2019 оны 8-р сарын 12
8 цаг 10 минут

АНХААР: Хурд хэтрүүлсэн жолооч та гурав хоногт 14 хүний амийг "авч", ар гэрийг нь амьдын зовлонд унагажээ

-Хоёр автомашин мөргөлдөхөд, хоёр гэр бүлийн амьдрал сүйрч байна-

Өнгөрсөн долоо хоногт гурав хоногийн дотор 14 хүн зам тээврийн ослоор амиа алдсан тухай хамарсалтай мэдээлэл байна. Тухайлбал, энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Тоёота приүс маркийн автомашин Тоёота аксио маркийн автомашинтай мөргөлдөж, 3 хүн амь насаа алдсан.

Мөн Булган аймгийн Рашаант сумын нутагт Тоёота приүс маркийн автомашин Тоёота Хариер маркийн автомашинтай онхолдож 3 хүн нас барсан. Үүний нэг нь 5 сартай хүүхэд байсан.

Гурав хоногт 14 хүн зам тээврийн ослоор эрдэнэт амиа алдаж, хагацал өнчрөлийг үлдээгээд хэзээ ч ирэхгүйгээр явж байна гэхээр үнэхээр харамсалтай.

Харамсаад барахгүй нэг зүйл нь гэр бүлээрээ аялж зугаалж яваад осолд өртөж байгаа юм. Халамжит хань, хайртай хүүхдүүд, аав, ээжтэйгээ зугаалж явах замдаа зам тээврийн осолд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирч буй тохиолдол их байна.

Нэгэн жишээ дурдвал, Өнгөрсөн 7 дугаар сарын 14-нд Хөвсгөл аймагт зам тээврийн ноцтой осол гарч 29 настай эмэгтэй газар дээрээ амиа алдаж, нөхөр, хүүхэд нь хүнд гэмтэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Зам тээврийн нэг ослын цаана нэгэн гэр бүлийн амьдрал сүйрдэг гэдгийг тодорхой харуулсан жишээ энэ.

 Зам тээврийн осол санамсаргүй байдлаар үүсдэг ч зам тээврийн осолд өртөхгүй байх боломж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлдэг. Учир нь осолд өртөж байгаа дийлэнх тохиолдол нь замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүй, хурдаа тохируулаагүйгээс болдог гэдгийг хэлж байна.

Манайхны нэг хэнэггүй зан байна. Хотоос гараад л замын түгжээ, хяналтын камер, замын цагдаагийн хяналтаас холдлоо гэсэн шиг хурдаа нэмэн давхидаг нь үнэн. Гэтэл үнэндээ орон нутгийн замд л авто замын ноцтой ослууд гарч байгааг бид өдөр бүр сонсох боллоо.

Ямар учраас орон нутгийн замд зам тээврийн осол гараад байгаа талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг цагдаагийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран өдөр бүр иргэдэд хүргэж байгаа. Үүнийг хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын сахилга бат, хариуцлагагүй байдалтай холбодог. Учир нь Зөрчлийн тухай хуулинд тээврийн хэрэгслийн тогтоосон хурд орон нутгийн замд 80 км/ц байна гээд заасан ч жолооч нар хурд хэтрүүлэн давхиснаас  зам тээврийн осолд өртдөг гэсэн судалгаа байгаа юм.

-Зам тээврийн ослын хамгийн том хохирогч нь ХҮҮХЭД-

Жилд дунджаар зам тээврийн ослоос шалтгаалаад 500-600 хүн амь насаа алддаг гэсэн судалгаа байна. Үүнээс 50-60 нь хүүхэд байдаг. Гэтэл тэр хүүхдүүд өөрсдөө автомашин жолоодсон уу эсвэл өөрсдийн буруугаас зам тээврийн осолд өртөж амь насаараа хохирч байна уу гээд бодохоор үгүй юм.

Зуны амралтаараа аав, ээжтэйгээ зугаалаад эрхлээд, дуртай амттангаа идээд аялж явахдаа хэн нэгний буруутай үйлдлээс болж амь нас эрүүл мэндээрээ хохирч эсвэл өнчирч хоцорч байна. Эцэг эхчүүдийн хийсэн хайхрамжгүй үйлдлийн хамгийн том хохирогч нь хүүхэд болж байна.

Наадмын баярын өдрүүдэд 7 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын  15-ны хооронд нийт 12 хүн зам тээврийн ослоор амь насаа алдсанаас 10 нь орон нутгийн замд байсны 5 нь бага насны хүүхэд байсан.

