2019 оны 8-р сарын 11
13 цаг 01 минут

Д.Шуурай: Нэг өдрийн хоёр захидал

Шуудан зөөгч Анагаах Ухааны Дээд сургууль оюутан Сарангаас,нөгөөх нь Завхан аймаг өөрөө хүлээн авах Цэцгээгээс гэсэн захидалуудыг Хүрлээд өглөө.Хүрлээ нүдэндээ итгэж ядна хоромхон зуурын гайхашралд автагдан, тогонд цохиулсон юм шиг хамаг бие нь салганаж байв. Тэрээр эхлээд Сарангийн захиаг задлан” Сайн байна уу? Ааваа гэснийг уншаад, цагийн эрхээр гал цог нь ширгэн арилж байгаа нүдний аяга нь, нулимсаар дүүрээд ирэв. Хүрлээ сэтгэлээ барина байж захидлыг цааш нь уншлаа. Юуны өмнө танаас амар мэндийг лавлаж, ажил хөдөлмөр болон амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсэж мэндчилъе.Хэдийгээр та биднийгээ тэртээ олон жилийн өмнө, огт эргэж ирэхгүйгээр орхиод явсан ч ,таныгаа бодол санаандаа тээсээр яваад, эцсийн эцэст энэ захидлыг бичихээр шийдсэн юм.Би таны эрх танхи охин чинь байсан . Таныг би,мөнхийн дэргэд байх юм шиг санаж, хэтэрхий дураараа аашлаж, уйлж урвагнаж,аргадуулан эрхэлдэг байж билээ. Таны тайван дөлгөөн ааш зан, алхаа гишгээ, намайг хараад зүрх сэтгэлээсээ баясан инээж байсныг чинь би мартаж чаддаггүй юм. Тэр ч бүү хэл таны сайхан үнэр одоо ч үнэртэх шиг болдог.

Тиймээ, тэр нэгэн өдөр ээждээ хөтлөгдөн гэрээс гарахдаа “Аав араас гараад ирнэ дээ” гэсэн бодол надаас салахгүй, өөрийн эрхгүй байн байн хойшоо эргэн эргэн харсаар холдож билээ. Яагаад ч юм вэ, урьд нь таныг тээврээс ирэхыг чинь хоног тоолон хүлээж, ээжээс асуудаг байлаа. Тэгэхэд ээж инээмсэглэн хариулдаг байж билээ. Харин таныг орхиод явсан тэр өдрөөс хойш би асуухыг хичнээн ихээр хүсэж байсан ч ,ээжийн гуниг хурсан харцыг хараад бяцхан зүрх сэтгэлдээ болохгүй гэдгийг зөн совингоороо мэдрэн ээжийгээ зовоож огт асуугаагүй билээ. Үе үе дүү маань таныг ээжээс нэхэхэд, ээж огт сонсоогүй дүр үзүүлэн өөр юм яриад өнгөрөөж байлаа. Харин нэг удаа дүү маань “Ааваа “ гээд уйлахад ээж нилээд уцаарлангуй “Аав чинь биднийг олохгүй тийм хол явсан, эргэж бидэндээ хэзээ ч ирэхгүй” гэж хэлээд дүү, бид хоёрыг тэврэн авч, танд гомдсон сэтгэлээ онгойтол уйлсаныг би мартаж чаддаггүй юм. Тэгэхэд танд би, бяцхан биендээ байхгүй ихээр дургүй хүрч билээ. Бас таныг хэзээ ч эргэж ирэхгүй юм байна гэдгийг мэдсэн юм.Гэвч би таныг нэг л өдөр хаалга сэвхийтэл ороод ирэх юм шиг хүлээсээр байсан. Тэр ч бүү хэл аравдугаар ангийн төгсөлтийн баяр дээр таныг битүүхэн харсан.Хачин шүү олон жилийн тэртээ огт эргэж ирэхгүй хаяад явсан эцгээ хүлээгээд байдаг.

