2019 оны 8-р сарын 9
16 цаг 10 минут

Орон нутгийн замд 3-4 километр зайд хэмжих хүчин чадалтай хурд хэмжигч ажиллаж байна

 Иргэдийн аялал зугаалга амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн ачаалал ихтэйгээр үргэлжилж байна. Зөвхөн энэ долоо хоногт гэхэд л орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтшаалж 11 хүн нас баржээ. Үүнээс 2 нь бага насны хүүхэд амь насаараа хохирч 4 хүүхэд гэмтсэн байна. Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулаад ажиллаж байна. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж осол үйлдэгдсээр л. Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97,7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх юм. Ялангуяа жолооч нар цагдаагийн хяналт байхгүй гэх замуудад замын хөдөлгөөний дүрэм заалтыг мөрддөггүй. Жишээлбэл хурдаа хэтрүүлж, хамгаалах бүсээ зүүхгүй, шөнийн цагт холын гэрэлтэй хөдөлгөөнд оролцох нь элбэг. Цагдаагийн алба хаагч нар маань ч үүнтэй нөхцөл байдлаа тааруулж гудамж замын хяналт шалгалтаа хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байгаан байна. Өнгөрсөн жил 21 аймгийн замын цагдаагийн тасаг, хэсгүүдэд зөөврийн хурд хэмжигчийг хүлээлгэн өгсөн нь улсын хэмжээнд хурдыг хэмжих нөхцөл бололцоо хангагдсан юм байна. Нэг үгээр хэлбэл цагдаагийн хяналт шалгалт хаана ч байж магадгүй гэсэн үг.

 Нэг талаасаа иргэд цагдаагийн алба хаагчдаар амь нас, эрүүл мэндээ хамгааллуулах сонирхолтой болсон ч юм шиг. Орон нутгийн замд хурдыг 80 км цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50.000 төгрөгөөр торгож 2 оноо хасдаг бол 120 км цагаас илүү хурдыг хэтрүүлж оролцвол мөн л 50.000 төгрөгөөр торгож газар дээр нь 6 сараар эрхийг нь хасч байна. Хүний амь насыг хамгаалахын төлөө төрөл бүрээр л тэмцэх юм.

 Тухайлбал Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар аймгийн нутаг дэвсгэртээ хөдөлгөөнт байдлаар орчин үеийн дэвшилтэт технологийн 3-4 километрийн зайнд тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих хүчин чадалтай багажийг ашиглаж байна. Мөн Булган аймаг дах Замын цагдаагийн тасгийн алба хаагчид нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийг түр зогсоон, зорчигч жолооч нарыг эмчийн үзлэгт хамруулах, жолоочийн нойрыг сэргээж гарын амраангаа сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэж ажиллаж байна.   Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ бяцхан хүүхдээ,  дотны хүмүүсээ, хайртай гэр бүлээ тээвэрлэж яваа гэдгийг ямагт санаарай. Ганцхан хормын хариуцлагагүй үйлдлээс болж насаараа харамсах нөхцөл байдлыг бүү үүсгээрэй.  

 

 

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.115.126иргэн   • 8 сарын 12. 15 цаг 18 минут

Өнгөрсөн зууны хууль дүрмийг ард түмэнд хүчээр тулгаж мөнгө босгож байгаа ядарсан арга.Моодны сүүлч Монголд гэж урагшаа биш ухарч явдаг улс болжээ.Техникийн дэвшил улам сайжирч хөгжиж байхад өргөн уудам манайх шиг оронд 80 км цагийн хурд ариа бага биш үү.Тодорхой бүсүүдэд зөвшөөрөх хэрэгтэй байна.

59.153.113.216ХХААМ   • 8 сарын 10. 10 цаг 57 минут

Мал шиг юмнууд өөрсдөө үхэхгүй, хажууд нь олон хүний амь авч одож байна. Шууд эрхийг нь газар дээр нь буюу, жолооны үнэмлэхийг дундуур нь хайчлаад 2 жилээр бүх насаар нь эрхийг хасах радикал арга хэмжээ авч болно. Дайн болж байгаа юм үхэж байна шдээ. Приус унасан малнуудыг ухамсарын шанаа өгхийг олорн түмэн шаардаж байна

174.211.10.37Zochin   • 8 сарын 10. 8 цаг 04 минут

Za hunii muud durtai guilgachin tsagdaa nar joohon belen mongon deer ajillaj dee !

202.70.34.98зочин   • 8 сарын 9. 19 цаг 42 минут

Явуулын бригад ажиллуулж байгаа нь сайн байна. Цаашдаа олон газарт 24 цагаар хөдөлгөөнт эргүүл ажиллуулаарай. Замын ачаалал ихэссэн, нийслэлд бөглөрөл ихэссэн, авто машин ихэссэн энэ цаг үед дүрэм зөрчигч жолоочийг торгохоос гадна одооныхоосоо илүү удаан хугацаагаар эрхийг нь хасах нь чухал байна. Нийслэлийн авто замууд дүрмээ барьдаггүй нэг жолоочоор ч гэсэн цөөрөөсэй гэж нийслэлийн иргэд маш их хүсч байна.

202.9.45.32Зочин   • 8 сарын 9. 17 цаг 54 минут

Бодлоггүй хөөрүүнүүдээ л сайн торго.Мөрөөрөө явж байгаад хурд хэтрүүлсэн нэгнийг торгохыг хэрэг юун. Тэгээд ч энэ арга хэмжээ чинь бүх замд байнга байхгүйгээс хойш гэгээрүүлэх ажлаа л сайн хий

Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45ФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл11 сар 21. 17:40ОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд11 сар 21. 17:35Германд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна11 сар 21. 17:30Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ11 сар 21. 17:25Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо11 сар 21. 17:20Абэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо11 сар 21. 17:15Санаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд11 сар 21. 17:10Google улс төрийн сурталчилгааг хориглоно11 сар 21. 17:05Инстаграмд хамгийн их орлоготой орос одод11 сар 21. 17:00Өмнөд Солонгос цэргийн алба хаагчдын тоог 1.300-аар цөөлнө11 сар 21. 16:55Б.Сарантуяа: “Гоёл Медикал” үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг11 сар 21. 16:54Шүдний чулуу гэж юу вэ11 сар 21. 16:50К.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав11 сар 21. 16:45Хөдөө аж ахуйн биржийн брокерын "эрх олгох сургалт"11 сар 21. 16:43Боливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ11 сар 21. 16:40Дэлхийд шинэ улс мэндлэх гэж байна11 сар 21. 16:35Онгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно11 сар 21. 16:30Путин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив11 сар 21. 16:25Цахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд11 сар 21. 16:20Одон орны физикчид хамгийн хүчтэй гамма цацрагийг бүртгэжээ11 сар 21. 16:15Эх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө11 сар 21. 16:10Өдрийн тойм: Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх эхлэлийг тавилаа11 сар 21. 16:07БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ11 сар 21. 16:05Шорон дотроос залилан хийж сая ам.доллар луйварджээ11 сар 21. 16:00Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье11 сар 21. 15:55Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт11 сар 21. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.