Жишээлбэл, Дорнод аймаг болон Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарсан. Голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож 6, 7 сартай хүүхдүүдийн амь насыг хохироосон байдаг. Мөн Тоёота приүс маркийн автомашин эмэгтэй жолоочтой замын хөдөлгөөнд оролцохдоо онхолдож 3 болон 5 настай хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохироосон байдаг.

-Зам тээврийн ослын гол буруутан нь хэн бэ-

Урин дулааны цагт иргэд хөдөө орон нутгийг зорих нь ихэсдэг. Харин энэ үеэр орон нутгийн замд гарах осол гэмтлийн тоо нэмэгддэг байна. 2019 оны эхний 7 дугаар сарын статистик мэдээллээр гэмт хэрэг осол улсын хэмжээнд 853 гарч, нас барсан хүн 201,  гэмтсэн хүн 687 байна. Үүнийг 2018 оны 7 сартай харьцуулахад гэмт хэрэг осол орон нутагт 0,9 хувиар буурч, нийслэлд 10,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэхдээ үүнд хоёр машин шүргэлцэх болон иргэд машинд шүргүүлэх зэрэг осол ч багтаж байгаа гэдгийг хэлсэн. Харин зам тээврийн ослоор нас барсан тохиолдол Улаанбаатар хотод 37 хувиар, орон нутагт 25,6 хувиар нэмэгдсэн байгаа юм.

Гарч байгаа нийт осол хэргийн 97.7 хувь нь жолоочийн сахилга хариуцлагагүй дүрэмт бус үйл ажиллагаанаас шалтгаалдаг гэсэн судалгаа бий.

Хүний оролцоогүйгээр өөрөө явагч эдгээр оньсон техник осол гаргаад,  хүний  амь нас  авч одоод байгаа юм биш. Зөвхөн хүний хайхрамжгүй зан байдлаас шалтгаалдаг гэж ойлгож болно.

Ийм учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зүүсэн биднээс  их зүйл шалтгаалдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өдөр бүр гарч байгаа сэтгэл сэрдхийлгэм аймшигт ослын мэдээллийг бид хангалттай сонсож, халаглаж байгаа ч өөрсдөө хол замд явахдаа дүрэм журмаа мөрддөггүй. Өнөөх сурсан зангаараа гэхээрээ гэх үү, хэнэггүй байдлаараа гэх үү салхи татуулан хурдалдаг. Эсвэл хэтэрхий яарснаар ядарч байсан ч хол замд гардаг байж мэднэ. Гэтэл 2-3 секунд зүүрмэглэж, анхаарал болгоомж алдсанаас замаас гарах, урсгал сөрөх зэрэг авто осол гарах эрсдэл үүсдэг. 

Таны энэ болгоомжгүй үйлдэл өөрийн тань амь нас болоод замын хөдөлгөөний дүрмийн дагуу бүсээ бүслээд, хүүхдээ зориулалтын суудалд суулгаад, хурдаа тохируулаад явж байгаа иргэдийн амь насанд занал хийлж байдгийг ямагт санах хэрэгтэй.  

Тормос гишгэснээс хойш автомашинаа зогсооход жолоочид нэг секунд шаарддаг ч энэ хугацаанд жолооч юу ч хийх боломжгүй байдаг гэдэг. Тиймээс замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцвол өөрийн болон өрөөл бусдын амь насыг хамгаалж байгаа сайн үр дүн.

-Хурд хас, хурд хас бас дахин хурд хас-

Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ажлуудыг байнга зохион байгуулж ажиллаж байгаа. Үүний нэг томоохон арга хэмжээ нь “Яараад яахав дээ” аян. Тус арга хэмжээ эхэлснээс эхний нэг сарын байдлаар осол, гэмт хэрэг болон нас баралт 20-40 хувиар буураад байсан ч баяр наадмын өдрүүдээр дахин ихэссэн гэв.

Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослыг бууруулах зорилгоор 21 аймгийн нутагт хяналт шалгалтыг хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байна. Гэнэтийн шалгалт хийхэд 20 машины 9 нь 80 километр болон түүнээс доош хурдтай явсан бол. 11 нь 80 километрээс дээш хурдтай явсан. Харин үүний 1, 2 машин нь 120 километрээс дээш хурдтай хөдөлгөөнд оролцож байгаа зөрчил илэрчээ.

80 км/ц-аас дээш 10-50 хувь буюу 120 км/ц хүртэл хурд хэтрүүлэх юм бол 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт байдаг. Зөрчлийн тухай хуулийн 10.7.32-т заасны дагуу 120км/ц-аас дээш буюу 50 хувиас дээш хэтрүүлсэн бол 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нь 6 сараар хасах арга хэмжээ авдаг байна.

