8-р сарын 11
12 цаг 01 минут

Ногоон цай компьютерийн хорноос хамгаалдаг

Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна.

Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ.

Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж. Мөн найрлаганд нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос шахан гаргадаг байна.

Гэхдээ их хэмжээний болон удаан хугацаанд хуримтлагдсан цацрагийг ногоон цай эмчилж дийлэхгүй. Тиймээс өдөр компьютерийн ард суудаг бол өдөрт 400 мл-ийг тогтмол уух шаардлагатай аж.

Ногоон цай нь цацрагийн хороос бие махбодийг цэвэрлэхээс гадна цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг.

Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа, элсэн чихэртэй нь ихэсгэдэг байна.

Энэ цай нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст тустай болох нь судалгаагаар тогтоогдсон юм.

Амин дэм ихээр агуулдаг тул нарийн судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс улайж, өвдсөн үед энэ цайгаар нүдээ угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг байна.

Ногоон цайны ач тус үүгээр дуусахгүй бөгөөд гоо сайханд ч сайн нөлөө үзүүлдэг. Арьсны нүх тэлж хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг тул арьсыг гүнээс нь цэвэрлэж өгдөг.

Мөн мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна дотор муухайрах үед зовиурыг намдааж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг аж. Харин хэт өтгөн хандалж уувал зүрхний хэм алдагдуулж болзошгүй гэнэ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

LIVE: Жүдо бөхийн ДАШТ4 цаг 17 минутын өмнөИрэх долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд5 цаг 15 минутын өмнөИрээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар5 цаг 25 минутын өмнөШУУД: М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа5 цаг 30 минутын өмнөОрост “Begaero” хэмээх нисдэг такси зохион бүтээжээ5 цаг 35 минутын өмнөАнжелина Жоли шиг болохын тулд 50 удаа мэс засал хийлгэжээ5 цаг 46 минутын өмнөШУУД: Д.Амартүвшин гавьяат тэмцээнээ өндөрлүүлээ5 цаг 49 минутын өмнөСонирхолтой биологи5 цаг 55 минутын өмнөОХУ: Алтны худалдан авалтын НӨТ цуцалснаар эрэлт ихэснэ гэж тооцоолжээ6 цаг 5 минутын өмнөХөвсгөл нуур орчмын бүсэд ус ашиглах гэрээ байгуулаагүй иргэн, ААН-үүд үйл ажиллагаа явуулахгүй6 цаг 15 минутын өмнөТосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км зам ашиглалтад орлоо6 цаг 30 минутын өмнөИтали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ7 цагийн өмнөМонголын баг Токиогийн олимпод “Michel & Amazonka” брендийн хувцас өмсөнө7 цаг 15 минутын өмнөӨнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно7 цаг 30 минутын өмнөӨнөөдрийн зурхай7 цаг 45 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 15 минутын өмнөФранцад Их долоогийн дээд хэмжээний уулзалт эхэллээ8 сар 24. 15:10Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүллээ8 сар 24. 15:05БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 15:00“Qantas” дэлхийн хамгийн урт нислэгийг туршина8 сар 24. 14:55Орос Улс Дэлхийн нэгдүгээр дайнд8 сар 24. 14:5022 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр8 сар 24. 14:45Роналду, Месси нар Pornhub-ийн одууд8 сар 24. 14:40Ногоон цайны ач тус8 сар 24. 14:35Хонконгийн нисэх буудалд эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг сунгажээ8 сар 24. 14:30К.Гоны эхнэр Японы шүүхийн тогтолцоог шүүмжилжээ8 сар 24. 14:25Гар утсаараа бусдыг гайхашруулсан бичлэг хийж, зураг дарах энгийн аргууд8 сар 24. 14:20Дэлхийн хамгийн баян хүнээс алх хадуур бүхий эд зүйлс худалдахаа зогсоохыг шаардав8 сар 24. 14:15Өөрийнхөө зөвийг батлах гэж цаг алдах хэрэггүй8 сар 24. 14:10“Пеппа торой”-г эзэмшигч компанийг худалдан авна8 сар 24. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.