2019 оны 8-р сарын 17
10 цаг 40 минут

Тойм: Б.Хурцыг яллах уу, цагаатгах уу гэдгийг ирэх 7 хоногт шийднэ

Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хүсэлтээр шүүх хурал даваа гараг хүртэл завсарлав

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 5 өдөр үргэлжиллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй 7 гишүүн шүүх хуралд оролцох хүсэлт гаргаж, шүүх байрны гадна 150 гаруй жагсагчид цугласан, маш нууцын зэрэглэлтэй шүүх хурал энэ 7 хоногт Монголчуудын анхаарлын төвд яах аргагүй байв. Төв аймгийн шүүхийн гадаа цугласан жагсагчид шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж, Төрийн ордонд Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд генерал Б.Хурцыг яллахгүй бол жагсаал зохион байгуулахаа мэдэгдэв. Шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх гэсэн ил, далд оролдлогууд эдгээр өдрүүдэд нэг биш удаа гарлаа. Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэг маш нууцын зэрэглэлтэй учир шүүх хуралдаанд гэрч, хохирогч, өмгөөлөгч, шүүгдэгчээр оролцож буй 49 хүн мэдээллийг задлахгүй байх үүрэг хүлээсэн. Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасанчлан 20 жилийн хугацаанд уг хэрэгтэй холбоотой мэдээллийг нууцлах ёстой учир сэтгүүлчдэд мэдээлэл олж авах боломж тун хомс байлаа. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өгч буй мэдээллээр шүүх бүрэлдэхүүн эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж дуусжээ. Баасан гарагт явагдсан шүүх хурлын үеэр Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас хойш тасралтгүй 5 өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, 2 улсын яллагч 5 өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна, энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ. Ирэх 7 хоногийн даваа гарагийн 09:00 цагт генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж яллах, цагаатгах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн 3 шийдвэрийн аль нэгийг шүүхээс гаргах юм.

Залуу аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн, хэрэглээгүй

Үндэсний бөхийн салбар хорооноос энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч Солонгос улс руу явуулахад хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн гэдгийг энэ 7 хоногт мэдэгдсэн. Энэхүү үйл явдлын араас залуу аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэдэг мэдээллийг Л.Чинбат тэргүүнтэй МҮБХ-оос гаргаж, Э.Оюунболд аваргын цолыг хурааж, тавын даваанаас хойш Э.Оюунболдод унасан бөхчүүдэд цол болон чимэг олгох шаардлагыг гаргасан. Үүний араас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Э.Оюунболдын хамтаар Солонгос улс руу явж залуу аваргын цусыг шүүлгэсэн гэх мэдээлэл чих дэлссэн ч Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй МҮБХ-оос энэ бүх мэдээллийг няцааж, хуулийн байгууллагаар шалгуулахаар мэдэгдээд буй. Товчхондоо допинггүй спортын төлөө шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн цахим орчинд хийсэн мэдэгдэл эцэстээ хоёр холбооны тэмцэл болж хувирсан. Үнэн, худал нь үл мэдэгдэх эдгээр мэдээллүүдийг дэнслэх боломж та бидэнд ирэх 7 хоногт олдож  мэднэ. Тодруулбал Үндэсний бөхийн салбар хорооноос допинг илэрсэн хоёр бөх Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ 08-р сарын 19-ны дотор ирүүлэхгүй бол нэрсийг нь ил зарлахаа мэдэгдээд байгаа билээ.

УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг дэмжихгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, парламентын гишүүдийн тоог 108 болгон нэмэх, Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Ерөнхий сайд ҮАБЗ-д танилцуулж хэрэгжүүлэх зөвшөөрөл авдаг болох, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэд сахилгын хороо байгуулах зэрэг асуудлыг Үндсэн хуульд тусгахаар оруулж ирсэн. УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн гаргасан саналыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох шаардлагагүй гэдэг дээр санал нэгджээ. Гэвч Ерөнхийлөгчийн гаргасан бусад санал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байна. Тиймээс ирэх 7 хоногийн даваа гарагт МАН-ын бүлгийн гишүүд дахин хуралдахаар болжээ. Үндсэн хуульд  оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 08-р сарын 21-ээс УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхлэх юм.

