8-р сарын 14
9 цаг 00 минут

Хашаагаа ногоон байгууламж болгон тохижуулсан ЭГЭЛ ГЭР БҮЛ

 Хүн амьдарч буй орчноо цэвэр, цэмцгэр байлгах нь айл гэрийн соёл билээ. Нийслэл хотын иргэдийн 60 хувь нь хашаа байшинд амьдардаг ч орчноо ногоон болгож тухтай амьдарч байгаа айл олон. Тэдний нэг болох хашаагаа өөрсдийнхөөрөө тохижуулан, ногоон байгууламж бий болгон тухтай амьдарч байгаа айлыг энэ удаагийн сурвалжилгаараа онцолж байна. 

Бидний онцолж буй айл Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороонд амьдардаг Д.Дүнжиймаагийнх юм. Тэрбээр анх 2016 онд өөрийн хоббигоороо хашаандаа мод тарьж эхэлжээ. Хашаагаар ороход цэцгэн хээтэй ногоон хивс битүү дэвссэн мэт сэтгэгдэл төрж байв. Ногоон зүлгэн дээр төрөл бүрийн жимсний мод хашааны өнцөг булан бүрт тарьж, зарим нь үр жимсээ өгч ургацаа хэдийнэ хураасан гэж байлаа.

Мэдээж гэр хороололд эрүүл, тохилог орчинд амьдрах боломж нөхцлийг иргэн өөрөө бий болгодог. Д.Дүнжиймаа ч нөхөртэйгээ 2016 онд Өлзийт хороололд шилжин ирсэн цагаасаа хашаандаа тохилог байшин барьж, хашаагаа тохижуулах ажлыг тасралтгүй хийсээр өнөөдрийн зэрэгт хүрчээ.

Ингэхдээ хашаандаа модтой бас устай орчинг бий болгох үүднээс жижиг бассейн, усан оргилуур ч хийгээд амжсан байна. Энэ талаараа тэрбээр "Танд ч бас боломж байгаа учир үүнээс санаа аваад хийх боломжтой юм шүү" гэх үүднээс фэйсбүүктээ тавьсан нь олны анхааралд их өртжээ.

Д.Дүнжиймаа: Хүүхдүүд минь ирээд модон дунд усны чимээ сонсоод дураараа сэлж байх шиг жаргал үгүй

Ингээд хашаагаа ногоон орчин болгож тохижуулсан Д.Дүнжиймаатай цөөн хором ярилцлаа.

-Таны фэйсбүүк ойрд их ачаалалтай байв уу. Хүмүүс таны постны талаар сонирхсон сэтгэгдлүүд фэйсбүүкт нэлээн их харагдаж байна лээ?

-Хашааныхаа зургийг аваад фэйсбүүктээ оруулсан чинь миний фэйсбүүкийн хандалт маш их нэмэгдсэн. Би ингэж их хүн сонирхоно гэж бодоогүй. Гэтэл хүмүүсийн хандлага ямар ч гоё юм. Иргэд хашаандаа сайхан амьдрахыг эрмэлздэг болсон байна. Анх энэ талаарх постыг оруулсанаас эхлээд миний утас маш завгүй байх болсон. Өглөө, оройгүй л яаж хийсэн бэ. Ямар гоё юм бэ. Очиж үзье гэх хүмүүс холбогдож байна. Ирж үзэж ч байна. Миний пост 3000 гаруй шэйртэй болсон байна лээ. Ногоон байгууламжаа бий болгоод мод усан дотроо амьдрахыг хүн болгон хүсч байгаад баяртай байгаа.

-Мод тарих нь таны хобби юу?

-Сүүлийн үед хобби болоод байна. Эгч нь 35 жил тогоочоор ажиллаад тэтгэвэртээ гарсан. Хорооныхоо ахмадын хорооны даргын ажлыг хийдэг. Тэтгэвэрт гарсан ахмад настануудтайгаа их уулздаг. Тэдний ихэнх нь мод тарьж, газар тариалан эрхэлж амьдардаг юм. Тэгээд л би ч бас мод таръя гээд л мод тарих ажлаа эхлүүлсэн.

-Одоо танай хашаанд хэдэн төрлийн хичнээн мод байна вэ?

