2019 оны 8-р сарын 13
8 цаг 10 минут

Байр суурь: Допингийн асуудалд холбогдсон бөхчүүдэд хариуцлага тооцох ШААРДЛАГАТАЙ

Сүүлийн өдрүүдэд допинг хэрэглэсэн гэх хоёр бөхийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадмаар тав болон түүнээс дээш давсан 16 бөхийн хоёроос нь сэргээш илэрсэн тухай асуудал цацагдаж, Үндэсний бөхийн салбар хорооноос үнэн гэдгийг нь мэдэгдсэн юм.

Гэхдээ одоогоор хэн, хэн допинг хэрэглэсэн гэдгийг нь олон нийтэд зарлаагүй байгаа бөгөөд энэ сарын 19-нөөс өмнө Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ өгөхгүй бол допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж үзээд, нэрийг нь нээлттэй зарлаж, олгосон бай, шагнал, цолыг нь хураах асуудал яригдана гэдгийг Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсоор мэдэгдээд байгаа билээ. 

Үүнтэй холбогдуулан бид иргэдийн байр суурийг сонслоо.

Б.Довдон:  Бөхчүүд нь допинг хэрэглээд, цолоо наймаалцаад байвал 21 дүгээр зуунд монгол бөх сөнөнө

"Бөх сонирхогч"

-Допингтой холбоотой асуудал өнөөдөр л гарч ирж байгаа шинэ зүйл биш. 10, 20 жилийн өмнө ч байсаар ирсэн. Тэр ч утгаараа хэрэглэж болохгүй гэдгийг нь захын хүн мэднэ. Гэтэл энэ залуучууд арай л дэндүү хэнэггүй, жудаггүй байна. Монгол бөхөө, ард түмэн үзэгчдээ хүндлэхгүй байна. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд наадмын дараа биш наадмын өмнө сэргээшийн шинжилгээ авдаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол сэргээш хэрэглээд наадамд түрүүлж болдог юм байна гэсэн жишиг тогтчихлоо. Сая түрүүлсэн шинэ аварга Э.Оюунболдын тухайд бол би маш их харамсч байна. Сэргээш хэрэглэсэн нь бараг тодорхой болчих шиг боллоо. Хэрэв энэ байдлаараа допинг хэрэглээд, цолоо наймаалцаад байвал 21 дүгээр зуунд монгол бөх сөнөнө. Тиймээс бөхийн спорттой амьдралаа холбосон аваргууд одоо талцаж хэрэлдэхээ болиод монгол бөхийг ном ёсоор нь явуулдаг болгоход анхаармаар байна. 

Ц.Эрдэнэ: Зарим бөхчүүд мэдлэггүйгээсээ болоод орц найрлагад нь сэргээшийн төрлийн бодис орсон эм бэлдмэлүүдийг хэрэглэчихдэг

"Бөх сонирхогч"

-Бөхчүүд өөрсдөө допингийн талаар өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Зарим бөхчүүд мэдлэггүйгээсээ болоод орц найрлагад нь сэргээшийн төрлийн бодис орсон эм бэлдмэлүүдийг хэрэглэчихдэг юм шиг байна лээ. Тиймээс бөхчүүд өөрсдөө болон тэднийг дасгалжуулж байгаа багш дасгалжуулагчид нь энэ тал дээр онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй. Үгүй бол санаатай болон санамсаргүй байдлаар хэрэглэх тохиолдол их байх шиг байна. 

-Э.АмарЮу ч батлагдаагүй байхад иймэрхүү байдлаар хүмүүсийн нэр хүндэд халддагаа болих хэрэгтэй

"Бөх сонирхогч"

-Допинг илрээгүй бөхчүүд мэдэгдэл хийж байна лээ. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хийгээгүй бөхчүүдийг хардаж сэрдэх тохиолдол маш их байна. Бүр таамгаар нэр дэвшүүлээд тэрэндээ итгээд газар шороон доор ортол нь харааж зүхээд явчихдаг хүмүүс ч байна. Өчигдөр бөхийн салбар хорооноос мэдээлэл хийгээд хоёр бөхийн нэрийг Б сорьцын хариу гартал зарлах боломжгүй гээд хэлчихээд байхад л Э.Оюунболд хэрэглэсэн гэнэ лээ гээд л яриад явна лээ. Юу ч батлагдаагүй байхад иймэрхүү байдлаар хүмүүсийн нэр хүндэд халддагаа болих хэрэгтэй. Бүх зүйл удахгүй тодорхой болох байх гэж бодож байна. Хэрэв допинг хэрэглэсэн нь үнэн бол тэдгээр бөхчүүдтэй хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай.

