8-р сарын 14
15 цаг 35 минут

Хотын Захирагч “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт хамрагдсан гадаадын гэрэл зурагчидтай уулзлаа

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гадаадын зочдыг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. Тэрбээр “Монгол орны маань онгон зэлүүд байгаль, нүүдэлчин ард түмний минь аж амьдралын өвөрмөц хэвшлийг, нийслэл хотын маань уламжлал шинэчлэл хосолсон өнгө төрхийг гэрэл зургийн хальсандаа буулгаж, өөр өөрийн улс орныхоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд сурталчлахаар хүрэлцэн ирсэн та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээсэн юм.

Хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг болоод нийслэл хотын өнгө төрхийг олон улсад эергээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.

Төсөлд оролцогчид энэ сарын 12-21-ны өдрүүдэд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)- Дорнодын (Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд ажиллах аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа6 цаг 29 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ7 цаг 23 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ7 цаг 30 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ7 цаг 35 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал7 цаг 40 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой7 цаг 45 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс7 цаг 50 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ7 цаг 52 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’7 цаг 55 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ7 цаг 58 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино8 цагийн өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна8 цаг 5 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал8 цаг 10 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ8 цаг 15 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ8 цаг 16 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)8 цаг 20 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав8 цаг 25 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх8 цаг 30 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй8 цаг 35 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна8 цаг 40 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг8 цаг 45 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй8 цаг 46 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно8 цаг 50 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 55 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ9 цагийн өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ9 цаг 5 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө9 цаг 10 минутын өмнө“Цаатны наадам” боллоо9 цаг 15 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ9 цаг 20 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ9 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.