2019 оны 8-р сарын 13
13 цаг 15 минут

Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд Орхон голыг онилж байна

Байгаль дэлхийг өчүүхэн ч энэрэх сэтгэлгүй сэндийчиж, хүн, мал идэх өвс, гишгэх газаргүй тарчилж байгааг Монголын төр 20-оод жил “харж” байна. Цэлийгээд л угтдаг Цэнхэр сум, баян тансаг Орхоны хөндий өнөөдөр дайны дараах балгас болж хувирчээ. Тэнд алдарт Орхон голыг тэжээдэг амин судлууд болох есөн гол урсдаг. Гэвч алтны компаниудын  шуналаар таван гол ширгэж үгүй болоод байна. Орхон голын эх, дэлхийн усны сав хагалбар газрыг сэндийчиж буй алтны компаниудын балгаар Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн гол ширгэж алга боллоо.

ХҮН АМЬДРАХ НЬ БИТГИЙ ХЭЛ МАЛ БЭЛЧЭЭРЛЭХ СӨӨМ ЗАЙ ҮЛДСЭНГҮЙ

Уул уурхайн нөлөөгөөр голуудын гольдрол өөрчлөгдөж улаанаараа эргэсэн бохир ус Орхон гол руу цутгаж буйг нутгийн иргэд батлан хэлж байгаа юм. Уул, ус, ургамал, ногоо, ан амьтан, самар, жимсээр арвин баялаг Орхоны хөндий уул уурхайд идэгдэж хүн амьдрах нь битгий хэл мал бэлчээрлэх сөөм зай үлдсэнгүй.

Хотоос 500 гаруй км яваад Орхоны хөндийд очно. Гэтэл зам зуур Цэцэрлэг багаас эхлээд л алтны компаниудын том тэрэгний мөр ногоон зүлгийг энд тэндгүй сийчиж, олон салаа зам гаргажээ. Уулын өөд уруу, өвөр бэлгүй талхалсан гүнзгий шарх бүхий зам бороотой үед машин ч явах аргагүй болтол гацдаг бололтой хаа сайгүй шаварт суусан машины мөр зурайна. Ийнхүү энхэл донхол замаар явсаар Өлтийн гол руу өнгийвөл нүдэндээ итгэхэд бэрх дүр зураг угтлаа. Ёстой л байгаль дэлхий үг хэлдэг бол орь дуу тавин хашгирч байх шиг. Даанч 20-оод жил өр, зүрхээ сэндийчүүлсэндээ дуугарах ч тэнхэлгүй болчихоод байна уу гэлтэй.

Өлтийн голын хөндийгөөс эхлээд Улаанчулуут, Харгуйт, Шийртийн хойд салааг ч тэр аяар нь бүсэлсэн уурхайн компаниудын том тэрэгний дуу чимээ, хөл хөдөлгөөн гээд ойр хавийн 30 км-ийг бүрхсэн багахан хэмжээний суурин бий болжээ. Уулын бэл дагасан нарийн жим дагахгүй л бол хаа сайгүй ухсан хэдэн метр гүн нүхэнд унаж мэдэхээр. Дээр нь голын ус улаанаараа эргэлдэж, яг л төөрдөг байшин шиг бүгчим мөртлөө хүйтэн, тавгүй мэдрэмж төрүүлнэ. Улаанаараа эргэлдэх ус, нунтаг шар шороон дундаас өвс хайсан мал ийш тийшээ гүйлдэж, гольдрол нь өөрчлөгдөж судас шиг нарийхан болсон голын уснаас тамшаалах нь өр өвдөм.