Яарч давхиснаар зорьсон газраа хурдан хүрэх үү. Тэгвэл хайртай гэр бүлээ ардаа суулгаад давхиж буйгаа санаарай. Мөн тань шиг хайртай хүмүүсээ тээвэрлэж яваа олон хүн замын хөдөлгөөнд оролцож байгааг ч битгий мартаарай. Үхсэн ч яах вэ дээ гэсэн бодлыг тээж явдаггүй л юм бол жолооч та яараад яах вэ дээ.

Х.Соёл

 

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.190зочин   • 8 сарын 14. 11 цаг 47 минут

Зам тээвэрийн ослыг энэ хурд хэтрүүлж давхидаг мэдрэл муутангуудаас болж байгаа юм Орон нутгийн замд тэр чигт нь хурд хэмжигч тавих хэрэгтэй. эсвэл байнга хэмжилт хийж шалгаж байх хэрэгтэй.хурд хэтрүүлсэн л бол эрхийг нь хасах нь зөв.Дүрмээ бариад зөв явж байгаа хэн хэгнийг хажуугаас нь дүрэм зөрчиж давхиж ирж сүйдлээд байна ш дээ.САЙН ЯВЖ ИРЭВ ҮҮ ГЭЖ АСУУДАГ БОЛОХООС САЙН ДАВХИЖ ИРЭВ ҮҮ ГЭЖ ХЭН Ч АСУУДАГГҮЙ БИЗДЭЭ..

150.129.142.119zochin   • 8 сарын 13. 20 цаг 19 минут

saya huduu yawj bhad zamiin chanariin asuudal bas bn aa. yawj bgaad howild vsreed shidegdeh nuhtsul bdal bas bn aa. zamiin chanariig yariad yah be muu bga shde.

202.9.43.194Зочин   • 8 сарын 13. 10 цаг 15 минут

Gantshan joloochruu but buruugaa chiheed yahuu naad zamaan olon ulsiin standard taaruulj hiigeechee deern zamiin ewdrel unheer aimaar bnaa tor zasagaaa

66.181.161.90Зочин   • 8 сарын 13. 3 цаг 28 минут

hurd 60tai ywj bhad yag urdaas mashin garaad irdeg

103.10.22.89Vneniig helhed   • 8 сарын 12. 22 цаг 50 минут

Oron nutgiin zamd hurdaa tohiruulj ywahiig hicheenee ger bvliinhee toloo...

203.91.115.41Зочин   • 8 сарын 12. 22 цаг 14 минут

Үнэхээр монголчууд бид ямарч бодлоггүй зөвхөн өөриигөө хуурсан бодолтой дэндүү гэнэн үргэлж өөриигөө өмөөрч боддог амиа хичээсэн бодолтой байх юм Иим осол болсоор байгааг мэдсээр байж л өчүүхэн хэсэг хугацааны төлөө хэн нэгэнд уурласныхаа төлөө эсвэл уучихаад би өөриигөө мэдэж байна гэж жолоо барьдаг хэн нэгэнд онгирч машиныхаа хурд хүчииг гайхуулах гэж за гайгүй биз гэж өөриигөө зөвтгөөд давхидаг гэх мэтээр ухаантайхан хүүхэд ч ойлгомоор юмнаас болж аваар осол болж байгаад үнэхээр харамсмаар

66.181.179.180Зочин   • 8 сарын 12. 22 цаг 05 минут

Oird nisexru yvaagui bj bgaad jaxn xuuxedtei nisexru yvxad bas l aimshigtai sanagdsan shuu achaalalgui bxad l xoer talaas guitsed turuuleed l barag uraldaani zamshg bnlee shuu yarmag nisxiin zam bas l evguishdee bainga galzuu gishgedeg

203.91.115.46Зочин   • 8 сарын 12. 22 цаг 01 минут

Хурд мэдээж нөлөөлнө, гол нь хурдгүй үхэр тэрэгнүүдээс хамаг юм болдог гэдгийг яагаад олж харахгүй байнаа. Бусдын замд тээг болж замын таглаа болсон бугуудын эрхийг бас хасаачээ. Эд нараас болж л гүйцэж түрүүлэх, машины байр эгнээ алдагддаг шүү дээ. Тэгээд буруу жолоотой машин осол яг буурч харагдаач.

103.57.93.213Зочин   • 8 сарын 12. 20 цаг 50 минут

Хурдаа хасаачээ ЛAЛAРУУДАА !!!

