8-р сарын 14
9 цаг 10 минут

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлийн саналд хариу өгөв

  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг өнөөдөр хүлээн авч уулзаж, тус намын зөвлөлөөс Улсын Их Хурлын даргад хандаж албан бичгээр ирүүлсэн саналын хариуг өгч, ярилцав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1 дэх заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэх хуультай. Энэ саналыг холбогдох хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 дугаар 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах,  саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх үүрэг бүхий Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэгт Та бүхэн ч бас оролцсон.

Иймээс Та бүхнийг техникийн ажлын хэсэг буюу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан, мөн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаануудын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсэж, албан бичгийн хариуг хүргүүлж байна гэдгийг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар оруулах саналыг хүргүүлээд, өнөөдөр албан ёсоор хариу өгч байгаад талархаж байна.

АН-ын байр суурь тодорхой байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт,  өөрчлөлт нь эцсийн дүндээ ард нийттэй хийж буй гэрээ учраас Ард нийтийн санал асуулга заавал явуулах ёстой гэсэн зарчмын байр суурийг манай нам илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ ч бид хэвээрээ байгаа гэдгийг баталж байна. Улсын Их Хурал зөвшилцлийн хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах талаар  Улсын Их Хурлын чуулганаар санал хураалт явуулахыг зөв зүйтэй алхам болов уу гэж бодож байна. Энэ нь бидний цаашдын зөвшилцөл, ойлголцол руу явахад нэг алхам болно гэж харж байна. Ер нь бид байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд ч энэ зарчмын  байр сууриа гурван зүйл дээр илэрхийлсэн.

Үндсэн хуулийн өөрчлөлт бол Үндсэн хуулийн үр дагавраас үүдэлтэйгээр болж бүтэхгүй байгаа зүйл, Монгол Улсын  хөгжил, иргэдийнхээ ахуй амьдралтай уялдуулан зайлшгүй цоо шинээр харах шаардлага үүссэн гэдэгтэй бид санал нэгдэж байгаа. Гэхдээ үүнийг хийхдээ харилцан зөвшилцөл ойлголцол, үнэмлэхүй олонх, цөөнх гэхгүйгээр бүхий л нийгмийнхээ хүрээнд, улс төрийн намуудын хүрээнд ойлголцож батлагдах ёстой гэдэгт би Таныг санал нэгдэнэ байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан өөрчлөлтийн хувьд бид өөрсдийн саналыг илэрхийлээд, ажлын хэсэгт оруулаад явуулж байгаа. Ерөнхийлөгчийн саналыг зарчмын хувьд бид дэмжиж байгаа. Өнөөдөр ч байр суурин хэвээр байгаа.

АН-аас энэ гурван зүйл дээр байр суурь илэрхийлсэн. Энэ асуудлыг Ард нийтийн санал асуулгаар явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэх юм бол цаашдаа зөвшилцөл, ойлголцолд бэлэн байна гэлээ.

Харин Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улсын Их Хурал 108 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн холимог тогтолцооны талаарх саналуудыг АН-ын зөвлөл дэмжиж, санал нэгдэж байгаа гэж ойлгож болох уу гэдгийг АН-ын зөвлөлийн даргаас тодруулахад тэрбээр, ер нь сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал дээр үнэхээр сонгодог парламентаа төлөвшүүлье гэвэл сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хэлбэр дээр Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Мэдээж, хэдэн гишүүнтэй байх, цаашдаа улс орны хөгжил ямар байх,  20-30 жилийн цаадахыг харъя гэвэл энэ тоон дээрээ тулгуурлаж, Улсын Их Хурал өөрөө ярилцах байх. Ажлын хэсэг дээрээ ч юмуу, зөвшилцийн ажлын хэсэг дээрээ ч юмуу, сайн нягталж ярилцаж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй.

Хамгийн гол нь энэ хэлэлцүүлгийн явцад явагдаж байгаа зүйлийн талаар иргэд ойлголт, мэдээлэл муутай байгаа болохоор эерэг, сөрөг янз бүрийн мэдээлэл гарч байгааг бид анхаарч, зөвшилцлөөр нэг талдаа зайлшгүй гарч, ард иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Эцэст нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг аль болох олон талын оролцоотой, улс төрийн намуудын өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулж, багагүй хугацаанд хэлэлцүүлж, ярилцаж байна.

2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гурав дөрөвхөн цагийн хооронд баталсан гэж ярьдаг. Харин түүнтэй харьцуулахад энэ удаад ихээхэн ул суурьтай, нухацтай няхуур хандаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын саналыг тусгаж оруулсан. Хамтарч энэ ажлын хэсэг дээр ажилласан бүх процесс аль болох ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж, тавьж байгаа саналыг оруулах талаар ярилцаж байна. 

