2019 оны 8-р сарын 17
11 цаг 50 минут

Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орно

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

2019 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Наймдугаар сарын 18-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр аадар бороо, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр дулаарна.

2019 оны наймдугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Халх голын саваар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад хэсгээр 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дина Аверина Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга болжээ10 минут 2 секундын өмнөЗасгийн газрын хуралдаан болж байна15 минут 2 секундын өмнөУкраинчуудын бараг 80% нь Зеленскийд итгэж байна20 минут 2 секундын өмнөЭ.Цэндбаатар Ирландын боксчинтой медалийн төлөө тоглоно25 минут 2 секундын өмнөАНУ нь "Saudi Aramco" руу хийсэн дайралтад Иран хамааралтайг нотлох баримтыг НҮБ-д танилцуулна30 минут 2 секундын өмнөШилдэг наймд шалгараад буй Б.Болортуяа дагах барилдаанаа Киргизстаны бөхтэй хийнэ35 минут 2 секундын өмнөАфгинастанд ерөнхийлөгчийн сонгуулийн суртчилгааны үеэр дэлбэрэлт болж 26 хүн амиа алджээ40 минут 2 секундын өмнө“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна45 минут 2 секундын өмнөЗ.Тедеев: Хизриевийн Токиогийн олимпод зодоглох зам хаагдаагүй50 минут 2 секундын өмнө“НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОВСРОЛ” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна55 минут 2 секундын өмнөХятад Оростой хийх худалдаагаа 200 тэрбум доллар болгон нэмэгдүүлнэ1 цаг 1 минутын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: С.Цэрэнчимэд Японы Кавай Рисакотой барилдана1 цаг 6 минутын өмнөБНСУ-д гахайн мялзан өвчин илэрчээ1 цаг 11 минутын өмнөБаримт: Ц.Гарамжав 10 тэрбумын өрөө ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгуулжээ1 цаг 16 минутын өмнөХонконгт 55 хүнийг баривчилжээ1 цаг 21 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 26 минутын өмнөВенесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчин хэлэлцээр байгуулжээ1 цаг 31 минутын өмнөС.Амарсайхан: Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бий болгох ажил хийгдэж байна1 цаг 36 минутын өмнөХятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино1 цаг 41 минутын өмнөЛ.Чинбат МҮБХ-ны албан ёсны тамга тэмдэгийг  Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгчээ1 цаг 46 минутын өмнөХүндийн өргөлтийн ДАШТ эхэллээ1 цаг 51 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 56 минутын өмнөСолилцсон цамц 100 мянган ам.доллараар зарагджээ2 цаг 1 минутын өмнө“Штэйн Мюллер инженеринг” компанийн төлөөлөгчидтэй уулзав2 цаг 21 минутын өмнөУИХ-ын гишүүд  тойрогтоо ажиллаж байна2 цаг 31 минутын өмнөУИХ-ыг тараах тухай сенсаацийг АН ба МАХН эсэргүүцэж байна2 цаг 41 минутын өмнөГ.Билгүүн: Б сорьц өгсөн бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна2 цаг 50 минутын өмнөУИХ-ыг тараах асуудлаар хэн, юу хэлэв3 цаг 1 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 11 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 21 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.