-Мод тарихаар зориглосон эхний жилдээ би 20-иод мод тарихад мод минь маш сайхан ургаж их урам авсан. Дараа жил нь 108 мод таръя гэж шийдсэн. 108 тоо бэлэг дэмбэрэлтэй тоо шүү дээ. Мод тарих нь буян юм. Олон мод тарихаар урт насалдаг ч гэдэг. Гэхдээ би 108 наслах гэж мод тариагүй л дээ. Тоог нь бэлэгшээгээд л 108 мод тарьсан. Ингэхдээ модыг өөрөө үрслүүлж тарьж үзлээ. Үрсэлгээ худалдаж авч тарьж үзлээ. Оросоос ч чавганы мод авчирч тарьсан. Тэгээд мод тарихад дурлаад ирэхээр ховор сонин мод харагдахаар авчирч тарьсаар одоо 28 төрлийн 128 модтой болсон.

 Тэгтэл мод их ургуулахаар хашаагаа тохижуулах хэрэгтэй болдог юм билээ. Хашаагаа тойруулаад мод тарьж байгаа ч зохион байгуулалтыг хийж цэцгийн мандал тарьж, хөрсийг нь тэжээж зүлэг ногоог ч сайн ургуулсан. Үүний хүчинд манай хашаанд салхи салхилсан ч тоос шороо босдоггүй болсон.

 -Ер нь хашаанд ямар мод таривал тохиромжтой вэ. Юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хүн хашаандаа ямар ч төрлийн мод тарьж болно. Гэхдээ миний нэг алдсан зүйл нь эхлээд улиас улиангараа салхийг нь хааж тарих хэрэгтэй юм билээ. Тэгээгүйгээс шалтгаалаад модны ургацад их нөлөөлдөг. Үр жимсээ өгдөгөөр нь жимсний мод тарьвал их зүгээр санагддаг. Би тэхийн шээг, долоогоно, үхрийн нүд, чацаргана, тошлой, арнетик, хар чавга, усан үзэм, интоорын мод, гоёлын гацуур гээд 28 төрлийн жимсний мод тарьсан. Үүнээс гадна мандалын цэцэг, гүзээлзгэнэ хашаандаа тарьсан байгаа.

Мод тарихад хамгийн чухал нь усалгаа. Тэгэхээр усны асуудлаа шийдэх хэрэгтэй. Хашаандаа худагтай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол мод тарина гэдэг үнэхээр хэцүү. Мод нь хүнсний нарийн ногоо шиг өдөр болгон ус нэхээд байхгүй ч дөнгөж суулгасан суулгац модыг сайн услаж байх хэрэгтэй юм билээ.

-Танай хаалгаар дөнгөж орж ирэхэд л хамгийн түрүүнд энэ усан бассейн нүдэнд тусч байна?

-Манайх нэгэнт л усны асуудлаа шийдчихсэн учир түүнийгээ ашиглаад өөрсдөдөө болон үр, хүүхэддээ хэрэгтэй зүйл хийхийг хүссэн. Манай хүүхдүүд гэхэд л амралтын өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ голын эрэг дээр очиж хоол хийж амрахыг хүсдэг. Тэгээд би хэрэв эндээ ингээд жижиг бассейн хийчихвэл хүүхдүүд минь заавал гол руу явах шаардлагагүйгээр хашаандаа ирээд модон дундаа усны чимээ сонсоод үр ач нар минь усанд дураараа сэлж байх шиг жаргал байхгүй гэж бодож хийсэн. Гэхдээ би үүнийг ганцаараа хийгээгүй. Би санааг нь гаргаж нөхөр минь хийсэн.

Үүнийг хийхдээ их мөнгө зарцуулаагүй. Өөрсдөө чулуугаа түүгээд, ус нэвтрүүлдэггүй гялгар уут аваад, цементэлж хийсэн. Мөн уг бассейнаа цэвэрлэхэд хялбараар бодож хийсэн. Хүмүүс энийг яаж хийсэн талаар их сонирхож манайд ирж зөвлөгөө авч зургийг нь дарж явж байгаа. Одоо үед хүн бүр л хашаагаа сайхан тохижуулж сайхан амьдрахыг эрмэлздэг болж. Би ч тэдний энэ эрмэлзэлд маш их баярлаж байгаа. Шөнө орой байсан ч хамаагүй ирээд үзээд, зөвлөгөө аваарай гэдэг. Манайхыг зориод ирсэн хүн бүрт манай хаалга үргэлж нээлттэй байх болно.