Эцэст нь би танаас яагаад,яагаад тэгтлээ их бидэнд гомдсон юм бэ гэдгийг л асуух гэсэн юм .Саран гэсэн байлаа.Хүрлээ нус нулимстайгаа холилдон “Миний охин намайг үзэн яддаггүй, хүлээдэг юм байна шүү дээ” хэмээн сааралдсан хоолойгоор амандаа бувтагнан хэнгэнтэл уйлж байв.

Жил жилийн намар тариа хураалтын ажлаа дуусан,буцаад гэртээ очиход Цэцгээ минь, бас охин,хүү хоёр намайг хараад, өд сөд нь ургасан дэгдээхэй шиг дэрвэж дэгдээд, бөөн баяр угтдаг байсан. Цэцгээ минь намайг санасных юм уу, замынхаа тоосноос салж амжаагүй шахам байхад, тэсэж ядна тэмдэглэлийнхээ дэвтэрт бичсэнийг үзүүлдэг байж билээ. Хүрлээ кино үзэхийн хорхойтой. Цэцгээ ээлжийн ажилтай, бас гэр орны нэргүй ажилд нухлагдан,хоёр хүүхдээ асрах гээд, тэр болгон Хүрлээтэй хамт кинод явж чаддаггүй байлаа.Тийм болохоор Хүрлээ ганцаараа кинонд явна. Нэг удаа зэрэгцээ суудалд нүдээрээ инээсэн дугуй цагаан царайтай хүүхэн суулаа.Хүрлээ өөрийн эрхгүй сайхан хүүхэн рүү харц чулуудан, үе үе хэнгэнтэл санаа алдмаар болоод, нэг л хачин ёстой л буруу замаар будлихын цондон байсан юм. Кино тараад, бүсгүйг гэрт чинь хүргээд өгөе гэхэд тэрбээр цааргалсангүй. Гэр хүрэх замдаа нэр усаа мэдэлцээд, түүгээр ч барахгүй дараагийн удаа хамт кино үзэхээр тохиролцоод авлаа. Тэр нэгэн өдрөөс хойш Хүрлээ гэдэг хүн амиа бодсон өчүүхэн нэгэн болов. Долгормаатай хэд хэдэн удаа болзсоны дараа сэтгэлийн холбоо улам зузаарч, Цэцгээ болон хоёр сайхан үр нь,Хүрлээгийн нүдэнд орсон үрдэс мэт болж хувирсан юм.Богинохон хугацаанд Хүрлээгээс байж боломгүй муухай авир гарч,Цэцгээг байж суухын аргагүй болгон хөөж туудаг боллоо. Цэцгээ учирлан хоёр хүүхдээ бодооч гэсэн боловч, ер тоосонгүй, харин ч сэтгэлийг нь сэвтээх үг урсгаж, санасандаа хүрч Цэцгээг хоёр хүүхэдтэй нь төрхөмд нь буцааж чадлаа.Долгормаатай эхлүүлсэн амьдрал эхэндээ сайхан байлаа. Удалгүй Долгормаагийн үнэн нүүр царай тодорч, Хүрлээг эхнэр хүүхэд рүүгээ зайл, чам шиг тостой хар юмны дэргэд хайран сайхан залуу нас өнгөрлөө хэмээн үглэж янших нь ихсэж, хэрүүл тасрахгүй болов. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр Хүрлээ Долгормааг царайчлан, хамаг өнгөтэй сайхнаа зориулсан гурван жил талаар болж,хүнийг хаясан хүн,хүнд хаягдан гэгчээр, Долгормаа нэг өдөр хамаг юмаа ачаад явсан. Тэр цагаас хойш Хүрлээ гон бие, гозон толгой болсон. Цэцгээ болон хүүхдүүд дээрээ очихыг ихээр хүсэж байсан ч, үнсэнд хаясан шалз шиг орхисон болохоор эргээд очих зүрх сэтгэл хүрээгүй юм. Ийнхүү Хүрлээгийн өнгөрсөн амьдрал нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөхөд өөрөө өөрийнхөө бодлоос зугтах гэсэндээ цонхоор алсыг ширтэхэд, халиуран шаагих тариан түрүүн дундаас эрвээхэй шиг хоёр сайхан үр нь “Ааваа” хэмээн угтан гүйж ирж байгаа юм шиг санагдаж, хавагнаж цэлхийсэн нүдэнд нь харуусал цөхрөлийн нулимс хурсаар байлаа.