203.91.115.46Зочин   • 8 сарын 12. 22 цаг 03 минут

Чи өөрөө ***** үхэр орк

66.181.161.72irgen   • 8 сарын 12. 20 цаг 50 минут

muu joloonii kurs muu zam heneggvi jolooch ene 3 alga bolohgvi bol ene too buurahgvi bh

66.181.185.217khurelee   • 8 сарын 12. 20 цаг 27 минут

Gekhdee ene arai l aimaar baina aa. Mongol ulsad ukhel uvchin yasan ikh baina ve. Ene yunaas bolj baina. Ert deer ueiin etseg uvgudiin jhiisen aimshigt allaga baildan daguulaliin khariu uiliin ur uu....

202.179.24.143иргэн   • 8 сарын 12. 18 цаг 04 минут

энэ байдлаарай цаашаа Олноороо цаг бусаар хорогдоод байх юм бол удахгүй Ховордож устаж буй Үндэстэний тоонд орж Дэлхийн Улаан номонд бичигдэх вий дээ, Манайхан ч гэсэн дэндүү Хэнэггүй болгоомжгүй юмаа, Хамгийн Хайртай дотныхоо хүмүүсээ суулгачихаад Дүрмээ барихгүй Хурд хэтэрүүлж яваад Амь насаа болон бусдынхаа Амь насыг ч хороогоод арай дэндүү Хэнэггүй юмаа,

93.4.223.45Зочин   • 8 сарын 12. 17 цаг 42 минут

denduu aimaar gamshig ingeed zuvxun auto osoloor ingej olonoor uxeed baixaar busada toxioldoloor munch olon uxeed baina duusax ni baina MONGOLhumuus!!

192.82.65.93Бурхан & чөтгөр   • 8 сарын 12. 14 цаг 56 минут

Хүний эрхийн асуудал гэж нэг юм одоо үед ярьдаг болж дээ. Бодвол түүнийгээ л эдлэж байгаам байлгүй дээ, үүнийг сенсац боолгоод яахав дээ. Аль ч улсад байдаг л асуудал.

66.181.187.189Зочин   • 8 сарын 12. 12 цаг 35 минут

80 чинь дээд хязгаар шүү . Манай замд 80 маль хурдлөх боломжгүйг жолооч хажууд нь сууж яваа хүмүүс цөмөөрөө ойлгох хэрэгтэй .

66.181.180.180Nar Nar   • 8 сарын 12. 12 цаг 18 минут

Zam teebriin osoliin gants buruutan n tor zasag..xen ch yaaruu ajiltai ved noir dutuu geed zamd garaxaa bolixgvi.xen ch neg medexed l 80 gargaad gishgene.gol n xyanalt torguulia xariutslagaa mash ondor xemjeend tabij ajillax l bga yum

202.179.25.210Зочин   • 8 сарын 12. 11 цаг 42 минут

Орон нутгийн зам дээрхи хурд зарим иргэдэд таалагддаггүй.80-ийн хурдтай явж байхад араас сигналдаж дарамтлах, эсвэл хөгшин, аймхайгаар нь дуудаж шарыг нь малтах, машин дотроо эмэгтэйчүүд жолоо барьж байхдаа эсвэл жолоо барьсан нөхөртэйгөө сэтгэлийн хөдөлгөөнөөр хэрүүл хийх гэх мэт байдлаас зам тээврийн осол гарахад нөлөөлдөг. Жолоо барьж байгаа хүн сэтгэл санаагаар тайван байх ёстой.

202.131.245.125ДАЙН БОЛЖ БАЙГАА ЮМУУ   • 8 сарын 12. 10 цаг 40 минут

ЗАМ МАШ МУУ. БАС ХУРДАН ЯВААД БАЙНАА

202.9.45.211Зочин   • 8 сарын 12. 10 цаг 30 минут

zam bol vnexeer muu nvxnees toirch baij l iim yum boldog

121.101.249.46narantuya   • 8 сарын 12. 10 цаг 11 минут

mashin barij chadahgui lalaruud yah gej mashin avdag bnaa.2 zeerdeeree tavargavaj baival barav.yostoi lalaruud ym da.tsuuhun hedhen humuusees avto osloor ingeed uheed baih ym ymar ch hetsuu ym be dee

202.131.251.130zochin   • 8 сарын 12. 9 цаг 48 минут

zam deer genet tom nuh garaad irdeg, zarim nuhiig tomruulj irmegiig hurts bolgoj zuseed gunzgiileed temdeg temdeglegeegui orhihchih yum, iim nuhend chin mashin genet orohod ruli bulaaj shideed onholdood baina shuu dee. jolooch naraas gadna zamiin nuhee boglooch.

