2019 оны 8-р сарын 11
11 цаг 31 минут

Сургамжит өгүүллэг: Нөхөр зардаг их дэлгүүр

Хотын төвд олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр анх удаа нээгджээ. Тус дэлгүүр зургаан давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг зан чанар нь улам сайжирдаг гэнэ. Аль ч давхарт гараад, хаалгыг нээж, өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч хэрэв дээшээ давхар өгсвөл, доод давхар руугаа явах боломжгүй учраас зөвхөн гарах л дүрэмтэй. 
Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ. Эхний давхарт байсан хаягийг уншвал: 
“Нэгдүгээр давхар: “Эдгээр эрчүүд ажил хийдэг.”
Өнөөх эмэгтэй хаягийг уншаад дотроо бодож гэнэ. 
“За яахав, эд нар ч миний хамгийн сүүлийн найз залууг бодвол арай л дээр юм. Гэхдээ дээд давхарт юу юу байгаа нь сонин байна” гээд бүсгүй дээш өгсөв.

Хоёрдугаар давхарт: “Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай”. Бүсгүй дотроо их баяртай байлаа. “Энэ ч сайхан л байна. Гэхдээ дээшээ юу байгаа бол?” гээд тэр дахиад дээшээ өгсөв.

Гуравдугаар давхар: “Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай”. 
“Хөөх! Бүр ч сайхан болоод явчихлаа. Гэхдээ дээшээ юу байгаа бол? Гээд бүсгүй дахиад дээш өгсөв.

Дөрөвдүгээр давхарт: Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг” 
Бүсгүй: “Энэ бүр ч сайхан болоод явчихлаа шүү. Ямар гайхамшигтай юм бэ? Гэхдээ дээшээ бүр ч илүү юм байх ёстой доо” гээд бүсгүй дахин дээш өгсөв.

Тавдугаар давхарт: “Эдгээр эрчүүд ажилсаг, хүүхдэд хайртай, сайхан царай зүстэй, гэрийн ажилд тусалдаг, маш романтик мэдрэмжтэй” 
Бүсгүй: “Ээ бурхан минь! Дахиад дээшээ юу байгаа бол?” гээд зургаадугаар давхарт гарав.

Зургаадугаар давхарт: “Та энэ давхарт ирсэн бол 3456789012 дахь үйлчлүүлэгч боллоо. Энэ давхарт нэг ч эр хүн байхгүй. Уг давхар нь “Эмэгтэйчүүд үргэлж боломжгүй зүйлс хүсэж байдгийг нотлох зорилготой юм. Нөхөр зардаг их дэлгүүрт зочлон ирсэн танд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй!” гэжээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.112.47уншигч   • 9 сарын 2. 23 цаг 10 минут

хүнийг их голж байгаа хүн өөрөө түүнээсээ долоон дор арчаагүй шуналтай ажилгүй анхиагүй ухаан муутай гэсэн үг

202.179.26.9Зочин   • 8 сарын 30. 10 цаг 11 минут

Төгс хүнийг хүсдэг хүмүүс өөрсдийгөө хөгжүүлж төгс болгохгүй бол алтан загасны эмгэн шиг хоосон хоцрох болно

64.119.27.143Зочин   • 8 сарын 20. 7 цаг 34 минут

хөнжлийн хирээрээ жии гэсэн үг, өөрсдөө мөн тийм байх хэрэгтэй.

Шинэ мэдээ

Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай39 минут 46 секундын өмнөАжлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу44 минут 46 секундын өмнөБуйлны үрэвсэл гэж юу вэ49 минут 46 секундын өмнөБаянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов54 минут 46 секундын өмнөЭнэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ59 минут 46 секундын өмнөКПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ1 цаг 5 минутын өмнөМанай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт1 цаг 10 минутын өмнө3 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс1 цаг 15 минутын өмнөТанд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд1 цаг 20 минутын өмнөГадаад боксчид буриад хэлийг дэмжлээ1 цаг 25 минутын өмнөНарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ1 цаг 30 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’1 цаг 35 минутын өмнөБяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ1 цаг 37 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй1 цаг 40 минутын өмнөХүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд1 цаг 40 минутын өмнөСургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль1 цаг 45 минутын өмнөС.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ1 цаг 47 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ1 цаг 50 минутын өмнөМетал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв1 цаг 55 минутын өмнөШударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо1 цаг 59 минутын өмнө"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ2 цагийн өмнөСанаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас2 цаг 5 минутын өмнөУИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна2 цаг 9 минутын өмнөНаяад жилийн өмнөх трактор2 цаг 10 минутын өмнөОрос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг2 цаг 15 минутын өмнөТомуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ2 цаг 20 минутын өмнөАмьд харилцааг бий болгоцгооё2 цаг 25 минутын өмнөБичлэг: 81 настай, алдартай жүжигчин Жейн Фондаг баривчилжээ2 цаг 29 минутын өмнөОрос, Бельги, Итали, Польшийн баг "Евро-2020"-д оролцох эрхээ халаасаллаа2 цаг 30 минутын өмнөД.Бартанбаатар: Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн менежментийн алсын хараатай, зөв бодлого хэрэгжиж байна2 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.