8-р сарын 17
12 цаг 05 минут

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа

Агаарын тухай хууль, Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хорих тухай” 62 дугаар тогтоолын  хэрэгжилтийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах зорилгоор оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тогтоож, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа.

Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг Эрчим хүчний яам, түүний нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцахаар томъёолж өгсөн. Мөн дулаан үйдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн өөрөөр хэлбэл халаалтын зуух эрхлэгчдийн үйлдвэрийн нормативын дагуу түлшний хэрэглээг нь тооцож түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүхий нүүрс  хэрэглэхийг зөвшөөрсөн хороодын хэрэглээг сар бүрээр тооцож, тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээт түлшний тээвэрлэлтийн зөвшөөрлийг тухайд хороодын засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар олгохоор тус тус заасан.

Хяналтын арга хэмжээний зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох чиглэлийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нар иргэд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны орон тооны бус ажилтан, хэсгийн ахлагч нартай хамтран  хяналт тавьж гэм буруутай этгээдэд Агаарын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулна. 

Агаарын чанарыг сайжруулах журам нь иргэн, хуулийн этгээдийн дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоох, хариуцлага ногдуулах, хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлох, оролцогч талуудын эрх, үүргийг тогтоох улмаар агаарын тухай болон бусад холбогдох хууль, засгийн газрын шийдвэрийг нийслэлд хэрэгжүүлэхэд оршино.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ4 цаг 3 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР4 цаг 15 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 30 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 45 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цагийн өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цаг 25 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.