700-800 жилийн өмнөх түүхэн олдворууд тоногдсон булшнаас олдов

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питтсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн археологичид Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ. Судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийсэн аж. Тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрчээ.  Тухайлбал 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдсон нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт боллоо.

Г.Дугар

43
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

43 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

117.111.15.224Зочин   • 2019, 8 сарын 19. 8 цаг 02 минут

hurtsiig horino gej yu bhawde ednar ordond hun amiaa aldaj bhd hurtel hav daraad chimeegui bolgoj bhd mongolchuud uneheer ***** ard tumen genen itgemtgii ..nasand hursen eruul hun shatnaas unasd uhsen vna gehed ni itgeed l suuj bdg ene hurtsiig horino barina gej bas nud huursan jujig..

119.40.103.37zochin   • 2019, 8 сарын 18. 22 цаг 14 минут

Zorigiin heregtei holbootoi humuus Enkhbataas avhuulaad uursduu uhsen bhoo eruuden shuult bol baidag l asuudal shte Khurstiin bolon henii ch ehner huuhduuded tohioldoh l asuudal shte ene ni uuruu tsag hugatsaanii l asuudal burhan butsaagaad bairand ni tavij l taaraa shte bichigdeegui huuli yum doo

66.181.161.57Бор   • 2019, 8 сарын 18. 16 цаг 09 минут

Шүүх асуудлыг зөв шийднэ гэдэгт итгэж байна Болд Батзандан хоёр харин их нотой байгаа харин Нямдорж 5 удаа хууль зүйн сайд хийж байхад илрэхгүй байгаа нь түүний мэдэгдлээс харагдаад байна Зоригын хэргийг ямар нэг аргаар будьлаантуулах сонирхол байна ямар их завтай хүмүүс бэ 5 өдөр жагсаж байдаг шудрага үнэний төлөө жагсаж байна гэхэд итгэхгүй байна

66.181.185.211Хүү   • 2019, 8 сарын 18. 12 цаг 17 минут

Содномдаржаа,Чимгээ нарыг даруй суллаж цагаатган тодорхой хэмжээний нөхөн олговор өгөх хэрэгтэй

66.181.185.211Хүү   • 2019, 8 сарын 18. 12 цаг 15 минут

ХУРЦ гэдэг хүн Монголд үнэндээ л "том" юм байна доо. Тэрнийг яаж ч чадахгүй нь тодорхой байна. Шүүх хурлын явц, нөхцөл байдлаас харахад Хурц "уснаас хуурай гарч", харин нөгөө гүйцэтгэгч нар нь хүндхэн ял авах нь шиг байна... 108 гишүүн гээд солиорохоо больцгоо. Ард түмэн хэзээ ч үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Бөхийн холбоо наад маргаанаа үнэн зөвөөр нь шийдвэрлэж чадахгүй бол татан буугдаад наадамд үндэсний бөхийг оруулахаа больдог юмуу яадаг юм...

202.126.88.49Зочин   • 2019, 8 сарын 18. 12 цаг 11 минут

энэ новшийг генерал энэ тэр гээд яахав.энэ яахаараа цагаадах ёстой гэж тийм юм байхгүй.ялыг нь биеэр нь эдэлүүл.5 жил бол юу ч биш багаднаа

103.111.68.3Зочин   • 2019, 8 сарын 18. 10 цаг 01 минут

Хурцыг монгол түмэн ялаа аль өгчихсөн шүүдээ

202.9.42.27Зочин   • 2019, 8 сарын 18. 9 цаг 48 минут

Хурц биш Мэнгэтийг хорьж шалгавал хамг булхай илрэх болов уу

202.126.89.8ЗОЧИН   • 2019, 8 сарын 18. 10 цаг 26 минут

ХУРЦЫН НОХОЙ ЯСАА АВААД ЗАЙЛ НЯМКА ТЭМЦЭГЧ АРД ОЛОН ТАЛД НЬ БАЙГАА ШҮҮ

203.91.115.37Зочин   • 2019, 8 сарын 18. 15 цаг 09 минут

Танай мэнгэт авгай жинхэнэ пялдганасан булхайны үүр шүү дээ тэмцэгч ч гэх шиг өмхий Хятадын талыг баримтлачид

188.175.212.246Зочин   • 2019, 8 сарын 18. 3 цаг 43 минут

bulhaitai tal m17 n omgoologchtei hohrogch tal yagaad 3 han omgoologchtei baigaan huylgai heel hahuul hudal huivaldaan yvaad baigaan ym bishuu

