8-р сарын 12
20 цаг 01 минут

ШУУРХАЙ: "Сауд гоби коэл транс" ХХК-ийн ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХААР боллоо

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны орчимд хууль бус уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд дөнгөж сая хүргүүллээ.

Орон нутгийн удирдлагуудаас ирсэн албан ёсны саналыг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргадаг. Хуулийн дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч шаардлагатай бичиг баримтыг бүрэн цуглуулснаар өнөөдөр "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэхүү дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тус компанийнтусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах юм.

Орон нутгаас ирсэн саналын дагуу Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газарт ороогүй байсан "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий хэсгийг БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ӨРГӨТГӨЛӨӨР авах болж байна.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Өнөөдөр Ерөнхий сайд тодорхой чиглэл өгсөн. Өмнөх Засгийн газар байгалийн нөөцийн өргөтгөлөөр авах талбайг өөрчилж шийдвэр гаргасантай холбоотойгоор БОАЖЯ-наас УУХҮЯ-нд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан үндэслэлээр тус компанийн лицензийг цуцлах дүгнэлтийг хүргүүлж байна. Энэ долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар мөн Байгалийн нөөц газрын өргөтгөлөөр тухайн газар нутгийг авах асуудлыг БОАЖЯ оруулна" гэлээ. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 заалтад тусгаснаар, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байдаг.

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

119.40.103.3зочин   • 8 сарын 13. 10 цаг 11 минут

Сайдын суудлаа өг гэхээр ухаан мадаггүй цуцлах шийд гаргадаг нь ямар учир байна өмнө нь ийм шийд гаргах нь яав өчнөөн сүйтгэсэн хойно суудлаараа дэнчин тавьж байж шийд гаргалаа Цэрэнбатад эх орон хамаагүй сайдын суудал амьнаас нь ч үнэтэй юм байна

124.158.126.193иргэн   • 8 сарын 13. 10 цаг 10 минут

албан тушаалтан бүр ард иргэд байгууллагаа сонсож ажлаа хийл дээ заавал ерөнхий сайд нь оролцож байж ажил явж болохгүй шүү дээ Тэгвэл одоо ЕС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР руу орох хэрэгтэй

202.179.26.157Хүслэн   • 8 сарын 13. 9 цаг 54 минут

Энэ хэдэн зуун сайраар орж ирэх түр урсацын багаахан хэсэг энэ хөндийн хотост үлдэж ихэнх нь өмнийг зорин хил дайран Хятад руу ордог. Уурхайг хаах нь юу юм. Цааш шинээр лиценз олгохгүй байх нь чухал. Хөвхөлзөхийн хөндий дэх Нарийн сухайтын бүлэг ордрд Саус гоби сэндс, Чинхуа зэрэг гадны 100% хөрөнгө оруулалттай компаниуд бий. Ер нь Саус гоби коал компани гэдэг чинь Айванхо майнзын наймаалсан талбайнууд шүү дээ. Айванхо майнз гэдэг компанийг Монголоос бүр мөсөн гаргах хэрэгтэй. Дээр хэн эдгээрийг мэдсээр байж өнгөц авч үзээд нуугаад бай.

202.179.26.157Зочин   • 8 сарын 13. 9 цаг 44 минут

Зүгээр л Тостын нуруу гээд ган уул нуу яриад байх юм. Тостын нурууны урдуур үргэлжлэх уудам хотос хоолойг Хөвхөлзөн гэдэг бизээ. Энэ баруунаас зүүн тийш Овоотын ЦА хүртэл үргэлжлэх газрыг нүүрсний маш их нөөц бүхий бүлэг ордтой гэж үздэг. Гэтэл нүүрсний давхарга өөрөө зузаан тул уст давхарга өртөнө. Үүнийг мэдсээр байж яагаад лиценз өгсөн юм. Энэ хөндийд Хуршуут гэж ихээхэн усны нөөцтэй газар бий. Энд нутгийнхан ногоо тарина. Мөн Хайрт 1,2,3 гэсэн булгуудтай. Хур хорооноор арын уул нуруудын амаар хөндийд ихээн хэмээний ус орж ирдэг, Үргэл

