8-р сарын 14
13 цаг 07 минут

Б.Хурц нарт холбогдох шүүх хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгчийн бие мууджээ

Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурав дахь өдрөө хэлэлцэж байна. Хэргийн оролцогчдын нэгийнх нь бие өчигдөр муудсанаас үүдэж шүүх хуралдаан 21.00 цагийн орчимд завсарласан. Хохирогчийн өмгөөлөгчийн бие муудсан шалтгаан нь шүүх хуралдааны танхимын зай талбай хэтэрхий бага, амьсгалах агаар дутмагаас болжээ. Тус шүүхийн шүүх хуралдааны хамгийн том танхим нь 54.5 метр.кв талбайтай. Тэр танхимд шүүгч, шүүгдэгч, улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, гэрч нийлсэн 49 хүн гурван өдрийн турш хуралдаж байна. Шүүх хуралдааны нээлтийн зураг авахаар орсон сэтгүүлчид шүүх хуралдааны танхимд хөл тавих ч зайгүй байгааг шагширсан билээ. Шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, өмгөөлөгч нь бөөр, бөөрөө нийлүүлж суугаад ч багтахгүй зайд шүүхийн үйлчилгээг авч байна.

Үүнээс өмнө 36 шүүгдэгчтэй гаалийн байцаагчдад холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхэд 75 метр.кв талбайтай танхимд 50 гаруй хүн хэдэн өдөр хуралдаж, агааргүйтсэнээс болж мөн л асуудал гарч байлаа.

Дээрх хоёр танхим Монгол Улсын шүүхийн 120 шүүх хуралдааны танхимаас томдоо орно. 10 метр.кв талбайтай танхим цөөнгүй. Тэнд хэргийн оролцогчдын аюулгүй байдлын тухай ярихад ч хэцүү. Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шүүхийн байрны нийтлэг шаардлагыг батлах тухай” 100 дугаар тогтоолын 3.3 дахь хэсэгт “Зөвлөлдөх тасалгаатай байна” гэж заасан байдаг ч өдгөө 45 шүүхийн танхим зөвлөлдөх ч тасалгаагүй ажиллаж байгаа.

Монгол Улсын шүүх ийм эмгэнэлтэй орчинд иргэдэд үйлчилж байгаа нь төсвийн хомсдолоос үүдэлтэй. Шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийг 2014-2019 онд таван жил дараалан 0 дүнтэй баталснаас үүдэж шүүхийн байрны асуудлыг шийдэх бүү хэл хэрэглэх компьютергүй болж байгаа аж.

Танхимд нь шүүхээр үйлчлүүлэгчид багтахгүйгээс гадна өөрийн гэсэн байргүй, гадаад дотоодын байгууллагын хаяанд толгой хорогдож байгаа найман шүүх Монгол Улсад бий. Архангай аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Багануур дүүргийн шүүхүүд Засаг даргын тамгын газрын байранд, Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх ОХУ-ын эзэмшлийн байрыг түрээсэлдэг. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Хэнтий аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүх прокурорын байгууллагын хаяанд үйл ажиллагаа явуулдаг. Хуульд шүүхийн байранд зөвхөн шүүн таслах ажиллагаа явуулна гэж заасан ч төсөвгүйгээс зөрчигдөж байгаа нь эмгэнэлтэй. Бүр хэзээ мөдгүй нурах дөхсөн актлагдсан байранд цөөнгүй шүүх иргэдэд үйлчилдэг гэдгийг холбогдох байгууллагууд мэдээлдэг. 

Иргэд хэзээ хүртэл зай талбай, агааргүй орчинд шүүхийн үйлчилгээ авч, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг шүүх гадаад улсын байранд, бусдын хаяанд ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “Жил бүр шүүхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулдаг ч УИХ-аар батлагдахдаа хасагддаг. 2014-2019 оны хооронд шүүхийн хөрөнгө оруулалтын төсөв жил бүр “0” дүнтэй батлагдсан. 2020 оны төсвийн төсөлд Улаанбаатар хотод байрлах шүүхүүдийн барилгын хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой Шүүхийн цогцолбор барилгын ашиглалтад оруулах, өөрийн байргүй зарим шүүхийн барилгыг ашиглалтад оруулах зардлыг тусгасан. Шүүх эрх мэдлийн салбарт учирч буй төсвийн хомсдолоос шалтгаалсан хүндрэлийг шийдэхэд Засгийн газар, УИХ анхаарна гэж итгэж байгаа” гэсэн юм.