188.175.212.246Зочин   • 2019, 8 сарын 18. 3 цаг 40 минут

shuuh hural shudragaar shuugdehgui baih magdaggui hurstiin starai ih bayartai bn hurstiin tald shiideh baih shudraga shuuh gej oorsdiigoon nerleed bgaa shudraga shuuhiig harjil baiy

202.9.42.23Зочин   • 2019, 8 сарын 17. 23 цаг 56 минут

Hurts shudraga hun bwal ayhiin xaxa

202.126.89.8ЗОЧИН   • 2019, 8 сарын 18. 10 цаг 30 минут

ЯС ГОРЬДСОН ЧАМД ШУДАРГА БАЙХ ХУЛГАЙЧТАЙГАА ШОРОНДОО ЯВ

202.9.42.151Зочин   • 2019, 8 сарын 17. 23 цаг 39 минут

Арчаагуй хариуч угуй амьтан юмдаа. Ялаа эдлээд Орно гэдэг гарахын нэр гээд сууж чадахгуй бол Эр хун гээд ч яах юм.

66.181.161.112Зочин   • 2019, 8 сарын 17. 22 цаг 13 минут

Хурцад өөр хэрэг байгаа бол түүгээр нь шүүх хэрэгтэй.Энэ асуудал нотлогдохгүй бол шүүгчид жагсагчидаас айгаад хуурамч шийдвэр гаргах болж байна уу?Ер нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого их байгааг анхаарах нь чухал

202.9.42.151Зочин   • 2019, 8 сарын 17. 23 цаг 41 минут

Хол очиод хуц. Яахаараа шуугчид нелеелж болохгуй байдаг юм. Тэд хэн юм бэ????Тэнгэрээс терсен малууд юмуу????

202.9.44.255Зочин   • 2019, 8 сарын 17. 21 цаг 13 минут

boslogo garax wide

202.9.42.44mgl   • 2019, 8 сарын 17. 20 цаг 00 минут

Zugeer, herevee Hurtsiig hergiig zuv shiidehgui bol ard tumen zugeer suuhgui, harin ch hongiliih bur erchimtei nuraah ajil ehleh baih. Buh shuugchiig husaad shineer shuuhiig baiguulah bolno.

66.181.161.20Зочин   • 2019, 8 сарын 17. 18 цаг 07 минут

энэ доор сэтгэгдэл бичсэн пиздаа юу хуцаад байгаа хулгайч бэ маш тодорхой энэ хэргииг шудрага шүүхгүй бол ард түмэн босход бэлэн болсон байна гэдгииг мал царайлсан элбэгдориин хамсаатнууд одоо ойлгох хэрэгтэй эс тэгвээс аюул болно шүү

182.160.33.250Зочин   • 2019, 8 сарын 17. 17 цаг 45 минут

ЮУ ХИЙСЭН ГЭЖ ЯЛЛАХ ЮМ?СУЛЛА.МӨН ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛСЭН ГЭЖ 500САЯААР ШАГНАЯ.ЗОРИГИЙГ ЯАЖ ХЭРЦГИЙГЭЭР АЛЛАА.ЭНХБАТЫГ ХЭН ТАМЛАЖ АЛЛАА

202.126.88.48Зочин   • 2019, 8 сарын 17. 19 цаг 39 минут

эргүү хар пиздаа вэ.чи алсан байхаа.хурцын шээсүү чи

103.10.23.910000   • 2019, 8 сарын 17. 18 цаг 52 минут

Эрүүдэн шүүсэн гэж тодорхой баримт бичлэгээр гэрчийн мэдүүлэг эрүүдэн шүүгдсэн хүмүүсийн гомдол зэргээр Шүүх эрүүдэн шүүсэн гэсэн эрүүгийн хуулийн зүүль заалтай гэмэт хэрэгт нь шүүх шүүж байна тэнгээ Зоригын хэрэг. бол тусдаан шалгагдах эрүүгийн хуулийн өөр зүүл ангитай гэмэт хэрэг юм

46.193.64.53shiitgeh ni huulid niitsne   • 2019, 8 сарын 17. 15 цаг 42 минут

Hervee tsagaatgaval Mongold huuli gej bdaggui, Mongoliin shuuh shudarga ysiig ulandaa gishgedeg gedgee l ard tumend sain haruulna daa

