2019 оны 8-р сарын 15
8 цаг 20 минут

ХОНКОНГ: Олон хүн цугласан газраас хол байхыг анхааруулж байна

Хонконгийн олон улсын нисэх буудалд 8 дугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойшхи бүх нислэг цуцлагдсан. Тэмцэгчид 8 дугаар сарын 13-ны өдөр дахин нисэх буудалд орж суултаа үргэлжлүүлэхийн хамт эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин 22.00 цагаас эхлэн ажиллагаа явуулж 8 дугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна. 

Дээрх үйл явдалтай холбоотойгоор хойшилсон нислэгүүдийг 8 дугаар сарын 14-ний өдрөөс дахин хуваарьт оруулж нисгэж эхлээд байна. 

Тиймээс Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ-аас иргэддээ хандаж дараах анхааруулгыг хүргэж байна. 

• Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. 

• HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах. 

• Олон хүн цугласан газраас хол байх.

• 2019 оны 8 дугаар сарын 14-нд Sham Shui Po,

2019 оны 8 дугаар сарын 15-нд Wan Chai, 

2019 оны 8 дугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon , 

2019 оны 8 дугаар сарын 18-нд Causeway Bay, Central, 

2019 оны 8 дугаар сарын 19-нд “MTR Метроны үйл ажиллагааг саатуулах” 

2019 оны 8 дугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх.

МОНГОЛ УЛСААС ХОНКОНГ ЗЗОБ-Д СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг / Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: Consulate General of Mongolia in Hong Kong/Ерөнхий консулын газар, Хонконг
Утас: +852 25222400
АЖЛЫН БУС ЦАГААР ДАРААХ УТСААР ХОЛБОГДОНО УУ: 93057096

2019.08.15

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ливийн газрын тосны олборлолт 16 дахин буурч магадгүй байна7 минут 25 секундын өмнөБайнгын хороод хуралдана12 минут 25 секундын өмнөБНХАУ-ын дарга Мьянмарт айлчиллаа17 минут 25 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм22 минут 25 секундын өмнөЗохиомлоор үр тогтоохыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд олон мянган хүн оролцжээ27 минут 25 секундын өмнөБайгаль Орчны улсын байцаагч Асан Д.Лхагвацогтын Хөвсгөл нуурын мөсний баярыг санаачлан зохион байгуулсан тухай32 минут 25 секундын өмнөРожер Федерер “Australian Open” тэмцээнд оролцсон тоогоор дээд амжилт тогтоов37 минут 25 секундын өмнөН.Номтойбаяр: Гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна42 минут 25 секундын өмнө“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ47 минут 25 секундын өмнөҮйлчлүүлэгчээ хүчирхийлж, дээрэмдсэн таксины жолоочийг баривчилжээ52 минут 25 секундын өмнөПутин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Төрийн Думд танилцуулав57 минут 25 секундын өмнөУИХ-ын гишүүн асан Д.Гантулгын талд "үйлчилсэн" ШШҮХ-ийн эмч нарт ял оноолоо1 цаг 3 минутын өмнөХ.Гуайдо хил нэвтрэх хоригийг хоёр дахь удаагаа зөрчжээ1 цаг 8 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 13 минутын өмнө Ц.Шинэбаяр: Гаалийн Ерөнхий газар авлигын эрсдэл хамгийн өндөртэй гарсан1 цаг 43 минутын өмнөMETRO хот: Зогсоолоос машинаа ухрааж гаргаж байгаа жолоочид зам тавьж өг1 цаг 52 минутын өмнөБ.Батхүү: К.Номинжин гэх хүний мэдэгдэлд харамсаж байна2 цаг 2 минутын өмнөКноп "зарахаас" өөр шидгүй бие даагчдаас татгалзая2 цаг 12 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 33 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 43 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ1 сар 20. 18:05Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 18:00Таны эрүүл мэндийг хохироодог загварын чиг хандлага1 сар 20. 17:55“Почта России” 170 орос иргэнийг саятан болгожээ1 сар 20. 17:50С-500-гийн тухай Хятадын хэвлэлд1 сар 20. 17:45Аат их аваргын дархан түрүүнүүд1 сар 20. 17:40ФОТО: Энэ сарын шилдэг кпоп хамтлагуудын нэр хүндийн жагсаалт гарчээ1 сар 20. 17:35Илон Маск 2050 он гэхэд 1 сая хүнийг Ангараг гарагт аваачна1 сар 20. 17:30БНХАУ: Баярын үеэр үүсэх замын түгжрэлийг нисдэг тэрэг, дроноор зохицуулна1 сар 20. 17:25ЛОЗАНН-2020: Норвегийн ихрүүд мөнгө, хүрэл медаль зүүлээ1 сар 20. 17:20
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.