2019 оны 8-р сарын 12
13 цаг 55 минут

ХААН Банк ажилтнууддаа зориулсан шинэ номын сантай боллоо

Орчин үеийн интерьерийн сонирхолтой шийдлээр дамжуулан үзэсгэлэнт байгалийн сайханд амарч суух мэт жаргалтай мэдрэмжийг авах боломжтой, оффисын орчноос тэс өөр нөхцөлийг бүрдүүлсэн нэгэн гайхалтай номын санг ХААН Банк ажилтнууддаа зориулан шинээр нээлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр зочин илтгэгчид хүрэлцэн ирж, ХААН Банкны ажилтнуудтай чөлөөт ярилцлага хийсэн юм.

Энэхүү номын сан нь чөлөөт уншлагын сонголт бүхий зургаан хэсгээс бүрдэх бөгөөд 100 орчим уншигчийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Мэдээж номын санд тавигдах бүхий л шаардлагыг хангасан, дуу тусгаарлаж, гал дэмждэггүй материал болон орчныг чийглэх агаар чийгшүүлэгч зэрэг хэрэгцээтэй бүхий л тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоногложээ. Мөн усны урсгалыг санагдуулам тэгш бус хэмтэй тааз нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, анхаарал төвлөрүүлэх увидастай аж. Ерөөс хүнд хамгийн таатай мэдрэмж төрүүлэх орчин бол амьд байгаль билээ. Тэгвэл ХААН Банкны номын сан танд тэр л мэдрэмжийг эрхгүй төрүүлэх нь лавтай.

Номын сангийн цонхон талаар тухтай том буйдангууд болон жижиг ширээнүүдээс тавьсан байх агаад тухайн хэсгийг “Free reading zone” хэмээн нэрлэжээ. Энд залуус чөлөөт орчинд ном уншиж, уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Бүтээлч, шинэлэг байдлаараа эрс ялгардаг ХААН Банкны ажилтнуудын шинэ санаа эндээс л урган гарах болов уу гэлтэй.

Харин “Study zone” хэсэгт цэлгэр том ширээ байрлана. Энд төвлөрч суух шаардлагатай буюу олон улсын шалгалтад бэлдэх, судалгаа хийх үедээ ирэхэд тохиромжтой аж. Мэдээж цахим сүлжээнд бүрэн холбогдсон. Үүнээс гадна хамтдаа суугаад ярилцах, бусдадаа өөрийн санаагаа танилцуулах, багийн ажил шаардлагатай  үедээ “Team study zone”-ийг ашиглах боломжтой. Энэ хэсгийн дуу чимээ шингээх тоноглол нь том дэлгэцтэй төгс хосолж, багийн ажиллагааг илүү дэмжиж өгөхөөрөө давуу талтай.

Бидний сонирхлыг илүү татсан удаах хэсэг бол номын тавиуруудын ард, далд хэсэгт байрлах, нэг талын хана тэр чигтээ дэлгэц байхаар шийдсэн “Mini Theater” юм. Энд ажилтнууд хувь хүний хөгжлийн тухай видео үзэж, цахим сургалт зохион байгуулах боломжтой. Өмнө нь ийм бичил театр бүхий номын сантай тааралдаж байснаа санахгүй байна шүү.  Харин ажлын ширээнээсээ түр ч болов холдон орчноо сольж, цонхоор хотыг тольдон сууж, өөрийгөө сонсох хэсэг бол “Comfort zone”. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд орчноо солих хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгвэл энэ хэсэг яг тохирно. Харин төвлөрлийн дээд цэгт очих боломжийг олгосон дараагийн онцлох хэсэг бол “Focusing area”. Ажлын шаардлагаар зөвхөн өөртэйгөө ярилцаж, хаалттай орчинд ганцаар суух шаардлагатай бол энэ хэсэгт сууж ажиллах боломжтой.