н.Хүдэрчулуун: Жилдээ ганцхан удаа болдог Монгол түмний минь наадмыг энэ бөхчүүд арай дэндүү доромжилж байна

"Бөх сонирхогч"

-Допинг хэрэглэсэн бөхчүүдтэй хатуу хариуцлага тооцдог байх хэрэгтэй.  Шууд цолыг нь  хураадаг байх нь хамгийн зөв. Түүгээр ч зогсохгүй оногдуулах шийтгэлийг нь улам чангаруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол жилдаа ганцхан удаа болдог Монгол түмний минь наадмыг энэ бөхчүүд арай дэндүү доромжилж байна. Зүгээр сайхан болдог байсан наадмыг найраанд оруулаад сүүлдээ допинг хэрэглэдэг болголоо. Арай л муухай жудаггүй, увайгүй байна.

Л.Ууганбаяр: Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг олон нийтэд зарлаад, хариуцлага тооцох хэрэгтэй.

"Бөх сонирхогч"

-Хоёроор тогтохгүй олон бөх допинг хэрэглэсэн байгаа гэж бодож байна. Тиймээс болж өгвөл наадамд зодоглох бөхчүүдээс бүгдээс нь ийм шинжилгээ авдаг болох хэрэгтэй. Яагаад гэвэл сүүлийн үед зарим бөхчүүд допинг хэрэглэж 3, 4 давчихаад залуу бөхчүүдийг мөнгө авч дээшээ явуулдаг болсон гэх яриа их гарч байгаа. Энэ нь ч үнэний хувьтай байх. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Одоо допинг хэрэглэсэн гэгдээд байгаа бөхчүүдийн нэрийг олон нийтэд зарлаад, хариуцлага тооцох хэрэгтэй.

Т.Гэрэл

 

 

 

 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.31.73Зочин   • 8 сарын 16. 0 цаг 57 минут

Ямар их атаархал вэ ?

202.9.44.255Зочин   • 8 сарын 15. 13 цаг 51 минут

bvvr 1 galzuurtsiim shig gvigeed bsiimaa daanch neg

64.119.26.228Зочин   • 8 сарын 15. 0 цаг 39 минут

90 оноос өмнө эрлийз хасагаараа дуудалцдаг байлаа.Одооны оркууд ч халх дөрвөдөөрөө талцах юм

182.160.0.124зочин   • 8 сарын 14. 11 цаг 56 минут

Нэг хүнийг чиглэсэн Допингын хяналт л болоод байх шиг байна, Баруун, Зүүн Монголоор хуваадаг Увс ажиллагаа уламжлагдан орж ирж, Монголчуудыг талцуулан алалцуулах гэж байгаа юм биш биз. Эртхэн зогсоохгуй бол улс төррүү орж салах сарнихдаа хүрэх байх

182.160.37.141Zochin   • 8 сарын 13. 21 цаг 25 минут

Za daa er ni alban yosoor ter ene gej zarlaagui bhad bohiin holboo gej oorsdiigoo nerleed bga durakuud yu hiih geed bga um dee.

64.119.16.66Зочин   • 8 сарын 13. 16 цаг 34 минут

Эртний олимп наадам шиг жилдээ ганцхан цол авдаг наадам маань хэнд ч хэрэггүй болжээ. Наадмын өмнө ч хойно ч бүх бөхчүүдээс шинжилгээ авч байя. Бүдэрвэл хохь. Цол шагнал шан харамж багадаагүй. Заавал 5-аас дээш давсан бөхөөс шинжилгээ авах хэнд хэрэгтэй юм бэ.Допинг хэрэглээд 3-ын даваанд зүрх нь дийлэхгүй унаж болох шүү дээ.

122.201.28.8дугараа   • 8 сарын 13. 15 цаг 20 минут

бөхчүүд нь допингтой морьд нь шприцтэй ийм л монгол наадам боллоо.нөгөө жудаг ес хаана байгаан .

202.179.26.107Зочин   • 8 сарын 13. 15 цаг 05 минут

Хөөрхий Хадбаатарыг дарж, муулж байсантай адил зүйл л болох гээд байна

203.91.115.37Зочин   • 8 сарын 13. 15 цаг 01 минут

Хар Баянаа аварга юу ч хийж мэдэх дөрвөд, аягүй шижилгээнд нь допинг шургуулж мэдэх зөнөг дөө. Өдий насалчихаад ямар муухай хар санаатай юм бэ. Дөрвөдүүд Монголчуудыг хагалахаа хэзээ болих вэ.

