8-р сарын 13
13 цаг 35 минут

Хаан банк харилцагч байгууллагууддаа зориулсан хөгжлийн хөтөлбөрийн сүүлийн элсэлтээ авч эхэллээ

Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх гэдэг хэн бүхний хувьд томоохон эр зориг, амаргүй даваа байдаг. Бид өрсөлдөөнийг нэг нэгнээсээ өрсөх гэдэг утгаар ойлгодог байсан бол цаг үеэ дагаад энэ хандлага өөрчлөгдөж, хамтраад нэгэн зүгт урагш тэмүүлэх, хамтын амжилтын тухай ойлголт болж хувирсан. Монгол Улсын хэмжээнд нийт ажиллах хүчний 47.6 хувь нь жижиг, дунд бизнесийн салбарт харьяалагдаж буй бөгөөд ЖДБ эдийн засгийн эрсдэлд өртөх магадлал өндөртэйд тооцогддог байна.

ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор компанийн стратеги, менежментийг сайжруулах “Харилцагч байгууллагууддаа зориулсан хөгжлийн хөтөлбөр”-г хэрэгжүүлж байгаа билээ. Бид жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бизнесээ дараагийн шатанд гаргахад нь шаардагдах менежментийн арга барилыг сайжруулах, стратеги төлөвлөлт гэсэн үндсэн чиглэлээр чадавхижуулж байна. Та бүхнийг 9-р сарын 4-ний өдрөөс эхлэх энэ оны сүүлийн элсэлтэнд маань 8 сарын 16-ны өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг урьж байна.

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд дараах шалгуур тавигдана. Үүнд:

1. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч компани байх;

2. ААН нь компанийн бүтэц зохион байгуулалтад орсон байх;

3. Удирдлагын багийн 2 гишүүн танхимын хөтөлбөрт хамрагдах боломжтой байх;

4. Нийт ажилтны тоо 15-аас доошгүй байх;

5. Тасралтгүй 3 жил үйл ажиллагаа явуулсан байх;

6. Хөтөлбөрт бүрэн цаг зарцуулж, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх;

7. Бизнесээ өргөжүүлэн, дараагийн шатанд гаргахаар төлөвлөсөн байх;

Эдгээр шалгуурыг хангасан компаниуд, удирдлагын арга барилыг сайжруулах, компанийг бүхэлд нь чадавхижуулах хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн хөтөлбөрийн хүрээнд танхимын хөтөлбөр болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх тусгайлсан уулзалт зохион байгуулж, компанийнхаа өнөөгийн байдлыг шинжилж, дунд хугацааны стратегиа тодорхойлсон байх юм.

Өдөр тутмын ажилдаа түүртээд төдийлөн олж анзаардаггүй бизнес менежмент, стресс менежмент, багийн ажиллагаа, баг удирдах, зах зээл, өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй, манлайллын ур чадвар, хандлага, өөрчлөлтийн менежментийн тухай ХААН Банкны бизнес зөвлөхүүд болон Монгол Улсын менежментийн мэргэшсэн зөвлөхүүдээс сонирхолтой арга хэлбэрээр зөвлөгөө мэдээлэл авах боломж ийнхүү жижиг дунд бизsнес эрхлэгчдэд нээгджээ.

Эрхэм бизнес эрхлэгч та энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ХААН Банкны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу. Бүртгэл 2019 оны 8-р сарын 23-нд дуусна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

LIVE: Жүдо бөхийн ДАШТ4 цаг 11 минутын өмнөИрэх долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд5 цаг 9 минутын өмнөИрээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар5 цаг 19 минутын өмнөШУУД: М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа5 цаг 24 минутын өмнөОрост “Begaero” хэмээх нисдэг такси зохион бүтээжээ5 цаг 29 минутын өмнөАнжелина Жоли шиг болохын тулд 50 удаа мэс засал хийлгэжээ5 цаг 40 минутын өмнөШУУД: Д.Амартүвшин гавьяат тэмцээнээ өндөрлүүлээ5 цаг 43 минутын өмнөСонирхолтой биологи5 цаг 49 минутын өмнөОХУ: Алтны худалдан авалтын НӨТ цуцалснаар эрэлт ихэснэ гэж тооцоолжээ5 цаг 59 минутын өмнөХөвсгөл нуур орчмын бүсэд ус ашиглах гэрээ байгуулаагүй иргэн, ААН-үүд үйл ажиллагаа явуулахгүй6 цаг 9 минутын өмнөТосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км зам ашиглалтад орлоо6 цаг 25 минутын өмнөИтали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ6 цаг 54 минутын өмнөМонголын баг Токиогийн олимпод “Michel & Amazonka” брендийн хувцас өмсөнө7 цаг 9 минутын өмнөӨнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно7 цаг 24 минутын өмнөӨнөөдрийн зурхай7 цаг 39 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 9 минутын өмнөФранцад Их долоогийн дээд хэмжээний уулзалт эхэллээ8 сар 24. 15:10Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүллээ8 сар 24. 15:05БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 15:00“Qantas” дэлхийн хамгийн урт нислэгийг туршина8 сар 24. 14:55Орос Улс Дэлхийн нэгдүгээр дайнд8 сар 24. 14:5022 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр8 сар 24. 14:45Роналду, Месси нар Pornhub-ийн одууд8 сар 24. 14:40Ногоон цайны ач тус8 сар 24. 14:35Хонконгийн нисэх буудалд эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг сунгажээ8 сар 24. 14:30К.Гоны эхнэр Японы шүүхийн тогтолцоог шүүмжилжээ8 сар 24. 14:25Гар утсаараа бусдыг гайхашруулсан бичлэг хийж, зураг дарах энгийн аргууд8 сар 24. 14:20Дэлхийн хамгийн баян хүнээс алх хадуур бүхий эд зүйлс худалдахаа зогсоохыг шаардав8 сар 24. 14:15Өөрийнхөө зөвийг батлах гэж цаг алдах хэрэггүй8 сар 24. 14:10“Пеппа торой”-г эзэмшигч компанийг худалдан авна8 сар 24. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.