8-р сарын 8
9 цаг 50 минут

Залуучууд хөдөлмөрлөж чадвал сумандаа сайхан амьдрах боломж байна гэв

 УИХ-ын дарга Г.Занданшатар очсон сум болгондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байгаа билээ. Тэрбээр энэ удаа хонины нэхий элдэж боловсруулах цех ажиллуулж байгаа Шинэжинст сумын иргэн Ш.Ганбатынхаар зочиллоо.

Ш.Ганбат, “2015 оноос эхлэн хонины нэхий боловсруулж эхэлсэн. Одоогоор ээж, эхнэртэйгээ хамтарч ажилладаг. Сард дунджаар 80 орчим нэхий боловсруулж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 15 нэхий элдэж боловсруулах боломжтой. Түүхий эдээ малчдаас авдаг. Гэхдээ цэвэрхэн хуулж, анхны боловсруулалтаа сайн хийсэн арьс авахыг боддог. Тиймэрхүү арьсыг 2000 орчим төгрөгөөр худалдаж авдаг. Элдсэн нэхийгээ ихэвчлэн малчдад дээл хувцас хийхэд нь зориулж  арилждаг. Нэг дээлэнд 8-15 нэхий ордог.

Хаягдал гаргахгүйн тулд жижиг хэсгүүдийг дэгтий, нударганы бэлдэц болгож өгдөг. Нэхий боловсруулах технологийг Улаанбаатар хотод сургалтад сууж сурсан. Одоогоор гэртээ нэхийгээ элдэж боловсруулдаг, хүйтний улирал эхлэхээс өмнө ажлын байраа барьж дуусгана гэж бодож байгаа. Санхүүгийн хувьд өөрөө л болгож байна. Янз бүрийн төсөл, зээлд хамрагдах гэж үзсэн. Даанч барьцаа хөрөнгө байхгүй гээд олддоггүй юм байна билээ.

Хонины нэхийг сайхан боловсруулчихвал зөвхөн манайд ч гэлтгүй Өвөрмонголд зах зээл байна. Сумандаа сайхан ажиллаж амьдрах боломж байна. Төр засаг болон орон нутгийн удирдлагуудаас бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргах, борлуулах чиглэлээр жаахан л дэмжээд өгвөл орон нутагт сайхан амьдарч болж байна. Хонины нэхийг элдэхэд гардаг хялгасаар дулаалгын матаериал хийж болмоор санагдаад байгаа юм. Залуучууд өөрсдөө санаачлаад, хөдөлмөрлөвөл хийх ажил их байна. Түүнийг нь төр засгаас санхүүгээр дэмжих хэрэгтэй байна” гэж ярилаа.  

Тэрбээр мөн хонины хорголоор галладаг зуухыг өөрөө зохион бүтээж, 2018 оны намраас хэрэглээндээ ашиглаж байгаа юм байна. Энэ зуухандаа модлог ургамал түлдэггүй бөгөөд хонины хоргол, аргал, хомоол зэргийг багахан хэмжээний нүүрстэй хольж түлдэг байна. “Энэ зуухыг ашиглах нь говийн экосистемд чухал нөлөө үзүүлнэ гэж боддог. Модлог ургамал түлэхгүй учраас загаа хамгаалахад нэмэр болно. Илч сайтай, дулаанаа сайн хадгалдаг. Нэг портер нүүрс 10 дугаар сард авсан, одоо хүртэл түлж байна. Нэг зуух ойролцоогоор 90 орчим мянган төгрөгөөр бүтдэг гэж танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан нарийн мэргэжлийн эмч нар, гар утасны засвар, үсчин гоо сайхны баг ажилласны зэрэгцээ спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиож, аймгийн татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл, хөдөлмөр халамжийн байгууллагууд “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлсэнд иргэд ихэд талархалтай байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

LIVE: Жүдо бөхийн ДАШТ5 цаг 4 минутын өмнөИрэх долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд6 цаг 2 минутын өмнөИрээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар6 цаг 12 минутын өмнөШУУД: М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа6 цаг 17 минутын өмнөОрост “Begaero” хэмээх нисдэг такси зохион бүтээжээ6 цаг 22 минутын өмнөАнжелина Жоли шиг болохын тулд 50 удаа мэс засал хийлгэжээ6 цаг 32 минутын өмнөШУУД: Д.Амартүвшин гавьяат тэмцээнээ өндөрлүүлээ6 цаг 36 минутын өмнөСонирхолтой биологи6 цаг 42 минутын өмнөОХУ: Алтны худалдан авалтын НӨТ цуцалснаар эрэлт ихэснэ гэж тооцоолжээ6 цаг 52 минутын өмнөХөвсгөл нуур орчмын бүсэд ус ашиглах гэрээ байгуулаагүй иргэн, ААН-үүд үйл ажиллагаа явуулахгүй7 цаг 2 минутын өмнөТосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км зам ашиглалтад орлоо7 цаг 17 минутын өмнөИтали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ7 цаг 47 минутын өмнөМонголын баг Токиогийн олимпод “Michel & Amazonka” брендийн хувцас өмсөнө8 цаг 2 минутын өмнөӨнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно8 цаг 17 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 32 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 2 минутын өмнөФранцад Их долоогийн дээд хэмжээний уулзалт эхэллээ8 сар 24. 15:10Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүллээ8 сар 24. 15:05БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 15:00“Qantas” дэлхийн хамгийн урт нислэгийг туршина8 сар 24. 14:55Орос Улс Дэлхийн нэгдүгээр дайнд8 сар 24. 14:5022 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр8 сар 24. 14:45Роналду, Месси нар Pornhub-ийн одууд8 сар 24. 14:40Ногоон цайны ач тус8 сар 24. 14:35Хонконгийн нисэх буудалд эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг сунгажээ8 сар 24. 14:30К.Гоны эхнэр Японы шүүхийн тогтолцоог шүүмжилжээ8 сар 24. 14:25Гар утсаараа бусдыг гайхашруулсан бичлэг хийж, зураг дарах энгийн аргууд8 сар 24. 14:20Дэлхийн хамгийн баян хүнээс алх хадуур бүхий эд зүйлс худалдахаа зогсоохыг шаардав8 сар 24. 14:15Өөрийнхөө зөвийг батлах гэж цаг алдах хэрэггүй8 сар 24. 14:10“Пеппа торой”-г эзэмшигч компанийг худалдан авна8 сар 24. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.