2019 оны 8-р сарын 11
11 цаг 41 минут

Ардын эмчилгээний арга ухаанаас

АРДЫН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА УХААНААС

Хоорондоо үл зохицох идээг идвэл хор болж амь биед аюул учруулна. Үүнд:

1. Бүрэлдээгүй тараг идээд архи уувал хор болно.

2. Загасны мах идээд сүү уувал гэдэс өвдөнө.

3. Элдэв жимс идээд сүү уувал ходоодонд согог учирна.

4. Царцуу боов боорцогтой тараг хольж идвэл ходоод муудна.

5. Мөөгийг гич хэмээх үрийн тосонд бүү хуурч ид. Хор болно.

6. Тахианы мах идээд мараг пиво уухыг хориглоно. Аюул болно.

7. Бал үрийн тос хоёрыг хамтад нь бүү хэрэглэ.

8. Сонгиныг болтай хамт идвэл гэдэс тасарна.

9. Тарвас боов боорцог хамт идвэл шар огино.

10. Загасны мах тахианы өндөг хоёрыг хамт хэрэглэвэл ходоодны эдгэшгүй өвчин тусах аюултай.

11. Зэс саванд шинэ тос хийж 10-аас илүү хоног байлгах нь хортой.

12. Шар тос идээд араас нь сүү уугаад исгэлэн бүхнийг идэх, зөгийн бал, ургамлын тосны хувьд тэнцүү хольж идэх, шараад удаан хадгалсан мах харш болно.

Санамж: Эрүүл чийрэг гоо сайхан, залуу насаа хадгалж үлдэхийн тулд 1-2 удаагийн хоолыг алгасах буюу бүтэн өдрөөр мацаг барих зуршил эзэмшвэл маш сайн. 1-2 хоног хоолноос татгалзах нь зүрхэнд болон бусад эрхтнүүдэд маш сайн амралт болдог. Иим өдрөө хүйтэн нэрмэл ус уух хэрэгтэй. Хэрэв халуун юм уумаар байвал нэг аяга ногоон цайг бага зэрэг зөгийг балтай хольж ууж болно.

Цаашид бид та бүхэндээ ардын эмчилгээний арга ухаанаас цувралаар хүргэх болно. Та бүхэнд бага ч болов тус нэмэр болно гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: С. Намнангомбо “Хөх оточ” номноос

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо4 цаг 1 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 25 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд7 цаг 35 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ7 цаг 45 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт7 цаг 50 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд7 цаг 55 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ8 цагийн өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид8 цаг 5 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ8 цаг 10 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ8 цаг 15 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү8 цаг 20 минутын өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу8 цаг 25 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ8 цаг 30 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов8 цаг 34 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ8 цаг 35 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ8 цаг 40 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ8 цаг 45 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул8 цаг 50 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа8 цаг 55 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ8 цаг 58 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг9 цагийн өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа9 цаг 5 минутын өмнөНэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ9 цаг 10 минутын өмнөДалай, тэнгисийн цэвэрлэгч9 цаг 15 минутын өмнө“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа9 цаг 20 минутын өмнө“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй9 цаг 25 минутын өмнөТрамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь9 цаг 30 минутын өмнөЭлэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог9 цаг 35 минутын өмнөЗүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө9 цаг 40 минутын өмнө6G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй9 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.