2019 оны 8-р сарын 8
15 цаг 44 минут

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Монголд айлчиллаа

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр уулзлаа. Түүнийг Монгол Улсын БХЯ-нд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлж, хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр тэргүүтэй АНУ-ын Батлан хамгаалах салбарын зочид Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ноён Др.Марк Т.Эспэрийг хүндэтгэж, түүнд адуу бэлэглэсэн. Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр хэлсэн үгэндээ “Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Цаашдаа ч энэ харилцаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм. Тэрбээр ярианыхаа төгсгөлд “ ... Намайг хүндэтгэж морь бэлэглэсэнд би маш их баяртай байна. Энэ морийг манай улсын эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрээр нэрлэе. Учир нь тэр хүн Дэлхийн II дайны дараа Хятад улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа монгол адуу унаж байсан түүхтэй” гэв.

Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд морилж, монголын эртний түүхтэй танилцаж, дурсгалын зураг татуулсан юм.  Др.Марк Т.Эспэр нь 1964 онд төрсөн, АНУ-ын Цэргийн академийг ерөнхий цэргийн офицероор төгссөн бөгөөд 1990-1991 онд Персийн булангийн дайнд оролцож явсан эрхэм аж. Тэрбээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөснөөр АНУ-ын 27 дахь Батлан хамгаалахын сайд болсон.

Б.БУРМАА

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.187.189Зочин   • 8 сарын 11. 12 цаг 32 минут

Монгол улсын батлан хамгаалахад хамгаалалтын зэвсэг хэрэгтэй . Бид аль нэг улсыг эзлэн түрэмгийлэхгүй . Халдлага гарвал хамгаалах бодлого баримтлах хэрэгтэй .

66.181.161.124harhun   • 8 сарын 8. 19 цаг 52 минут

bidend f-16 hongon jijig ongotsuud heregtei bna

66.181.187.14Зочин   • 8 сарын 8. 17 цаг 20 минут

нисэх хучин болон пуужингийн чиглэлээр хамтарсан тосол байвал зугээр юм

58.122.134.15Зочин   • 8 сарын 8. 17 цаг 14 минут

Орж ирээсэй! Тэгэхгүй бол хужаад дарлуулж дууслаа. Япон, Солонгосыг хэн хөгжүүлсэн юм Америк хөгжүүлж дэлхийд гаргасан шд. Тэгээгүй бол Монгол шиг ядуу байх байсан

117.111.4.210Зочин   • 8 сарын 8. 16 цаг 05 минут

Новшийн америкууд яах гээд эргэлдээд байнаа цэргээ оруулах гээд лоби хийгээд байгаа шүү

103.229.122.225Зочин   • 8 сарын 8. 16 цаг 06 минут

хуцаарай орос троллооо

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ2 цаг 3 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм2 цаг 8 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ2 цаг 13 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…2 цаг 18 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод2 цаг 23 минутын өмнө"Анхдагч" ах нар2 цаг 28 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ2 цаг 28 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан2 цаг 33 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ2 цаг 38 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана2 цаг 40 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ2 цаг 43 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ2 цаг 48 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ2 цаг 53 минутын өмнөВалютын ханш2 цаг 58 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ3 цаг 3 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"3 цаг 8 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу3 цаг 13 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй3 цаг 18 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна3 цаг 23 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа3 цаг 28 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...3 цаг 33 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо3 цаг 38 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ3 цаг 43 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ3 цаг 48 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно3 цаг 53 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл3 цаг 58 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...4 цаг 3 минутын өмнөМиссээ дэмжих үү4 цаг 8 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ4 цаг 13 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод4 цаг 18 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.