202.179.26.157Зочин   • 8 сарын 13. 9 цаг 33 минут

Гэв гэнэт гарч ирсэн шигээ гэнэт төрийн сайдаас буусан нь дээр байна. Одоо яамаар сонгуулийн сурталчилгээ хийж, үүдээр нь орох боломжгүй болтол Ногоон .... цаас дүүргэж өөрийн дүрээ тодруулах ажлыг эрчимтэй хийж байна. Одоо энэ яам боловсролгүй хүн, цүнх барьж байсан хүүхнүүдээр дүүрээд, зарим нь бараг нэрээ бичиж чадахгүй тийм хүмүүс хэлхэлдэх боллоо. Түмэн олон минь үүнийг нэг үүдээр нь очоод хараач ээ.

124.158.73.28зочин   • 8 сарын 13. 9 цаг 20 минут

Заавал ЕС-дад хүргэж байдаг нь л тэнэг байхгүй юу даа, энэ Увс хүн гуай ажлаа өгчихвөл яасын

202.179.24.39Зочин   • 8 сарын 13. 8 цаг 39 минут

Өмнө нь юугаа харж юу хүлээгээд байсан юм бэ? Хүмүүсийн анхаарлыг төвлөрүүлж байгаад гэнэт нэг их сайн хүн болж, ажил хийсэн болдог нь ямар учиртай юм бэ. Үүнийг чинь л попрох гээд байгаа юм.

203.91.118.250Зочин   • 8 сарын 13. 8 цаг 30 минут

Bayarlahaasaa iluu barhirah ni olon baih chin.

66.181.169.66MONGOL   • 8 сарын 13. 8 цаг 23 минут

ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДАД БАЯР ХҮРГЭЕ. Ард иргэд ийм л хүнийг ТӨРД ажиллахыг хүсээд байгаа юм ШУУД ЕРӨНХИЙЛӨГЧ болох хэрэгтэй. Х.БАТТУЛГА төрийн албан хаагчдын цалингийн зээл, хөгшчүүлийн тэтгэврийн зээлийг ТЭГЛЭЭД өг. өөр танаас ард түмэн хүсээд байх зүйл алга. ХЭЛСЭНДЭЭ БАЙ ???. ХҮРОЭЛСҮХИЙГ ХАР ӨӨРИЙГӨӨ ХАР

64.119.17.86Зочин   • 8 сарын 13. 8 цаг 17 минут

Монголд даргын засаглал уу , хуулийн засаглал уу гэдэг гь харагдаж бна даа . Нэг дарга хэлэнгүүт л цуцалдаг. Бусад компани яах вэ? Адилхан л бгаа шд . Бодлого , хууль гэж юм алгаа! Хэн дуртай нь л хэнийг ч санаснаараа чадаж болох нь . МАК компани тэр Тосон бумбад хамгийн оырхон гэж сонссон . 10- аад компани нь бас цуцлах боллоо. Төрийн бодлого нь хэн нэг шантаажны гарт бна даа . Хүүкийн чадал чансаа нь энэ бололтой хөөрхий.

103.111.68.3zochin   • 8 сарын 13. 8 цаг 15 минут

ard tumnee sonsoj shiidver gargaj bgaad bayrlalaa

202.131.242.254Зочин   • 8 сарын 13. 7 цаг 54 минут

Бусад компаниудын лицензийг яах вэ? Мандахбаярын хэлсэнээр л ганц эднийхийг цуцлах юм уу.бусад нь мөнгөө өгсөн юм байна тээ. Мандахбаярыг АТГ-д шалгуулах хэрэгтэй юм байна.

