8-р сарын 9
14 цаг 54 минут

60 тэрбумын бичлэгтэй холбоотой хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуулийнхан олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүрэг аваад байгаа. Ерөнхий прокурорын тушаалаар өмнө ЖДҮ, 60 тэрбум зэрэг томоохон хэргүүдийг шуурхай шалгах  цагдаа, прокурор, авлига, тагнуулын байгууллагуудын нэгдсэн ажлын хэсэг байгуулж байсан удаатай. Тэгвэл дээрх хэргүүдийн шалгалт эхнээсээ шувтарч эхэлжээ. ТЕГ-аас 60 тэрбумтай холбоотой хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар өчигдөр прокурорт хүргэсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарт төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар буруутгажээ. Харин иргэн Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бололтой.

Хэргийг сануулбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг дэгдсэн. Уг бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн захирал А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох схем ярилцсан бичлэг гардаг. Уг бичлэг нь 2014 оноос эхлэлтэй. Тодруулбал, 2014 оны наймдугаар сарын 1-нд “Шинэ Монгол хаад” группийн захирлуудын зөвлөлийн хурлаас тус компанийн гүйцэтгэх захирал А.Ганбаатарыг иргэн Г.Доржзодовтой контрактын гэрээ байгуулж, Стратеги хариуцсан албан тушаалд томилохыг үүрэг болгосон гэдэг. Г.Доржзодов албан тушаалдаа томилогдоод удаагүй байхад нийслэлийн МАН-ын 2014-2016 оны бүтэц зохион байгуулалт, мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын төв штабын бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн санхүүжилтийн схем зэргийг нэгтгэн үзүүлэх илтгэл боловсруулах ажилд туслуулжээ. Үүний дагуу Ц.Сандуй, А.Ганбаатар нар дээрх 60 тэрбумын схемыг танилцуулсан нь олон нийтэд ил болсон бичлэг юм.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.11.102Зочин   • 2019, 8 сарын 10. 0 цаг 09 минут

За яасан, тохиролцож наймаацаж дуусаагүй юу?

103.26.193.5Зочин   • 2019, 8 сарын 9. 22 цаг 31 минут

ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВЦАН БИЗ ДЭЭ !

202.21.108.173Зочин   • 2019, 8 сарын 9. 22 цаг 00 минут

Маш удлаа

94.134.88.101Зочин   • 2019, 8 сарын 9. 18 цаг 26 минут

hurdan shiidehgui bol 60n terbumiin nöhöd möngöö oloh geed Mongol ulsiig min oimsondoo hiilee....

202.179.31.58Зочин   • 2019, 8 сарын 9. 15 цаг 55 минут

энэ нь "Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон, завдсан..." гэсэн зүйл ангид орох юм байгаа юм. Өөр оронд байсан бол өчиггүй цаазлуулах ял шүү дээ

59.153.115.107хаав   • 2019, 8 сарын 9. 15 цаг 47 минут

xөөн хэлэлцэх хугацаа

Шинэ мэдээ

Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 18:00Аялалд авч явахад тохиромжтой таван хоол1 сар 17. 17:55“Оддын дайн” киноны шинэ ангийн орлого нэг тэрбум ам.долларыг давлаа1 сар 17. 17:50БНХАУ: "Цагаан сар"-аар салют буудуулахыг хориглов1 сар 17. 17:45Дэлхийн эдийн засгийн форум:Ойрын 10 жилийн дэлхийн таван том эрсдэл бүгд байгаль орчинтой холбоотой1 сар 17. 17:40Х.Доржсүрэн: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 2018, 2019 он бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд байлаа1 сар 17. 17:36Палладий металлын үнэ анх удаа 2.3 мянган ам.доллар давжээ1 сар 17. 17:35Хилс хэргээр 30 жил хоригдсон хүн суллагджээ1 сар 17. 17:30Англи хэлний дуудлага сайжруулах ҮНЭГҮЙ 3 аппликэйшн1 сар 17. 17:25ОХУ төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ1 сар 17. 17:20ФОТО: “Берлиний Загварын долоо хоног”-ийн шилдэг загварууд1 сар 17. 17:20Орон гэргүй залуу хог ачилтынханаас болж бэртжээ1 сар 17. 17:15NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (20-01-16)1 сар 17. 17:10Амьдралд цаг хугацаа эрүүл мэнд хоёр л ҮНЭ ЦЭНЭТЭЙ1 сар 17. 17:05Нас барсан оюутны хандивын мөнгийг нуусан гэж үзжээ1 сар 17. 17:00Кончита Вурст стилээ эрс өөрчилжээ1 сар 17. 16:55Хилийн дагуу хана барихад санхүүжилт олгохыг хүсжээ1 сар 17. 16:50"Хасын Хүлгүүд" баг “Гоё” дээд лигт гуравдугаар байрт бичигдэж байна1 сар 17. 16:45Бага насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж болзошгүй1 сар 17. 16:40Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ1 сар 17. 16:35Хоакин Феникс: ОНЦГОЙ, ӨӨРИЙН ЖОКЕРЫГ гаргахыг хүссэн1 сар 17. 16:30Улаангомынхон эрдэсжилт ихтэй, хатуу төлөвтэй ус хэрэглэж байна1 сар 17. 16:25Хуурамч мэдээллийг хориглох олон улсын хуулиуд1 сар 17. 16:20Хятадын төрөлтийн хувь 1949 оноос хойш хамгийн бага төвшиндөө хүрчээ1 сар 17. 16:15Дэлхийн дээрх хамгийн том алмазыг “Louis Vuitton” худалдаж авлаа1 сар 17. 16:10СУМО ТОЙМ: Аваргуудгүй башё үргэлжилсээр1 сар 17. 16:05Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян тамирчин хэн бэ1 сар 17. 16:00Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 17. 15:55Кремлийн сүлд модоор Ялалтын баярын бэлэг дурсгалыг хийнэ1 сар 17. 15:50Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой бичлэг хэрхэн тарсныг шалгуулахаар ЦЕГ-т ханджээ1 сар 17. 15:26
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.