49.0.147.33зочин   • 8 сарын 12. 9 цаг 44 минут

ядаж замаа нүхгүй болгоосой

124.158.109.232zochin   • 8 сарын 12. 9 цаг 33 минут

zamaa zasah heregtei, genet yavj baital nuh ovon tovon zam ni bur evderchihsen . joloochoos shaltgaalahgui. zamaas bolood baina. deeguuree idej uugaad baigaa mingunuusuu zam zash ajildaa shingegeed hiij ugch boldoggui l um baih daa

103.9.90.130Зочин   • 8 сарын 12. 9 цаг 18 минут

yaanaa

202.131.243.186Зочин   • 8 сарын 12. 8 цаг 50 минут

Гээндээ ч бий гоондоо ч бий ухамсаргүй иргэд урагшгүй төр засгаас болж дайн самуун болж байгаа мэт л хүний амь эрсдэх юм да хурдны замаа хурдан тавиачээ

202.9.43.25Зочин   • 8 сарын 12. 8 цаг 34 минут

Наадуул чинь үхэл рүүгээ яарсан хүмүүс л байна шүү дээ.

Шинэ мэдээ

ЗӨВЛӨМЖ: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье!7 минут 27 секундын өмнөМаркетингийн үнэгүй атлаа хамгийн сайн 10 програм12 минут 27 секундын өмнөАНУ, БНХАУ-ын "хэрүүлийн алим" буюу Хонконгийн араас Шинжаан...17 минут 27 секундын өмнөЗалуу хос автомашин дотроо угаартаж нас барсан байжээ22 минут 27 секундын өмнөШавиа хүчирхийлэгч жүдогийн багш шоронд орлоо27 минут 27 секундын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” аяны хүрээнд жүжигчин Ж.Алтаншагай, Т.Бархүү тэргүүтэй эрхмүүд ЛЕКЦ уншина32 минут 27 секундын өмнөSaudi Aramco компанийн гаргасан IPO 25.6 тэрбум доллар босгож дээд амжилт тогтоов37 минут 27 секундын өмнөДээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа42 минут 27 секундын өмнөЦагдаагийн бэлтгэл хошууч А.Хүүхэндүү Ази тивээс мөнгөн медаль хүртжээ47 минут 27 секундын өмнөАНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авжээ52 минут 27 секундын өмнөГэрээсээ гараад олон сар сураггүй байсан иргэний цогцос нисэх онгоцны зурвасаас олджээ57 минут 27 секундын өмнөСонгодог хөх өнгийг ирэх жилийн гол өнгөөр тодорхойлсон байна1 цаг 3 минутын өмнөЗимбабвегийн эрүүл мэндийн систем шалдаа бууж, шинээр төрөгсөд нь шалан дээр мэндэлж байна1 цаг 8 минутын өмнөБ.Махбалыг өнөөдөр шүүнэ1 цаг 13 минутын өмнөЛиванд эсэргүүцлийн жагсаал болжээ1 цаг 18 минутын өмнөУИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэнэ1 цаг 23 минутын өмнөГренландын ойролцоогоос эртний галт уул олджээ1 цаг 28 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 33 минутын өмнөШинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ1 цаг 38 минутын өмнөУлсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг төслийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ1 цаг 43 минутын өмнөЕХ-ны гишүүн орнууд БНАСАУ пуужин харвасныг зэмлэн буруушаажээ1 цаг 48 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 53 минутын өмнө"ОйлГОЁ ХҮНдэлье" аян хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага багассан"2 цаг 13 минутын өмнө“ӨВЛИЙН ИДЭШ”: Хонины мах кг нь  5500-6000, үхрийн мах 6500-7000 төгрөг байна2 цаг 27 минутын өмнөН.Батнасан: Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 100 сая тонн хүрэх боломжтой2 цаг 32 минутын өмнө11 настай хүүхэд: Цанын бааз явах гээд асаалттай машин "хулгайлсан"2 цаг 43 минутын өмнөР.Дарьхүү: Багш хүн бэлэг авахаас татгалзах, тэвчих ёс зүйтэй байх ёстой2 цаг 52 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 13 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 23 минутын өмнөАЙЛЧЛАЛ: Монголын нутгаар ХИЙН ХООЛОЙ барих төслийг эхлүүлэхээр тохиролцож, САНАМЖ бичигт гарын үсэг зурлаа5 цаг 21 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.