46.193.64.53shiitgeh ni huulid niitsne   • 2019, 8 сарын 17. 15 цаг 41 минут

Ter muu novshiig 40 jil shorond hataaaaaa

83.134.207.72Ard   • 2019, 8 сарын 17. 15 цаг 23 минут

Enhbat agsniig yargalj alsaniig n yah gej bgaa yum boloo battulgaa shudraga es bna uu nogoo huzuugui hujaagiin shees haana yabaa be

103.9.89.188нямка   • 2019, 8 сарын 17. 15 цаг 01 минут

Энэ Хурц Оюунболд гэх мэт шааруудаас болж МОНГОЛд бослог тэмцэл гархад бэлэн болж байнадаа

103.229.122.87Зочин   • 2019, 8 сарын 17. 17 цаг 55 минут

мэдрэл чинь зүгээр үү? оюунболд аваргыг хорлосон гэж ярих юм. хоолонд нь юм хийчихээ биз

103.10.23.91Зочин   • 2019, 8 сарын 17. 18 цаг 56 минут

Барилдаж байгаа нь нэг л өөр галзуу хүн шиг байсан юм гүүгээд дэвхэрээд их л бяртай байсан нь ийм учиртай байсан байна Ард түмнийг хуурч төрийн наадаэм үүмүүлсэн увайгүй ичэх нүүргүй хэрэг байна Солонгосоос худлаа зүүль ирнэ гэж байхгүй

202.131.229.34зочин   • 2019, 8 сарын 17. 15 цаг 01 минут

Элийбалай, Нямбий нарын хамсаатнуудаас шүүх, прокурорыг цэвэрлэхгүй бол шударга ес гэж байхгүй боллоооо

217.112.164.129zochin   • 2019, 8 сарын 17. 14 цаг 55 минут

ardchulal nereer mongol ulsiig svirvvlsen hedeh hulgaichiig yagaad odoo hvrtel shiitgez herengiig n huraahgvi bailgaad bn ve erenhiilegch battulga eeree holbootoi ymuu bvgd ug n shorond baimaar ym

31.164.62.64unshigch   • 2019, 8 сарын 17. 14 цаг 50 минут

aluurchin elbegdorjiin bogs doloogch aluurchin hurts tsagaadah hereg yy. mongoliiin shorond baigaaa byh horigdol olon ulsiin hemjeeeend olsgolon zarlah heregtei. aluurchin elbegdorjiin gart aluurchin hurtsiiin avgai hyyhed baritsaalagdsan tul ene hulgaich etsseee hyrtel hyzyygyi yhdelee hamgaaalah bolno. aluurchin elbegdorjiiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno.

43.250.126.130Зочин   • 2019, 8 сарын 17. 13 цаг 22 минут

Баттулга эргүү юун гишүүдийн тоог 108 болгох энэ тэр гээд балай юм оруулаад байнаа өмнөх 64 н хулгайч луйварчидаа яая гэж байхад.

103.10.23.91Буруу Цолмон   • 2019, 8 сарын 17. 19 цаг 12 минут

76 нам дагсан шуналтан нар 108 болож нэмэгдэх гэж үү Нэр дэвшэгч 108 болох юм бол намууд их баян болох юм байна Намад ил далад мөнгө төлөж нэр дэвших эрх олож авдаг 76 шуналтан 108 болох юм бол хэцүүднэ мөн Ерөнхийлөгчийг Их хуралаас нэр дэвшүүлэх юм бол Сонгуульд олнох болсон бүлэглэл өөрийн хүнийг нэр дэвшүүлэж олнохоороо Ерөнхийлөгч болгож сонгох юм байна Ийм Ерөнхийлөгч Их хуралд олнох болсон эрх мэдэл бүхий бүлэглэлийн гар хөл Бууны нохой болсон тоглоомын төдий Ерөнхийлөгч болон хувирна гэсэн үг

202.179.31.25зочин   • 2019, 8 сарын 17. 12 цаг 50 минут

Энэ ямар их хүний дургүй хүргэсэн тэнэг гарчиг вэ? Тэгээд хурц нарыг элбнгдоржийн тушаалаар яргалсан гээд суллах гэж байгаа юм уу? Монголд хууль гэж байна уу? Дандаа өмхий муу луйварчдын талд л үйлчлэх юм.