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.98.182Зочин   • 8 сарын 14. 17 цаг 10 минут

МОНГОЛД ХАМГИЙН БИЕ МУУТАЙ ХҮМҮҮС ӨМГӨӨЛӨГЧИД БАЙДАГ БОЛОЛТОЙ. ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТСАН ШҮҮХ ХУРАЛ БОЛОХООР Л ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОГДДОГ. ӨМГӨӨЛӨГЧИЙН БИЕ МУУДСАН, ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН......ЭСВЭЛ ГАЧИГДАЛ ТОХИОЛДДОГ

203.91.115.43тэнэг хун   • 8 сарын 14. 15 цаг 00 минут

терийн ордонд их хурлын танхимд хийгээч дээ 76 мал долоо хоногт хоер удаа хуралдсан болоод бусад уед хаалттай байдаг байлгуй эсвэл тев аймгийн театрт хийж болно шуудээ терийн емчийн сав биз дээ

202.126.89.195Зочин   • 8 сарын 14. 14 цаг 48 минут

TT- iin Tom emneleg barisnaas ene metiinhee yumiig anhaarah heregtei baisiim daa. Tsagdaa,shvvhiihen ard tvmnee bus uursdiiguu l boddog ni endees haragdaj bna.

202.179.31.56Зочин   • 8 сарын 14. 14 цаг 23 минут

Өмхий шүүгч нарт худлаа далимдуулах гэж. том том сав бариулж аваад ашиглалтын зардалын мөнгө татвар төлөгч нар л төлнө. тэгээд ч ийм олон алуурчин оролцсон хэрэг 100 жилд нэг л тохиох байх

66.181.183.146khulgar   • 8 сарын 14. 14 цаг 08 минут

Yaltan Khurts bolon aluurchdad dor khayj 20 jil ugukh yosroi. Muusain novshnuudiig amitan bolgono oo..

103.229.120.202Зочин   • 8 сарын 14. 14 цаг 07 минут

Багтахгүй олон хүнтэй шүүх хуралдаан болох нь өдрийн од шиг цөөн. Нөхцөл ямба хангалт хөрөнгө мөнгө шаардаад байхаар дунд сургуулийн хурлын зааланд сандал ширээ засаад туг сүлдээ зоогоод хурлаа хийхэд хууль зөрчөөд сүйд болох юу байна. Шүүгч нар шударга ажиллах чухал болохоос 5 саяын цалин аваад авилга зогссон нь хаана байна. Уул уухайн авилгад шүүх идэгдсэн 17 шүүгчийн паян. Зарим амиа хорлоно. Арай л дэндэж байна

203.217.139.225Зочин   • 8 сарын 14. 14 цаг 04 минут

Шүүгчдийн авдаг авилгалаас мөнгө босгоход ганц танхим байтугай арвыг ч барьж болно шдээ ₮0х20 харьцаатай нэг танхим барихад хэдэн төгрөг хэрэгтэй гэж200-300 сая энэ чинь наад шүүгчдын кармааны мөнгө л байгаа юм бишүү

202.126.89.141Зочин   • 8 сарын 14. 13 цаг 51 минут

Сэтгүүлчид ээ! Хэрэгтэн Хурцын албан тушаалыг бичихээ болиоч!

202.179.27.249НОВШНУУД   • 8 сарын 14. 13 цаг 43 минут

АЙМГЫН СОЁЛЫН ОРДОНГОО ХАМГААЛАЛТАД АВААД ХИЙХ НЬ ЯАСЫН.