Тийм учраас бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсгийн түвшинд саналаа нэгтгэж, ярилцаж, идэвхтэй оролцох нь зүйтэй гэж бодож байгаа. Монголын нийт ард түмний хүсэл эрмэлзлийг төлөөлөх эрх, үүрэгтэй ганц хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, бас Монгол Улсын Их Хурал. Энэ түвшиндээ асуудлыг хэлэлцэн, сайтар ярилцах хэрэгтэй гэж бодож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.12.6Зочин   • 8 сарын 14. 10 цаг 53 минут

Заассс ямар үлийнх нь АРДЧИЛСАН НАМ, АН-ы бүлэг алиээ эрт улс орноо худалдаж зараад ард олонд очих ёстой бүгдийг өөрийн гэдсэндээ чихсэн УЛС ОРНОО ДЕфОЛТ ГЭГЧИД ОРУУЛЖ дапууруулсан хулгайч авилгач хутган үймүүлэгч С. Бат-Үүл мэтийн хэдэн хулгайч нарын нам ямар санал юу хуцаад байгаан. Муу үхэж байсан хар хулгайчууд УИХ-аас,Улс орноос зайл муу фяздкууд

203.91.115.43Зочин   • 8 сарын 14. 9 цаг 51 минут

ан ын булэг тарсан зевлел гэж юугаа хуцаад бна та нар хуралдаа сууна уу бна уу хэнд хуртээлтэй юм та нарын саналыг авах ч албагуй ан гэж ч байхгуй болсон алуурчин эрдэнээ жду гийн хулгайч эрдэнэбат нарануу л гэж байгаа байх

103.229.120.70Зочин   • 8 сарын 14. 9 цаг 34 минут

ОЛОН НАМЫН ТОГТОЛЦООТОЙ ПАР-ТЫН ЗАСАГЛАЛТАЙ УЛСЫН ДАРГА ИЙМ ЗҮЙЛ ЯРИХ НЬ ЗОХИМЖГҮЙ БАЙМААР ЮМ ШИГЭЭ

103.229.120.70Зочин   • 8 сарын 14. 9 цаг 17 минут

УИХ ын ДАРГА" МАНАЙ НАМ " ГЭЖ ЯРИХ НЬ ЗӨВ ҮҮ ААН

66.181.189.167Зочин   • 8 сарын 14. 9 цаг 26 минут

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэгүй улс төрийн албан тушаал тул манай гэж ярьж болноо

Шинэ мэдээ

“Тайм констракшн” ХХК-ны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс 17 настай хүү амиа алдлаа7 секундын өмнөБудаггүй Ким Кардашьян бусдыг ангайлгав3 минут 29 секундын өмнөАм.долларын ханш 2672 төгрөг байна8 минут 29 секундын өмнөНамар өвлийн загварын чиг хандлага13 минут 29 секундын өмнөМУГЖ Г.Ариунбаатар Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадамд уригджээ4 цаг 49 минутын өмнөСолкжайер: Чононууд ямагт бидний хүнд хэцүү өрсөлдөгч байсан4 цаг 54 минутын өмнөСүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт-44 цаг 59 минутын өмнөЦэцэрлэгийн хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн ЖАГСААЛТ5 цаг 4 минутын өмнөОлон хүнийг хохироосон "Нарны хүү Сарны охин" ХХК-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ5 цаг 4 минутын өмнөСаун массаж, алжаал тайлах төв ажиллуулах нэрийдлээр биеэ үнэлж байжээ5 цаг 9 минутын өмнөКамачо: Месси дэлхийн аваргад түрүүлээгүй учир түүхэн дэх хамгийн сайн тоглогч гэж тооцогдохгүй5 цаг 14 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн хоёр ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа агааргүйтэж ухаан алджээ5 цаг 19 минутын өмнөМеган Марклийг жинсэн өмд өмсөхийг хоригложээ5 цаг 24 минутын өмнөХаан банкнаас зохион байгуулж буй “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ5 цаг 29 минутын өмнөСальвадор: Үр зулбасны улмаас 40 жилийн хорих ялаар шийтгүүлэх гэж байсан бүсгүйг цагаатгажээ5 цаг 34 минутын өмнөБарилгын туслах хийдэг 17 настай хүүхэд лифтний хонгил руу унаж нас баржээ5 цаг 39 минутын өмнөКавай Леонард 1 сая үүргэвч тараана5 цаг 44 минутын өмнөХуульчид өнөөдөр жагсана5 цаг 49 минутын өмнөЯпон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзана5 цаг 54 минутын өмнөШ.Батхүү: Миний хөрөнгийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдаж болно5 цаг 59 минутын өмнөЛаост жуулчны автобус осолджээ6 цаг 4 минутын өмнө"TOP 20" индекс 0.57 хувиар буурчээ6 цаг 9 минутын өмнөХонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно6 цаг 14 минутын өмнөБ.Хурц нарт холбогдох хэргийн талаар Төв аймгийн шүүхээс мэдээлэл өглөө6 цаг 19 минутын өмнөВенесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ6 цаг 24 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм6 цаг 29 минутын өмнөБНХАУ Хонконгийн жагсаалыг шүүмжилжээ6 цаг 34 минутын өмнөНийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна6 цаг 39 минутын өмнөЯпоны сурагчдын дунд цахим спортын тэмцээн зохион байгуулжээ6 цаг 44 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд6 цаг 49 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.