8-р сарын 11
14 цаг 01 минут

Ц.Түмэнбаяр: Нүцгэн натур (өгүүллэг)

Бүсгүй үзэсгэлэнгийн танхим руу явахдаа миний зураг ямархуу болсон бол хэмээн ер бусын догдлолд автан яарч байв. Зураачийн емне анх нүцгэлэхдээ жигтэйхэн ичиж билээ. Гэвч үнэндээ мөнгөний хэрэгцээ даанч их байсан болохоор ичих зовох гэгчийг таягдан хаяхаас өөр арга байсангүй. Хоёр мянган төгрөгийн урьдчилгаа авчихаад ганц бие зураачийн ядуухан гэрт орохдоо хачин их жийрхэж байсан нь одоо бодоход инээдтэй ч юм шиг. Тийм авьяастай зураач гэхэд хувцас хунар, орон гэрийнх нь тавилга, эд хогшил хайш яйш. Будаг ханхалсан өрөөнд нь анх орохдоо хожим нь түүнийхээ авьяасыг биширч мөнгө авахаасаа илүү мөнхөд зуруулахын хүслэнд автана гэж яахан санах билээ. Зураачийн гарын таталт, бийрийн уран хөдөлгөөнөөр яах ийхийн зуургүй цаасан дээр дүр нь тодроод ирэхэд сонин ч юм шиг. Зураач:
-Ганцэцэгээ одоогийн үзэсгэлэнд хэр оролцохоос миний цаашдын хувь заяа шийдэгдэнэ. Тэгэхлээр энэ зураг их чухал. Хоёулаа их л мэрийх хэрэгтэй дээ гэсэн сэн.
Түүнийг нүцгэн зуруулдаг гэж хэн ч мэдэхгүй. Мэдэх юм бол үеийнх нь бүсгүйчүүд чармай нүцгэн зураг олны өмнө тавигдсан байхыг таниад юу ч гэх юм билээ. Хүний нүүр харахын аргагүй ч болох юм билүү хэн мэдлээ. Харин энэ зураач бүсгүйн арьсны өнгө мэнгэ тэмдэг, үрчлээ нугалаа, алганы хээг ч андахгүй.
-Чи бол миний натур. Өөр ямар ч зураач юу ч амласан битгий зуруулаарай. Хамгийн гол нь чиний арьс торго шиг зөөлөн. Уран зурагт энэн шиг чухал юм байхгүй. Би чиний сиймгэр цамцны цаанаас гэрэлтсэн биеийг хараад л мэдсэн. Өөр хэнд ч зуруулж болохгүй шүү. Манайхан адтай энд тэнд явахад чинь харчихаад зуръя гэж гуйж мэднэ. Ядаж энэ үзэсгэлэнг нээгдтэл тэсээрэй хэмээн юу юугүй өөр зураачийн өмнө нүцгэлээд унах юм шиг харамлаж билээ. Ганцэцэг:
-Яалаа гэж дээ. Би чамд л зуруулна. Чамаас өөр хэний ч өмнө насан туршдаа нүцгэлэхгүй хэмээн ам алдчих шахсан сан. Бүсгүй зуруулж байх үедээ "Энэ намайг нүцгэнээр минь харж суухдаа юу боддог бол, хүсдэг болов уу?" гэсэн саваагүй бодол төрж билээ. Тэр эхлээд "түргэлээсэй, хурдлаасай" гэж боддог байсан бол сүүлдээ аль болохоор удаан янз бүрийн эвлэгхэн хөдөлгөөнөөр зуруулахыг хүсдэг болжээ. Зураачийн нүдний сониуч гярхай харц, яриа хөөрөө, сэтгэл хөдлөл нь цаанаа л нэг өер. Тэр "Жоконда", "Венера", "Булга тэвэрч буй гоо хатагтай", "Сикстиний эх дагина"-д зураачийн бийрийн ид шидээр дүрээ үлдээсэн олон сайхан бүсгүйн тухай, суут зураач Рубенс талийгаач эхнэрээ зургаар амилуулсан, тэр ч бүү хэл тавин гурван настайд нь түүний авьяаст бишрэн дурласан арван зургаан настай бүсгүйг эхнэрээ болгож авсныхаа дараа ч олон дахин зурсныг, хэрэв Рубенс түүнийг зураагүй бол зүйрлэшгүй гоо үзэсгэлэнт Елена бүсгүйн энэ ертөнцийг чимж төрсөн гэдгийг хүн төрөлхтөн мэдэхгүй байх нь шуү дээ гэхчилэн үлгэр домог шиг гайхалтай сонин хачныг сэтгэлд ургатал ярьж, тэр гайхамшигтай хүүхнүүдийн хөргийг үзүүлж тайлбарлана.