66.181.187.140Зочин   • 8 сарын 13. 7 цаг 50 минут

Saihan shoudah yumdaa toson bumbaar duuren uurhai baihad yagaad gantshan uurhaig haana geed oriloldood bna ene uls toriin toglolt gej harj bna

27.104.129.70Зочин   • 8 сарын 13. 0 цаг 52 минут

Алдаатай тогтоол боловсруулж баталж үүнийгээ хэрэгжүүлнэ гэнэ ээ. Тогтоолынхоо хуулийн заалтаа ядаж зөв бичээсэй. Ямар ч шүүх дээр очоод шууд хүчингүй болно

122.201.24.209bb   • 8 сарын 13. 0 цаг 24 минут

ashguu dee. unen bas yaldag l yum bnhuurhii ystaj byi Irvesnuud argal yangir

66.181.177.105Зочин   • 8 сарын 12. 23 цаг 55 минут

Сайд заавал хүнээр анхааруулж байж,,, нөгөө хэддээ сайн хүн болж харагдана гэж анхнааасаа бодож сууж дээ. Гэсэн ч нэр улам баастай болж байна гэсэн үг. Өөрөө ямар бизнестэй хүн бэ? Их л баян гэж дуулдсан...

80.215.165.125Зочин   • 8 сарын 12. 23 цаг 49 минут

Ene 1 guliisun hulgaich utaagaar mungu oloh geed baisan baihaa udahgui uvul bno anhaar humuusee

94.134.88.142Зочин   • 8 сарын 12. 23 цаг 38 минут

Busad kompaniudiig bas zogsoo...Hamgaalah gej bgaa bol ter gazariig bur mösön darhan tsaaztai gazar bolgooo....

202.21.109.119Зочин   • 8 сарын 12. 22 цаг 16 минут

Болждээ харин цуцлахуу

122.201.31.210Зочин   • 8 сарын 12. 22 цаг 02 минут

Tegeed bigdeeree toson bumbaa idetsgeehuu. Yugaaraa amidrah ve

66.181.177.105Зочин   • 8 сарын 12. 23 цаг 56 минут

хэдэн мал монголыг өлсгөхгүй, харин уул уурай шиг хэн нэгнийг нүгэлээр баяжуулахгүй

66.181.161.81Зочин   • 8 сарын 12. 21 цаг 59 минут

Ямар ч байсан ард түмнээ сонсдог Ерөнхий Сайд байгаа юм байна Ард түмэн нэгдвэл хүчтэй юм байна шүү

203.91.115.46Зочин   • 8 сарын 12. 21 цаг 57 минут

Бусад МАК компаниуд ДАРХАН ЭРХТЭЙ юм уу. Цуцалбал бүгдийг нь цуцал, яагаад ялгаад байгаа юм, Бүгд л Тост Тосон Бумбын нурууны урд энгэрт байрлаж эко системийг эвдэж байгаа шүү дээ. Ганцхан Чойжилсүрэн л эвдээд байгаа биш биз дээ, тэгш үйлчлэх ёстой шударга байгаач ээ ерөнхий сайд аа.

203.91.115.41Зочин   • 8 сарын 12. 21 цаг 56 минут

Мэдсээр байж хүнээр хэлүүлж байж хииж байгаа нь хүнии гараар могой бариулна гэдэг болж байх шив Бас нэг зүйлииг хэлэхэд чойжилсүрэнгиин кампаниас гадна өөр хятадын олон уурхай тэнд ажиллаж байгаа гэдэг үнэн үү Тиим бол монголоо хөөчихөөд хятадуудыг үлдээвэл сууж байгаа мөчрөө хөрөөдөнө гэдэг болно биздээ Тэгэхдээ тулбал монгол нь идсэн нь дээр биздээ