Х.Соёл

             

 

 

 

 

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

85.218.48.83Зочин   • 8 сарын 15. 21 цаг 04 минут

Yamr mundag ger bul beee?amjilt husieee

202.179.31.31Монгол   • 8 сарын 15. 15 цаг 16 минут

Үүнээс илүү гайхамшиг гэж юу байхав. Сэтгэл санаа нийлсэн сайхан ажилсаг гэр бүлд амжилт хүсье. Улам ихийг хийгээрээ.

202.9.44.255Зочин   • 8 сарын 15. 13 цаг 58 минут

vnexeer saixan bnaa amjilt xvsie

64.119.17.49Зочин   • 8 сарын 14. 19 цаг 11 минут

Миний аав ээж мундаг шvv

31.165.225.30irgen   • 8 сарын 14. 14 цаг 05 минут

geriin horoolliinhon oorsdoo dendyy archaagui amdardag ni ynen, yadaj zeverlej zemziilgej bolno shdee, ene emegtei mash zov saihan amdarch baina, zalhuu hymyys l muu amdardag shyydee er ni……..

93.229.85.166зочин   • 8 сарын 14. 13 цаг 51 минут

гүний ундны усаа хайрла мөд уух усгүй болох гээд байна

133.1.101.12Зочин   • 8 сарын 14. 13 цаг 26 минут

Ямар гоё тохижуулаа вэ. Сайхан санаачилжээ. Бас хүмүүст зөвлөгөө өгнө гэдэг чинь бас ямар буянтай ажил вэ. Хэлэхэд амар хийхэд хэцүү гэгчээр анх хийхэд мэдээж амаргүй ажил байх даа. Та бүхэндээ амжилт хүсье.

103.240.241.110ГЭСГЭЭГЧ БӨӨ   • 8 сарын 14. 12 цаг 15 минут

ЯАЖ Ч МАГТАН ДУУЛААД ЭРГЭН ТОЙРОН 4-ЗҮГ 8-ЗОВХИСООС БААС ШЭЭСЭЭ ТООС МУУС ҮНЭРТЭНЭ, ЭНЭ АЙЛ БААС МУУСАА ЯАЖ ЧАДАХГҮЙ, БОХИР СОРУУЛНА ГЭЖ БӨӨН ЗАРДАЛ УЛИЛДАН ХУЦАЛГҮЙ БҮГДИЙГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ

64.119.16.216Д.Алтаа   • 8 сарын 14. 11 цаг 35 минут

Арчаатай ажилтай хүмүүс гэж ийм сайхан байгаа юм даа. Сэтгэл байхад хүн хаана ч сайхан амьдарч болно. Манай гэр хорооллынхон, зуслантай айлууд ч тэр бүгд хашаа хороондоо ногоожуулж цэцэрлэгжүүлбэл хичнээн сайхан билээ. Улс орны өнгө үзэмж, тохижилтод хувь нэмрээ оруулж буйгаар зогсохгүй өөрсдөдөө үнэтэй эрүүл орчныг бүрдүүлж байгаа асар том ажил. Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайхан бүхнийг хүсье.

103.111.68.3Зочин   • 8 сарын 14. 11 цаг 20 минут

Гэр хороололынхон ч гэсэн ингэж сайхан амьдрах орчноо тохижуулан амьдарч сурах хэрэгтэй үүнд мөнгө хөрөнгө их шаардагдахгүй гагцхүү сэтгэл өөрийн санаачлага шаардагдана. Хотын гэр хороололынхонд ийм шаардлага тавьж биелүүлээгүйг нь торгодог болго. Баруунд тийм дүрэмтэй байдаг учраас ядуусын хороолол нь хүртэл ногоон байгууламжтай байдаг. Хэрвээ биелүүлж чадахгүй гэвэл хотоос хөөх хэрэгтэй.

