8-р сарын 13
13 цаг 45 минут

Энэ сарын 15-наас тарваган тахлаас урдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна

Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, эрсдэлээс урдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас эхлэх тарваган тахлаас урдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж: Он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газар 2293 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага авч ажилласан. 900 гаруй иргэний амь насыг аварч, иргэдийн 27 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан. Түүнчлэн усны осол, үерийн аюулаас урдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Туул дагуу завьт эргүүлийг ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар 1650 ажилтан, албан хаагчид, 176 техник хэрэгсэлтэйгээр усны эргүүлийг хийж байна. Мөн энэ сарын 15-наас аравдугаар сарын 30-ныг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахлаас сэргийлэх постуудыг ажиллуулахаар төлөвлөж байна гэв.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, Эмээлт, Баруун туруун, Хүй долоо худаг, Улаан туруун, алслагдсан дүүргүүдийн нутаг дэсгэрийг хамруулан нийт 540 мянган га талбайд мод, байгалийн баялаг, дагалдах баялаг, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж буй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан шалгалт хийсэн. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мод, модон материал худалдаалдаг төрөлжсөн захуудыг хамруулсан байгаа. Шалгалтын явцад зөвшөөрөлгүйгээр чоно, тарвага, хярс, гахайг агнах, худалдах, тээвэрлэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан гурван хуулийн этгээд, есөн иргэнд 16 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалтын постуудыг ажиллуулж байна гэлээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Б.Дэлгэрмаа: Монгол Улсын хэмжээнд зохилон тохиолддог, мал амьтнаас хүнд халдварладаг 40 орчим өвчин байдаг. Бид Халдварт өвчнийг өөрийн улсад болон хил дамнан бусад улс орнуудад тархаахгүй байх үүрэг хүлээн ажилладаг. Манайд судлагдаж буй өвчнүүд ихэнх нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг үүсгэж, гамшгийн хэмжээнд хүргэдэг. Тийм учраас бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Он гарсаар зоонозын халдварын 930 дуудлага авч, үйлчлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар буурсан үзүүлэлт. Харин тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар нэмэгдсэн. Тарваган тахал өвчний долоон тохиолдол илэрсний хоёр нь Улаанбаатар хотоос байсан. Тухайн хоёр иргэн тарваганы боодог идсэн байсан. Хууль бусаар тарвага агнах явдал зогсоогүй,  буураагүй байна. Бид өвчин гарсан хойно нь бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна хэмээв.

Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагважаргал: Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу алба хаагчдынхаа бэлтгэл ажлыг ханган, 183 албан хаагчийг тарваган тахлын вакцинд хамруулсан. Байнгын пост болон бусад хулгайн замаар хууль бусаар нэвтрүүлдэг учраас хяналт шалгалтыг идэвхжүүлж ажиллана. Иргэд Улаанбаатар хот руу санаатай болон санаандгүй байдлаар, бие биенийхээ гуйлгаар тарваганы тулам болон боодог зэргийг зөөвөрлөхгүй байхыг анхааруулъя гэлээ.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа5 цаг 20 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ6 цаг 15 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ6 цаг 22 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ6 цаг 27 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал6 цаг 32 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой6 цаг 37 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс6 цаг 42 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ6 цаг 44 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’6 цаг 47 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ6 цаг 50 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино6 цаг 52 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна6 цаг 57 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал7 цаг 2 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ7 цаг 7 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ7 цаг 8 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)7 цаг 12 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав7 цаг 17 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх7 цаг 22 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй7 цаг 27 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна7 цаг 32 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг7 цаг 37 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй7 цаг 38 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно7 цаг 42 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 47 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ7 цаг 52 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ7 цаг 57 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө8 цаг 2 минутын өмнө“Цаатны наадам” боллоо8 цаг 7 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ8 цаг 12 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ8 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.