Ганцэцэгт хамгийн их таалагдсан нь "Сикстиний эх дагина". Үрээ хайрласан бас харамласан, гэвч гарцаагүй харь ертөнц рүү илгээхээс өөр аргагүй болсон шаналант залуу эх, түүнд хэн гэгч бодит бүсгүйн амьд дүр шингээ бол гэхчилэн зураачтай уулзах бүрийд Ганцэцэг нэгэн шинэ ертөнцийн үүдийг нээж байгаа мэт санагдана. Магадгүй үүнээс үүдэн зураачид өөрийн эрхгүй сэтгэлийн жолоо алдсан ч юм билүү бүү мэд. Зуруулж суухдаа "би чамд хайртай" гээд хэлчихмээр үе олон гарсан ч эхлээд зураад дуусаг, дараа нь үзэсгэлэн нээгдэг, яг тэр баярт мөчид л хэмээн амаа жимийсэн билээ.
Бүсгүй үзэсгэлэнгийн танхимд орж ирэхэд ханаар дүүрэн зураг өлгөжээ. Үзэгчид нээлтийн ёслолыг хүлээн зураг сонирхоно. Ганцэцэг өөрийн хөрөг, хайртай залуу хоёроо харцаараа хайлаа. Гэтэл яг өмнө нь "Нүцгэн натур" хэмээх ёозгүй хаяг зүүсэн өөрийнх нь дүр тодроод ирлээ. Яах аргагүй Ган-цэцэг мөн. Гэвч тэр өөрийгөө таньсангүй. Хаврын шөнө, тэргэл cap цонхоор шагайж бүсгүйн биеийг эзэмджээ. Хариугүй дэлбээлэн дэлгэрэхийн өмнөх их хүсэл тачъяал ялимгүй гэдийсэн гижиг дүүрэн хүзүү хоолой, хязгааргүй янаглалд хэн нэгнийг урин дуудсан ганцаардал, хоёр гараа сул орхисон, хүүхдэрхүү зөөлөн царайд нь сарны туяа дасаж ядан холбилзоно.
Хагас анисан зовхины завсраар юуг ч онож хараагүй, дотоод ертөнцдөө эзлэгдсэний гэрч манантан суларсан харц... Тэр бүхий л төрх эр хүний хатуу ширүүн rap түүнийг нухчин үнгэхийг тэсч ядан хүлээх мэт. Зураг дээрх бүсгүйн уруул "Ирээч, ирээч дээ, энхрийлээч" хэмээн гуйж байна. Гэгээвчний цаана дөнгөж гөлөглөж байгаа хус мод сарны туяанд нүцгэн бүсгүй мэт цайрч урсан орж ирэх сэрүүн тунгалаг агаар хүртэл энэхүү дурлалаа багтааж ядан орчинг дэвэргэнэ. Буйдангийн час улаан бүтээлэг хүртэл сандчин хөглөрч бүсгүйн байж ядсан сэтгэлийн догдлолыг дэврээнэ. Бүсгүй зургийг гайхан биширлээ. "Тэр надад дуртай юм байна. Зүгээр нэг зураачийн нүдээр хараагүй юм байна. Тэр миний өөрт нь хайртайг мэддэг юм байна" гэсэн баяр хөөр харван орж ирэхэд зүрх нь зогсчих шиг боллоо.
Төдөлгүй үзэсгэлэнгийн нээлт болж зураач Батцэрэнгийн "Нүцгэн натур" тэргүүн байр эзэлснийг зарлахад бүсгүй байж ядан догдлов. Хайрт залуугаа "Баярлалаа чамд" гээд нүд дүүрэн инээмсэглэн ирэхэд нь л цээжний чанд дахь үгээ хэлж орхино. Дүүрсэн хэрэг" хэмээн бодож байв. Түүнд баяр хүргэх хүн даанч олон болохоор тэр бүсгүйг онож харахгүй л байлаа. Ганцэцэг баглаа цэцгээ цээжиндээ тэвэрч аажуухан дөхөж очлоо.
Тэр сая л бүсгүйг харж "Баярлалаа чамд, маш их баярлалаа. Одоо чи эрх чөлөөтэй болсон. Чи одоо өөр хэнд ч зуруулж болно" хэмээн огт ажиггүй хэлээд баяр хүргэхээр ирсэн өөр хүний зүг эргэлээ.
Бүсгүйн нүднээс юунд ч хаагдаж боогдохгүй сул асгарах нулимсан дунд өнөө гайхамшигт хөрөг урсан алга боллоо.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.66.152Зочин   • 8 сарын 21. 17 цаг 07 минут