«»
Хүрлээ, Цэцгээс ирсэн захидлыг задлан уншвал:” Сайн байна уу? Хүрлээ” Чиний амар мэндийг энэ олон жилийн хойно алсын алсаас мэдэх болсоны учрыг чи гайхаж байж болох юм. Би чамд зовлон тоочих гээгүй, бас чамайг харааж зүхэх гээгүй, зөвхөн санаж бодсноо хэлэх гэсэн юм. Саяхан нэг өдөр чамтай амьдарч байхдаа хөтөлж байсан тэмдэглэлээ санаандгүй уншлаа. Чамайг орхиод явснаас хойш огт нээж үзээгүй байсан юм. Тэр үеийн тэмдэглэлийн дэвтрийн хуудас бүрт зөвхөн чамд зориулсан зүйлээр дүүрэн байх юм. Эмзэг цэвэр хайрыг минь хөндөж, амьдрал эхэлсэн тэр намар чамайг би тэсэн ядна хүлээхдээ “ Хайртай чамайгаа хүлээсэн хоёр сар, хорин жилтэй адил хугацаа юм даа гээд” шүлэг зориулан бичиж байжээ.
Одод түгсэн шөнийн тэнгэрт
Онгон саран мэлтийн гэрэлтэнэ
Онцлон учирсан чиний минь царай
Одноос ч илүү гэрэлтэх юм
Галуу шувууд буцах шаргал намраар
Ганцхан чамайгаа сэтгэлдээ мөрөөдөн
Гэргий ёсоор хүлээн суух нь
Гэнэхэн наддаа жаргал юмаа. Ингээд чамайг хүлээж байсан байна. Хавар нь охинтой болж,дараа нь хүүтэй болж бидний аз жаргал нэмэгдсэн. Тээврээс буцаад ирэхэд гэр дүүрч, бид бүхэн бөөн баяр баясгалан болдог байлаа. Чи бид хоёр бараг ам мурийж муудалцаж байсангүй. Гэнэт л чиний ааш тийм гээд хэлэхын аргагүй хувирч эхэлсэн. “Зөөлөн нь хатуугаа иддэг “ гэдэгт би итгэдэг байлаа. Чи надад хайргүй болсон ч би хүүхдүүдынхээ төлөө чиний бүдүүлэг араншинг чинь тэвчээд, тэсвэрлэхыг хүссэн боловч чадаагүй юм. Тэгэхэд би хатуу нь бас зөөлнөө иддэг юм байна гэдгийг мэдэрсэн юм. Нэгэн шөнө согтуу ирээд ,хором ч унтуулахгүй хөөхөд, би итгэж чадахгүй байсан шүү.чамд хөөгдөн охиноо хөтлөөд, хүүгээ тэврээд гарахад, чамаас бид гурвыг үүрийн шаргал туяа тосож авсан. Өд сөд нь гүйцэхээр намайг гэх ангирын дэгдээхэй шиг хоёр үртэй яваадаа хямарсан сэтгэл тайвширч байлаа. Ингэж богинохон бөгөөд сонин амьдрал намайг хоёр хөөрхөн үр дагуулаад орхисон юм даа. Тэр мөчөөс хойш хоёр хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж ганцхан зүрх минь хоёр болон цохилсныг чи мэдэхгүй. Он цагийн урсгалд сэтгэлд хурсан хүйтэн хямрал, орчлонгийн сайхан бүхэнд угаагдаж ариуссан юм.Чамайг би хоёр сайхан үрээ,хөлөн доор гишигдээд хаягдах, өт хорхойноос доорд үздэг тийм өчүүхэн тэнэг, гэдгийг чинь мэдэхгүй, орчлонгийн дээд мэтээр төсөөлж, дурлаж,хайрлаж халамжилж явсан миний гэнэн сэтгэл үүрд баяртай. Цэцгээ гэсэн байлаа.

