13:55Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ12 сар 14. 13:50Тойм: НДШ-ийг нэмэхээ больж, 1072 хувьцааны ногдол ашгийг нэхлээ12 сар 14. 13:48YouTube шилдгүүдээ шалгаруулав12 сар 14. 13:45Рэнчинлхүмбэ сум Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй болно12 сар 14. 13:40Шилдэг дайчдын шинэ жил нижгэр боллоо12 сар 14. 13:35Вьетнам Улсад хулгайн хэргээр Монголын 20 иргэн саатуулагджээ12 сар 14. 13:30Оны шилдэг залуу тоглогчоор Г.Минжин тодорлоо12 сар 14. 13:25Гэртээ зуун настыг олон тоогоор тарьж ургуулаарай. Эрүүл арьс болон үсийг тэтгэгч!12 сар 14. 13:20БАХАРХАЛ БАХАРХАЛААРАА Л байгаасай…12 сар 14. 13:15МЭДҮҮШТЭЙ: Хүүхдэд ухаалаг утас өгч болох “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” нас12 сар 14. 13:10Манайхан наймд бичигдэж байна12 сар 14. 13:05Хүсэл мөрөөдөл хаана зогсдог вэ!12 сар 14. 13:00Улсын хилээр байгалийн үнэт чулуу, ховор ургамал нууж БНХАУ-ын хил рүү нэвтрүүлэх байжээ12 сар 14. 12:55Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 14. 12:50Хятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ12 сар 14. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.