66.181.161.88Зочин   • 8 сарын 14. 13 цаг 42 минут

Сайхан үнэгүй жүжиг ард түмэнд үзүүлэж байна даа

66.181.164.159zaya   • 8 сарын 14. 13 цаг 32 минут

batbayr gj ng muu baashtai sda yheech

202.179.24.17Зочин   • 8 сарын 14. 13 цаг 31 минут

Өмгөөлөгч одоо худал баашлахаа болио. Ийм чухал хэрэгт ажлаа хийж чадахгүй бол өмгөөлөгч байж яадгийн. Малчин болж мал хариул.

64.119.17.98Малчин ардаас унасан хүү   • 8 сарын 14. 13 цаг 45 минут

Баашилсан юм байхгүй байлгүй дээ, зүрх сэтгэлээсээ зүтгэж ажиллаад байхад хонгилын шүүгч, прокурор гэх мэтүүд муйхарлаад байхаар арга ч үгүй биз. Харин үүнийг бичигч нөхрийг жаахан деграмдаад юм үзүүлээд өгвөл дэмий донгосохоо болих болов уу. Чи бас нэг үүл, дорлигоо нарын ижил хонины мах иддэггүй гэсэн үнэр ханхлуулсан ээбийгийн танхилхан банди байна. Малчинг хүртэл дээрэнгүй дурдаж байгаагий нь харахад

Шинэ мэдээ

LIVE: Жүдо бөхийн ДАШТ4 цаг 10 минутын өмнөИрэх долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд5 цаг 7 минутын өмнөИрээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар5 цаг 17 минутын өмнөШУУД: М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа5 цаг 22 минутын өмнөОрост “Begaero” хэмээх нисдэг такси зохион бүтээжээ5 цаг 27 минутын өмнөАнжелина Жоли шиг болохын тулд 50 удаа мэс засал хийлгэжээ5 цаг 38 минутын өмнөШУУД: Д.Амартүвшин гавьяат тэмцээнээ өндөрлүүлээ5 цаг 41 минутын өмнөСонирхолтой биологи5 цаг 48 минутын өмнөОХУ: Алтны худалдан авалтын НӨТ цуцалснаар эрэлт ихэснэ гэж тооцоолжээ5 цаг 58 минутын өмнөХөвсгөл нуур орчмын бүсэд ус ашиглах гэрээ байгуулаагүй иргэн, ААН-үүд үйл ажиллагаа явуулахгүй6 цаг 7 минутын өмнөТосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км зам ашиглалтад орлоо6 цаг 23 минутын өмнөИтали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ6 цаг 52 минутын өмнөМонголын баг Токиогийн олимпод “Michel & Amazonka” брендийн хувцас өмсөнө7 цаг 7 минутын өмнөӨнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно7 цаг 22 минутын өмнөӨнөөдрийн зурхай7 цаг 37 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 7 минутын өмнөФранцад Их долоогийн дээд хэмжээний уулзалт эхэллээ8 сар 24. 15:10Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүллээ8 сар 24. 15:05БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 15:00“Qantas” дэлхийн хамгийн урт нислэгийг туршина8 сар 24. 14:55Орос Улс Дэлхийн нэгдүгээр дайнд8 сар 24. 14:5022 жилийн турш ганцаараа уул нүхлэсэн эр8 сар 24. 14:45Роналду, Месси нар Pornhub-ийн одууд8 сар 24. 14:40Ногоон цайны ач тус8 сар 24. 14:35Хонконгийн нисэх буудалд эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг сунгажээ8 сар 24. 14:30К.Гоны эхнэр Японы шүүхийн тогтолцоог шүүмжилжээ8 сар 24. 14:25Гар утсаараа бусдыг гайхашруулсан бичлэг хийж, зураг дарах энгийн аргууд8 сар 24. 14:20Дэлхийн хамгийн баян хүнээс алх хадуур бүхий эд зүйлс худалдахаа зогсоохыг шаардав8 сар 24. 14:15Өөрийнхөө зөвийг батлах гэж цаг алдах хэрэггүй8 сар 24. 14:10“Пеппа торой”-г эзэмшигч компанийг худалдан авна8 сар 24. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.