59.153.115.235зочин   • 8 сарын 12. 21 цаг 51 минут

урд н юу хийж бсан үхэрнүүд вэ

66.181.189.124зочин   • 8 сарын 12. 21 цаг 40 минут

ЕСайд хэлж ярихаар ЗГгишүүд ажлаа хийдэг ямар гээчийн уураг тархитай, оюун ухаантай хүмүүс энэ төрийн өндөрлөгт байдаг юм болоо,хари гариг ертөнцөөс ирсэн этгээдүүд монгол улсыг удирдаад бгаа юм болов уу?ард түмэн үгээ хэлээд ядсан,ЗГ сайдууд чихгүй толгойтонгууд юм шиг хөдөлж өгөхгүй,анхааралдаа авч өгөхгүй хачин харийн улсууд шиг бсан даа,гэтэл өнөөдөр ЕС хэлэхээр дуулгавартай зарц шиг хөдөлж байх юм,ингэж ард түмний уур уцаар,бухимдалыг хүргэж байх юм бол наад ажлаа өгөөд зайгаа тавиж өгцгөө

202.126.88.158G   • 8 сарын 12. 23 цаг 51 минут

EC hen be

202.9.42.216Зочин   • 8 сарын 12. 21 цаг 36 минут

Ѳѳриин толгойгүй мэдлэггүйгээ загнуулж байж юм хиих буруу зѳвѳѳ ажлаа мэдэхгүй тэнэг ѳѳрѳѳ мэдээд цуцалсанч юм шиг хурдан мэдээлэл ѳгч байна?жинхэнэ цүнх баригч

Шинэ мэдээ

ШУУД: Гавьяат тамирчин Д.Амартүвшин шөвгийн 16-д шалгарлаа6 минут 53 секундын өмнөСонирхолтой биологи13 минут 22 секундын өмнөОХУ: Алтны худалдан авалтын НӨТ цуцалснаар эрэлт ихэснэ гэж тооцоолжээ23 минут 20 секундын өмнөХөвсгөл нуур орчмын бүсэд ус ашиглах гэрээ байгуулаагүй иргэн, ААН-үүд үйл ажиллагаа явуулахгүй33 минутын өмнөТосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км зам ашиглалтад орлоо48 минут 31 секундын өмнөИтали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ1 цаг 19 минутын өмнөМонголын баг Токиогийн олимпод “Michel & Amazonka” брендийн хувцас өмсөнө1 цаг 33 минутын өмнөӨнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно1 цаг 48 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 4 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 34 минутын өмнөФранцад Их долоогийн дээд хэмжээний уулзалт эхэллээ8 сар 24. 15:10Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүллээ8 сар 24. 15:05БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 15:00“Qantas” дэлхийн хамгийн урт нислэгийг туршина8 сар 24. 14:55Орос Улс Дэлхийн нэгдүгээр дайнд8 сар 24. 14:5022 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр8 сар 24. 14:45Роналду, Месси нар Pornhub-ийн одууд8 сар 24. 14:40Ногоон цайны ач тус8 сар 24. 14:35Хонконгийн нисэх буудалд эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг сунгажээ8 сар 24. 14:30К.Гоны эхнэр Японы шүүхийн тогтолцоог шүүмжилжээ8 сар 24. 14:25Гар утсаараа бусдыг гайхашруулсан бичлэг хийж, зураг дарах энгийн аргууд8 сар 24. 14:20Дэлхийн хамгийн баян хүнээс алх хадуур бүхий эд зүйлс худалдахаа зогсоохыг шаардав8 сар 24. 14:15Өөрийнхөө зөвийг батлах гэж цаг алдах хэрэггүй8 сар 24. 14:10“Пеппа торой”-г эзэмшигч компанийг худалдан авна8 сар 24. 14:05U18: Хасагдах шатны тоглолтууд эхэллээ8 сар 24. 14:00Гахайнуудын сэтгэл хөдлөлийг тодорхойлох боломжтой болно8 сар 24. 13:55Трамп франц дарсаны татварыг нэмнэ гэж сүрдүүлжээ8 сар 24. 13:50БНАСАУ дахин пуужин харважээ8 сар 24. 13:45Туркт тавьсан саналын хүчинтэй хугацаа дуусжээ8 сар 24. 13:40Кесси “Монако” багийн тоглогч болж магадгүй8 сар 24. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.