8-р сарын 8
12 цаг 05 минут

“Цагийн урсгал”-д саатах шалтгаан...

Цаг хугацааны эргүүлэг дунд хаа нэгтээ тодоос тод үлдсэн дурсамж байдаг шиг алдуурч одохоос нь өмнө шүүрч авч үлдэх үнэтэй агшин хормууд гэж бий. Таны харж, сонсож, мэдэрч болох “өөр ертөнц”-д хэсэг ч атугай аялуулах нэгэн сонирхолтой үзэсгэлэн ХААН галерейд өчигдөр нээлтээ хийсэн нь “Цагийн урсгал” олон улсын үзэсгэлэн юм.     

Итали, Франц, Мьянмар, Тайланд, Өмнөд Солонгос, Монголын 20 гаруй уран бүтээлчийн хамтарсан уг үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээлүүдээс дээжилснээрээ онцлогтой. Тухайлбал, нэн шинэ үеийн өрөг урлагийн бүтээлээс гадна уран зураг, гэрэл зураг, баримал, үйлдлийн урлаг, холимог техник, бар зургийн бүтээлүүдийг нэг дор үзэж сонирхох боломжтой юм.

Солонгос уран бүтээлч Ким Чанхогийн орчин үеийн хамгийн завгүй хот Нью-Йоркийн амьдралын хэмнэлийг харуулсан 3D гэрэл зургууд ихээхэн сонирхол татах бол алс холын Франц улсын зураач Люк Тибурсын бар зургийн бүтээлүүд нууцлаг хийгээд өвөрмөц сэтгэгдэл төрүүлнэ. Орон орны уран бүтээлчдийн өөр өөр төрхийг та энэхүү үзэсгэлэнгээс олж харна. Монголын орчин үеийн шилдэг есөн уран бүтээлч энэхүү үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн нь содон, басхүү сонирхол татам байсныг онцлууштай. Ялангуяа уран бүтээлч У.Нарбаясгалангийн “Дотоод үйлдэл” өрөг урлагийн бүтээл үзэгчдийг хэсэгтээ алмайруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Махны мод, махны машин, дэлгэцээр харуулж буй мах машиндаж буй бичлэг, тэнд бүрдүүлсэн орчин, модны үнэр...  Тэрээр байгалийн  жам ёсны зохицлыг энэ бүтээлээрээ харуулахыг зорьжээ. Зураач Б.Батдэлгэрийн бар зургийн бүтээлүүд, Н.Сүхбүрэнгийн баримал, Ө.Эрдэнэбулганы хөрөг, С.Батсайханы интолляци, Г.Гэрэлхүү, Э.Найдандорж, Ж.Мөнхжаргал, Ц.Баттөр нарын ажлууд Монголын орчин үеийн дүрслэх урлаг ямар түвшинд явааг илэрхийлж чадсан сайн бүтээлүүд болж чаджээ.

“Цагийн урсгал” олон улсын хамтарсан үзэсгэлэн 2019 оны 8-р сарын 7-ноос 8-р сарын 28-ныг хүртэл ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

LIVE: Жүдо бөхийн ДАШТ4 цаг 26 минутын өмнөИрэх долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд5 цаг 24 минутын өмнөИрээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар5 цаг 34 минутын өмнөШУУД: М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа5 цаг 39 минутын өмнөОрост “Begaero” хэмээх нисдэг такси зохион бүтээжээ5 цаг 44 минутын өмнөАнжелина Жоли шиг болохын тулд 50 удаа мэс засал хийлгэжээ5 цаг 54 минутын өмнөШУУД: Д.Амартүвшин гавьяат тэмцээнээ өндөрлүүлээ5 цаг 57 минутын өмнөСонирхолтой биологи6 цаг 4 минутын өмнөОХУ: Алтны худалдан авалтын НӨТ цуцалснаар эрэлт ихэснэ гэж тооцоолжээ6 цаг 14 минутын өмнөХөвсгөл нуур орчмын бүсэд ус ашиглах гэрээ байгуулаагүй иргэн, ААН-үүд үйл ажиллагаа явуулахгүй6 цаг 24 минутын өмнөТосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км зам ашиглалтад орлоо6 цаг 39 минутын өмнөИтали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ7 цаг 9 минутын өмнөМонголын баг Токиогийн олимпод “Michel & Amazonka” брендийн хувцас өмсөнө7 цаг 24 минутын өмнөӨнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно7 цаг 38 минутын өмнөӨнөөдрийн зурхай7 цаг 54 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 24 минутын өмнөФранцад Их долоогийн дээд хэмжээний уулзалт эхэллээ8 сар 24. 15:10Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүллээ8 сар 24. 15:05БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 15:00“Qantas” дэлхийн хамгийн урт нислэгийг туршина8 сар 24. 14:55Орос Улс Дэлхийн нэгдүгээр дайнд8 сар 24. 14:5022 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр8 сар 24. 14:45Роналду, Месси нар Pornhub-ийн одууд8 сар 24. 14:40Ногоон цайны ач тус8 сар 24. 14:35Хонконгийн нисэх буудалд эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг сунгажээ8 сар 24. 14:30К.Гоны эхнэр Японы шүүхийн тогтолцоог шүүмжилжээ8 сар 24. 14:25Гар утсаараа бусдыг гайхашруулсан бичлэг хийж, зураг дарах энгийн аргууд8 сар 24. 14:20Дэлхийн хамгийн баян хүнээс алх хадуур бүхий эд зүйлс худалдахаа зогсоохыг шаардав8 сар 24. 14:15Өөрийнхөө зөвийг батлах гэж цаг алдах хэрэггүй8 сар 24. 14:10“Пеппа торой”-г эзэмшигч компанийг худалдан авна8 сар 24. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.