66.181.161.59өөрийг чинь тагнуулд   • 8 сарын 13. 18 цаг 09 минут

Өөрийг чинь тагнуулд ажиллуулмаар авьяас мэдээлэлтэй хүн үү үгүй юу.ккк.нэг бөхийн идэж ууж байгаад нөгөө бөх нь юм хийсэнийг мэдэхийг бодоход .өөр сонин хачин дуулгах юм юу байна даа.ккк

66.181.160.79Зочин   • 8 сарын 13. 14 цаг 39 минут

Хѳѳшээ жилжилгээ хүлээж үзсэн бѳхшдээ. Ямар Балай юмбэ Оюунболдооо

202.179.31.56Зочин   • 8 сарын 13. 14 цаг 09 минут

наадмын бөхийг дахиж барилдуулая аа

122.201.28.15Зочин   • 8 сарын 13. 14 цаг 07 минут

16 бөхийг дахин барилдуулаад наадмын түрүүгээ тодруулах хэрэгтэй.

202.131.242.254Зочин   • 8 сарын 13. 12 цаг 18 минут

Батзориг гэж ***** гаралтай хог ховдын хэдэн бөхийг тариагаар алсан шүү

202.5.198.49Зочин   • 8 сарын 13. 11 цаг 20 минут

Допинг хэрэглэдэг бол спорт гэж утгагүй болдог учраас дэлхий нийт үүнээс сэргийлж шинжилгээ авдаг. Допинг хэрэглэж болохгүй !!!! Үүнд увс байна уу халх байна уу хамаагүй. Эргүү дебилүүд увсын дайралт ч гэх шиг. Яг өөрийнхөө ялзарсан тархи шигээ дебилинцэр

66.181.161.4Зочин   • 8 сарын 13. 11 цаг 04 минут

Увсын бөхийн холбооны хуурамч мэдэгдэл

202.5.198.49Зочин   • 8 сарын 13. 11 цаг 25 минут

цус ойртолттой дебил архины үр төлөнцөр минь ээ. хүсээгүй жирэмслэлтийн шаалтуураас олдсон согтуу үрийн шингэнцэр минээ Чиний наад бяцхан тархинцар үүнийг ойлгох боломжгүй.

64.119.27.207Зочин   • 8 сарын 13. 13 цаг 16 минут

ha ha ha

112.72.15.198бааст   • 8 сарын 13. 9 цаг 18 минут

допинг хэрэглэдэг хүмүүсийг зодог тайлтал нь битгий айлгаад байгаач допинг хэрэглэхгүй бол гүзээ тулаад хөдөлж ч болохгүй баахдаа машин унаж баадаг зовлон их бгаа

64.119.23.14Зочин   • 8 сарын 13. 8 цаг 54 минут

Сүхбат хэрэглэдэг байсан шинжилгээ аваад эхлэхээр барилдахаа болиод жүжиг тоглоод эхлээ биздээ муу банзал

64.119.18.201Дорж   • 8 сарын 13. 8 цаг 41 минут

Бүүр нарийн ярьвал Сүхбат Батзориг энэ нөхдөөс эхтэй гэдэг юм.

64.119.18.201Дорж   • 8 сарын 13. 8 цаг 39 минут

Хориотой эм бэлдмэл мэдэхгүй гэдэг шиг худлаа юм байхгүй ээ. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Бас хэн хэрэглэж байгааг дотроо ярьдаг шүү дээ

Шинэ мэдээ

Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай59 минут 14 секундын өмнөАжлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу1 цаг 5 минутын өмнөБуйлны үрэвсэл гэж юу вэ1 цаг 10 минутын өмнөБаянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов1 цаг 15 минутын өмнөЭнэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ1 цаг 20 минутын өмнөКПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ1 цаг 25 минутын өмнөМанай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт1 цаг 30 минутын өмнө3 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс1 цаг 35 минутын өмнөТанд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд1 цаг 40 минутын өмнөГадаад боксчид буриад хэлийг дэмжлээ1 цаг 45 минутын өмнөНарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ1 цаг 50 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’1 цаг 55 минутын өмнөБяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ1 цаг 56 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй1 цаг 59 минутын өмнөХүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд2 цагийн өмнөСургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль2 цаг 5 минутын өмнөС.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ2 цаг 7 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ2 цаг 10 минутын өмнөМетал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв2 цаг 15 минутын өмнөШударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо2 цаг 19 минутын өмнө"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ2 цаг 20 минутын өмнөСанаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас2 цаг 25 минутын өмнөУИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна2 цаг 28 минутын өмнөНаяад жилийн өмнөх трактор2 цаг 30 минутын өмнөОрос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг2 цаг 35 минутын өмнөТомуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ2 цаг 40 минутын өмнөАмьд харилцааг бий болгоцгооё2 цаг 45 минутын өмнөБичлэг: 81 настай, алдартай жүжигчин Жейн Фондаг баривчилжээ2 цаг 49 минутын өмнөОрос, Бельги, Итали, Польшийн баг "Евро-2020"-д оролцох эрхээ халаасаллаа2 цаг 50 минутын өмнөД.Бартанбаатар: Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн менежментийн алсын хараатай, зөв бодлого хэрэгжиж байна2 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.