neg saihan sad tavital zohiulah yumsan basl saihan shuu ... zaluusaaa te

112.72.12.6Зочин   • 8 сарын 15. 7 цаг 28 минут

Ёрөөс өнгө мөнгө нь төрөө самууруулж ард түмнийхээ амьжиргааг хяссан, өвөл хавар нь зун намраа хавчсан ёозгүй цагийн төрхийг л гаргаж дээ.

59.153.115.176Зочин   • 8 сарын 13. 8 цаг 27 минут

huurhii balai buguud zavhai huuhen. baahan bavuulna gej muruuduul haha

202.179.31.82зочин   • 8 сарын 12. 22 цаг 17 минут

тэнэг минь өгүүллэг шүү дээ

202.126.89.146з   • 8 сарын 12. 8 цаг 38 минут

туранхай орос хүүхний зураг тавьчихаад худлаа мөрөөдөх юм

202.179.25.211wow   • 8 сарын 11. 16 цаг 36 минут

nature good

Шинэ мэдээ

LIVE: Жүдо бөхийн ДАШТ4 цаг 55 минутын өмнөИрэх долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд5 цаг 53 минутын өмнөИрээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар6 цаг 3 минутын өмнөШУУД: М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа6 цаг 8 минутын өмнөОрост “Begaero” хэмээх нисдэг такси зохион бүтээжээ6 цаг 13 минутын өмнөАнжелина Жоли шиг болохын тулд 50 удаа мэс засал хийлгэжээ6 цаг 24 минутын өмнөШУУД: Д.Амартүвшин гавьяат тэмцээнээ өндөрлүүлээ6 цаг 27 минутын өмнөСонирхолтой биологи6 цаг 33 минутын өмнөОХУ: Алтны худалдан авалтын НӨТ цуцалснаар эрэлт ихэснэ гэж тооцоолжээ6 цаг 43 минутын өмнөХөвсгөл нуур орчмын бүсэд ус ашиглах гэрээ байгуулаагүй иргэн, ААН-үүд үйл ажиллагаа явуулахгүй6 цаг 53 минутын өмнөТосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км зам ашиглалтад орлоо7 цаг 8 минутын өмнөИтали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ7 цаг 38 минутын өмнөМонголын баг Токиогийн олимпод “Michel & Amazonka” брендийн хувцас өмсөнө7 цаг 53 минутын өмнөӨнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно8 цаг 8 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 23 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 53 минутын өмнөФранцад Их долоогийн дээд хэмжээний уулзалт эхэллээ8 сар 24. 15:10Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүллээ8 сар 24. 15:05БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 15:00“Qantas” дэлхийн хамгийн урт нислэгийг туршина8 сар 24. 14:55Орос Улс Дэлхийн нэгдүгээр дайнд8 сар 24. 14:5022 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр8 сар 24. 14:45Роналду, Месси нар Pornhub-ийн одууд8 сар 24. 14:40Ногоон цайны ач тус8 сар 24. 14:35Хонконгийн нисэх буудалд эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг сунгажээ8 сар 24. 14:30К.Гоны эхнэр Японы шүүхийн тогтолцоог шүүмжилжээ8 сар 24. 14:25Гар утсаараа бусдыг гайхашруулсан бичлэг хийж, зураг дарах энгийн аргууд8 сар 24. 14:20Дэлхийн хамгийн баян хүнээс алх хадуур бүхий эд зүйлс худалдахаа зогсоохыг шаардав8 сар 24. 14:15Өөрийнхөө зөвийг батлах гэж цаг алдах хэрэггүй8 сар 24. 14:10“Пеппа торой”-г эзэмшигч компанийг худалдан авна8 сар 24. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.