2019 оны 8-р сарын 12
8 цаг 50 минут

FIBA 2019: Аваргын цомыг зорилгоо болгосон Оросын шигшээ

БНХАУ-д хэдхэн хоногийн дараа сагсан бөмбөгийн ДАШТ эхлэх гэж байна. 18 дахь удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-ийн “B” хэсгийн хүчирхэг баг болох Орос улсын шигшээ багийг танилцуулж байна.

Түүхэндээ дэлхийн аваргын хоёр удаагийн мөнгөн медалийг хүртэж байсан тэдний хувьд энэ дэлхийн аваргын гол зорилго нь алтан медаль байх нь мэдээж.

Энэ удаагийн дэлхийн аваргаар шигшээ багийн бүрэлдэхүүнд туршлагатай ахмад тоглогчид олноороо багтсан нь тэдний хэрхэн амжилтаар цангасныг харуулна. Харин нөгөө талаараа өрсөлдөгч орнуудад хүндхэн өрсөлдөгчөөс том цохилт ирэх нь дамжиггүй.

Багийн хамгийн залуу тоглогч Станислав Илниткие 25 настай бол хамгийн ахмад тоглогч Виталий Фридзон 33 настай.

Тэмцээний “B” хэсэгт Өмнөд Америк-ийн төлөөлөл, дэлхийн алт мөнгөн медальт Аргентин багтсан бол Ази тивийн төлөөлөл Өмнөд Солонгосын баг, Африк тивийн төлөөлөл Нигери улсын шигшээ багууд багтжээ.

Оросын шигшээ багийн хэсгийн тоглолтуудын хуваарь

8/31 Орос v Нигери

9/2  Орос v Өмнөд Солонгос

9/4  Орос v Аргентин  

 

 Багийн урьдчилсан бүрэлдэхүүн

Нэр                                 Байрлал                             Өндөр                           Баг                         Нас

Евгений Бабурин           Холбогч                       190cm         6'3"       Nizhny Novgorod            32

Виталий Фридзон       Хамгаалагч                     196cm         6'5"       Lokomotiv Kuban           33

Владимир  Ивлев            Төв                                207cm         6'9"      Lokomotiv Kuban           29

Иван Ухов                       Холбогч                          192cm         6'4"        CSKA Moscow               23

Семён Антонов          Хүчний довтлогч             202cm         6'8"        CSKA Moscow               30

Дмитрий Хвостов        Холбогч                            190cm         6'3"       Lokomotiv Kuban          29

Никита Балашов              Төв                                 208cm         6'10"         BC Nevezi                    28

 Андрей Воронцевич    Хүчний довтлогч            207cm        6'9"        CSKA Moscow                32

Станислав Илниткие      Жижиг довтлогч           202cm        6’8”       Lokomotiv Kuban           25

Дмитрий Кулагин         Хамгаалагч                        197cm        6'6"    Lokomotiv Kuban              27

Никита Курбанов           Довтлогч                            203cm        6'8"      CSKA Moscow                  32

Петр Губанов                      Төв                                    207cm        6'9”          BC Khimki                  32

Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Сергей Базаревич ажиллана.

ОХУ-ын шигшээ багийн дундаж үзүүлэлтүүд 

Дундаж нас – 29

Дундаж өндөр – 200cm 6'7"

Дундаж оноо :80.5 (5) 

Дундаж самбар :35.6 (17) 

Дундаж ашигтай дамжуулалт :19.0 (9)

Дэлхийн чансаанд- 10

Олон улсын тэмцээнд гаргасан томоохон амжилтууд (FIBA)

1994 оны дэлхийн аваргын 2-р байр (эрэгтэй)

1995 оны Европын аварга 1-р байр (эрэгтэй)

1998 оны дэлхийн аваргын 2-р байр (эрэгтэй)

2012 оны олимпын 3-р байр  (эрэгтэй)

2010 оны дэлхийн аваргын шагналт байр (5-8)

2017 оны Европын аваргын 3-р байр (эрэгтэй)

Оросын баг багтсан “B” хэсгийн хувьд маш өрсөлдөөнтэй жигд багууд сугалаанд таарсан. Тэр тусмаа  Аргентины шигшээ багийн хувьд дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа хамгийн том өрсөлдөгч нь юм.  Хэрэв Аргентины багийг есдүгээр сарын 4-нд хожиж чадах юм бол “B” хэсгийг  тэд тэргүүлэх өндөр магадлалтай.  Хэсгийн эхний гурван тоглолтын хоёрт нь хожиход тэд хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч шөвгийн 16-д хүч үзэх юм.

 Харин дэлхийд Өмнөд Солонгос 32, Нигери 33-дугаар байранд эрэмбэлэгддэг. Эрэмбэ дарааллын хувьд эдгээр багууд харьцангуй сул сонсогдож байгаа ч гэсэн сагсан бөмбөг аль ч тивд жигд хурдацтай хөгжиж байгаа өнөө үед аль нэг багийг хожино гэж шууд тааварлахад бэрх. Бөмбөг бөөрөнхий гэдэг шүү дээ.

И.Шинэбат

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.188.236Зочин   • 8 сарын 13. 21 цаг 24 минут

Mosgov .shived gd 2r dajgui ni bhgui bn.delhiin avarga bl holiin muruudul bhaa orosuud

66.181.166.196ЗОЧИН   • 8 сарын 12. 11 цаг 30 минут

ИВАНУУДАД АВАРГЫН ЦОМ БОЛ АРАЙ Л ХОЛДОХ БАЙХ АА, ЗҮГЭЭР ХЭСГЭЭСЭЭ ГАРВАЛ ИХ ЮМ, ХЭСЭГТЭЭ АРГЕНТИНЫГ БОЛ ЯАГААД Ч ДИЙЛЭХГҮЙ, НӨГӨӨ ХОЁРЫНХ НЬ НЭГЭНД ХОЖИГДЧИХВОЛ ТЭГЭЭД БАЯРТАЙ БОЛНО

66.181.178.160Зочин   • 8 сарын 12. 11 цаг 05 минут

МОЗГОВООР ЯАХЫН. ШВЕД БАЙСАН БОЛ ХАРИН ӨӨР

66.181.165.246Батсайхан   • 8 сарын 12. 10 цаг 08 минут

Мозгов байхгүй бол орос гавихгүй байх. Саяхан Ираныг ч хүчрэхгүй хожигдож байсан.

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ3 цаг 32 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм3 цаг 37 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ3 цаг 42 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…3 цаг 47 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод3 цаг 52 минутын өмнө"Анхдагч" ах нар3 цаг 57 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ3 цаг 58 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан4 цаг 2 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ4 цаг 7 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана4 цаг 9 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ4 цаг 12 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ4 цаг 17 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ4 цаг 22 минутын өмнөВалютын ханш4 цаг 27 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ4 цаг 32 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"4 цаг 37 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу4 цаг 42 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй4 цаг 47 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна4 цаг 52 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа4 цаг 57 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...5 цаг 2 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо5 цаг 7 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ5 цаг 12 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ5 цаг 17 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно5 цаг 22 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл5 цаг 27 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...5 цаг 32 минутын өмнөМиссээ дэмжих үү5 цаг 37 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ5 цаг 42 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод5 цаг 47 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.