66.181.191.229зочин   • 8 сарын 14. 10 цаг 32 минут

Ажилсаг мундаг эгчид амжилт хүсье

202.179.26.178иргэн   • 8 сарын 14. 9 цаг 35 минут

Хөдөлмөрч хүмүүс өөрийн хүслээр сайхан амьдарч байна шүү дээ. Залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс л тэрийг ч өгсөнгүй энийг ч өгсөнгүй тэр ч болохгүй байна энэ ч болохгүй байна гээд л. Бүгд сэтгэлээсээ бусдын төлөө өөрийн төлөө гээд орчиноо цвэр цэмцгэр байлгавал болохгүй юу байхав дээ цөөхүүлээ бид чинь. Танд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

202.131.242.254Зочин   • 8 сарын 14. 9 цаг 25 минут

иргэд өөрийн амьдрах орчины чанарыг ингэж дээшилүүлээд байвал манай хотын агаар орчин улам бүр л гоё болох юм. даанч дураараа нүүдэллэж орж ирээд жалга дов толгодоор нутаглаад байгаа иргэд маань л жаахан ухамсартайхан амьдардаг болчихвол .хог нус цэр шээс баас гээд заваан зүйлс их л байна. ядаж аятайхан нийтийн бие засах газрыг шийдвэрлэх нь чухал байна шүү...

202.179.26.9zochin   • 8 сарын 14. 9 цаг 16 минут

mundag umaa ,tand az jargal chuusei

Шинэ мэдээ

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ5 цаг 51 минутын өмнөЯпон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй6 цаг 1 минутын өмнөДалайн гүний хуванцар хаягдлыг судална6 цаг 6 минутын өмнөTwitter, Facebook хуудсууд Хонконгийн талаар хуурамч мэдээлэл дамжуулж буй хаягуудыг устгалаа6 цаг 11 минутын өмнөАмаржихдаа л жирэмсэнээ мэджээ6 цаг 16 минутын өмнөАливаа зүйлийн мөн чанарыг ухаарч ойлгосон хүн сэтгэлийн тэнхээтэй байдаг6 цаг 21 минутын өмнөСансарт нисээд ирсэн ноход6 цаг 26 минутын өмнөАляскад хэт халууны улмаас яргай загас олноороо үхжээ6 цаг 31 минутын өмнөУнгар улс эрх чөлөөний өдрөө тэмдэглэжээ6 цаг 36 минутын өмнөИх Британийн “Төмөр Хатагтай” Маргарет Тетчер6 цаг 41 минутын өмнөДаруухан гавьяатын дэгжин гангараа6 цаг 41 минутын өмнөБНХАУ харилцаа холбооны шинэ хиймэл дагуул хөөргөжээ6 цаг 46 минутын өмнө1500 метрээс унаад амьд үлджээ6 цаг 51 минутын өмнөСурагчдын үдийн цайны төсөв 600 байсныг 900 төгрөг болгоно6 цаг 55 минутын өмнөAston Martin ч бас жийп үйлдвэрлэнэ6 цаг 56 минутын өмнө"Твиттер" төрийн өмчит ХМХ-ийн сурталчилгааг хоригложээ7 цаг 1 минутын өмнөС.Амарсайхан: Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд та бүхний оролцоо чухал7 цаг 5 минутын өмнөТа танихгүй хүнтэй ярьдаг уу7 цаг 6 минутын өмнө125 жилийн настай зоосыг 1.32 сая доллароор худалдан авчээ7 цаг 11 минутын өмнөИсландад хайлсан мөсөн голд зориулан дурсгалын самбар босгов7 цаг 16 минутын өмнөГерман: Хас тэмдэгтэй адил тоглоомыг хаажээ7 цаг 21 минутын өмнөХаан бугуйвч, хатан сүйх...7 цаг 26 минутын өмнөГренландад нэг хоногт 12,5 тэрбум тн мөс хайлжээ7 цаг 31 минутын өмнөТөгс селфи авах гэж хамаг чадлаараа хичээж буй бүсгүйн бичлэг7 цаг 36 минутын өмнөЗалуусын хайртай рефферүүд ирээдүйд7 цаг 41 минутын өмнөЯагаад хүмүүс нойрны эмэнд хамааралтай болдог вэ7 цаг 46 минутын өмнөХүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ7 цаг 51 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 56 минутын өмнөМансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсаныг илрүүллээ7 цаг 58 минутын өмнөНойргүй удаан явах нь зүрх судасны өвчнийг даамжруулахад хүргэдэг8 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.