Тэднийхээ өмнө хүлцэл өчих тэнхээгүй болсон Хүрлээгийн олон жилийн сэтгэлд хурсан сэтгэлийн хямрал дээд цэгтэй тулсан байлаа.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.217.138.1Батсуурь   • 8 сарын 20. 9 цаг 07 минут

Бас нэг хар массын халтар зохиолчинцор шив дээ, чааваас

202.5.202.130Зочин   • 8 сарын 19. 17 цаг 32 минут

Зочин:

66.181.161.43Нэргүй   • 8 сарын 19. 16 цаг 07 минут

Дээх нь ном зохиол уншихад бичгийн алдаа засагдаад зөв бичгийн дүрэм сайжраад их зүйл сурдаг байжээ.Одоо бол өгүүлэг бичвэр энэ тэр уншвал бичлэгийн бөөн алдаа хараад дур гутдаг болчихлоо

192.82.66.173Зочин   • 8 сарын 16. 10 цаг 17 минут

Энэ зохиол бичсэн хүн алдаатай бичээгүй байхоо, энэ хүний бичвэрийг энэ сайтад оруулсан хүнд асуудал байна. Арай л юмаа

66.181.168.8хайр   • 8 сарын 14. 9 цаг 25 минут

миний аавыг эхнэр 3 хүүхдээс нь булаасан авгайг бас Долгормаа гэдэг.......................

81.65.90.50Зочин   • 8 сарын 13. 13 цаг 18 минут

Щура чи монгол хэлний хичээлд суу

202.21.100.210Хэнд хэрэгтэй юм болоо   • 8 сарын 12. 10 цаг 14 минут

Хайран цаг

182.160.37.32Зочин   • 8 сарын 11. 16 цаг 24 минут

Үгийн алдаа гэж найгүй юмаа. Орчин үеийн зохиолчид эхлээд зөв бичих дүрэмд сайн суралцах хэрэгтэй байгаа юм даа.

59.153.115.176Зочин   • 8 сарын 13. 8 цаг 30 минут

yag tiim

Шинэ мэдээ

Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай1 цаг 31 минутын өмнөАжлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу1 цаг 36 минутын өмнөБуйлны үрэвсэл гэж юу вэ1 цаг 41 минутын өмнөБаянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов1 цаг 46 минутын өмнөЭнэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ1 цаг 51 минутын өмнөКПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ1 цаг 56 минутын өмнөМанай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт2 цаг 1 минутын өмнө3 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс2 цаг 6 минутын өмнөТанд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд2 цаг 11 минутын өмнөГадаад боксчид буриад хэлийг дэмжлээ2 цаг 16 минутын өмнөНарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ2 цаг 21 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’2 цаг 26 минутын өмнөБяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ2 цаг 28 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй2 цаг 31 минутын өмнөХүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд2 цаг 31 минутын өмнөСургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль2 цаг 36 минутын өмнөС.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ2 цаг 38 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ2 цаг 41 минутын өмнөМетал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв2 цаг 46 минутын өмнөШударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо2 цаг 50 минутын өмнө"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ2 цаг 51 минутын өмнөСанаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас2 цаг 56 минутын өмнөУИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна3 цагийн өмнөНаяад жилийн өмнөх трактор3 цаг 1 минутын өмнөОрос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг3 цаг 6 минутын өмнөТомуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ3 цаг 11 минутын өмнөАмьд харилцааг бий болгоцгооё3 цаг 16 минутын өмнөБичлэг: 81 настай, алдартай жүжигчин Жейн Фондаг баривчилжээ3 цаг 20 минутын өмнөОрос, Бельги, Итали, Польшийн баг "Евро-2020"-д оролцох эрхээ халаасаллаа3 цаг 21 минутын өмнөД.Бартанбаатар: Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн менежментийн алсын хараатай, зөв бодлого хэрэгжиж байна3 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.