Өлтийн голыг уруудвал зай завсаргүй үргэлжлэх алтны компаниудын эзэмшил бүхий цэг, дэлгүүр хоршоо, шатахуун түгээх станц, хоолны газрууд  таван алхмын зайтай эгнэжээ. Барааны үнэ ханш хотоос даруй 2-3 дахин өндөр. Ундаа 4000, бэлэн гоймон 3000, Болор архи 29 мянган төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Харин шатахуун литр нь 2200 төгрөг байна. Цэгээр “энгийн” иргэд дураараа орж гарч болохгүй. Хаашаа хэнтэй уулзах гэж яваа, аль компанийнх гэдгийг нарийн асууж байж нэвтрүүлнэ. Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас хамгийн том газрыг хашаалсан Өлзийтээлийн уурхайн харуул хамгаалалт тэр дундаас хамгийн чанга нь. Биднийг дотогш нэвтрэхийг хүсэхэд хамгаалалтын залуу богино долгионы станцаар “дээшээ” хэдэнтээ холбогдов. Цаанаас “Уулзах хүн байхгүй” гэх зандрангуй дуу хадах аж. Энэ мэтээр хэдэн зуун жил нутаглаж ирсэн хүн зон байгаль дэлхийдээ дураараа нүүж суух ч эрхгүй болсон нь харамсмаар. Уул уурхайн бүсийн зай завсарт буусан малчдын ярьснаар лицензтэй талбай руу нэвтрүүлэхгүй гээд нүүж суухад нь хориг тавьдаг. Компаниуд алт угаасан бохир усаа шууд гол руу урсгадаг байсан. Саяхнаас далан байгуулсан ч бороо орох бүрт сэтэрч Орхон гол улаанаар эргэх болсон гэнэ. Орхон багийн 1200 гаруй өрхийн 20-30 хувь нь энэ нутагт аж төрж байсан ч малаа өсгөж үржүүлдэг гол хөндийг нь ухснаас мал бэлчээрлэх газаргүй болж дайжжээ. Харин цагаан идээгээ алтны компаниудад борлуулж, хаягдал шороо угаах зэргээр амь зуудаг цөөн хэдэн өрх бууриа сахин үлдсэн байна.

НӨХӨН СЭРГЭЭСЭН ГАЗАРТ ӨВС, УРГАМАЛ УРГАХГҮЙ ГЭСЭН СУДАЛГАА ГАРЧЭЭ

Алтны компаниуд Орхоны хөндийг хүрээлсэн 30 км газар, 1000 га газрыг сүйтгэж байна. Тус бүс нутагт “БМНС”, “Монгол газар”, “Голден хаммер”, “Алтай гоулд”, “Батбродерс”, “Эм Жэй Эйч”, “Шиншие Монголиа” гэсэн долоон компани  үйл ажиллагаа явуулж байгааг байгаль орчны төлөөх ТТБ-ууд салбарын сайд, тойргийн гишүүдэд хүргүүлсэн мэдээлэлдээ дурдсан байдаг. Гэтэл эдгээр компаниас гадна зөвшөөрөлгүй 20 гаруй жижиг компани үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн иргэдийн хэлснээр зөвшөөрөлтэй компаниуд лицензийн талбайгаа жижиг компаниудад хэсэгчлэн зардаг гэнэ. Уурхайд 1000-аар тогтохгүй хүн ажиллаж байна. Том компаниуд 100 гаруй, жижиг нь 20-50 хүн ажилладаг юм байна.

1999 оноос эхлэлтэй алтны компаниуд алтыг нь аваад авдрыг нь хаяхдаа нэг удаа хууль журмын дагуу нөхөн сэргээлт хийсэн удаагүй. Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2-3 машин шороо асгачихаад явдаг талаар нутгийн малчин Болд “МУИС-ийн багш нар Германы эрдэмтэдтэй хамтран нөхөн сэргээсэн гэж ярьдаг газруудын хөрсөнд шинжилгээ, судалгаа хийсэн. Судалгаагаар тус бүс нутагт ургамал, өвс ургах ямар ч боломжгүй гэдэг хариу гарсан байна лээ. 20-30 жилийн дараа тоосжилт явагдаж байж л энэ газар байгалийнаа жамаар сэргэнэ. Тэд ухсан, сэндийчсэн газраа хайрга, өнгөн хөрс, гадаргын улаан шороогоор бүрхээд орхидог. Тийм газарт яаж өвс ургах билээ. Уг нь хар шороо ашиглаж нөхөн сэргээлт хийх ёстой. Гэтэл энэ хавьд хар шороотой эрүүл хөрс үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Алтны компаниуд  ус цэвэршүүлэх байгууламжгүй. Ус ашиглалтын төлбөр тавигдаагүй. Нөхөн сэргээлт хийх, хариуцах эзэн одоо болтол алга. Жижиг компаниуд ямар ч бүртгэлгүй, ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй атлаа үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнтэй нөхөн сэргээлтийн талаар яриад ч хэрэггүй” гэж ярьсан юм.