202.9.43.143Зочин   • 2019, 8 сарын 17. 13 цаг 35 минут

Хуц чи мэддэг юм уу шүүх шийднэ

103.111.68.3Зочин   • 2019, 8 сарын 17. 12 цаг 01 минут

монгол улсын хүний эрхийг хэрхэн хамгаалж байдагыг тод томруунаар харах л үлдэлээ

122.201.31.172Зочин   • 2019, 8 сарын 17. 11 цаг 42 минут

ЭЛБЭГДОРЖ ТЭРГУУТЭЙ МАНАН БУЛЭГЛЭЛИЙН АЛУУРЧИН, ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧ, ЯРАГЧИН ГЭЭД БУХ МУУ МУУХАЙГ БИЕНДЭЭ ШИНГЭЭСЭН НОВШНУУД ГЭР БУЛЭЭРЭЭ УХЛИЙН МУУГАAР УХЭНЭ ДЭЭ...

202.179.26.6иргэн   • 2019, 8 сарын 17. 11 цаг 16 минут

хэрвээ Хурц Цагаатгагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болбол дараа дараагийн том том Дарга цагаан захтангуудын Гэмт хэрэгтэнгүүдыг мөн л адилхан Цагаатгаж хэрэгсэхгүй болгоно л доо,

112.72.11.101Зочин   • 2019, 8 сарын 17. 11 цаг 09 минут

хммм

66.181.161.6Зочин   • 2019, 8 сарын 17. 11 цаг 08 минут

Бузар

202.131.242.254Зочин   • 2019, 8 сарын 17. 11 цаг 03 минут

Хурцын дарамт одоо ч байгаа байх даа

202.126.88.227Зочин   • 2019, 8 сарын 17. 10 цаг 54 минут

Бизнесийнхэнийг мен ч их дарамталсан даа тэрнтйхээ горыг амсах байлгvй дээ

Шинэ мэдээ

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...1 сар 25. 12:25Үхань хотод зохиогдох олимпийн эрх олгох боксын тэмцээн цуцлагдлаа1 сар 25. 12:20Цаг үеэсээ ХОЦРОГДОЖ яваагийн 10 шинж1 сар 25. 12:15Өмнөговь аймгийн ЗӨСТ томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэл хийлээ1 сар 25. 12:10Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо1 сар 25. 12:05Турк улсад 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 сар 25. 12:00Леброн Жеймс өрнөд, Яннис Адетокумбо дорнод бүсийг тэргүүллээ1 сар 25. 11:55Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов1 сар 25. 11:50УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 25. 11:45Коронавирусний халдварын улмаас 41 хүн нас баржээ1 сар 25. 11:40Д.Сарангэрэл: Халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар хаалга тогшиж байна1 сар 25. 11:40Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 25. 11:35Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргав1 сар 25. 11:30ОУХМ Ц.Намуунцэцэг Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүллээ1 сар 25. 11:25ТОЙМ: Коронавирус, тагнуулынхны дээрэм, Н.Номтойбаяр,казиногийн цуу тарсан долоо хоног1 сар 25. 11:20ДЭМБ коронавирусний дэгдэлтэй холбоотойгоор зөвлөмж өглөө1 сар 25. 11:15Бага дэлхийн аварга гэгддэг "Алтан гран при"-д Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар түрүүллээ1 сар 25. 11:10Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой эхний шүүх хурал дуусжээ1 сар 25. 11:05Ш.Даваадорж: Медалиа зарж тэмцээнд орох зардлаа бүрдүүлэхээр болсон ч одоогоор худалдаж авсан хүн байхгүй байна1 сар 25. 11:00Бээжинд эрүүл мэндийн аюулын түгшүүр зарлав1 сар 25. 10:55Коронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг1 сар 25. 10:50Уханьд шинэ вирусээр халдварласан хүмүүсийг эмчлэх эмнэлгүүд барьж эхэлжээ1 сар 25. 10:45Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаа ярилцлаа1 сар 25. 10:40Энэ өдрийн зурхай1 сар 25. 10:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 25. 10:30Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа1 сар 24. 19:35Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй1 сар 24. 19:27ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 сар 24. 18:05Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 18:00Сансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 сар 24. 17:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.