2019 оны 8-р сарын 14
15 цаг 45 минут

ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.

Уулзалтаар хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

Элчин сайд Филип Малон “Манай хоёр орны харилцаа олон жилийн турш тогтвортой явагдаж байгаад таатай байна. Улаанбаатар хот өргөжиж хөгжихийн хэрээр дэлхийн томоохон хотуудын адил олон асуудлуудтай тулгарч байна. Лондон хот мөн адил олон саад бэрхшээлтэй тулгардаг. Манай улс эрчим хүчний 20 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авдаг. Монгол Улсын хувьд түүхий нүүрс хэрэглэснээр нүүрсхүчлийн хийг агаарт ихээр ялгаруулдаг. Үүнийг багасгахын тулд сэргээгдэх эрчим хүч, нэн ялангуяа нар, салхины нөөцөө ашиглах нь чухал. Монголын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Манай улсад олон монгол залуус суралцаж дээд боловсрол эзэмшиж байгаа нь сайшаалтай хэрэг. Тэр дундаа ихэнх залуучууд тэтгэлгээр суралцдаг нь магтууштай. Монголд англи хэл ихээхэн түгээмэл болж суралцагчдын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хот Лийдс хоттой харилцаа тогтоож байсан. Цаашид хамтын ажиллагаа сайжирна гэж найдаж байна. Ингэснээр бид харилцан туршлага солилцож, соёлын харилцааг нэмэгдүүлэх боломжтой. Ирэх онд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа эхлүүлснээр нислэгийн тоо нэмэгдэж жуулчид олноор Монгол Улстай танилцах боломжтой болж байгаад таатай байна” хэмээв.

Хотын захирагч С.Амарсайхан “Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, ялангуяа улс төр, эдийн засаг, байгаль орчинд, тэр дундаа соёл, боловсролын салбарт идэвхтэй өрнөж байна. Улаанбаатар хотод олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ үед боловсон хүчний асуудал тулгамддаг. Монголын олон залуучууд танай улсад суралцаж боловсрол эзэмшиж байгаад таатай байна. Бид агаарын бохирдол, хот төлөвлөлт, замын түгжрэл, орон сууцны төслүүд дээр анхааран ажиллаж байна. Хот өргөжиж тэлэхийн хэрээр төвийн шугамд холбогдоогүй айлуудын тоо ихэсч агаарын бохирдол улам бүр нэмэгдэж байгаа энэ үед Засгийн газрын тогтоолоор нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглон гэр хорооллын айл өрхөд сайжруулсан шахмал түлш хэрэглүүлэхээр ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал. Бид боломжийн үнээр сайжруулсан шахмал түлшийг борлуулалтын цэгүүдээр түгээх юм” хэмээн онцоллоо. Түүнчлэн тэрбээр боловсрол, эрүүл мэндийн салбарт иргэн бүрт төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, боловсрол, эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх барилга байгууламжийг нэмж барих тал дээр нийслэлээс анхаарч ажиллаж байгааг дуулгаад, нийслэлийн иргэд байнгын тогтмол орлоготой байх нь чухал учраас эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, мөн аялал жуулчлалыг хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэдгээ уламжилсан юм.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно1 сар 28. 18:28Өнөөдөр 400 гаруй иргэнээ хилээр нэвтрүүллээ1 сар 28. 18:11Малчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 28. 18:05Трамп, Нетаньяху нар "зууны гэрээ"-г хэлэлцжээ1 сар 28. 18:00Рубик шоо хүүхдийг хэрхэн хөгжүүлдэг вэ1 сар 28. 17:55Обама Трампыг “фашист” гэжээ1 сар 28. 17:50“Apple” компани шилэн iMac бүтээнэ1 сар 28. 17:45Ойд төөрсөн гэр бүлийг 34 өдрийн дараа олжээ1 сар 28. 17:40ОУОХ тамирчдынхаа аюулгүй байдлыг хангана1 сар 28. 17:35Афганистанд онгоц нь сүйрснийг АНУ батлав1 сар 28. 17:30Ой тогтоолтоо сайжруулах 12 арга1 сар 28. 17:25Гоэйдо зодог тайлна1 сар 28. 17:20БНЭУ-ын эйр Индиа компани бүх хувьцаагаа зарна1 сар 28. 17:15Түргэн идэх тэмцээнд оролцож байгаад амиа алджээ1 сар 28. 17:10ВИДЕО: Олимпийн аварга Ф.Базил онцгойрч чадлаа1 сар 28. 17:05Герман дасгалжуулагчийг Серб мэргэжилтэн орлоно1 сар 28. 17:00Алиса Кэйс: Америк, өргөн уудам дэлхий баатраа алдлаа1 сар 28. 16:55Алжирт цэргийн онгоц сүйрчээ1 сар 28. 16:50Цагаан сар ба Битүүний бөхийн барилдаан1 сар 28. 16:45“General Motors” цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн салбарт хөрөнгө оруулна1 сар 28. 16:40NBA уйлж байна1 сар 28. 16:35Нефтийн үнэ 60 ам.доллароос доошилж буурчээ1 сар 28. 16:30Та хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлж чадсан уу1 сар 28. 16:25Соломоны арал дээр газар хөдөлжээ1 сар 28. 16:20Ногоон карт олголтын дүрэм журмыг чангатгана1 сар 28. 16:15ЭМЯ: Австралид очсон монгол иргэнээс шинэ коронавирус илрээгүйг тогтоолоо1 сар 28. 16:11"Таны заавал сонсох 500 цомог" №460 Hole, ‘Live Through This’1 сар 28. 16:10Словенийн теннисчид анх удаа зуны олимпод оролцоно1 сар 28. 16:05Спортын ертөнцийг доргиосон аймшигт ослууд1 сар 28. 16:00“Time“ сэтгүүл шинэ дугаартаа домогт тоглогч Коби Брайантыг мөнхөлжээ1 сар 28. 15:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.