Чөлөөт сонголт бүхий энэхүү номын сан нь 500 орчим номын фондтой. Сонголтын хувьд сүүлийн үед залуусын дунд трэнд болж буй номнууд, гадаад хэлний сурах бичгүүд, толь бичиг, утга, уран зохиол, хувь хүний хөгжил, түүх, намтар, бизнес эдийн засаг, бусад гэсэн долоон төрлийн номтой. Үүнээс 200 орчим нь шинэ, 200 гаруй нь хуучин гэнэ. Ажилтнуудаас хандиваар цуглуулсан номнууд ч энд багтаж буй аж.

Бид зогсолтгүй бүтээсээр…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Ж.Энхбаяр: Үндсэн хуультай зөрчилдөхгүй сонгуулийн хууль батлах ёстой10 минут 15 секундын өмнөТалийгаачийн эхнэр шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан тул Б.Махбалд холбогдох хурал хойшиллоо30 минут 10 секундын өмнөЧуулганы хуралдаан эхэллээ45 минут 31 секундын өмнөЖүдо: Эмили Андеоль “Олимпын аварга болсондоо харамсаж байна”50 минут 31 секундын өмнөТархины цэнэг төсөл: Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлье /Фото/55 минут 31 секундын өмнөДэлхийн 2-р дайны үеийн 100 тонн алтыг Польш руу зөөвөрлөв1 цаг 1 минутын өмнөБайгалийн хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх боломжийг үнэлэхүй1 цаг 6 минутын өмнөОрос улс хуурай газар дахь цөмийн хүчнээрээ АНУ-аас илүү гарчээ1 цаг 11 минутын өмнөЗӨВЛӨМЖ: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье!1 цаг 16 минутын өмнөМаркетингийн үнэгүй атлаа хамгийн сайн 10 програм1 цаг 21 минутын өмнөАНУ, БНХАУ-ын "хэрүүлийн алим" буюу Хонконгийн араас Шинжаан...1 цаг 26 минутын өмнөЗалуу хос автомашин дотроо угаартаж нас барсан байжээ1 цаг 31 минутын өмнөШавиа хүчирхийлэгч жүдогийн багш шоронд орлоо1 цаг 36 минутын өмнө“ОйлГОЁ ХҮНдэлье” аяны хүрээнд жүжигчин Ж.Алтаншагай, Т.Бархүү тэргүүтэй эрхмүүд ЛЕКЦ уншина1 цаг 41 минутын өмнөSaudi Aramco компанийн гаргасан IPO 25.6 тэрбум доллар босгож дээд амжилт тогтоов1 цаг 46 минутын өмнөДээдсүүдийг хуурч баясгадаг муу аргыг манай дарга нар сайн эзэмшсэн байлаа1 цаг 51 минутын өмнөЦагдаагийн бэлтгэл хошууч А.Хүүхэндүү Ази тивээс мөнгөн медаль хүртжээ1 цаг 56 минутын өмнөАНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авжээ2 цаг 1 минутын өмнөГэрээсээ гараад олон сар сураггүй байсан иргэний цогцос нисэх онгоцны зурвасаас олджээ2 цаг 6 минутын өмнөСонгодог хөх өнгийг ирэх жилийн гол өнгөөр тодорхойлсон байна2 цаг 11 минутын өмнөЗимбабвегийн эрүүл мэндийн систем шалдаа бууж, шинээр төрөгсөд нь шалан дээр мэндэлж байна2 цаг 16 минутын өмнөБ.Махбалыг өнөөдөр шүүнэ2 цаг 21 минутын өмнөЛиванд эсэргүүцлийн жагсаал болжээ2 цаг 26 минутын өмнөУИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэнэ2 цаг 31 минутын өмнөГренландын ойролцоогоос эртний галт уул олджээ2 цаг 36 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм2 цаг 41 минутын өмнөШинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ2 цаг 46 минутын өмнөУлсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг төслийг хэлэлцэхийг Байнгын хороо дэмжлээ2 цаг 51 минутын өмнөЕХ-ны гишүүн орнууд БНАСАУ пуужин харвасныг зэмлэн буруушаажээ2 цаг 56 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд3 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.