2019 оны 8-р сарын 13
14 цаг 30 минут

Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.  

Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 72 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн амь насаа алдсан байна. Үүний 55 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.  

 Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Онон, өврийн Богд, Чигэстэй, Хангай нурууны арын Идэр, Орхон зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Сэлбэ, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хангайн нуруунаас эхтэй Байдраг, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул гол, Лүн орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд:

- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

-  Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Стресс тайлах хялбар дөрвөн арга7 цаг 24 минутын өмнөОросын тэрбумтан нохойгоо салхилуулж яваад амиа алджээ7 цаг 33 минутын өмнөХүүхдийн кабинетууд уртасгасан цагаар ажиллаж байна7 цаг 43 минутын өмнөНью-Йоркийн "гудамжны" урлаг7 цаг 54 минутын өмнөГал түймэр гарч болзошгүй 102241 зөрчлийг илрүүлжээ8 цаг 3 минутын өмнөGalaxy S11-ийн урьдчилсан таамаг гарлаа8 цаг 13 минутын өмнөОй тогтоолтын дэлхийн аваргад Монгол Улс хоёрт жагсаж байна8 цаг 28 минутын өмнөШар вандуй таргалалтаас урьдчилан сэргийлнэ8 цаг 43 минутын өмнөХүнсээ худалдаж авахдаа хэрхэн зөв сонголт хийх вэ?8 цаг 58 минутын өмнөУлсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж 8 сая төгрөг гардлаа9 цаг 14 минутын өмнөВатиканы хүндэт харуулууд...9 цаг 28 минутын өмнөМанай сайтын сэтгүүлч, редактор Н.Пунцагболд ШИЛДЭГ редактороор шалгарлаа9 цаг 43 минутын өмнөӨнөөдрийн зурхай9 цаг 58 минутын өмнөЦаг агаарын мэдээ12 сар 8. 11:00Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж 8 сая төгрөг гардлаа12 сар 7. 23:00“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 15:00Байгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм12 сар 7. 14:55АНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ12 сар 7. 14:50Зөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…12 сар 7. 14:45ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод12 сар 7. 14:40"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.