2019 оны 8-р сарын 13
16 цаг 39 минут

ЭМЯ: Тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан

Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг.

Монгол улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38.2 хувьтай байна. Энэ ноцтой асуудлыг гурван ч төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаандаа хөндөж, УИХ-д мэдээлсэн байдаг. Тэгвэл Эрүүл Мэндийн Яамнаас хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнгээ өгч, тэмбүүгийн халдвар, тархалт буурч эхэлсэн байна. Тодруулбал, 2018 онтой харьцуулахад халдварт өвчин 2226 тохиолдлоор, тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан байна. Харин энэ оны эхний таван сарын байдлаар тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 245 тохиолдлоор буурчээ.

Гэвч 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ. Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд гурван чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран дөрөв, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны дөрвөн ажил төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна.

Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. Ингэснээр 2.4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ. Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм. Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой.

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.70Зочин   • 8 сарын 14. 9 цаг 37 минут

ЯАЖ МЭДЭЖ БАЙНАА ҮҮНИЙГ ГАВЪЯА ГЭХГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ЮУГ ГАВ.... ГЭХ ВЭ

66.181.182.141Зочин   • 8 сарын 14. 8 цаг 30 минут

Оросуудад хандаж тусламж гуйж улаан тариа авах юм уу, хөдөөгийн хүн амыг толгой дараалан шалгах хэрэгтэй. Мотоцикль унасан хулгайч , архичдыг албадан шалгах хэрэгтэй.

122.201.24.68Зочин   • 8 сарын 13. 17 цаг 48 минут

За даа юу л бол сүйд боллоо гэх юм буурлаа гэхийм ийм амархан байдаг ажээ

202.179.26.9zochin   • 8 сарын 13. 17 цаг 07 минут

sain ajil chiisen bolj chudlaa charagdachaaa bolj uz. Ene ich bochir zavaan orchind yaaj tembuu buuch um ???

Шинэ мэдээ

Хойд туйлын нохой чарганы уралдаанд өрсөлдөж байгаа Ч.Даваадуламыг дэмжээрэй3 цаг 27 минутын өмнөИх зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна3 цаг 57 минутын өмнөХолeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна4 цаг 11 минутын өмнөЦ.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна4 цаг 22 минутын өмнөАлбандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ4 цаг 26 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 42 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 57 минутын өмнөЭмэгтэй бөхчүүд маргааш хүрэл медалийн төлөө барилдана11 сар 16. 18:29Кымган уулан дахь барилгуудаа буулгахыг шаардсан бичиг хүргүүлжээ11 сар 16. 15:00Туршилтын журмаар “like”-н тоог нууцалж эхэллээ11 сар 16. 14:55Хамгийн өгөөмөр тэрбумтан Чарльз Фини 15 долларын цаг зүүдэг11 сар 16. 14:50"Ниссан" концерн 444 мянган машинаа эргүүлж татна11 сар 16. 14:45Бэлтгэлгүй бэлгийн харилцаа нэг насны харуусал11 сар 16. 14:40Болзоонд тохиромжтой залууг хэрхэн сонгох вэ11 сар 16. 14:35Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад11 сар 16. 14:30НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 14:30Т.Ариунаагийн фэн, дуулиантай ч даруухан бүсгүй11 сар 16. 14:25Залуу үетэйгээ учирсан 22 алдартан11 сар 16. 14:20NIKE “AMAZON”-р дамжуулж шууд борлуулалт хийхээ болино11 сар 16. 14:15Хятадын хамгийн том хогийн цэг тооцоолсноос 25 жил урьтаж дүүрэв11 сар 16. 14:10Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллаж байна11 сар 16. 14:05Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна11 сар 16. 14:00Эрдэнийн хүлэг мориныхоо эрдмийн гэрэлт шастирыг нээмүй11 сар 16. 13:55Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ11 сар 16. 13:50Хөргөгчинд хадгалж болохгүй 10 хоол хүнс11 сар 16. 13:45Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана11 сар 16. 13:40Диснейн гүнжүүдийг огт өөр өнцгөөс харуулах эвлүүлгүүд11 сар 16. 13:35NBA-ын шилдэг 10 үзүүлбэр (19-11-15)11 сар 16. 13:30Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын аян үргэлжилж байна11 сар 16. 13:25“August” баг “Extremesland-2019” тэмцээнд оролцож байна11 сар 16. 13:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.