Уул уурхайн ойр нутагладаг айлууд хаа холоос ундны усаа зөөдөг бол мал, амьтад алт угаасан ус уудаг байна. Зарим бүл чадал муутай айлууд алт угаасан усыг саванд тунгааж байгаад ундандаа хэрэглэдэг. Үүнээс болж гэдэс дотрын гүйлгэлт, суулгалтын өвчлөл нэмэгдэж байнга эмч дууддаг гэх хүмүүс таарсан юм. Мөн нинжа нарын дунд үйл ойлголцол үүсч ямар нэг хэрэг гарлаа гэхэд тухайн хэсгийг хариуцдаг цагдаагүй гээд төрийн нүд, чихэнд илхэн ч бодлого, шийдвэрээс орхигдсон баян хангайг энэрдэг хүн алга.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.13  МЯГМАР  №160  (6127) 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.139Зочин   • 8 сарын 13. 20 цаг 25 минут

Уул уурхайн донтонгуудад тэр байгал ус рашаан огт сонин биш байх аа хар тамхинд донтогчдоос дээрдээд байх зүйлгүй дээ

182.160.36.30зочин   • 8 сарын 13. 16 цаг 45 минут

Хүний эрх гээд дураараа байхыг монголд ардчилал хөгжсөн гэж үзнэ. Газар нутаг нь байгаа юм чинь бүх хүнд ашиглах лицензийг өгч хурдан хөгжсөн нь дээр гэсэн төрийн бодлого явж байгаа тул сүйрсэн дампуурсан үед нь хашгирах гэдэг л болно доо. Төргүй монгол болсоноо ойлгодоггүй юм уу

202.179.26.146Зочин   • 8 сарын 13. 14 цаг 47 минут

Тамд очно доо

49.0.165.5Алт хөтөлбөрийг бүр зогсоох   • 8 сарын 13. 14 цаг 44 минут

zojin

66.181.185.249Зочин   • 8 сарын 13. 14 цаг 38 минут

Tegd shirgeed alga boloh bii de ingej durtai ni uhaj suitgej awsana ugaahr arai dendu bna yamarch hairlaj hamgaalah yumgui tsuljilt yvagdaad uuh usgui mongol boloh duhuud bna da

59.153.112.30Зочин   • 8 сарын 13. 14 цаг 02 минут

eleg emtermeer yumaa

103.229.120.60Зочин   • 8 сарын 13. 13 цаг 35 минут

ДОЛООН САРЫН ХОРИННАЙМАНД ТӨВХӨН ОРОХ ГЭЭД ОРХОН ГОЛООР ГАРХАД ЗҮГЭЭР БАЙСАН ГОЛ ХОРИНЕСӨНД ЭРГЭЭД ГАРАХ ГЭТЭЛ ШАВ ШАР ШИНГЭГ ШАВРААР УРСАЖ БАЙСАН , ҮЕ ҮЕ ИНГЭДЭГ ГЭЖ НУТГЫН ИРГЭД ЯРЬЖ БАЙСАН . ЗАСАГ ТӨР ГЭЖ ҮГҮЙ БОЛОЛТОЙ .

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ3 цаг 2 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм3 цаг 7 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ3 цаг 12 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…3 цаг 17 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод3 цаг 22 минутын өмнө"Анхдагч" ах нар3 цаг 27 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ3 цаг 28 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан3 цаг 32 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ3 цаг 37 минутын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана3 цаг 39 минутын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ3 цаг 42 минутын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ3 цаг 47 минутын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ3 цаг 52 минутын өмнөВалютын ханш3 цаг 57 минутын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ4 цаг 2 минутын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"4 цаг 7 минутын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу4 цаг 12 минутын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй4 цаг 17 минутын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна4 цаг 22 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа4 цаг 27 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...4 цаг 32 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо4 цаг 37 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ4 цаг 42 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ4 цаг 47 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно4 цаг 52 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл4 цаг 57 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...5 цаг 2 минутын өмнөМиссээ дэмжих үү5 цаг 7 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ5 цаг 12 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод5 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.